2010-08-26
Биологийн цагийг тааруулна

Биологийн цагийг тааруулна


Хүний биологийн цаг өглөө сэрэхээс үдэш унтах хүртэл биеийн бүхий л үйл ажиллагааны давтамжийг зохицуулдаг билээ. Тэгвэл өнөө үед оюуны ачаалалтай ажил, нийгмийн сөрөг нөлөө, цагийн зөрүү, сэтгэл гутрал, таргалалт зэргээс болж биологийн цагийн хуваарь алдагдан, элдэв өвчин эмгэг үүсэх шалтгаан болсон.

Их Британийн Манчестрийн их сургуулийн эрдэмтэд хүний биологийн хуваарийг өөрчлөн, дахин тааруулж болох нэгэн эм бүтээжээ. Тэд бэлдмэлээ биологийн цагийн хуваарь нь алдагдсан хулганад туршсан байна. СК-1 хэмээх тэрхүү эм хэрэглэсэн хулгануудын цаг дараагийн өдрөөс хэвийн тогтсон хуваарьтаа орж, тайван болжээ.

“Бидний бүтээсэн эм биологийн цагийн хуваарьт нөлөөлдөг генийн бүтцэд үйлчлэх юм. Гэхдээ энэ нь хүний биед ямар нэгэн сөрөг нөлөөгүй. Ханын цаг тааруулдагтай л адил биеийн цагийг тааруулах боломжтой боллоо” хэмээн судалгааны багийн ахлагч Майкл Годер хэлжээ.


source; mongolnews.mn

Бичсэн: EDUCATION | цаг: 11:57 | news
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих
Энэ блог 1738987 удаа нээгдэв.



:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax