Норвегийн Осло хотод гайхалтай явдал болжээ. Тус хотын оршин суугч 13 настай Вальтер Эйкрем сургуулиасаа гэртээ харих замдаа дөрвөн чонотой таарчээ. Жаалхүү айсангүй. Харин ч гар утасньхаа дууг тавьж чононууд руу чиглүүлэхэд тэд цочин зугтаажээ.
Уг амьтад хулчийсан ч хүүг гэртээ очтол нь дагасаар байж. Вальтераас хожим асуувал тэрбээр гар утсандаа байсан хүнд рок урсгалын хөгжмийг хамгийн чанга дээр нь тавьснаар амьд гарсан гэнэ. Осло хотын өмнөд дүүрэгт чоно олширч, мал руу халдах нь нэмэгдэж байгаатай холбогдуулан анчдыг дайчилж буй ажээ.
KT.mn