2009-12-12
ХӨТӨЛБӨРИЙН ОЛОН ТАЛТ ТЭНЦВЭРТ ЗАГВАР


МУБИС-ийн мэдээлэл, гадаад харилцаа, хамтын ажиллагааны асуудал эрхэлсэн дэд захирал, профессор Б.Жадамба

Хөтөлбөрийн танилцуулга (curriculum ) , хөтөлбөр (programme) гэсэн ойлголтуудын ялгаа ба уялдаа

“Бид curriculum –ийг суралцагчийн хүсэл, хэрэгцээнд тохирсон зорилго, зорилт, түүнд хүрч чадах арга замыг тодорхойлсон тодорхой зохион байгуулалттай үйл ажиллагааны хөтөлбөрийн (программын) танилцуулга гэж ойлгож болно. Хөтөлбөрийн танилцуулга нь хөтөлбөрийн нэгэн адил үндсэн элементүүдээс бүрддэг» (P.H.Hirst and R.S.Peters , The Logic of the Curriculum 1970 ). Англи хэлний тайлбар толинд “curriculum” гэдэг үгийг хөтөлбөр, түүний бэлэгдэл, шошго, тайлбар, танилцуулга, тодорхойлолт хэмээн тайлбарласан байна (Rosalind Fergusson and etc., 2000, The New Penguin Thesaurus, Penguin books, p.130). Гэтэл сүүлийн 20 гаруй жил боловсролын салбарын судлаачид “curriculum theory “ гэдэг нэр томьёоны хүрээнд хөтөлбөрийн танилцуулга, түүний элементүүдийг ихээхэн дэлгэрэнгүй байдлаар авч үзэн судлах болжээ. Эцэст нь хөтөлбөрийн танилцуулга (curriculum), хөтөлбөр (programme) гэсэн хоёр ойлголтын ялгаа багасч ижил тал нь давамгайлсан төдийгүй боловсролын салбарын судлаачид “curriculum” гэдэг нэр томьёог маш олон янзаар тодорхойлон түүндээ төөрөлдөн зарим хэсэг нь төрөлх хэлэндээ шууд авч хэрэглэх гэж хүртэл оролдох болсон байна. Дээрх тодорхойлолт, англи хэлний тайлбар толь зэргээс бид “curriculum” гэдэг нь хөтөлбөрийн буюу курс хичээлийн танилцуулга юм. Энэ танилцуулга нь ч, мөн хөтөлбөр ч ижил төрлийн, ижил тооны элементээс тогтсон бүтэцтэй байдаг. Хэрэв тэр нь товч байвал “curriculum” нь хөтөлбөрийн (программын) танилцуулгын үүргийг гүйцэтгэх бөгөөд түүнд тохирсон хөтөлбөр тусдаа зүйл болон гарч ирдэг, дэлгэрэнгүй байдлаар авч үзвэл өөрийн тодорхойлох гэсэн хөтөлбөртэйгээ давхцан нэг зүйл болж хувирдаг юм байна гэсэн маш энгийн зүйлүүдийг ойлгож болж байгаа юм. Энэ нь өнөөдрийн Монголын боловсролын салбарт “curriculum” гэдэг нэр томьёог дэлгэрэнгүй утгаар нь авч хэрэглэж байгаа учраас шууд хөтөлбөр гэдэг нэр томьёотой дүйцүүлэн авч хэрэглэх нь зүйтэй гэсэн санааг («Чанартай боловсрол-Хөгжлийн баталгаа” Багш нарын Бага хурал, 2001, УБ) баталгаажуулж байгаа юм . Хөтөлбөр, түүний хөгжлийн талаарх философи, онол, үзэл баримтлал, хөтөлбөрийн элемент, хөгжлийн талаарх асуудлуудтай та бүхэн бидний боловсруулсан (Б.Жадамба, Ц.Батсуурь, 2002, «Чанартай хөтөлбөр-Багшийн хөгжил», УБ) материалуудаас дэлгэрэнгүй танилцаж болох учир энд тэдгээрийг дахин авч үзэлгүйгээр зөвхөн хөтөлбөрийн олон талт тэнцвэрт загварт та бүхний анхаарлыг хандуулья.
Хөтөлбөрийн олон талт тэнцвэрт загвар

Хөтөлбөр, түүний танилцуулга нь хүрэхээр төлөвлөсөн зорилго, зорилтыг хэр оновчтой зөв тодорхойлж чадсан байна гэдгээс хамаарсан функц байдаг бөгөөд тэдгээрийг нь чухам юун дээр түшиглэн тодорхойлсон байна гэдэг нь хөтөлбөрийн буюу түүний танилцуулгын төрөл бүрийн загваруудын үндэс болж өгдөг. Манай орны болон дэлхий нийтийн хэмжээнд олон жилийн турш хуримтлагдсан туршлагыг нэгтгэн үзэхэд тухайн шатны боловсролын хөтөлбөр болон түүний танилцуулгыг, тухайлбал, хөтөлбөрийн болон түүний зорилго, зорилтыг суралцагчийн эзэмшсэн байвал зохих наад захын · Мэдлэг, үзэл баримтлал
· Багц чадвар
· Хувь хүний чанар, хандлагад болон тэдний бүх төрлийн боломжтой хослолд тулгуурласан хичээл төвтэй загварын хүрээнд боловсруулж ирсэн байна. Уламжлалт хичээл төвтэй загвар нь засгийн газар болон сургуулиас дэвшүүлсэн боловсролын зорилгод тулгуурлан боловсрогдож бүх суралцагчдыг түүнд хүргэх гэж чармайдаг, залуу үеийг цаг үеийн бодит ажил амьдралаас сурах асуудлыг орхигдуулдаг, техник мэргэжлийн боловсролыг доод төвшинд тавих хандлагатай болгодог, суралцагчийг цаг үеийн хэрэгцээтэй мэдээллээр хангах асуудлыг орхигдуулдаг, суралцагчдын тасралтгүй сурах, мэдлэг бүтээх, бусадтай хамтран сурч, ажиллаж хөгжих, нийгэмших гэх мэт үндсэн чадварыг болон суралцагчийн хувь хүний нь (ажилсаг, шинийг сэдэх, уян хатан, дасан зохицох, өөртөө итгэх) чанар, хандлагыг тус тус хангалтгүй хөгжүүлдэг зэрэг сул талтай. Мөн хөтөлбөрийн хичээл төвтэй загварын хувьд суралцагч бүрийн ЮНЕСКО-гийн тодорхойлсон сурах 4 хэрэгцээний бүтээлчээр ажиллан амьдрах, бусадтай хамтран нийгэмшин амьдрах хэсгийг сайн хангаж чадаж байна уу?, Суралцагчийн юуг мэдэх, хийх хэрэгцээтэй байна гэдэгтэй бодитойгоор, ашигтайгаар холбогдож чадаж байна уу?, Суралцагч бүрийн цаашдын амьдрал, хийх ажилд чиглэгдэхгүйгээр зөвхөн тодорхой дээрээс гаргасан зорилгод хүрэхээр зохиогдож байна уу?, Суралцагчид бодит амьдрал дахь үйл явцаас сурах чадвар төлөвшүүлж чадаж байна уу?, Суралцагчийн хувьд нууц оньсого, тэдний амьдралын цагийг асар их хэмжээгээр ашиггүй үрсэн зүйл болж байгаа юм биш биз?, Асуудлыг олон талаас нь бүрэн хамарч чадсан байна уу?, Мэдлэг бүтээх, сурах арга барилд сурах гэсэн мэдлэгийн зууны ерөнхий зорилтыг агуулсан байна уу?, Түүнийг сайжруулах боломж байна уу?, Тэгвэл юунаас эхлэн яаж сайжруулах бэ? зэрэг асуултуудын хариулт тодорхойгүй эргэлзээтэй байгаа юм.
Хөтөлбөрийн уламжлалт хичээл төвтэй загварыг дээр дурьдсан сул талыг арилгах, эргэлзээтэй асуудлыг тодруулах замаар шинэчлэж болох юм. Өмнө өгүүлсэнээр хөтөлбөрийн уламжлалт хичээл төвтэй загвар нь ерөнхийдээ хэрэглэгдэхгүй болон хэрэглэгдэх мэдлэгт тулгуурласан байгаа бөгөөд хэрэглээ болсон мэдлэгийг харьцангуй бага агуулсан байгаа юм. Хэрэглэгдэхгүй ба хэрэглэгдэх мэдлэгүүд нь хөгжлийн тодорхой төвшинд интеграчлагдан эцсийн эцэст хэрэглээний (ажил амьдрал, иргэншил, гэр орон, гэр бүлийн харилцаа, хувь хүний хөгжилдөрвийг хэрэглээний муж гэж нэрлэж байна) мужууд дээр очиж хэрэглээ болсон мэдлэг болж илэрдэг байна. Өөрөөр хэлбэл, хэрэглэгдэхгүй болон хэрэглэгдэх мэдлэг нь суралцагчийг дэс дараатайгаар гэгээрүүлэн (зураг 1) бусадтай хамтран бүтээлчээр ажилладаг, тансаг амьдралтай, тасралтгүй хөгждөг, мэдлэгийг бүтээгч, идэвхтэй иргэн болгон, хэрэглээ болсон мэдлэг

Хvснэгт 1. Хөтөлбөрийн олон талт тэнцвэрт загвар

Хөгжvvлсэн байх мэдлэг, vзэл баримтлал

Хөгжvvлсэн байх чадвар, ерөнхий арга

Хөгжvvлсэн байх хувь хүний чанар, хандлага

Сурсан мэдлэг хэрэг болох хэрэглээний мужууд,тэдгээрийн хэрэгцээ

болж хувирдаг) төлөвшүүлдэг. Эндээс бид мэдлэг, үзэл баримтлал, багц чадвар, хувь хүний чанар, хандлага нь голдуу хэрэглэгдэхгүй ба хэрэглэгдэх мэдлэгийг, хэрэглээний муж нь хэрэглэгээ болсон мэдлэгийг тус тус агуулдаг юм байна гэж ойлгож болох юм. Иймд уламжлалт хичээл төвтэй загварыг хөтөлбөр, түүний тайлбарын зорилго, зорилтын элементэд (агуулгын стандартад) хэрэглээ болсон мэдлэгийн эзлэх хэмжээг “хэрэглээний муж”-ийг тооцох замаар нэмэгдүүлэн агуулгын стандарт нь хэрэглэгдэхгүй, хэрэглэгдэх, хэрэглээ болсон мэдлэгийг бүгдийг (олон талт) ижил буюу тэнцүү хэмжээтэй (тэнцвэртэй ) агуулсан байх хөтөлбөрийн болон түүний тайлбарын олон талт тэнцвэрт загварыг (зураг 1) дэвшүүлж болох юм. (Mark Hewlett, 2003, ICSEI, Abstralia). Олон талт тэнцвэртэй загвар нь суралцагчийг бодит ажил, амьдралын янз бүрийн нөхцөл байдалд тулгарсан асуудлыг хувь хүний чанар, хандлага талаасаа бодитой авч үзэн шийдвэрлэхэд шаардлагатай мэдлэг, чадварт сурах арга барилд сурахад буюу бодит ажил, амьдралын хэрэгцээг бодитой тусгасан хөтөлбөр ба түүний танилцуулгыг боловсруулахад туслах ач холбогдолтой юм.
Олон талт тэнцвэрт загвар нь бид бүхнээс цаашид мэдлэг үзэл баримтлал, багц чадвар, хувь хүний чанар хандлага гэсэн 3 асуудлын боломжтой хослол бүхий уламжлалт хичээл төвтэй загварт хэрэглээний мужийг нэмж сайжруулах болон хичээлүүдийг аль болох интеграцчлан багцаар судлах зэрэгт анхаарал хандуулахыг шаардаж байгаа юм.
1-р хүснэгтэд үзүүлсэн олон талт тэнцвэрт загварын хөгжлийн үйл явцыг бүрдүүлэгч үндсэн 4 элементийг дараах бүтэцтэйгээр тодорхойлж болно. Үүнд: I.Хөгжүүлсэн байх мэдлэг, үзэл баримтлал

Суурь чадварт шаардлагатай зайлшгүй мэдлэг (эдийн засаг, санхүү, нийгэм, улс төр, байгаль, техник, бичиг үсгийн болон ёс суртахууны) Тулгарч болох асуудал, бэрхшээл, зөрчлийн тухай мэдлэг, тэдгээрийг шийдвэрлэх арга зам Зайлшгүй гарч ирэх боломжуудын талаарх мэдлэг, тэдгээрийн ихэнхийг өөрт болон бусдад ашигтай болгох мэдлэг Цаашид хэрэгтэй ойлголтыг гүнзгийрүүлэх, шинэ ойлголт бүтээх, сонирхол төрүүлэх, сониуч занг хөдөлгөх мэдлэг , санаа Цаашдын сурах боломжийг тодруулж өгсөн мэдээллийн эх үүсвэрийг олж авах арга зам Математик, байгаль, нийгмийн ухаан, уран зохиол, урлаг зэрэг шинжлэх ухааны салбарын эмпирик болон логикод тулгуурласан хандлагууд , арга барил, санаа, хөгжлийн ирээдүйн чиглэл зэргийг илэрхийлсэн мэдлэгийн төрөл болох ерөнхий үзэл баримтлал, загвар, онол , зохион байгуулалтын зарчим

II. Хөгжүүлсэн байх чадвар, ерөнхий арга барил

Сурах чадварууд (шинэ баримт, санаа хүлээн авах цуглуулах чадвар, ажиллах (нотлох) судлах чадвар, унших, хурдан унших чадвар, тэмдэг, зураг, дүрслэгдсэн баримт, мэдээллийн технологи ашиглах, тайлбарлах болон бичиг үсгийн чиглэлийн харах-дүрслэх чадвар, тоо тооллын (тоог хэрэглэх ойлгох) болон өөрт хамгийн үр ашигтай арга хэлбэрээр танин мэдэх чадвар)Баримтыг хадгалах, хэрэглэх, сортлох чадвар, санах ба ойлгох чадвар, системтэй бодох чадвар, анализ, синтезийн болон хөндлөнгөөс бодох чадвар, индукци, дедукцийн чадвар, логикийн ба учир шалтгааны, сайн мууг ялгах ба тухайлбал гадны шахалтанд байх үед оюун ухаанаараа бүтээлчээр шүүн тунгаан эсэргүүцэх чадварАсуудлыг ялгах, асуудлыг шийдэх, үзэл баримтжуулах, загварт оруулах, таамаглах чадвар, бүтээлчээр зохион бүтээх болон шинийг санаачлах чадварХарилцааны чадварууд (ярих чадвар, албан ба албан бус хэлэлцэх, мэтгэлцэх, нийтийн хэлээр ярих чадвар, төрөл бүрийн хэлбэрээр бичих, янз бүрийн техних хэрэгсэл тухайлбал мэдээллийн технологи хэрэглэн график болон үзззлэн бүтээх, тоо болон дүрс тэмдэгтээр харьцуулах, жүжиг, хөгжим болон урлагийн бусад хэлбэрээр дамжуулан өдөр тутмын амьдрал дахь субьектэй, сэтгэл хөдлөлтэйгээр харилцах, өөрийгөө илэрхийлэх чадвар, ярихгүй харилцах чадвар, хүмүүс хоорондын харилцааны чадвар, нааштай чадвар, яриа хэлцэл, зовлонг хуваалцах, зөрчилдөх замаар асуудал шийдэх чадвар болон бусад нийгмийн чадвар) Багаар ажиллах чадвар (бусадыг удирдан буюу дагуулан ажиллах чадвар, баг бүрдүүлэх чадвар, хүмүүс хоорондын найрсаг харилцааны чадвар, өөртөө дүн шинжилгээ хийх болон хөгжүүлэх чадвар, өөрийн мэдрэмж, сэтгэл хөдлөл болон бусад шинжээ ойлгох чадвар, зовлон хуваалцах чадвар, өөрийн сайн ба сул тал, сэтгэл хөдлөлийг мэдрэх чадвар) Бие бялдарын чадвар (хувийн эрүүл мэндээ сайн авч явах чадвар, эрүүл мэндийн үйл ажиллагааны хэв хэмжээг тааруулах чадвар) Практик болон техник чадвар, төлөвлөх зохион байгуулах чадвар (бизнесийн чадвар, санаачлах чадвар, шийдвэр гаргах чадвар, удирдах, асуудлыг оновчтой тодруулах, судлах, нөөц хуваарилах, үнэлэх гэх мэт чадвар, хувийн зохион байгуулалттай холбоотой цаг ашиглах гэх мэт чадвар, менежерийн чадвар, тэргүүлэх чадвар )

III. Хөгжүүлсэн байх хувь хүний чанар, хандлага

Ерөнхий мэдрэмж Хувийн сахилга бат ба хувийн хяналт Зориг, оролдлого, шаргуу зан Гай зовлонтой тулгарахад уян хатан, тэсвэр хатуужилтай байх чанар Боломжтой хамгийн өндөр стандартад хүрэх шийдэмгий байдал Жолоодох, санаачлах, «хийж бүтээх»хандлага Дасан зохицох ба уян хатан чанар Нээлттэй сэтгэх, тэвчээртэй байх болон бусдын сониуч занг мэдрэх, санааг хүлээн авахад бэлэн чанар Өөрийгөө ухаарах ба даруу төлөв чанар Тогтвортой ба тэргүүлэх төвшний чанарАсуудлыг бодитой, логиктой, шударга, зарчимч, оновчтой тодорхойлон шийдвэрлэдэг чанар Хошин шогийн мэдрэмж ба асуудлын ирээдүйг харах чадвар Төрөл бүрийн нөхцөлд нийцэх нийгэмших чанар Эерэг сэтгэл хөдлөлийн нөөц болон идэвх Хүмүүсийн янз бүрийн байдлыг тэвчих чанарХэрсүү чанар Мэдрэмтгий ба уужуу чанар Өрөвдөх сэтгэл Сайхан сэтгэл Өгөөмөр чанар, эелдэг зан Хариуцлагын мэдрэмж Найдвартай байх чанар Үнэний төлөө тэмцэх зүрх зориг Бардам зан, өөртөө итгэх чанар, Удирдах авьяас IY.Сурсан мэдлэг хэрэг болох хэрэглээний мужууд, тэдгээрийн хэрэгцээ Чадал сорьсон, өөрчлөмтгий, өрсөлдөөнт ертөнцийн хаана ч тохирох, хувь хүний сонирхолд нь нийцсэн бүх төрлийн мэргэжлийн ажлуудын хувьд: Суралцагч 16 эсвэл 19 насанд хүрэхдээ тухайн үеийн зах зээл дээрх ажлын байрны ерөнхий зураглалыг нэг бүрчлэн нарийвчлан ойлгоход болон тэдгээрийн аль нь өөрт нь болон хаана хамгийн сайн тохирох талаарх мэдэрч харахад бэлтгэгдсэн байхМөн тэд ямар ч бизнесийн, тодорхой шинжлэх ухааны чиглэлээрх судалгааны, төрийн захиргааны болон үйлчилгээний ажил дээр амжилт гаргахад нь тус болж чадах зайлшгүй шаардлагатай мэдлэг, чадвар, хандлагыг эзэмшсэн байх Өөрсдийн хувийн бизнесийг хэрхэн яаж үүсгэн бий болгохоо мэдсэн байхАмьдралд зайлшгүй шаардлагатай наймааны ухаанд сурсан байх - Өөрсдийн ажиллаж амьдрах орон нутгийн, үндэсний болон дэлхий нийтийн хэмжээнд санхүүгийн, хүний хүчин зүйлийн гэх мэт бүх төрлийн баялагийн эх үүсвэр бий болж байгаа үйл явцын мөн чанарыг нарийн ухаарсан байхОрон нутгийн, үндэсний болон дэлхийн хэмжээний нэгэн иргэн болохын хувьд : Өөрсдийн амьдарч буй нийгэм, эрх зүй, улс төр, эдийн засаг, соёлын болон материаллаг орчин дахь өөрсдийн эрх үүрэг, хариуцлагаа бүрэн ухамсарласан, өөрсдийн амьдарч буй ертөнцийн хөгжилд идэвхтэй оролцож бодит хувь нэмэр оруулдаг болсон байх Гэр орон, гэр бүлийн хувьд: Санхүү, өдөр тутмын амьдрал, ёс суртахуун, гоо зүйн бэрхшээлийг уужуу ухаанаар өөрсдийн нөөцийг ухаалаг, ашигтай, бүтээлчээр ашиглах замаар шийдвэрлэдэг болон бид бүхний хүсэн мөрөөдөж байдаг хувь хүний бүх сайн чанарыг эзэмшин дараагийн залуу үеийг сурган хүмүүжүүлэх үүргийг бүрэн ойлгосон, хариуцлагатайгаар бусдыгаа хөгжих боломжийг бүрдүүлж байгаа эцэг эх болсон байх Хувь хүн төлөвшлийн хувьд : Хувь хүний шийдвэр, бодол, чөлөөт цаг, оюун ухааны болон сүсэг бишрэл хөгжил гэх мэтийн хувьд бусдаас үл хамааран амьдардаг, өөрсдийн биеийн болон сэтгэл санааны эрүүл мэндэд халамжтай, цагаа үр ашигтай, санаандаа нийцсэн байдлаар найдвартай ашигладаг, бие бялдар, оюун ухаан, сүсэг бишрэлдээ өөрөө, сэтгэл хангалуун, аз жаргалтай байх асуудлыг өөрийн амьдралын турш эрэлхийхийг бүрэн ухамсарласан, урлаг, уран зохиол, байгалийн ухаан, түүх , математикийг болон өөрсдийн сонирхолоороо сонгосон бусад төрлийн ухааныг судалсаны үндсэн дээр өдөр тутмын ажил, амьдралын амжилт, баяр баясгаланг бий болгоход тулгарахад мэдэгдэх асуудлуудыг өөрийн оюун ухаан, итгэл үнэмшлийг байнга хөгжүүлэх замаар шийдвэрлэдэг болсон байх зэрэг болно.
Бичсэн: EDUCATION | цаг: 12:08 | Багшийн боловсролд
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих
Энэ блог 1742273 удаа нээгдэв.



:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax