2010-12-17
Хүний биологийн цаг


• Шөнийн 1 цаг – Ихэнх хүмүүс 3-4 цаг унтаж амарсан байна. Яг энэ үед нойр сэргэж өвдөлтийг хурцаар мэдрэх болно.

• Шөнийн 2 цаг – Элэгнээс бусад бүх эрхтэн аажуухан хэмнэлээр ажиллана. Элэг нь хүнд зайлшгүй хэрэгтэй тэр бодисыг ялгаруулж байдаг. Мөн энэ үед хорт бодисуудыг зайлуулж их цэвэрлэгээ хийнэ. Харин энэ үед унтаагүй байвал кофе цай ялангуяа спиртийн төрлийн ундаа уух хэрэггүй харин аяга сүү уувал бүр сайн.

• Шөнийн 3 цаг – Бүх бие суларч бүрэн тайвширсан байна. Энэ үед цусны цохилт амьсгал хамгийн удаан байна.

• Шөнийн 4 цаг – Даралт бага харин тархинд цус ихээр хурна. Энэ цагт хүмүүс голчлон нас бардаг. Бие эрхтэн хамгийн удаан ажиллаж харин сонсгол хурдсан өчүүхэн дуу чимээнд сэрнэ.

• Өглөөний 5 цаг – Бөөр тайван юу ч ялгаруулахгүй, харин энэ үед боссон хүн маш түргэн хугацаанд сэргэнэ.

• Өглөөний 6 цаг – Даралт ихсэж зүрхний цохилт түргэснэ. Цус хүчтэй эргэлтэнд орно. Унтахыг хүссэн бие махбодь өөрөө сэргэнэ.

• Өглөөний 7 цаг – Биеийн эсэргүүцэл сайжирснаар өөрийгөө хамгаалах чадвар өндөрсөх үе. Бактерийн эсрэг тэмцсэн хэн бүхэн амжилт олно.

• Өглөөний 8 цаг – Бие амарч бие махбодийг хорт бодисоос элэг бүр мөсөн ангижруулсан байна. Энэ үед архи ууж яасан ч болохгүй.

• Өглөөний 9 цаг – Сэтгэл санаа өөдрөг тэнүүн болж өвчин мэдрэх мэдрэмж буурна. Зүрх дээд хэмжээгээр ажиллана.

• Өглөөний 10 цаг – Идэвхи улам өндөржин, уулыг ч өргөмөөр санагдана. Энэ нь үдийн хоол хүртэл үргэлжилнэ. Энэ үеийг дэмий өнгөрөөх нь хайран.

•Өдрийн 11 цаг – Зүрх урьдын адил сэтгэхүйн идэвхитэй зохицон нэгэн хэмээр ажиллана. Ядрахаа үл мэднэ.

• Өдрийн 12 цаг – Бүх хүчин чадлаа дайчлах цаг, их хоол идэх хэрэггүй.

• Өдрийн 13 цаг – Элэг амарч харин судсанд бага зэрэг хор орж ирнэ. Өдрийн идэвхийн анхны үе өнгөрч ядарч эхэлнэ.

• Өдрийн 14 цаг – Тамир тэнхээ сульдана. 24 цагийн доторх хамгийн доод үзүүлэлттэй 2 дахь цаг.

• Өдрийн 15 цаг – Ахин сайжирч эхэлнэ. Мэдрэхүйн эрхтэн үнэрлэх амтлах эрхтний мэдрэмж дээд цэгтээ хүрнэ.

• Өдрийн 16 цаг – Цусан дахь чихрийн түвшин ихсэж, хүч чадал суларч эхэлнэ.

• Өдрийн 17 цаг – Ажиллах чадвар өндөр хэвээр ялангуяа тамирчид 2 дахин их эрчимтэй хичээллэдэг.

• Оройн 18 цаг – Хөдлөхөөс дургүй хүрнэ, сэтгэл санааны сэргэлэн байдал аажмаар буурна.

• Оройн 19 цаг – Цусны даралт өндөрсөж сэтгэлзүйн тэнцвэр 0-д хүрнэ. Хүмүүс уур уцаартай болж дэмий юмнаас болж маргахад хүрнэ.

• Оройн 20 цаг – Хүмүүсийн жин дээд цэгтээ хүрэх боловч гаднах нөлөөнд үйлчлэх эсрэг үйлчлэл асар хурдан болно.

• Оройн 21 цаг – Сэтгэл санаа ердийн. Оюутнууд юм цээжлэхэд хялбар болдог, оюун санаа дээд хэмжээгээр ажиллана.

• Оройн 22 цаг – Биеийн халуун буурна.

• Шөнийн 23 цаг – Бие махбодь амрахад бэлтгэж эд эс сэргээх ажлууд явагдаж эхэлнэ.

• Шөнийн 24 цаг – Хоногийн сүүлчийн цаг зөвхөн махбодь төдийгүй тархи ч гэсэн өөрт хэрэггүй зүйлсээ зайлуулан “дүнгээ” гаргана. Өдөр өнгөрчээ.

Эх сурвалж: Бизнесийн мэдээ

Бичсэн: EDUCATION | цаг: 09:37 | Чөлөөт цаг
Холбоос | email -ээр явуулах |
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих
Энэ блог 1736539 удаа нээгдэв.