2009-12-17
Хакер гэж хэн бэ?
Өнөөдөр компьютер бидний олонхийнх нь амьдралд чухал байр суурь эзлэх болжээ. Тэгвэл компьютерийг дагаад түүнтэй холбоотой элдэв асуудал урган гарах нь ойлгомжтой. Наад зах нь программуудтай хэрхэн ажиллахаас эхлээд вирус, сүлжээний гацаа, интернэт холболт, хакерын дайралт зэрэг хүндрэл, түвэгтэй асуудал олон. Бид энэ удаа уншигчдадаа “хакер” гэж хэн бэ, ямар ажиллагаа явуулдаг тухай багахан ойлголт өгөхийг зорилоо.
Компьютер гэгч зүйл дөнгөж гарч ирж байх үед “хакер” гэх нэр хүндтэй сонсогддог, ойлгогддог байлаа. Энэхүү нэрээр үйлдлийн системийн цөм, бүтцийг сайн мэддэг, түүний үйл ажиллагааг сайжруулж чадах компьютерийн суут ухаантнуудыг дууддаг байжээ. Хакеруудыг хүн бүхэн хүндлэж, ямар ч хүнд асуудлыг шийдвэрлэж чадах ой ухааныг нь бахдан, сайшаадаг байв. Цаг хугацаа өнгөрөх тусам энэхүү үгний утга өөрчлөгдөж, зарим “хакер”-ууд мэдлэг чадвараа “өөр зүйлд” зориулах болов. Тэдний зарим нь өөрийн чадварыг гайхуулах гэж хамгаалалт муутай компьютерийн системд нэвтэрч байхад нөгөө хэсэг нь чухал баримт, мэдээллийн багцыг хулгайлах зорилгоор бусдын компьютерт нэвтэрч эхэлжээ.
Компьютер хэрэглэгчид “хакер” хэмээх сайн ч, муу ч шинж чанарыг агуулсан нэр томъёотой тулгараад хэсэг гайхширав. Эцэст нь энэхүү нэр томъёонд “script kiddie”, “cracker” гэсэн нэмэлт залруулга оруулжээ. “Script kiddie” гэдэг нь мэргэжлийн хакерчин биш хэдий ч компьютерийн мэдлэгээ бусдын компьютерт нэвтрэх, мэдээлэл хулгайлах зэрэгт ашигладаг хүмүүсийг хэлнэ. “Cracker” гэдэг нь мэдлэгийн төвшинөөрөө “script kiddie”, “хакер” хоёрын завсар орших хүнийг хэлнэ. Тэд аливаа программын нууц түлхүүрийг эвдэх г.м. зүйлийг хийж чадах хэдий ч бие даан “хакер”-ын программ бичих, сул талыг нээн илрүүлэх чадваргүй хүмүүс юм.
Компьютерийн хөгжлийг дагаад бүх зүйл улам төвөгтэй болсоор. “Хакер”-ын эгнээнд нэгдэгчид бусдын зохиосон хакер программуудыг ашиглан программыг “crack” хийх /хууль бусаар ашиглах боломжтой болгож эвдэх/, сервисийн бүтцэд нэвтэрч мэдээлэл хулгайлах, мөн түүнчлэн бусдад хэрэгтэй зүйлсийг хийх болсон бол “cracker”-ууд программыг “crack”-дахаа больж, интернэт дэх компьютеруудад хулгайгаар нэвтрэх болжээ. Энэ бүх эмх замбараагүй байдлаас “хакер”-ын мөн чанарт бас л өөрчлөлт оруулах шаардлагатай болжээ. Хакеруудыг сайн муу гэдгээр нь ялгахын тулд “black hat”, “white hat”, мөн “grey hat” гэж нэрлэх болов.
“Black hat”-“хар харх”. Муу “хар” хакеруудыг нэрлэдэг бөгөөд тэд программыг эвдэх, өөр системд нэвтэрч мэдээлэл хулгайлах, DDoS дайралт хийж, кредит картын нууц дугаарыг мэдэж авдаг байна.
“White hat” - “цагаан харх”. “Хакер”-ын оригинал утгад нэлээд ойр, сайн “цагаан хакерууд”. Тэдний мэдлэгийн түвшин өндөр байдаг ба системийн аюулгүй байдлын талаар их зүйл мэддэг. Үүнийхээ төлөө өөрийн авьяас чадварыг ашиглаж, гэмт хэрэгтнүүдийг илрүүлж, барих үүрэгтэй. Харин энэ хоёрын хоорондох нь бүх зүйлээс багахан оролддог “саарал харх” буюу “grey hat” хэмээх хүмүүс юм.
“Хакер”, “крэкер”, “script kiddie” нэр томъёо интернэт хэрэглэгч, тэр тусмаа системийн аюулгүй байдлыг хариуцагч хүмүүст өргөн хэрэглэгддэг болжээ. Эцэст нь хэлэхэд хакеруудыг “хар”, “цагаан” гэж ангилахад их хэцүү. Тухайн хүн сайн муу зүйлийн алиныг нь ч хийдэг байж болно шүү дээ.
Бичсэн: EDUCATION | цаг: 18:02 | Багшийн боловсролд
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(2)
Сэтгэгдэл:


баярлах =) ярзайтал инээх үнсэлт гуниглах :'(
Бичсэн: UNDRAH (зочин) цаг: 11:24, 2016-10-03 | Холбоос | |


bayrlalaa xrgte medeelel bn rolling on the floor
Бичсэн: namunaa цаг: 11:21, 2016-10-03 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих
Энэ блог 1736539 удаа нээгдэв.



:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax