2010-08-26
Та хэдэн жил амьдрахаа мэдмээр байна уу?

Эрхэм уншигч тa хэд наслахаа мэдэхийг хүсэж байна уу. Одоогоор энэ асуултын хариултыг хэн ч олж мэдээгүй байна. Тэгвэл АНУ-ын эрдэмтэд нэгэн сонжоо зохиож түүгээрээ таны асуултад хариулт өгөхийг зорьжээ. Та туршаад үзээрэй.
- Та өөрийнхөө хэд наслахыг мэдмээр байгаа бол юуны өмнө өөрийн улс үндэстэн болон ард түмнийхээ дундаж наслалтыг мэддэг байх хэрэгтэй. Тэгээд доорх сонжооны дагуу нэмж хасаад яваарай.

-Хэрэв та ганцаараа амьдардаг бол 25 наснаасаа хойших 10 жил тутмаас нэг жилийг хас.
-Хэрэв та долоо хоногт 7-8 цаг унтдаг бол юу ч битий хас.
-Хэрэв та нойрондоо муу бол гурван жилийг хас.
-Хэрэв та уур уцаартай, догшин ширүүн авиртай бол гурван жилийг хас.
-Хэрэв та тайван амгалан, хүлээцтэй бол гурван жилийг нэм.
-Хэрэв та өөрийгөө аз жаргалтай хүн гэж үздэг бол нэг жилийг нэм,
-Хэрэв та өөрийгөө аз жаргалгүй хүн гэж үздэг бол хоёр жилийг хас
-Хэрэв та машин жолоодож байхдаа байнгa дүрэм зөрчдөг бол нэг жилийг хас.
-Хэрэв та оюуны хөдөлмөр эрхэлдэг бол гурван жилийг хас.
-Хэрэв та биеийн хүчний хөдөлмөр эрхэлдэг бол гурван жилийг нэм.
-Хэрэв та долоо хоногийн таван өдөр спортоор хичээллэдэг бол дөрвөн жилийг нэм,
-Хэрэв та эхнэртэй (нөхөртэй) бол таван жилийг нэм,
-Хэрэв та өдөрт хайрцаг тамхи татдаг бол найман жилийг хас,
-Хэрэв та өдөрт гурван ширхэгээс дээш тамхи татдаг бол зургаан жилийг хас.
-Хэрэв та өдөр бүр бага зэрэг архи хэрэглэдэг бол нэг жилийг хас.
-Хэрэв таны биеийн жин байх ёстойгоосоо 20 кг-аар илүү бол найман жилийг хас,
-Хэрэв таны биеийн жин 15-20 кг-аар илүү бол дөрвөн жилийг хас,
-Харин 5-15 кг-аар илүү бол хоёр жилийг хас,
-Хэрэв та жил бүр эмчийн үзлэгт орж зөвлөгөө авдаг 40-өөс дээш насны хүн бол хоёр жилийг нэм,
-Хэрэв та 30-40 настай бол гурван жилийг нэм,
-Хэрэв та 50 -аас дээш настай бол дөрвөн жилийг нэм.
-Хэрэв та байнга мөнгөний хомсдолд орж яаж мөнгө олох талаар дандаа боддог бол хоёр жилийг хас.
-Хэрэв та дунд боловсролтой бол нэг жилийг хас,
-Хэрэв та дээд боловсролтой бол хоёр жилийг нэм.
-Хэрэв та тэтгэвэрт гарсан ч ажил хийдэг бол хоёр жилийг нэм.
-Юу ч хийхгүй, бусадтай харьцахгүй байвал нас чинь улам багасна.
-Хэрэв таны эмээ /өвөө / 85 насалсан бол хоёр жилийг нэм,
-Хэрэв хоёулаа 80 насалсан бол дөрвөн жилийг нэмнэ,
-Хэрэв аль нэг нь 50 ч хүрэлгүй нас барсан бол дөрвөн жилийг хас.
-Хэрэв эцэг эхийн чинь хэн нэг нь зүрхний шигдээс, хорт хавдраар нас барсан бол дөрвөн жилийг хас,
-Хэрэв танай ойрын төрөл саднаас тань 50 нас хүрэлгүй хорт хавдар, зүрхний шигдээсээр нас барсан бол гурван жилийг хас,
-Хэрэв та сая хүн оршин суудаг хотод амьдардаг бол дундаж наслалтаасаа хоёр жилийг хас.
-Хэрэв та 10 мянган хүнээс илүүгүй хүн амтай сууринд амьдардаг бол хоёр жилийг нэм.
Инээд эцсийн дүнд гарсан тоо таны амьдрах нас юм.

/Хань/

Бичсэн: EDUCATION | цаг: 17:42 | Чөлөөт цаг
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих
Энэ блог 1736990 удаа нээгдэв.



:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax