1 .Мишель Ферреро ба тvvний гэр бvл, Европ, 10 тэрбум доллар
Шинэ санаа: Хәчирхай талх, тостонд зориулан шоколадны масло.зарах Тvvний ачаар шоколад өглөөний ундны салшгvй нэг хэсэг болсон. Одоо Феррерогийн гэр бvл Европын хамгийн том шоколад vйлдвэрлэгчдийн нэг. Тэд "Fer-rero- Rocher", "NuteIJa", "Tic Тас", "Kinder Eggs" брэндээ Ази, ялангуяа Хнтадад гаргах талаар их ажиллаж байна. Мишель Ферреро Монте-Карлод, харин хөвгvvд нь Бельгид амьдардаг.
2.Брэд Хьюз, 5,3 тэрбум доллар
Шинэ санаа: Авто машины зам дgгуу хадгаламжийн гаэар нээх Брэд Хьюзийн "Public Storage" компани Америкийн хадгаламжийн vйлчилгээний хамгийн том компани, 2000 салбартай. Тэр vл хөдлөх хөрөнгийн "Property Research''-ттой менежерээр ажиллаж байхдаа энэ санааг олжээ. Хьюз бол Америкийн хамгийн өгөөмөр баячуудын нэг. Тэр хvvхдийн лейкеми өвчний эсрэг тэмцдэг, мөн Сент-Поле дахь том хvv Паркер Хьюзын нэрэмжит өмөн vvг эмчлэх төвд 200 сая доллар хандивлажээ.
З.Ральф Лаурен. 5 тэрбум доллар
Шинэ санаа; Энгийн доллар цамцан дээр морины зураг нааж, 20$-аар зарах
Оросын цагаачийн хvv Ральф Бронкст төржээ. Дэлгvvрт ажиллаж байгаад "Brooks Brothers" компанид оров. Ральф 1967 онд "Beau Brummel" зангиа vйлдвэрлэхийн тулд бизнес сургуулиа хаяжээ. Тэгээд 50000$ зээлж, домогт "Polo" бvтээгдэхvvнээ гаргажэхэл-сэн. 1994 онд өөрийн компанийн 28%-ийг "Goldman Sachs" фирмд 138 саяар зарав. Тэр Колорадад ранчотой, Ямайкт эдлэн газартай.
4. Жефф Бизос. 4.4 тэрбум доллар
Шинэманаа: Худалдан авагчдын цагийг хэмиэм, номыг интернэтээр зарах
Дэлхийн хамгийн том виртуаль дэлгvvр, "Ата-zon.com''-ыг vндэслэгч Бизос АНУ-ын Техас, Флоридод өсчээ. Тэр Принстаунд компьютерийн мэргэжлээр дээд сургууль төгсч, Жолл-стритэд ажиллав. 30 нас-тайдаа Жефф амьдралаа эре өөрчилж, интернэтээр ном зарж эхлэв. Жеффийн анхны офис Сиэтлийн гараашинд байрлаж байсан бол 1997 онд тэр тэрбумтан болжээ. Тvvний хобби сансрын нислэг гэнэ.
5.Тай Уорнер 4,5 тэрбум доллар
Шинэ санаа Цуглуулгаид зориулж, өхөөрдөм, гоё нэртэй тоглопмон бамбаруушийг цөөн ширхэгээр vйлдварлэх Худалдагчийн хvv Тай бамбарууш зарахын тулд коллежээ хаяжээ. "Бинни" бамбарууш 1986 ондхудалдаанд анх гармагцаа салбартаа тэргvvлж эхэлсэн. Тай олсон орлогоо vл хөдлөх хөрөнгөд оруулж, Нью-Йор-кийн хамгийн том "Four Seasons" зочид буудлыг барьжээ. Энд нэг хоноход 30000$ гэнэ.
б.Калво Ювидиха (Таиланд, 3,1 тэрбум), Дитрих Матешиц (Австри, 3 тэрбум)
Шинэ панаа: Витамин наар баялаг, сэргээх ундаа хийж, тамирчид, шөнийн амьдралтай хvмvvст зарах
Ювидиха ба Матешиц нар "Red Bull" буюу сахар-кофе дээр vндэслэн ундаа хийж, спортоор хичээллэдэг, амьдралын идэвхтэй хэв маягийг эрхэмлэдэг залууст зарж эхлэв. Одоо жилд 3,4 тэрбум долларын борлуулал хийдэг. Тэд тус бvр брэндийн 49% -ийг эзэмшдэг, Формула-1" Щ уралдааны багтай, бас хөл бөмбөгийн "Red Bull Щ Salzburg", "New York Red Ц Bulls" багтай. Ювидиха Таиландын сvлжээ эмнэлэг, "ТС Pharmaceuticals" компанитай. Матешиц нисэх хvчинтэй холбоотой бизнес төсөл хэрэгжvvлдэг.
7. Мариа Моретти Полигатто, Итали, 3 тэрбум доллар
Шинэ санаа: Уландаа цоорхойтой гутал vйлдвэрлэх Мариогийн гутлын давуу тал гэвэл шивэрний эвгvй vнэр байхгvй. "Geox shoes" компанийг vндэслэгч гуталдаа чийгнээс хамгаалах тусгай мембран суулгажээ. Марио 1994 онд Невад ууланд аялж явахдаа тэсэхийн аргагvй халуунд хөлөө амраах гэж пvvзнийхээ улыг нvхэлсэн гэнэ. Тэр "амьсгалдаг гутал"-ын тухай санаагаа "Nike"-T зарах гэтэл сонирхсонгvй. Харин одоо Марио жилд 16 сая гутал зардаг. Ромын Пап лам хvртэл тvvний vйлчлvvлэгч. Марио хоёр "Lamborghini", "Ferrari 360 Мо-dena Spider" машинтай, таван араб адуутай, "Moto Guzzi" цуглуулгын зургаан мотоцикльтой. Тэр чөлөөт цагаараа нvдний шил хийдэг.
8. Жеймс Дайсон, Анг -ли,. 1,6 тэрбум доллар
Шинэ. санаа: Асар хурдтай сордог тоос сорогч хийх
Жеймсийн тоос сорогч 320 км/цагаас дээш, бvр дуунаас хурднаар тоос соруулдаг. Хэт их хурдны ачаар тоос нягтарч, гадагш шидэгдэхгvй. Тэр дизайнер болон инженерийн мэрэгэжилтэй. Нийт 5127 ширхэг тоос сорогч vйлдвэрлэж, 1993 онд Англид гаргасан. Энэ жил тvvний "DC12" тоос сорогч Японд хамгийн их зарагдаж, "Sharp", "Sanyo"-г хvртэл ардаа орхижээ.
9.Хане ба Поль Райгели, Герман, тус бvр 1,5 тэрбум доллар
Шинэ санаа: Амтат, зажилдаг чихрийг төрөл бvрээр хийж зарах
Дэлхийн II дайны дараа ах дvv Хане, Поль нар гэр булийн чихрийн vйлдвэрээ хөл дээр нь босгож, жилийн эргэлтийг хоёр тэрбум доллар болгов. Тэд комикс уншиж, хvvхэлдэйн кино vзэж байхдаа чихрээ 200 төрлөөр vйлдвэрлэх санааг олжээ.
10.Говард Шульц, 1,1 тэрбум
Шинэ санаа: Америкийн өнцөг буланд бvрд кофений дэлгvvр нээх
Кофений хаан, "Starbucks" кофений сvлжээ дэлгvvрvvдийн эзэн Шульц брvклинд өсчээ. Тэр Хойт Мичиганы их сургуульд сурч байхдаа хөл бөмбөг тоглодог байв. Говард Нью-Йоркт Шведийн пивоны кружк, сав суулга зарж байв. Италиар аялах vедээ эспрессо зардаг бааруудыг хараад ийм газар нээх санаа төржээ. Гэтэл дарга ньзөвшөөрсөнгvй. Ингээд Говард 1985 онд хувийн бизнесээ эхлэв. Шульц компанийнхаа хувьцааг 1992 оноос зарж эхэлсэн ба одоо "Starbucks" нийт 12000 кофены газраар долоо хоногт 40 сая америкчуудад vйлчилдэг.