2011-03-01
Гэрийн даалгаврыг үр дүнтэй шалгах нь


Удиртгал



Миний өмнөх модулиар хийсэн үйлийн судалгаа нь “Багш гэрийн даалгавар өгөхдөө сурагчдийн сэдэл тэмүүллийг хэрхэн өрнүүлдэг вэ” сэдэвтэй байсан бөгөөд уг судалгаагаараа  - Багш: -Өөрийн зүгээс сурагчдаа гэрийн даалгавраа тогтмол, үр дүнтэй хийдэг болоход нь хэрхэн нөлөөлж болох талаар  судлахыг зорьсон.

 

 Уг судалгааны дүгнэлтээс-Сурагчдын сурлагаар хоцрох, амжилтгүй суралцах, шалтгаан нь гэртээ бие дааж ажилладаггүй гэрийн даалгавраа хийдэггүйд оршдог. Багш бүр хичээл бүрийн дараа гэрийн даалгавар өгдөг. Гэхдээ гэрийн даалгавар өгөхдөө нэг хэв маягт баригдаж өмнөхөө хуулбарлах, сэргээх, бататгах, давтах даалгавруудыг өгдгөөс сурагчид яваандаа гэрийн даалгавар хийх сонирхол буурдаг болохыг харж болно.

 Үүнээс гадна багшийн өгсөн гэрийн даалгавар нь  -Ангид хийж байсан даалгаврыг гүйцээх, эсвэл  амьдрал ахуйтай холбоогүй байх зэргээр сурагчдын сонирхолыг бууруулдаг. Иймд багш гэрийн даалгаврыг өгөхдөө зохион байгуулалтын олон янзын хэлбэрийг ашиглах, Тухайлбал анги нийтийн, хэсэгчилсэн, ганцаарчилсан гэх мэт хэлбэрүүдийг хэрэглэж байх нь сайн нөлөөтэй. Энэ нь багшаас бага хүч шаардах бөгөөд сурагчдын хамтран ажиллах, бие биенээсээ сурах сэдлийг хөгжүүлэх нөхцлийг бүрдүүлдэг ажээ.

 

 Харин энэ удаагийн үйлийн судалгаагаа өмнөх судалгааны үргэлжлэл болгон хийсэн бөгөөд багш  сурагчдад гэрийн даалгавар өгөхдөө сэдэл тэмүүллийг төрүүлэхээс гадна гэрийн даалгавар шалгах үйл ажиллагааг зөв зохион байгуулах нь гэрийн даалгавраа тогтмол хийдэг болоход хэрхэн нөлөөлдгийг судлахыг зорьсон.

Судалгаа  маань “ Гэрийн даалгаврыг үр дүнтэй шалгах нь  “ сэдэвтэй бөгөөд эцсийн зорилго нь гэрийн даалгавар шалгах аргуудыг хичээл дээрээ туршсанаар сурагчдын даалгаварт хандах хандлагыг өөрчлөх явдал байсан өөрөөр хэлбэл –Гэрийн даалгаврыг олон аргаар эсвэл сурагчдын сонирхолыг татахаар шалгаснаар  дараагийн гэрийн даалгавар хийх сэдлийг бий болгох явдал байсан. 

 

                                                  Хураангуй.

 

Модуль 1, 2, 3 –аар хийсэн үйлийн судалгааг голчлон бие дааж ганцаарчилж хийсэн бол энэ удаагийн судалгааг бусад багш нартай хамтарч баг болон хийснээрээ өмнөх судалгаануудаас онцлог юм. Судалгааныхаа сэдвийг сонгохоос өмнө багаа бүрдүүлсэн. Нийтдээ 6- н багшид өөрийнхөө өмнө нь хийсэн “Багш гэрийн даалгавар өгөхдөө сурагчдын сэдэл тэмүүллийг хэрхэн төрүүлдэг вэ?” судалгааны  талаар товч танилцуулга хийсэн ба энэ талаар харилцан  ярилцаж цаашид чухам аль хэсгийг  дахин лавшруулан судалж болох тухай ярилцаж  багш нараас гаргасан олон асуудлуудаас нэгийг нь сонгож бичил судалгаа хийхээр төлөвлөсөн. Энэхүү судалгаагаа өөрийн сургуулийн уран зохиолын багш, хими-биологийн багштай хамтран баг болж явуулсан. Судалгааныхаа объектоор 7-8 р ангийн 3-н бүлгийн 73 сурагчийг хамруулсан. Бид хамтарч хийсэн энэхүү бичил  судалгааныхаа  явцад  олон олон зүйлийг шинээр сурч, мэдэж, авснаас гадна хүндрэлтэй бэрхшээлтэй олон асуудлуудтай  тулгарч байсан.

 Манай сургуулийн хувьд Монгол Данийн хамтарсан “Хөдөөгийн сургуулийн хөгжил” төсөлд хамрагддаг, мөн  OUTREACH төсөлд 2 багш  хамрагддагын хувьд  үйлийн судалгааны талаар тодорхой ойлголтууд багш нарт байсан нь ажлыг  маань хөнгөвчилж өгсөн.

            Энэхүү  судалгаагаа  “ Гэрийн даалгаврыг үр дүнтэй шалгах нь ” сэдвээр сонгон авсан. Миний судалгааны эцсийн зорилго нь –Гэрийн даалгаврыг олон аргаар эсвэл сурагчдын сонирхолыг татахаар шалгаснаар  дараагийн гэрийн даалгавар хийх сэдлийг бий болгох явдал байсан. 

 

Үндсэн хэсэг

 

Судалгаагаа эхлэхийн өмнө асуудлаа зөв томъёолох ажил  хамгийн гол зүйл болсон.

            Багш нарын дунд өмнөх судалгаагаа тайлбарласны дараа ярилцлага хийхэд цаашид судалж болох  дараах  асуудлуудыг томёолон гаргаж байсан. Үүнд:

Аль нэгэн хичээлийг сонгож сурагчдыг гэрийн даалгавар хийх сэдлийг өрнүүлэх.Хичээлийн аль хэсэгт гэрийн даалгаврыг шалгах нь үр өгөөжтэй байдгийг тогтоохГэрийн даалгаврыг хэрхэн үр дүнтэй шалгах вэ?Гэрийн даалгавар шалгах ямар ямар аргууд байж болох вэ? . . . гэх зэрэг

 

Ингээд бид 3 дах асуудлыг сонгон авсан ба  багш нар гэрийн даалгавраа хэрхэн шалгадгийг ажиглаж эргэцүүлэл хийн холбогдох хэвлэл материалыг судлах явцад дараах зүйлүүд ажиглагдаж байлаа.

Багш нар гэрийн даалгаврыг тэр бүр шалгадаггүйСурагчдын дундуур нь явж идэвхгүй байдлаар шалгадаг.Хэн нэгэн сурагчийг сонгож бусдынх нь даалгаврыг шалгуулдаг./ Зарим сурагчид энэ нь таалагддаггүй, буруу хийсэн бол яана гэж үеийнхнээсээ ичдэг/

§  Нийтийн дунд асуулт тавьдаг.


Дээрх зүйлсээс гадна ажиглалт хийхдээ  дараах асуултуудад хариулт хайсан.  Энэ нь

·         Гэрийн даалгавраа хэрхэн шалгаж байна. / Ямар арга хэрэглэж /

·         Хэр олон сурагчдыг хамруулж шалгаж байна.

·         Сурагчид хэр зэрэг идэвхтэй байна.Цаашид юун дээр анхаарах шаардлагатай байна.

·         Бусад багшийнхаас давуу нь юу байна.

·         Хэрвээ би энэ багшийн оронд байсан бол  . . . зэрэг асуултуудад хариулт авахыг зорьсон.

Уншиж судалсан судалгааны материалаас үзэхэд багш нарын өгч буй гэрийн даалгаврыг  агуулга үүргээр нь 3 хувааж  үздэг ажээ. Үүнд:

§  Мэдлэгийг бататгах ба сурах үйл арга барилд сургах даалгавар. Жишээ нь: Багш тухайн хичээл дээр уншсан сэдвэнд төлөвлөгөө зохиож байсан бол  тэр хичээл дээр гэрт   өгөх даалгавар нь өөр номоос уншсан зохиолдоо тохирсон төлөвлөгөөг амаар буюу бичгээр зохиох . Энэ арга нь  мэдлэгээ сэргээх, хийж гүйцэтгэсэн ажлын арга барилыг шинэ материал дээр бие даан хэрэглэж сурахад урьдчилсан нөхцөл болдог.

§  Олж авсан мэдлэгийг системчлэх,нэгтгэн дүгнэж эзэмшүүлэх даалгавар. Энэ даалгаврыг дараах байдлаар өгч болдог ажээ. Өөр өөр юмс үзэгдлийг хооронд нь жиших, хоорондын гол холбоог илрүүлэх зураглал схем зохиохгэх зэргээр.

§  Сурагчдыг ээлжит хичээлд бэлтгэх гэрийн даалгавар. Шинээр заах хичээлд ашиглагдах материал цуглуулах, ажиглалт хийлгэх, сэдвийг бие даан унших, хичээл дээр үзэж судлах хичээлтэй холбоо бүхий үйл явдал, юмс үзэгдлийн тухай насанд хүргэгчдээс асууж мэдэх, тодорхой сэдэвт оньсого, шүлэг, зүйр үг, зохиох, зурагтын нэвтрүүлэг үзэх, гэх зэрэг олон янзаар дараагийн хичээлд бэлтгэх даалгаврыг төлөвлөж өгч байх нь үр дүнтэй. ( Ж.Амраа, Гэрийн даалгавар ба түүний эргэн тойронд, 1989, х 54)

Ажиглалт хийж, тэмдэглэл хөтөлсөн хичээлүүдийн гэрийн даалгаврыг  дээрх 3-н ангилалын алинд нь хамаарагдах талаар ангилж үзвэл:                                   / 10 багшийн хичээлээс /

Гэрийн даалгаврын агуулга

Даалгаврын хэлбэр

Хичээл

Мэдлэгийг бататгах ба сурах үйл арга барилд сургах даалгавар

Төсөөтэй бодлого бодох, бодлого зохиох, өгүүлбэрийн гишүүдээр зурах, шүлэг зохиох

Монгол хэл

математик

4удаа

Даалгаварт өгөдсөн

Олж авсан мэдлэгийг системчлэх, нэгтгэн дүгнэж эзэмшүүлэх даалгавар.

Тодорхойлолт бичих, Төсөөтэй шинжээр нь ангилах, ялгах,зурагт хуудас бэлтгэх

Биологи, хими

3удаа

Даалгаварт

өгөдсөн

Сурагчдыг ээлжит хичээлд бэлтгэх гэрийн даалгавар.

Мэдээлэл цуглуулах, газрын зураг дээр ажиллах.

Газар зүй

1 удаа даалгаварт өгөгдсөн

Даалгавар өгөөгүй болон гэрийн даалгаврыг шалгаагүй.

 

Монгол бичиг, эрүүл мэнд. ...

2

       


Судалгааг эхлэх  үед гэрийн даалгаврыг өгөх,  шалгах зэрэгтээ нэгж хичээлд хэрэглэгддэг шиг олон аргыг хэрэглэж болох талаарх мэдлэг хангалтгүй байсан төдийгүй гэрийн даалгавар өгөх, шалгах зэрэг асуудалд бэрхшээл нэлээд тулгардгийг мэдэж авлаа. Үүнээс гадна үйлийн судалгааг ганцаараа хийснээс багаар хамтарч хийвэл илүү их үр дүнд хүрч болох нь харагдсан.

Бид судалгааны энэ алхам дээрээ өөр өөрсдийн хичээлд эргэцүүлэл хийхээр тогтсон юм.

 

Эргэцүүллээ дараах чиглэлээр хийлээ. Үүнд:

§  Би сурагчдад өгсөн гэрийн даалгавраа оновчтой шалгаж чаддаг уу?

§  Сурагчид миний заадаг  хичээлийн гэрийн даалгаврыг  хийх сонирхолтой байна  уу?

§  Гэрийн даалгаврыг шалгахдаа сурагчдаа бүрэн хамруулж чаддагуу?

 

Ийнхүү өөр өөрсдөө эргэцүүлэл хийж , хийсэн эргэцүүллийн талаар харилцан ярилцсаны эцэст өөрсдийн өмнө тулгараад буй нэгэн асуудлыг сонгож авсан юм.  Энэхүү асуудлаар хийх судалгааны сэдэв бол: “Гэрийн даалгаврыг үр дүнтэй шалгах нь”

Ер нь энэ судалгаагаа  ажиглалт, ярилцлага, туршилт  гэх зэрэг аргуудаар хийхээр төлөвлөлөө.

 

Судалгаа

 

Судалгаа-1:   Эхлээд бид бие биенийхээ  хичээл дээр сууж

Ш  Ажиглах

Ш  Тэмдэглэл хөтлөх

Ш  Харилцан ярилцах

зэргээр төлөвлөж энэхүү төлөвлөлтийнхөө дагуу үйл ажиллагаагаа  хэдийд хийх, ямар ямар бэлтгэл шаардагдах, зэргээ нарийн гаргав.

Энэхүү ажиглалтын гол зорилго нь.

Ш   Багш ямар ямар арга хэрэглэж байна.

Ш  Сурагчдын хамрагдсан хүрээ

Ш  Ямар давуу болон сул тал байгаа

Ш  Гэрийн даалгавраа хэр зэрэг үр дүнтэй хийсэн байдлыг тогтоох

Ийнхүү баримт материалаа цуглуулсны дараа 3-уулаа өөр өөрсдийн хийсэн ажиглалт, тэмдэглэлд анализ хийж, санал бодлоо солилцсон  юм.

 

Судалгааныхаа материалаас үзэхэд гэрийн даалгаврыг шалгахдаа :

Ш  Маш бага цаг зарцуулдаг.

Ш  Даалгавраа хийсэн хэдхэн хүүхдийн хүрээнд ярилцдаг

Ш  Өгсөн даалгавраа өөр төстэй нөхцөлд хэрэглэж шалгахаасаа илүүтэй хариултыг шууд шаарддаг.

Ш  Сурагчдын дундуур явж дэвтрийг шалган үр дүн муутай цагийг өнгөрөөдөг

Ш  Даалгавар хийгээгүй сурагчийн шалтгааныг тодруулахад их цаг зарцуулдаг

Ш  Бүх сурагчдыг жигд хамруулж чаддаггүй  . . .гэх зэрэг байдлууд ажиглагдлаа.

 


 

Хичээлийн нэр

Гэрийн даалгаврын агуулга

Шалгаж байгаа арга

Ангийн сурагчдын тоо

Хамрагдсан сурагчдын тоо

Газарзүй

Өмнөд Америкийн улс орнуудын нэрсийг мэдэж ирэх.

-Асуулт,хариулт

- дэвтэр шалгах

-Картан дээр заах, үгийн сүлжээ нөхөх

28

8  буюу 28,5%

Уран зохиол

“Хүрэн морь”найраглалыг уншиж

“Хүлэг сайн морь” эргэцүүлэмж бичиж ирэх

Уншуулах

Дэвтэр хурааж унших

24

3  буюу 12%

Хими

Химийн элементүүдийг органик ба органик бишээр нь ангилах.

-Багаар ажиллуулав

-Бие дааж

-Самбарт

21

18  буюу 87,5%

 

 

Энэхүү ажиглалт тэмдэглэлээс хойш өмнөх маягаар бие биенийхээ хичээлд тус бүр 2 удаа сууж  судалгаагаа үргэлжлүүлснээс гадна  өөр 3 багшийн хичээлд сууж тэдгээр багшийн хичээлүүдээс гэрийн даалгавар шалгахад хэрэглэж болох санаа авууштай аргуудыг тэмдэглэн авч хичээлүүддээ туршиж үзлээ.

Бусад багшийн гэрийн даалгавар шалгах аргуудаас дурдвал:

Тэмцээн зохиох -    Асуулт хариулт асуулт буюу АХА

                            -  “Алтан хонх тэмцээн

Оюуныг хөгжүүлэх  - Үгийн сүлжээ бөглөх.

                                     -Үгийн сүлжээ зохиох

                                     -Лото эвлүүлэх

                                     -Тест зохиолгох

                                     -Тестэнд хариулах

                                     -Туршилт хийх

                                     -Схем зохиох

                                     -Анаграмм тайлах. . .г/м

 

Судалгаа-2: Судалгааны энэ хэсэгт  мөн л бие биенийхээ хичээлд сууж ажиглалт хийн тэмдэглэл хөтлөхөөр төлөвлөсөн бөгөөд харин энэ удаад арай өөр зорилго тавьсан .Үүнд:

§  Гэрийн даалгавар шалгах арга хэрхэн баяжигдсан.

§  Гэрийн даалгавраа хэрхэн оновчтой шалгаж байгаа байдал

§   Сурагчдын хамрагдах хувь буюу  багш сурагчдаа хамруулах хувь хэр зэрэг өссөн.

§  Сурагчдын гэрийн даалгавраа шалгуулах идэвх

зэргийг  ажигласан.

 


Багш нарын хичээлд суусан ажиглалт  тэмдэглэлийг нэгтгэвэл:

Хичээлийн нэр

Гэрийн даалгаврын агуулга

Шалгаж байгаа арга

Ангийн сурагчдын тоо

Хамрагдсан сурагчдын тоо

Газарзүй

 

 

-АНУ-ийн муж улсуудын  тухай мэдээлэл Цуглуу-лах.

 

-АНУ-ын төрийн далбааг

  тайлбарлах

 -Сурагчдыг сайн   дураар  

   нь баг   болгосон./ 5 баг /

 

-Багаас төлөөллөл   орол-

 цож АХА тэмцээн

  зохиосон.

 

-Төрийн далбааны   та-

  лаар мэдэж    ирсэн мэ-

  дээллээ   бие биендээ

  тайлбарлах   ажлыг

  зохион   байгуулсан.

 

7 а анги

27

сурагч

15  буюу 55 %

Уран зохиол

 

 

 

 

 

 

“Өлзийтийн хээр” өгүүллэгийг уншаад ангийнхандаа ойлгуулахад бэлтгэж ирэх.

 / багаар /

- Сурагчид   даалгавраа

   хамтарч хийсэн   багаа- 

   раа   сууцгаасан.

 

- Баг бүр бусад багийнханд өгүүллэгийн талаар танилцуулав.Үүнд:

 

1ба 3-р баг: Зургаар

2-р баг: Өгүүллэгийг хэсэг хэсгээр багийн бүх сурагчид ярив.

 

4-р баг: Өгүүллэгийн гол баатар Цагаан Очирын зан чанарын тухай ярив

 

8б анги

24

сурагч

12  буюу 50%

Хими

Азотын физик,хими шинж чанарыг мэдээд, товч бичиж ирэх.

-Багш бэлтгэж ирсэн  

 асуулт даалгавруудаараа

 сурагчдын гэрийн

 даалгаврыг шалгав.

 

-Үүнд: Пирамид босгох,

 Самбар дээр бичих, 

  амаар тайлбарлах, карт

 эвлүүлэх   Анаграмм

 тайлах

8а ангийн

21

сурагч

18  буюу 87,5%

 

 

Хичээлийн байдлаас харахад бид бүгд л гэрийн даалгавраа шалгахдаа урьдчилж тодорхой хэмжээгээр бэлтгэсэн, сурагчдынхаа мэдлэг, чадварыг илрүүлэхийг хичээсэн, сурагчдыг хамруулах хүрээгээ тэлсэн, гэрийн даалгавар шалгахдаа янз бүрийн аргуудыг хэрэглэхийг хичээсэн, бусад багш нараас нэлээд зүйл тусгаж авсан  зэрэг  давуу талууд ажиглагдлаа.

 

Сурагчдын талаас ч гэрийн даалгавраа хийж ирсэн сурагчдын тоо өссөн, багаар хамтарч ажилласан, дараагийн өгөх гэрийн даалгаврыг / өмнө нь зарим сурагч хайнгадуухан тэмдэглэж байгаа ажиглагдаж байсан/ багшаас асууж сайтар тэмдэглэн авч, тайлбарлаж өгөхийг хүсэж байгаа зэрэг давуу талууд ажиглагдлаа.

 Мөн алдаа дутагдалтай, цаашид анхаарах зүйлүүд ч байсаар байлаа. Үүнд:

§     Багшийн зүгээс олон төрлийн арга хэрэглэхийг хичээх

§     Сурагчдын хамрах хүрээг тэлэхэд анхаарснаас гэрийн даалгаврынхаа зорилгоос хазайх

§     Сурагчдыг хэт идэвхжүүлснээс шинэ хичээлд анхаарал сулрах

§     Хэтэрхий их цаг авах. . .гэх мэт.

 

Бид энэхүү бичил судалгааг хийх явцдаа гэрийн даалгаврыг хэрхэн шалгах, шалгахдаа яаж бэлтгэх талаар нэлээд зүйлийг мэдэж авсан бөгөөд  өөр өөрсдийн хичээлүүдэд ч туршиж үзэж байсан.

 

Судалгаа хийх явцдаа өмнөө тулгарсан бэрхшээлтэй асуудлуудыг шийдэхийн тулд хоорондоо хамтран ярилцах, холбогдох ном зохиолуудыг унших, бие биенийхээ зөвлөгөөгөөр аргаа өөрчилж туршиж үзэх, зэргээр ажиллаж байв.

 

Гэхдээ гэрийн даалгавартай холбоотой материал , өмнө хийгдсэн судалгаа бага зэрэг дутагдаж байсан. Бид нийгмийн хөгжлөө дагаад сургалтынхаа арга барилд өөрчлөлт хийх шаардлага гардаг боловч хуучнаа үгүйсгэж огт болохгүй Иймээс ч өмнө нь хэвлэгдэж гардаг байсан “Сурган хүмүүжүүлэх сэтгүүл” -ийг уншиж судалж одоогийн сургалтын аргуудын талаарх материал, гарын авлагыг ч уншиж мэдлэгийн хүрээгээ тэлэхэд анхаарч байлаа.

 

Гэрийн даалгаврын талаар бичигдсэн  нэгэн материалд Ц.Мягмарсанж /1989/  Гэрийн даалгаврыг өгөх, шалгах,зохион байгуулах арга барил. СХСэтгүүл,27, 53-55

 

 Сурагчдын бие даан хийх гэрийн даалгавар нь  багшийн шууд удирдлагагүйгээр тухайн сурагч өөрөө багшийн зааж зөвлөсний дагуу биеэ даан бодож боловсруулан хийж гүйцэтгэдэг хичээлийн өвөрмөц онцлог бүхий нэг хэсэг юм.

Сурагчид сурлагаар хоцрох, амжилтгүй суралцах гол шалтгаануудын нэг нь гэртээ бие даан ажиллаж сураагүй, гэрийн даалгавраа дутуу дулимаг хийдэг эсвэл бүр огт хийдэггүйтэй холбоотой байдаг. Нөгөө талаас багш нар гэрийн даалгаврыг өгөхдөө сурагчдын нас сэтгэхүй онцлог , мэдлэг чадварыг харгалзахгүйгээр даалгаврыг хүндрүүлж өгөх , дутуу тайлбарлах зэрэгтэй холбоотой бөгөөд үүний улмаас сурагч гэрийн даалгавар хийхдээ цаг их алдах, тээршаах, сайн сурагчдаас хуулах, системтэй хийхгүй байх зэрэг дутагдлууд гаргадаг. Иймд багшийн зүгээс гэрийн даалгаврыг төлөвлөх, хийх арга барилыг сайтар тайлбарлаж өгөх, шалгах үйл ажиллагаагаа сайн зохион байгуулах шаардлагатай. Сурагчдад өгөхөөр төлөвлөсөн гэрийн даалгавар үүрэг зорилгоо биелүүлэх эсэх нь түүнийг зохион байгуулах арга хэлбэртэй холбоотой. Тухайлбал гэрийн даалгаврыг анги нийтийн, хэсэгчилсэн, ганцаарчилсан гэж 3-н арга  хэлбэрт  хуваан үзэж болно.энэ нь багшаас тийм ч их хүч чармайлт шаардахгүй. Эдгээр аргуудыг хослуулан хэрэглэх ньилүү их  үр дүнд хүргэнэ.

 

 Гэрийн даалгаврыг зөв зохион байгуулж удирдах нь сурагчдын сурах үйлийг идэвхжүүлдэг.багшийн зүгээс гэрийн даалгаврыг удирдах ажлыг 2 шугамаар явуулж болно.Үүнд:

§  Гэрийн даалгавраа хэрхэн яаж хийхийг сурагчдад тайлбарлаж, зааварлах.

§  Сурагчдын хийсэн даалгаврыг шалгах.

 

Багш гэрийн даалгаврыг өгөхдөө юу хийх хэрэгтэйг заавал ярих төдийгүй богино хугацаанд зөв хийх, юунд анхаарлаа хандуулах, тохиолдсон бэрхшээлийг хэрхэн даван туулах, зэргийг сурагчдынхаа бие даах байдал, онцлог, чадварыг нь харгалзан дэлгэрэнгүй болон товчхон тайлбарлаж, зааварлаж өгнө.

Бичгийн болон аман даалгаврыг шалгах арга, хугацаа, байр  нь зорилгоосоо шалтгаалж өөр өөр  байна. багш хичээлийн аль ч хэсэгт даалгаврыг шалгаж болно. Шинэ хичээл үзэж байх явцдаа ч хэрэгцээтэй үед нь үнэлж дүгнэж болно.Багш шалгах ажлынхаа шинж чанар, аргыг зөв бодож боловсруулах хэрэгтэй. Сурагчид гэрийн даалгавартаа хэрхэн бэлтгэх нь ангид шалгахаас ихээхэн шалтгаалдаг.

 

      Гэрийн даалгавар хийсэн эсэхийг ерөнхийд нь танилцъя гэвэл:

§  Дэвтрийг нээлгэж хоорондуур нь явж үзэх

§  Сурагчдыг хооронд нь солилцуулж хянуулах

§  Тэргүүний сурагчдаар хянуулах

§  Даалгавар хийсэн эсэхийг асуух

 

Чанарын шалгалт хийхдээ:

§  Асуулт хариултаар

§  Хийсэн дасгал, даалгаврыг бүрэн буюу хэсэгчлэн уншуулах, тайлбарлуулах.

§  Төсөөтэй даалгавар гүйцэтгүүлэх  гэх зэрэг аргыг хэрэглэж болно.

 

Ийнхүү гэрийн даалгавартай холбоотой баримт, мэдээ, материал, зөвлөмжийг уншиж судлан  өөрийн хичээл дээр туршин хэрэглэж үзэж байна.


Дүгнэлт

 

 

Бид энэхүү бичил судалгааныхаа явцад олон зүйлд суралцаж байсны зэрэгцээ уншиж судалсан зүйлс, багш нарын хичээлээс тусгаж авсан аргуудаас туршиж, хоорондоо санаа бодлоо солилцож байсан нь ганцаарчлан хийсэн судалгаанаас илүү үр дүнтэй байлаа. Цаашид энэ судалгаагаар олж авсан мэдээ, мэдээлэл, судалгааг хийх явцад эзэмшсэн чадвар дадлаа ашиглан судалгааг үргэлжлүүлэн  хийх , илүү их үр дүнд хүргэж болох талаар зөвшин ярилцаж байгаа.

Үйлийн судалгаа нь  багш ажлын байрнаасаа хөндийрөлгүй өөрийгөө хөгжүүлэх хамгийн үр дүнтэй арга гэдэгт багш бүхэн санал нэгдэж байна.Тэгээд ч маш их сонирхолтой төдийгүй судалгааг үргэлжлүүлэх хүсэл судалгаанд оролцсон багш бүхэнд төрсөн нь үүний баталгаа болсон.

 

 

Ном зүй.

 

“ OUTREACH ” төслийн сургалтын материалуудБүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх арга зүй. УБ.2002Б.Жадамба.Танхим дахь мэдлэг бүтээх үйл явц.УБ.2003Санжжав. Сурган хүмүүжүүлэх сэтгэл судлал ба нас зүйн сэтгэл судлалСурган хүмүүжүүлэх сэтгүүлүүд

 Хэнтий аймаг. Баян-Адарга сум. Багш, магистр Б.Анхбаяр

 

Бичсэн: EDUCATION | цаг: 11:40 | Багшийн боловсролд
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих
Энэ блог 1737437 удаа нээгдэв.



:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax