2010-03-06
Тахиа болсон бvргэд (сургамжит өгүүллэг)

Бүргэдийн дэгдээхий санамсаргүй тахианы дэгдээхийнүүдийн дунд уначихжээ. Өөрийгөө тэдэнтэй адилхан гэж бодоод тахианы дэгдээхий мэт аашилдаг байв. Тэдэн шиг донгодож, идэх зүйл хайн гүйдэг байлаа.
Нэгэн өдөр тэнгэрт нисэн буй бүргэдийг олж харжээ. “Ямар гайхамшигтай шувуу вэ? Ямар их өндөрт нисэж байна вэ? Би ч бас энэ шувуу шиг нисэж чаддагсан бол түүн шиг халин дүүлэхсэн” гэж өгүүлэхэд нь дэргэд нь байсан дэгдээхийнүүд “Бид нар чинь дэгдээхий шүү дээ. Битгий хоосон мөрөөдөөд бай. Тэр чинь бүргэд. Чи түүн шиг нисэж чадахгүй” гэцгээв.
Бүргэдийн дэгдээхий маш их гуниглажээ. Хэн нэгэн түүнийг бүргэд болохыг нь хэлж, итгүүлэх хэрэгтэй байлаа. Гэвч хэн ч түүнд ингэж хэлээгүй тул амьдралынхаа төгсгөл хүртэл тахиа шиг амьдарчээ.
Сургамжит өгүүллэг-2 номноос

Бичсэн: EDUCATION | цаг: 11:25 | Зөвлөгөө
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(1)
Сэтгэгдэл:


www.gegeen.com
oo harlaa. hen bolj torood, haana unasnaasaa hamaarahguigeer ihiig hus gesen uguu
Бичсэн: Gegeen.com (зочин) цаг: 09:54, 2010-03-12 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих
Энэ блог 1737181 удаа нээгдэв.



:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax