2010-06-02
Хятад улс саналаа татаж авчээ, монголчууддаа баяр хүргэе
Хөөмийг өөрийн үндэсний биет бус соёлын өв мөн хэмээн бүртгүүлэхээр ЮНЕСКО-д саналаа өгөөд байсан Хятад улс энэхүү саналаа саяхан татаж авсан тухай мэдээг дөнгөж UBC телевизээр үзлээ. ЮНЕСКО-гийн соёлын өвийн экспертүүд удахгүй Монголд дахин ирж энэхүү хөөмий хэмээх урлаг нь Монголын үндэсний өв соёлын зүйл мөн эсэхийг тандах бололтой.

Харин энэхүү асуудалд монгол хүн бүр, залуус та бид бүгдээрээ оролцох учиртай. Блогчид, цахим залуус бидний анхлан гаргасан саналыг олон нийтээрээ түрэн авч, олон улсыг хамарсан үйл ажиллагаа болгож чадсан нийт монголчууддаа баяр хүргэмээр байна. ЮНЕСКО-гийн соёлын өвийг хариуцсан ажилтнууд бидний дуу хоолойг сонссон гэдгийг энэхүү мэдээлэл баталж байна. Бид энэ мэтчилэн өөрсдийн өв соёлын үнэт зүйлсийг хамгаалалтандаа авч чадах юм байна гэдгийг амьдрал дээр харууллаа.

Албан ёсны хариуг ирэх аравдугаар сард хэрхэн гарахыг хүлээх л үлдлээ. Одоо хөөмийг минь Монголтой булаалдах улс орон өөр байхгүй биз.

Бичсэн: EDUCATION | цаг: 14:25 | news
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(2)
Сэтгэгдэл:


харин ээ
Бичсэн: dadido цаг: 13:40, 2010-10-01 | Холбоос | |


Unen baigaasai эргэлзэх
Бичсэн: LetMaidar цаг: 12:51, 2010-10-01 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих
Энэ блог 1777351 удаа нээгдэв.



:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax