2010-08-23
Сарны хэмжээ жижгэрч байна

Сарны хэмжээ жижгэрч байна


Олон жилийн судалгаа, ажиглалтын дүнд тулгуурлан Америкийн эрдэмтэд дэлхийн дагуул сар хэмжээнээсээ жижгэрч, “агшиж” байна хэмээн мэдээлжээ. Сарны гадаргуу дээр уг үзэгдэл нэлээд хэдэн жилийн өмнөөс ажиглагдсан юм байна.

Тус эрхсийн экваторын бүс хэмээгддэг хэсэг газарт оршдог 10 орчим метр өндөртэй хадархаг уулууд өргөөшөө сунаж, намхан болж байгааг эрдэмтэд тогтоожээ. Сарны гадаргын өөр хэсэгт ийм үзэгдэл болж байгаа эсэхийг үргэлжлүүлэн судалж, дуранд буусан зургуудад харьцуулалт хийж байгаа гэнэ.

Тэдний үзэж буйгаар энэ нь зөвхөн бүс нутгийг бус сарыг бүхэлд нь хамарсан асуудал бөгөөд яваандаа манай гаригийн дагуул улам жижгэрэх магадлалтай аж. Дэлхий болон дэлхий орчмын гаригсыг судлах төвийн эрдэмтэн Томас Уоттерсын мэдээлснээр сарны цөмийн хэм буурч, жижгэрч эхэлж байгаа юм байна.

Үүний улмаас сарны гадаргууд ан цав үүсэж, хагарч байгаа нь судлаачдын анхаарлыг татаж байна. Гэхдээ энэ үзэгдлийн улмаас сар сөнөнө гэсэн үг биш бөгөөд дэлхийд нөлөө үзүүлэхгүй гэдгийг тэрбээр онцолжээ. Энэ тухай “Science” сэтгүүлд нийтэлсэн байна.


Э.ХАНА
source: mongolnews.mn

Бичсэн: EDUCATION | цаг: 11:08 | news
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих
Энэ блог 1777437 удаа нээгдэв.



:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax