2009-12-22
Хан хэнтий аймаг
Хан хэнтий аймаг нь Монголын тулгуур төрийг мандуулж, Монголын их эзэнт их гvрнийг байгуулсан даян дэлхийд “Мянганы хvн”-ээр өргөмжлөгдсөн даяар монголчуудын “Далай их хаан” эзэн богд Чингис хаан мэндэлсэн нутаг юм.

XVII зууны эцсээс байгуулагдсан Халхын ууган дөрвөн аймгийн нэг бөгөөд “Цэцэн хан” аймаг нэртэй 25 хошуутайгаар 200 гаруй жил болжээ. Ардын Засгийн шийдвэрээр 1923 онд Цэцэн хан аймгийн чуулганы даргын газар орон нутгийн Захиргаадын төлөөлөгчдийн хуралдааныг хийлгэж, Хан Хэнтий уулын айман хэмээн нэрийдэж, 25 хошуу 2 шавь 109 сум, 328 багтайгаар байгуулан одоогийн Батноров сумын харъяат Буяндэлгэрийн Намсрайжавыг даргаар сонгожээ.
Улс орны нийгэм эдийн засгийн хөгжлийн явцад Засаг Захиргааны шинэчлэлээр Хан Хэнтий уулын аймгаас 1930 онд Дорнод, 1942 онд Сvхбаатар аймгийг байгуулснаар Хэнтий аймаг нэртэй болж одоогийн нутаг дэвсгэрийн зохион байгуулаланд орсон байна.
Хэнтий аймаг нь 17 сум, орон нутгийн 3 хоттой, 70 -аад мянган хvн амтай.
Халх, Буриад, Казак, урианхай зэрэг олон vндэстэн, ястнаас бvрэлдсэн тус аймгийн бvтээлч ард тvмний хөдөлмөрийн гарамгай амжилтыг Монгол улсын төр, Засаг өндрөөр vнэлж 1943 онд “Алтан гадас” одонгоор, сvvлийн жилvvдэд Засгийн газрын хvндэт жуух бичгээр хоёр удаа шагнагдсан билээ.

Ой тайга, уул нуруу, тал хосолсон 83,0 мянган хавтгай дөрвөлжин км нутагтай, Дорнод, Сvхбаатр, Дорноговь, Говьсvмбэр, Төв, Сэлэнгэ аймагтай, хойд талаараа Оросын Холбооны Улстай хил залгадаг.

Монгол орны хойд талаас Сибирийн ой тайга уулсыг даган өмнө зvг тvрж, өмнө талаасаа Төв Азийн хээр тал хөндий хотосыг дамжин умард руу гvн нэвтэрч газар зvйн орчныг маш өвөрмөц завсрын шинжтэй болгодог. Тус аймгийн нутгийн зvvн хойд захын 4157 ам. дөр. км талбайг 2000 онд Онон – Балжийн байгалийн цогцолбор газар болгосон.

Монгол улсын төрийн тахилгат Бурхан Халдун уул Хэнтий нурууны төв хэсгийн Хэрлэн, Онон, Туул болон тэдгээрт цутгадаг голуудын эх авсан, тайгын бvслvvрийн онгон байдлыг хадгалсан 12271 ам. дөр. Км талбайг 1992 оноос дархлан хамгаалсан. Энэ нутагт архелогийн ач холбогдол бvхий 800 гаруй булш бунхан Ихэсийн хориг зэрэг тvvх соёлын дурсгалууд байдаг.

Монголын Дорнод тал vргэлжилсээр зvvн хойд хэсэгтээ уулт хээрт шилжих 4700 ам. дөр. Км газрыг нутгийнхан Тосон Хултай гэмээн нэрлэдэг. 1998 оноос байгалийн нөөц газар болгосон.

Хар ямаат, Тvмэнцогт зэрэг 1350 м орчим өндөр уулсын орчны нутаг бага зэрэг ой модтой уулт хээрийн ландшафт, геологийн тогтоц чулуулгын хувьд сонирхолтой иж бvрдлийг vvсгэсэн 506 ам. дөр. Км нутгийг 1998 оноос байгалийн газар болгосон.

247,5 мянган га тариалангийн талбайгаас жилд мянган тонн vр тариа хураан авдаг.

Аймгийн төв Өндөрхаан хот 15,0 мянган гаруй хvн амтай, Улаанбаатар хотоос зvvн тийш 330 км-т оршдог.
Бичсэн: EDUCATION | цаг: 17:00 | news
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих
Энэ блог 1737484 удаа нээгдэв.



:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax