2011-01-03
Монголчууд 2038 он хүртэл сонин уншина

Монголчууд 2038 он хүртэл сонин уншина



  Олон нийтийн сүлжээ, блог, интернэтийн эрин үед уламжлалт сонин хэвлэл утгаа алдаж, устаж үгүй болно гэх яриа газар авах болсон. Барууны нэр хүнд бүхий сонин сэтгүүлийн орлого эрс хумигдаж, түрүүчээсээ дампуурч эхэлснийг харахад энэ яриа огт оргүй биш гэлтэй. Тэгвэл Ross Dawson гэгч нэгэн “ирээдүй судлаач” дэлхийн улс орнуудад сонины орон зай чухам хэзээ бүрмөсөн алга болох вэ гэдгийг таамаглажээ. Түүнийхээр бол, АНУ-д 2017 он гэхэд сонин хэвлэл “Улаан ном”-нд орох юм байна. Тэрбээр Монгол улсыг тусгайлан онцолсон ба бид 2038 он хүртэл сонин уншсаар байх гэнэ. Ямар сайндаа Time сэтгүүлийн блогчид “Монгол руу нүүцгээе” гэж байх вэ тэднийг хүрээд ирвэл “Тойм” сэтгүүлийнхэн яах бол?

Ross Dawson судалгааныхаа аргачлалыг тайлбарлаагүй боловч түүний таамаглал Монголын хувьд нэг их хол зөрөхгүй болов уу. Сонин захиалгын тоо жил ирэх тусам буурах хандлагатай байгаа ч, ихэнх онлайн мэдээллийн хэрэгслүүд сонин сэтгүүлээс мэдээллээ авдаг хэвээр байгаа. Сар болгон цоо шинэ сонин, сэтгүүл мэндлэх болсон төдийгүй гадны зарим нэг брэндүүд Монголд үйл ажиллагаагаа эхлүүлж байгааг харахад хэвлэлийн салбар ид цэцэглэж байх шиг. Харин одоо мэдээллийн чанар, хараат бус байдал зэрэг тулгамдсан асуудалд анхаарал хандуулах л үлдлээ. sourse:esdalanzurgaa.mn


Бичсэн: EDUCATION | цаг: 13:49 | news
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих
Энэ блог 1738995 удаа нээгдэв.



:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax