2009-12-23
удирдагч нарын ард түмнээсээ хулгайлсан хөрөнгө орон болгонд хэлбэлздэг ч
Дэлхийн банкны судалгаа Жилд нийтдээ 1-1.6 триллион ам.долларын хэмжээний санхүүгийн урсгал хээл хахууль, авлига, татвараас зайлсхийх зэрэг гэмт хэргийн улмаар олсон мөнгөн хөрөнгө дэлхийн хэмжээнд эргэлдэж байдаг байна. Ихэнх хөгжиж буй орнуудад энэхүү мөнгө ядуурлыг бууруулахад шаардлагатай байгаа. Хөгжиж буй болон шилжилтийн эдийн засагтай орнуудаас авлигын улмаар олсон гадаадад гарч буй хөрөнгийн урсгал нэг жилд 40 тэрбум ам.долллараар тоологдож байна. Энэ нь хөгжлийн тусламжийн 40 хувийг эзэлж байна. Африкийн орнуудын дотоодын нийт бүтээгдэхүүний 25 хувь буюу 148 тэрбум ам.доллар жил болгон авлигын улмаас алддаг ба энэ асуудал тив болгонд оршиж байна.

Тухайн орны удирдагч нарын ард түмнээсээ хулгайлсан хөрөнгө орон болгонд хэлбэлздэг ч:
              Suharto           (1967-9Cool     $15 - $35 тэрбум
              Marcos            (1972-86)     $ 5 - $10 тэрбум
              Abacha            (1993-9Cool     $ 2 - $ 5 тэрбум

Эдгээр хөрөнгийг олж илрүүлэх нь нийгмийн төрөл бүрийн хөтөлбөрт маш ач тустай.

              Илрүүлсэн 100 сая ам.доллар болгоныг:
              - 4 сая хүүхдийг вакцинжуулах боломжтой
              - 250,000 гэр бүлийг устай болгох боломжтой
              - ДОХ-оор өвдөж буй 600,000 хүнийг бүтэн жил эмчлэх боломжтой
              - Хумхаа өвчний 50–100 сая эм авах боломжтой юм байна. iaac.mn

Бичсэн: EDUCATION | цаг: 11:46 | news
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих
Энэ блог 1742353 удаа нээгдэв.



:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax