2009-12-03
Шамбалын агуй хаана байдаг вэ?


1942 оны 11-р сарын 28-нд буюу Германы арим Сталинградыг бvсэлж, Африкт Вермахтын дивизvvд бут цохигдоод тун удаагvй байхад ДЯЯ-ны сайд Гиммлер 2000 хуудас илтгэл бариад Гитлер дээр очсон байна. Тэд зургаан цаг ярилцжээ. Шамбалын агуйг хайх зорилгоор туршлагатай уулчид, нэртэй эрдэмтдээс бvрдсэн тусгай отрядыг Тvвд рvv яаралтай илгээх тухай шуугиан тарим саналын тухай уг илтгэлд өгvvлсэн байв.

Агь тарнийн ёсонд жигтэйхэн итгэдэг Гиммлер хэрэв дэлхийн тэнхлэгийг олоод буцаан эргvvлж, цаг хугацааг ч нөгөө тийш нь явуулж чадвал Герман улс мөн буцаад аятайхан байсан. 1939 ондоо очиж, гаргасан алдаанаасаа сургамж авч дайныг шинээр эхлvvлж, ялж болно гэж vнэхээр бодоод байсан аж. 1938 онд Тvвд рvv явуулсан нацистын анхны эксдедицийн vйлдсэн, Шамбалын орон хаана байж болохыг харуулсан газрын зургийг ч илтгэлд хавсаргасан байлаа.
-Тэн хагас нь нурж сvйрсэн Рейхсканцлерийн байшинг шалгаж явсан Зөвлөлтийн ДЯЯ-ны офицерууд доод хонгилоос нь тvвд ламын шарил олоод маш их гайхсан гэсэн. Гуравдугаар Рейх шинжлэх ухааны бус зvйлд хандах нь элбэг байсныг хvмvvс мэднэ. Тиймээс ч Шамбалын орон олдоно гэдэгт Гитлер vхэн vхтлээ итгэсээр байсныг “гайхамшигт явдлын” тухай тvvний мэдэгдэл гарчилдэг. Уг мэдэгдлийг 1945 оны хавар тарааж эхэлсэн гэж Английн тvvхч Виктор Праудфут ярьсан юм.
Австрийн иргэн, мэргэжлийн уулчин Генрих Харрер, Гиммлерийн итгэлт хvн Петер Ауфшнайтер нараар удирдуулсан таван хvн 1943 оны нэгдvгээр сард маш нууц байдалд Берлинээс Тvвдийг зорив. Гэтэл тавдугаар сард энэ жижиг багийг Английн колони байсан Энэхэгт баривчилж шоронд хорьсон байна. Энэ таван хvнд чухам ямар боломж олдсоныг бvv мэд. Шоронгоос оргоод оны сvvлчээр Тvвдэд иржээ. Цаашдаа тэдэнд юу тохиолдсон нь харин одоо хэр оньсого.
Дармасалад амьдарч суугаа Тvвдийн Далай лам “Аиф” сонины сурвалжлагчтай ярилцахдаа, Генрих Харрерийг би сайн санаж байна. Тvvнтэй дайны дараа 1948 онд Тvвдийн нийслэл Лхас хотод ирэхэд нь танилцсан юм. Тэрбээр Шамбалын орныг эрж Тvвдээр таван жил бэдэрсэн. Тийм учраас Герман улс дайнд ялагдсаныг Энэтхэгийн нэгэн худалдаачнаас сонссон байсан. Энэ vед тvvний бvлгээс Ауфшнайтер л амьд байсан гэж хэлсэн байна.
Тэгвэл таван жилийн хугацаанд СС-ийн энэ экспедицийнхэн хаан байсан юм бол? Харрер дэлхийн тэнхлэгийг олсон ч яаж буцааж эргvvлэхийг нь ойлгож чадаагvй гэж vздэг тvvхчид бий. Тvvний гурван нөхөр яасан нь тодорхойгvй. Шамбалын тухай домогт өгvvлснээр бол, дэлхийн тэнхлэгч маш их эрч хvч хуралдсан байдгаас тvvнд ойртож болдоггvй. Чухам тиймээс Шамбалыг дэлхийг удирдаж байдаг төв нь гэж vздэг. Тvvнд хvрч очиж чадсан хvн цаг хугацааг захираад зогсохгvй, өөрийгөө хамгаалах биоталбайг бий болгох, тэнгэрээс газар руу гал авчрах ид шидийн чанарыг эзэмшинэ. Тvvнээ сгадна Шамбалын орны эрчим чадал нь хvнийг мөнхжvvлэх чадалтай гэсэн домогт Гиммлер итгэдэг байсан учраас дэлхийн тэнхлэг хэмээх домгийн зvйлийг олбол Тvвд рvv мянган десантчин явуулж “Мөнхийн хvмvvсийн арми” байгуулахад бэлэн байв.
Гиммлерийн “Тvвдийн төслийн” тухай анхны албан ёсны мэдээ 90-ээд оны эхээр гарсан бөгөөд энэ хvртэл тvvхчид битvvлэг цуурхал төдийг мэддэг байв.

Далай ламын дэргэд ажиллаж байгаад Харрер 1951 онд Лхасыг орхиж Австрид ирэхдээ архивын асар их материал авчирсан ч тvvнийг нь англичууд хураагаад авчихсан байна. Хожим нь тэрбээр “Тvвдэд өнгөрvvлсэн долоон жил” гэдэг дурсамжийн ном бичсэн юм. Энэ номоор нь кино хийсэн бөгөөд Голливудын од Брэд Питт тоглосон. Гиммлерийн илтгэлийн зарим хэсэг сониныхны гарт орох vед Харрер өөрийг нь Гиммлер Тvвд рvv явуулсан гэдгийг албан ёсоор хvлээлгvй байсаар өөд болсон байлаа. Тvvний толгойлсон экспедицийн архив, кино хальсыг Английн эрх баригчид олон нийтэд дэлгэхийг зөвшөөрөхгvй байна.
-Шамбалын орон гэж бий. Гэхдээ тэдний төсөөлөөд байгаа шиг юм биш. Тvvн рvv зүгээр л яваад орчихож, тvvнийг гараараа барьж болохгvй. Шамбал шал өөр хэмжигдэхvvнд байгаа. Оюун санааны өндөр дээд тvвшинд хvрч чадсан хvн л дэлхийн тэнхлэгийг vзнэ гэж би европчуудад олон удаа тайлбарласан хэмээн Далай лам “АиФ” сонины сурвалжлагчид хэлсэн юм.
/”Өнөөдөр”, 2004.7.2, 154/

Бичсэн: EDUCATION | цаг: 13:36 | news
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих
Энэ блог 1742315 удаа нээгдэв.



:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax