2010-07-24
Мессеж бичих үнэ

Мессеж бичих үнэ

Мобикомд гар утаснаас интернэтэд ороход 1 kB нь 8 мөнгө гэж байна. Гэтэл нэг мессеж бичихэд 19-өөс 40 төгрөг зарцуулагдана.

Амархаан тооцоо хийж үзье. Нэг мессеж нь 160 орчим үсэгтэй. Өөрөөр хэлбэл 160 орчим байт (160kB). Энэ нь 160/1024= 0.15625 kB, ганц килобайтын хаана ч хүрэхгүй.

1000 мессеж бичих үнэ дээр авч үзье. 1000 мессежийг гадны оператор руу явуулахад 40000 төг зарцуулагдана. Гэтэл 1000 мессеж гэдэг бол 156.25 kB буюу нөгөө интернэтэд орох үнээр бол 156,25*8мөнгө=1250 мөнгө=12.5 төгрөг

Өөрөөр хэлбэл бид 40000/12.5=3200 дахин их мөнгө төлж мессеж бичиж байна. Ийм болохоор хүмүүс утас дээрх и-мэйлийг идэвхижүүлээд бичвэл хамаагүй хямд тусах мэт санагдана. Эсвэл утсандаа Opera Mini-г суулган gogo-р үнэгүй мессеж бичээд л...


source:uriankhaiotgoid.blogspot.com
Бичсэн: EDUCATION | цаг: 12:49 | Зөвлөгөө
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(4)
Сэтгэгдэл:


hn
shulaad haychihdgiim bn l daa. ene holboo medeelliiin gazar n tegeed yagad duugui bdag yum bol? hahuulia abchaad duugardagguim bh daa
Бичсэн: zochin цаг: 10:30, 2010-07-27 | Холбоос | |


Нэг үсэг нь 8-16bit буюу 1-2byte(B)-тай тэнцүү байдаг санагдана. Арай ойлгомжтой тайлбарлавал 1килобайт(KB) нь 1024B-тай тэнцүү. 160 тэмдэгт нь 160B->0.15625KB гэсэн үг.Ойролцоогоор 1 мессеж 0.15625KB*8=1.25мөнгө юм байна.
Интернетээр бас мэйл шалгах үед мэйл бичдэг веб хуудсуудыг нээж бичвэл нэлээд хэмжээний урсгал урсана л даа. Харин шууд POP, SMTP нээгээд утсандаа тохируулаад мэйл бичвэл илүү хямд тусна байх.
Даанч гар утаснаасаа бүх хүн мэйл шалгадаг болтол жаахан тиймхэн болохоор. Уг нь найзууд бүгд хоорондоо тэгээд харилцдаг болчихвол ч.
Японд лав DSL интернет шиг тогтмол сарын хураамжаа төлөөд хэрэглээ хязгааргүй болно. Сарын хураамж нь одоогийнхоос нь нэг их нэмэгдэхгүй г.м ярьж байсан. Мэдээж одоогийн гар утасны системээс өөр wifi технологи нтр ашиглана гэсэн үг.
Бичсэн: xvv цаг: 12:33, 2010-07-25 | Холбоос | |


bi G-mobile baridag.
bi sms bichihdee busad suljeend 15 togrog.
harin 1kb interneted 2 mongo toldog geheer ali ni hyamd bna daa.
Бичсэн: tamerlan13 цаг: 00:03, 2010-07-25 | Холбоос | |


алга ташилт алга ташилт гоё шүү тэврэлт
Бичсэн: Зоригт ван цаг: 13:23, 2010-07-24 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих
Энэ блог 1735761 удаа нээгдэв.



:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax