2009-12-22
“ШУТИС” ДЭЛХИЙН ШИЛДЭГ 1000 СУРГУУЛИЙН ЖАГСААЛТАД ДАХИН ОРЖЭЭ


Энэ оны дэлхийн шилдэг 1000 их сургуулийн жагсаалтад ШУТИС-ын компьютерийн техник, менежментийн сургууль хоёр дахь удаагаа шалгарч, “ү” гэх дээд зэрэглэлийн шилдэг сургуульд олгодог дипломын эзэн болжээ. Тус сургуулийн туршлагыг дэлхийн эдийн засгийн бизнесийн сургуулиудын “Эданявэрсэл” холбооны Францын ” Мадрид” хот дахь захиргаанаас олон улсад сурталчлах эрх олгосон байна . Сургуулийн захирал профессор Б.Очирбат, Эдийн засаг менежментийн салбарын эрхлэгч профессор Г.Батхүрэл нар Дэлхийн эдийн засаг бизнесийн их дээд сургуулиудын уг холбооноос өмнөд Африкийн Кейптаун хотод өнгөрөгч сарын 25-28-ны хооронд зохион байгуулсан Эдийн засаг, Бизнесийн их дээд сургуулиудийн удирдлагын дэлхийн хоёрдугаар чуулга уулзалтад оролцжээ. Уузалтаар Өмнөд Африкийн “Мэнкүсэ” менежментийн коллежтэй “Бизнесийн удирдлагын магистрантур” хамтран бэлтгэх талаар ярилцсан ажээ.
Бичсэн: EDUCATION | цаг: 17:15 | news
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих
Энэ блог 1740166 удаа нээгдэв.



:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax