1990 оны хавар. Ардчиллын партизанууд Д.Сvхбаатарын талбайд өлсгөлөн зарлаад байсан тэр цагт ардын уран зохиолч хэмээх алдрыг монголын төрөөс хvртээгvй байсан алдартай зохиолч гэж хэлэхэд ч багадмаар төрийн шагналт С.Эрднээ гуайн гэрт очиж телевизийн нэвтрvvлэг хийхдээ би нэг юмыг зориуд асуусан юм.
Тэгэхэд эдvгээ TV-9 телевизийн захирал Ц.Энхбат надтай хамт уг нэвтрvvлгийг хөтөлж байв.
Эрдэнэ баавай маань Дорнодын театрт жvжгээ бичиж өгчихөөд дөнгөж гэртээ гутлаа тайлаад амарч байсан цаг л даа. Э.Бат-Vvл яг тэр vест жанжны талбайд өлсгөлөн зарлаад сууж байсан санагдана. Би Эрдэнэ баавайгаас "Танай хvvхдvvдээс таныг залгах хvн гарах уу" гэж асуухад "Vvл бичмээр юм шиг байсан. Одоо ч болив бололтой" гэсэн. Vнэхээр ч алдарт С.Эрдэнэ зохиолчийн хvvхдvvдээс хэн нь ч зохиолч болсонгvй. Vvнтэй адилаар Д.Нацагдоржийн шагналт зохиолч Н.Банзрагчийн охин Дэлгэрмаа, яруу найрагч Ч.Лхамсvрэн, Ц.Гайтав гээд авьяастнуудын vрс ч зохиол бичсэнгvй. Уг нь "Сод хvмvvсийн ген vе удамд нь нойрсож байдаг" гэх юм билээ.
Ф.Ломбраза гээч их эрдэмтэн "Суут хvмvvсийн авьяас билэг хэзээ ямагт сод хvнтэйгээ цуг vхдэг" гэж хэлсэн нь бий. Тэгэхээр авьяас ухааныг өвлөж авдаггvй бололтой. Харин чиг суу билэг гэдэг нь бурхны бэлэглэсэн vнэгvй хишиг байдаг бололтой юм. Шулуухан хэлэхэд олон, олон төрөлд төрж амьдарсан хvмvvсийн асар их чармайлтын vр өгөөж, өөрийгөө билэг чадварын чанад хязгаарт хvргэх гэж машид хөдөлмөрлөсний vр дvн буюу шан ажээ.
Нууцыг тайлагч, далдыг харагчид чухам ийнхvv тайлбарладагт одоо цагийн өндөр боловсрол эзэшмсэн сэхээтнvvдийн нэг хэсэг нь итгэхэд нөгөө хэсэг нь инээд алддаг. Жишээ татахад Холливудын хоёрдугаар зэрэглэлийн жvжигчин Рон буюу Рональд Рейганыг хэн ч хожмын АНУ-ын ерөнхийлөгч болно гэвэл итгэх нь бvv хэл цэл хөхөрч тохуурхах байсан биз. Гэтэл тэр жvжигчин Америкийн төрийн тэргvvнээр хоёр удаа улиран сонгогдсон цөөхөн хvний нэг болсон билээ.
Энгийн нэг царайлаг, бялдарлаг жvжигчин Нэгдсэн улсын эзэн болоход хэн туслав аа. Vvнийг шинэ шинжлэх ухаан буюу сvнс судлалын ухаан өөрөөр тайлбарпаж чадаж байгаа юм. Рональд Рейганыг хоёр удаа АНУ-ын ерөнхийлөгч болох хувь ерөөлийг бурхан заяасан төдийгvй тvvний урд төрөл нь Америкийн хувьсгалын агуу их эх оронч Патрик Генри байсан гэж сvнс судлаачид баталдаг. Рейганы параметр шинжvvдийг задлан шинжлэхэд ийм дvгнэпт байгугай баттай тодорхойлолт гарчээ.
Тэр бvv хэл нацизмын хаан Адольф Гитлер хэнд ч тоогддоггvй бараг "нусгай" невал цэрэг байсан атлаа Европын талыг хэрхэн эзэлсэн нь сонин. Гэтэл тvvний урд төрөл нь XVI зуунд америкийн индиан омгийн Инкvvдийн эзэнт улсыг байлдан дагуулсан Испанийн байлдан эзлэгч Эрнан Кортес байсан гэнэм.
Оросын суут найрагч, зохиолч А.С.Пушкинийг бид андахгvй. Гэтэл тvvний урьд төрөл нь Австрийн агуу хөгжмийн зохиолч В.А.Моцарт байсан гэнэ. Пушкин 1799-1837 онд амьдарсан аваас Моцарт 1756-1791 онд амьдарч байв. Нэг нь 35, нөгөө нь 37 насалжээ. Тэд бvтээлээ маш амархан бичдэг, ядарч зvдэрдэггvй гоц чадвартай байснаараа адилхан. Бас хоёулаа хvvхдэрхvv зантай, сониуч бөгөөд хурц араншинтай байв. Мөн адилхан намхан, турьхан биетэй бөгөөд гайхмаар гоё гартай байсан аж.
Сvнс судлаач буюу эзотеркчид энэ бvхнийг батлах гэж оролддог бөгөөд дээр өгvvлснээс өөр баримтуудыг ч дурддаг юм. Тухайлбал Хаант Оросод Василий Кандинский гэдэг суут уран зураач амьдарч байв. Гэтэл дэлхийн II дайны vед Холбоотны армид тулалдаж яваад германы талд баривчлагдсан америк цэрэг Дэвид Пелендайнд оросын агуу зураачийн сvнс шингэжээ. 1926 онд төрсөн Дэвид 1945 онд хvнд шархтаад сэргэхдээ Австрийн цэргийн эмнэлэгт хэвтэж байв. Гэвч тэр бvтэн хоёр жилийн дараа бvрэн ухаан орохдоо хэзээ ч ярьж байгаагvй, ганц ч vг мэддэггvй орос хэлээр ус цас шиг ярьсаар босжээ.
Тэр байтугай нэрийг нь асуухад "Би бол Вася Кандинский" гэж хэлжээ. Дөнгөж зургадугаар анги төгссөн Дэвид оросоос гадна францаар маш сайн ярьж байв. Дэвид оросоор ярьснаар vл барам Кандинский гэдгээ баталж олон зурагт зурсан нь мэргэжилтнvvдийн дvгнэснээр яалтгvй Василий Кандинскийн хэв маяг тод илэрч байжээ. "Зурах арга барил, дvрслэх илэрхийлэл нь яг л Кандинский мөн байна ш дээ" гэж тэд тодорхойлжээ. Сvvлд тэр Денверийн их сургуульд олон жил багшилж профессор болсон байна. Тvvний зургууд ч хадгалагдаж буй ажээ. Тэгэхээр авьяас билэг гэдэг нь яахын аргагvй сvнс дамжсан өв буюу бурхны хайрласан vнэгvй бэлэг бололтой.
Байлдан дагуулагч 04