2011-02-23
“ШИЛДЭГ ЦАХИМ ХУУДАС 2011” УРАЛДААН

 

Тус уралдааныг Мэдээлэл, шуудан, харилцаа холбоо, технологийн газар, “Батжаргал Сан” Төрийн бус байгууллагаас санаачлан, Боловсрол, Соёл, Шинжлэх Ухааны яам, Мэдээллийн технологийн үндэсний парктай хамтран зохион байгуулж байгаа бөгөөд Монгол Улсын Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдын дунд зохион байгуулж байна.

Зорилго

Энэхүү уралдаан нь өсвөр үеийнхний улам бүр өсөн нэмэгдэж буй мэдээллийн технологийн сонирхол, чадварыг нь нэмэгдүүлж хөгжүүлэх, мэдээлэл, харилцаа холбоо технологийн салбарын ирээдүй хойч үеийг бэлтгэхэд дэмжлэг болох зорилготой.

Уралдаанд оролцогчид тавигдах шаардлага:

  1. Веб дизайн болон хөгжүүлэлтийн талаар анхан шатны мэдлэгтэй байх.
  2. 2010 оны 09 дүгээр сарын 01-ны байдлаар 7-11 дүгээр ангийн сурагч байх.
  3. Уралдаанд оролцох бүтээлээ бүртгүүлэх. (Зорилго, агуулга гэх мэт)
  4. Суралцаж буй сургуулийн тодорхойлолт. (орон нутгийн сурагчид факс эсвэл цахим шуудангаар илгээх)

Цахим хуудсанд тавигдах шаардлага:

1. Батлагдсан сэдвийн дагуу цахим хуудас бүтээнэ.
a. Миний Эх орон
• Түүх, ёс заншил
• Үндэсний тоглоом наадгай
• Аялал жуулчлал, Монгол орны үзэсгэлэнт газрууд

b. Боловсрол ба танин мэдэхүй
• Миний сургууль
• Танин мэдэхүй

c. Байгаль орчин
• Байгаль хамгаалах үнэдэсний ёс заншил
• Ан амьтан болон ургамал зүй

2. Тухайн оролцогч өөрөө хийсэн байх. Ямар нэгэн web template, чөлөөт эхийг ашиглахгүй байх бусдаар хийлгээгүй байх шаардлагатай.

3. Зохиогчийн эрх болон оюуны хулгайн талаар хууль болон холбогдох дүрэм журмыг зөрчөөгүй байх. Мэдээлэл авсан эх сурвалжийг тэмдэглэсэн байх шаардлагатай.

4. Аливаа байгууллагын талаар сурталчилгааны материал агуулаагүй байх. Ямар нэгэн байгууллага, аж ахуйн нэгжийн талаар буюу ямар нэг бүтээгдэхүүн үйлчилгээний талаар сурталчилгааны материал агуулаагүй байх шаардлагатай.

5. Олон нийтэд зохимжгүй материал агуулаагүй байх. “Зохимжгүй материал” гэдэгт дараах зүйлсийг ойлгоно.

• Дайрч доромжилсон, зохисгүй үг хэллэг хэрэглэсэн, хувь хүн буюу олон нийтэд заналхийлсэн, арьс өнгө, хүйс, шашин шүтлэг зэргээр ялгаварласан, хэт үндэсний үзлийг дэлгэрүүлсэн зэрэг олон нийтэд зохимжгүй бүдүүлэг, бусдыг дорд үзсэн материал
• Архи, тамхи, садар самуун болон Монгол Улсын хуулиар хориглосон бусад зүйлсийг сурталчилсан болон агуулсан материалууд байх.

6. Хэл. Тухайн веб хуудас нь монгол хэл дээр бүтээгдсэн байх бөгөөд олон хэлний сонголттой байж болно.

Хугацаа:

7. Бүртгэлийг 2011 оны 02 дугаар сарын 16-23-ныг дуустал үргэлжилнэ. Уралдаанд оролцогч нь бүртгүүлэхдээ суралцаж буй сургуулийн тодорхойлолтыг авчирч, өөрийн хийх веб хуудсыг тэмдэглүүлнэ. (Орон нутгийн сурагчид факс эсвэл цахим шуудангаар илгээх)
8. Уралдаанд оролцогчид 2011 оны 03 сарын 03-10-ны хооронд өөрийн бүтээлийг ирүүлнэ. (Орон нутгийн сурагчид share.gogo.mn цахим хуудсанд байршуулж, холбоосыг цахим шуудангаар явуулна)
9. Шалгаруулалтыг 03 дугаар сарын 12-нд шалгаруулж дууссан байх бөгөөд шагналыг 03 дугаар сарын 14-нд гардуулна.

Бусад:

10. Шүүгчид болон зохион байгуулагчдын зүгээс тухайн оролцогчын хувийн сахилга бат, зохион байгуулалтын асуудал болох уралдаанд оролцох веб хуудсаа санамсаргүйгээр устгах, алдах, дутуу хэлбэрээр өгөх буюу техникийн нөхцөл байдлаас шалтгаалсан эвдрэл гэмтэл зэрэг асуудлыг хариуцахгүй болно.

Холбоо барих:

Мэдээлэл, шуудан, харилцаа холбоо, технологийн газар
Бодлого төлөвлөлтийн хэлтэс, мэргэжилтэн З.Төгөлдөр, 204 тоот.
Утас: 330784, Факс: 330780, Цахим шуудан: tuguldur@ictpa.gov.mn

  Байр Сурагчийн тоо Шагнал Мөнгөн шагнал Нийт дүн
1 Шилдгийн шилдэг 1 Болор цом 500,000 500,000
2 1-р байр 1 Болор цом 350,000 350,000
3 2-р байр 1 Өргөмжлөл 250,000 250,000
4 3-р байр 2 Өргөмжлөл 100,000 200,000
Бичсэн: EDUCATION | цаг: 12:46 | news
Холбоос | email -ээр явуулах |
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих
Энэ блог 1735311 удаа нээгдэв.