2010-04-15
I-PAD-ыг худалдаалахаа түр зогсоов


APPLE компанийн бүтээсэн хамгийн сүүлийн үеийн LAPTOP технологитой I-PAD-ыг АНУ-д худалдаанд гаргаж эхэлснээс хойш сар хүрэхгүй хугацаа өнгөрч байна. Гэвч энэ бүтээгдэхүүний нэр хүнд дэлхийд тархан, эрэлт хэрэгцээний том “бүүм” үүсээд байгаа юм.

Одоогоор 465-998 ам.доллараар худалдаалагдаж байгаа ч APPLE компанийн удирдлага уг бүтээгдэхүүнээ нийтийн хэрэгцээнд гаргахаа түр зогсоох шийдвэрийг өчигдөр гаргажээ. Хамгийн сонирхолтой нь дөнгөж л АНУ-д худалдаанд гарч байгаа I-PAD Хонконг, БНХАУ, ОХУ-ын зах зээл дээр хэдийнэ зарагдаж эхэлсэн явдал юм. Тухайлбал, Хонконгт 700-1000, БНХАУ-д 1000- 1300 ам.долларын хооронд эл шинэ бүтээгдэхүүн худалдаалагдаж байгаа юм. ВВС агентлагийн мэдээлж буйгаар илүү боловсронгуй болгосны дараа I-PAD-ыг ирэх тавдугаар сараас худалдаанд гаргана гэсэн зорилго APPLE-д байгаа бололтой. Хэрэглээнд дөнгөж нэвтэрч буй I-PAD Монголд ч ороод иржээ.

Тухайлбал УИХ-ын дэд дарга Г.Батхүү, Сангийн сайд, УИХын гишүүн С.Баярцогт, Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооны дарга Ч.Хашчулуун нарын хүмүүс хамгийн сүүлийн үеийн технологи бүхий I-PAD-ыг Хонконгоос тус бүр 700 “ногоон”-оор худалдан авч Монголдоо анхдагчид нь болжээ.
source: mongolnews.mn

Бичсэн: EDUCATION | цаг: 17:42 | news
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих
Энэ блог 1738964 удаа нээгдэв.



:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax