2010-10-28
Сурагчдын нэгдүгээр улирлын амралтын хугацааны тухай
МОНГОЛ УЛСЫН
БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ
САЙДЫН ТУШААЛ


2010 оны 10 сарын 05 өдөр                            Дугаар 438                                        Улаанбаатар хот
 
Сурагчдын нэгдүгээр улирлын
амралтын хугацааны тухай

    Бага, дунд боловсролын тухай хуулийн 15.3 дахь заалт, Хүн ам, орон сууцны 2010 оны ээлжит тооллогыг улсын хэмжээнд 2010 оны 11 дүгээр сарын 11-17-ны өдрүүдэд зохион байгуулахтай холбогдуулан Хүн ам, орон сууцны тооллогын улсын комиссоос 2010 оны 09 дүгээр сарын 15-ний өдөр ирүүлсэн 02/35 тоот хүсэлтийг тус тус үндэслэн ТУШААХ нь:


1.“Ерөнхий боловсролын 12 жилийн сургуулийн I-IV, VIII-IX ангийн хичээлийн жилийн бүтэц батлах тухай” Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2010 оны 201 дүгээр тушаалын хавсралтад заасан ерөнхий боловсролын 12 жилийн сургуулийн нэг, хоёрдугаар ангийн сурагчдын нэгдүгээр улирлын амралтын хугацааг “11 дүгээр сарын 8-наас 11 дүгээр сарын 22”-ныг хүртэл, 12 жилийн сургалттай III, VIII, “Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн бүтэц батлах тухай” Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2006 оны 236 дугаар тушаалын гуравдугаар хавсралтад заасан 11 жилийн сургалттай 3-11 дүгээр анги, шилжилтийн VII ангийн сурагчдын нэгдүгээр улирлын амралтын хугацааг “11 дүгээр сарын 10-наас 11 дүгээр сарын 22”-ныг хүртэл үргэлжлэхээр тогтоосугай.

    2. Энэ тушаалын 1 дэх заалтад заасан өөрчлөлтийг 2010-2011 оны хичээлийн жилд мөрдсүгэй.

    3. Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын нэгдүгээр улирлын амралтын хугацаанд өөрчлөлт оруулж байгаатай холбогдуулан дотуур байрны суралцагчдыг эцэг, эх, асран хамгаалагчид нь хүлээлгэн өгөх, сурагчдыг хамарсан зохион байгуулалттай нэгдсэн арга хэмжээ зохион байгуулахгүй байхыг аймаг, нийслэлийн Боловсрол, соёлын газрын дарга, сургуулийн захирлуудад үүрэг болгосугай.

    4. Тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Ерөнхий боловсролын газар (Д.Эрдэнэчимэг)-т үүрэг болгосугай.

5. Энэ тушаал гарсантай холбогдуулан Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын ”Сурагчдын нэгдүгээр улирлын амралтын хугацааны тухай” 2010 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 402 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.  


САЙД                                             Ё.ОТГОНБАЯР
Бичсэн: EDUCATION | цаг: 18:53 | news
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(2)
Сэтгэгдэл:


ashgui duu nar maani amraad ugluu hicheeldee ywahad amar
Бичсэн: upshot_gp цаг: 20:46, 2010-10-28 | Холбоос | |


хүүхдүүд амраад сайхан юмөө хэхэ smug smug
Бичсэн: Хүслийнжигүүр цаг: 20:12, 2010-10-28 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих
Энэ блог 1782543 удаа нээгдэв.



:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax