2011-01-03
Бензин бага иддэг топ 5 автомашин

 

Улаанбаатар хот нэг хүнд ноогдох өндөр үнэтэй жийпийн тоогоороо дэлхийд тэргүүлдэг гэсэн цуу яриа бий. Хотын гудамжаар том, том Ланд, Лексус, Рэйнж Ровер нар сүлжилдэн давхилдахыг харахад энэ нь огт оргүй яриа биш болтой. Бензины үнэ тэнгэрт хадсан энэ үед импортын шатахуунд хатуу валют урсгасаар байх уу? “Ес далан зургаа” сэтгүүл бензин бага иддэг машин сонгохыг уриалахын сацуу шатахуунд хамгийн хэмнэлттэй автомашинуудыг онцолж байна.

Шатахуун бага зарцуулдаг гэх хайбрид буюу хос тэжээлт автомашин сүүлийн жилүүдэд эрэлт хэрэгцээ ихтэй байгаа. Энэ төрлийн автомашины хэрэглээг дэмжих зорилгоор 2006 онд хос тэжээлт автомашиныг импортын онцгой албан татвараас чөлөөлсөн билээ. Хэрэв та 1.8 литрийн багтаамжтай хөдөлгүүртэй цоо шинэ хайбрид машин оруулж ирвэл “Онцгой албан татварын тухай хууль”-ийн 7.1.5 заалтын дагуу татвараас чөлөөлөгдөх юм. Өөрөөр хэлбэл, та 1 500 ам.доллар хэмнэх болно. Хайбрид машин зам голдог талтай тул манай нөхцөлд төдийлөн тохиромжгүй гэж хүмүүс ярьдаг ч, нэг их хөдөө гадаа яваад байдаггүй хүмүүсийн хувьд дажгүй сонголт болохыг хайбрид тэрэгтэй жолоочид баталж байна. Байгаль орчинд сөрөг нөлөө багатай сонголт хийхийг хүсвэл хайбридыг сонирхоорой.

Бичсэн: EDUCATION | цаг: 14:25 | news
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих
Энэ блог 1735333 удаа нээгдэв.



:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax