2011-2-28
Шилдэг онигоо хаха
Рейтинг
Сургуулийн захирал багш нараа цуглуулан яаралтай хурал хийж байна гэнэ.-За, юуны өмнө та бvхэнд манай сургуулийг интернэт санал асуулгаар хамгийн өндөр рейтинг авсан гэдгийг дуулгамаар байна. -Яамар гоё юм бэ. Сурагчид маань олимпиадын бодлогыг хамгийн сайн боддог болохоор тэгсэн юм байх даа. -Vгvй шvv. Сурагчид маань багш нарынхаа 00-д нууц камер байрлуулсан болохоор.
Таны тааллаар
Эмийн сан. Залуухан эмийн санч бvсгvй уйдаад сууж байнаа гэнэ. Гэтэл нэг залуу ороод ирэв. -Нэг пачк бэлгэвч авъя даа. -Ямараас нь? -Хамгийн сайнаас нь. -Манайд дандаа сайнууд нь л байгаа даа. -Тэгвэл өөрт чинь хамгийн их таалагддагаас нь.. -Яанаа... Ингэхэд өөрийг чинь хэн гэдэг билээ?
Засгийн газар сайн ажиллаж байна
Засгийн газар сайн ажиллаж байна аа. Харамсалтай нь ард тvмэн тааруухан аж төрж байна. Яагаад? Яагаад гэвэл ард тvмэн засгийн газарт ажилладаггvй болохоор. Янхандалт Улс төрийн янхандалтыг манайд аль хэдийн албан ёсоор зөвшөөрчихсөн байтал төсөвт нэг ч төгрөг орж өгөхгvй байгааг татварын албад анхааралдаа авмаар юм.
Өөдгvй амьтан Эхнэр нь нөхрөөсөө асууж байна гэнэ. - Хонгор минь чи надад маш их хайртай тэ? - Мэдээж хэрэг. Яг чиний намайг хайрладаг шиг. - Өө Ямар өөдгvй амьтан бэ?
Шипи
Анагаахын сургуулийн шалгалт болж байна. Тэгтэл нэг эмэгтэй оюутанд эр бэлэг эрхтний тухай асуулт иржээ. Шалгалтандаа бэлдэж амжаагvй тэрбээр сандран ийш тийш харав. Хажуу ширээнд сууж байсан эрэгтэй оюутан нөгөөхөө гарган харуулжээ. Тvvнийг харсан багш нь: -Хөөе чи наад шипи гээ далд хий. хэмээн зандарчээ
Дуртай ...
Автобус тоормослоход нэг хvvхэн дээр нэг залуу даран ойчив. Хvvхэн: - Та яах гэж байна. - Би яах ч vгvй хэмээн залуу сандран хариулахад хvvхэн: тэгвэл вугаа хийгээд байгамбэ босооч гэж зандарчээ
Өвөө юмаа vзvvл...
Хөдөөнөөс ирсэн өвгөн микро автобусанд суухаар дөхтөл өөдөөс нь кондуктор болох жаахан охин –Өвөө юмаа vзvvл, тэгвэл суулгана гэхэд өвгөн маш их гайхаж –За дамшиг минь өвөөгөөрөө битгий тоглоом тохуу хийгээд бай, надад чам шиг охин зөндөө байна, ийм жааханаасаа юун элдвийн юм vзэх дуртай юм бэ дээ хэмээн зvтгэсэнд өнөө охин хаалгаа алдлан зогсоод –Юу гэсэн vгийн, vзэхгvй яах юм, таных байтугай зөндөө л эмээ өвөө нарын юмыг харж, бvр барьж шалгаж ч vзсэн, мэдэв vv. Таныг юмаа vзvvлсэн цагт л суулгана хэмээв. Өвгөн бvр гайхаж дэмий л эргэж буудал дээр зогсох хуучин Ху намын дарга байсан бололтой өвгөнөөс -Vгvй хө, энэ охин чинь юмаа vзvvл гээд байх юм, чи яаж суудаг вэ гэхэд цаадах өвгөн нь –Юмаа vзvvлж байж л сууна шvv дээ. Тэр бол тодорхой асуудал гэсэнд хөдөөний өвгөн нэг их том харж аваад, энэ олон улсуудын дэргэд эвгvй л юм даа. Гэхдээ яахав, усыг нь уувал ёсыг нь даг гэдэгсэн гэж бодоод өнөө кондуктор охины өмнө очоод өмдөө шувтлахаар тонгочсонд охин тvvнийг өмднийхөө халааснаас 2004 хэмээх vнэмлэхээ гаргаж ирэх нь гэж бодон харж зогстол…, төдөлгvй өнөө кондуктор охин орилоод хаалгаа хааж аваад давхиад алга болов. Өвгөн –За хө, миний юм л таалагдсангvй бололтой дог хэмээн бодоод өөрийнхрvvгээ тонгойн харж –Юу нь муухай харагдсан юм бол гэж амандаа vглэв
Таа даа...
Нэг эмэгтэй сонинд зар өгчээ. Зар нь “Эмэгтэй хvн зоддоггvй, хvvхэн эргvvлдэггvй бөгөөд миний хvслийг хангаж чадах эрэгтэй хvнтэй танилцана” гэсэн vгтэй байж. Маргааш нь нөгөө эмэгтэйн vvдний хонх дуугарав. Онгойлготол гаргvй, хөлгvй хар арьстан залуу байж байна гэнэ. Эмэгтэй хэсэгтээ л vг дуугарч чадахгvй балмагдан зогсов. Харин нөгөө негр нь юу ч болсон шинжгvй цовоо дуугаар: -Та сонинд зар өгсөн vv гэлээ. -Тийм. -Сайн байна. Би зарын дагуу хvрээд ирлээ. Гаргvй болохоороо таныг зодож чадахгvй. Хөлгvй болохоор хvvхэн эргvvлээд яваад байж чадахгvй: -Тэр ямар хамаатай юм бэ? Би хvслийг минь хангаж чадах эр хvн хэрэгтэй гэсэн шvv дээ. -Тэгээд яагаав. Та намайг хаалганы чинь хонхыг юугаар дарсан гэдгийг таа даа.
Сальфетика уу?
Дуучин Амаржаргал Эрдэнэт яваад их л ядарсан ирж л дээ. Уруу дорой царайлсан хамтран дуулагчаа Ширмэнтуяа өөд татан ширээ дvvрэн л хиам талх чихэр, жимс гээд дутуу юмгvй өрөөд хамгийн сvvлд ууттай сыр авч задалж тавиад Амрааг талхан дээрээ vvнээс тавиад ид гэтэл цаадах нь өнөөх сыр рvv удтал харж байснаа -Сальфетка уу гэж гэнээ
Хээлтэй хvvхнийг тандах төв
Жирэмсэн Монгол бvсгvй Өвөрмонголд очоод өнөө маргаашгvй төрөх дөхсөн учир эмнэлэг бараадаж эмнэлгийн тасалгаагаар жирэмсэн эхчvvдийг vздэг эмчийн өрөө хайж “Ж” vсгээр эхэлсэн хаалганы хаяг болгоныг тогтож уншсан боловч олсонгvй. Бvр сvvлдээ аргаа барж хажуугаар нь өнгөрч явсан нэгэн эмчтэй хэл нэвтрэлцэж харин тэрээр хариуд нь: “Өө хээлтэй хvvхнийг тандах төв тэнд байдаг ш дээ” хэмээн зааж өгчээ.
Ёстой сэргэлэн хvvхнvvд
Эр нөхөр нь ердийнхөөсөө арай эрт гэртээ иржээ. Гэтэл гай болж эхнэр нь нууц амрагаа авчирчихсан сууж байж л дээ. Гэвч мань хvvхэн гялс ухаан сийлж нөхрөө хаалган дээр тосч очоод хогийн хувин өгч: - Миний найз хувцсаа тайлаагvй дээрээ хогоо асгачихаад ир гээд явуулчихжээ. Тийнхvv өрхийн тэргvvн хог асгахаар явах хооронд эхнэрийнх нь нууц амраг дээд давхарт гарч тэндээсээ ажиг сэжиг ч vгvй амархан гараад явчихаж гэнэ. Тэгээд гэрээдээ явж байхдаа “Ёстой сэргэлэн хvvхэн. Тийм ухаан ер нь хаанаас нь гардаг байнаа” гэхчилэн нуудгайгаараа бахархаж явж гэнэ. Сайхь эр ч явсаар гэртээ хvрээд ирж. Тэгсэн чинь эхнэр нь бас л хогтой хувингаа барьчихсан: - Миний найз хувчсаа тайлаагvй дээрээ хогоо асгачихаад ирээ гэж байна гэнэ. Мань хvн хувинтай хог бариад явж байхдаа “Vгvй ер өдөржин гэртээ байж ядахдаа хогоо асгачихад яадаг байнаа” гэж бодож явсан гэдэг.
Бэлгэвч гэж юу байдаг вэ?
“Бэлгэвч гэж юу байдаг вэ?” эсэн асуултыг янз бvрийн насны эрчvvдэд тавьжээ. Хариулт: 5 нас “Yлээдэг бөмбөлөг” 15 нас “Бөөн ядаргаа. Өмсөж амжаагvй байтал дур тавьчихаад байдаг юм, бас томдоод байдаг юм” 20 нас “Аюулгvй секс” 25 нас “Жирэмслэлтээс сэргийлэх хэрэгсэл” 40 нас “Шал дэмий мөнгөний vрлэг” 70 нас “Дэлхий дээрх хамгийн жижиг 00”
Хvvхэд гаргасан газар
Нэгэн залуу автобусанд суудалд тухалжээ. Залуухан бvсгvй тvvний хажууд ирээд суухдаа санамсаргvй хормойгоо нэлээд сөхчихөөд суужээ. Тvvний урт сайхан хөлийг харсан ширтэж байгааг анзаарсан бvсгvй залууд: - Та надад 50$ өгвөл ч хvvхэд гаргасан газраа ч vзvvлж болох юм шvv гэж санал тавьжээ. Мань эр тавьтын дэвсгэрт сарвайвал бvсгvй хажуугаар өнгөрөх төрөх газрыг зааж: - Энэ л байна шvv дээ гэв
Хөргөгч дотор байж байтал....
Шvvх хурал болж байна. Хохирогч: -Би өглөө болгон гvйдэг. Нэг өглөө гvйж явтал дээрээс хөргөгч унаж ирээд хөлийг минь хугалчихсан гэжээ. Холбогдогч: -Намайг томилолтоос гэртээ иртэл авгай нэг л сэжигтэй байна. Тагт онгорхой байхаар нь гvйгээд гартал нэг богино өмдтэй нөхөр зугтаж байхаар нь уурандаа хөргөгч аваад шидчихсэн юм. Манайх тэр хөргөгчийг ашигладаггvй, тагтан дээрээ хадгалж байсан юм гэжээ. Гэтэл гэрч: -Намайг тэр хөргөгч дотор байж байтал..., гээд хугарч хэмхэрсэн гар хөлөө vзvvлээд уйлжээ.
Эцгийн зөвлөгөө
Габрово нутгийн нэг хvн хvvгээ Софи хотын сургуульд авчирч суулгажээ. Хvv нь биеэ сайрхаж: -Аав аа, би өнөөдөр гурван мөнгө хэмнэв! гэхэд аав нь: -Сайн байна. Чи яаж хэмнэв? гэжээ. -Би өглөө трамвайд суусангvй, харин хичээлээсээ хожимдохгvйн тул трамвайн хойноос дагаж гvйсээр байгаад сургуулиа хvрэв. -Ай тэнэг амьтан! Таксины хойноос гvйсэн бол улам их мөнгө хэмнэхгvй юу! гэжээ.
Гөлөг байхаасаа
Нэгэн эр сэтгэл мэдрэлийн эмч дээр очоод: Эмч ээ, би өөрийгөө нохой гэж боддог болчихлоо гэв. Эмч: - За тэгээд хэзээнээс эхлээд тэгэж боддог болов? - Өө, бvvр гөлөг байхаасаа.
Босоогоор юм уу, хэвтээгээр юм уу?
Хоёр согтуу эр vгийн сvлжээ тааж байна гэнэ. -Хөөе хөгшөөн, хоёр vсэгтэй эмэгтэй хvний бэлэг эрхтэн гэнэ. Ямар vг вэ? -Босоогоор юм уу, хэвтээгээр юм уу? -Хэвтээгээр... -Тэгвэл “ам”
-Халзралт гэж юу вэ? -Yс самнахыг хуйх угаах vйлдлээр солих процессийг хэлнэ.
-Дипломат гэж ямар хvнийг хэлдэг вэ? -10 саяын vнэтэй булган шуба өмсвөл дэндvv муухай бvдvvн харагдана гэж эхнэртээ итгvvлж чаддаг нөхрийг хэлдэг юм.
Мартын бэлэг
Эхнэр нөхөр хоёр Мартын 8-ны өглөө сэрнэ. Эхнэр нь тааламжтай суниаснаа : - Би ёстой сайхан зvvд зvvдэллээ. Чи мартаар надад очир алмаасан шигтгээтэй бөгж бэлэглэлээ гэж. Юу гэсэн vг юм бол гэхэд нөхөр нь эхнэрээ vнсээд : - Орой чи мэдэх болно гэжээ. Орой нь эхнэр нь ажлаасаа эрт ирээд ширээ засан лаа асаагаад байж байтал нөхөр нь ирээд туузаар зангидсан гоё хайрцагтай зvйл өгч гэнэ. Эхнэр нь онгойлгоод хартал "Зvvдний тайлал" гэсэн ном байжээ.
Очлоо
- Байна уу? МАСТЕРМАН VV ? - Би биш ээ, та юу хэлvvлэх гэсэн юм. - Ганц шил юм хувааж уух гэсэн юм аа, та хэлээд өгөөч. - За байж бай, би одоохон очлоо, хаана байна ?  source: bolod.mn

Хааяа ч гэсэн инээд бэлэглэх мэдээлэл оруулж байя гэж шийдээд энэ онигоог копийдчлоо
Бичсэн: EDUCATION | цаг: 03:33 | Чөлөөт цаг
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(2)
Сэтгэгдэл:


rolling on the floor rolling on the floor rolling on the floor rolling on the floor
Бичсэн: tamerlan13 цаг: 08:17, 2011-2-28 | Холбоос | |


he he he инээх
Бичсэн: zaluu цаг: 04:13, 2011-2-28 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих
Энэ блог 1509750 удаа нээгдэв.
idiomatic-dormant