2011-03-21
ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 12 ЖИЛИЙН СУРГУУЛИЙН “ХҮН-ОРЧИН” ХИЧЭЭЛИЙН НЭГДҮГЭЭР АНГИЙН СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨР


 

4.    ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 12 ЖИЛИЙН СУРГУУЛИЙН “ХҮН-ОРЧИН” ХИЧЭЭЛИЙН

НЭГДҮГЭЭР АНГИЙН СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨР

 

Хүлээгдэж буй ерөнхий үр дүн:

 

К1:

Ш  Өөрийн биеийн гадаад эрхтнийг нэрлэх, гар, хөл, амны хөндий цэвэр байхын ач холбогдлыг мэдэх, хувийн ариун цэврийг сахих талаар ойлголттой болох

Ш  Хүрээлэн буй орчны амьтан, ургамал, үзэгдэл юмсыг ажиглах, таних, нэрлэх

Ш  Өөрийн амьдарч сурч буй нийгэм, соёлын орчны тухай наад захын зөв төсөөлөлтэй  болох

К2:

Ш  Хувийн ариун цэврийг сахих, гар, хөл, шүдээ угааж сурах, тэдгээрийг эрүүл байлгахын ач холбогдлыг тайлбарлах

Ш  Жилийн 4 улирлын өөрчлөлт хувирлыг ажигласнаа зургаар болон өөрийн үгээр илэрхийлэх

Ш  Нийгэм, соёлын орчны талаар үзсэн, ойлгосноо өөрийн үгээр тайлбарлах

 

К3:

Ш  Хувийн ариун цэврийг сахиж хэвших, амьдралдаа мөрдлөг болгох

Ш  Хүрээлэн буй орчноо (гэр, сургуулийн орчин)хайрлан хамгаалах, хог хаягдал хаяхгүй байх

Ш  Гэр, сургууль, байгаль, нийгмийн орчинд зайлшгүй мөрдөх энгийн дүрэм журам, харилцааны шаардлагыг баримталж сурах, хэвшил болгох

 

К4:

Ш  Хувийн эрүүл ахуй, ариун цэврийг сахихын ач холбогдлын талаар харилцан ярилцах, гэр бүлийн бусад гишүүд болон найз нөхдөдөө хэлж тайлбарлах, үлгэр дуурайл болох

Ш  Гэр, сургуулийн орчиндоо хог хаягдал хаяхгүй байх, бусдад үлгэр дууриал болох

Ш  Анги, хамт олон, ойр дотны хүмүүстэй харилцан ойлголцож, өөрийн болон  бусдын эрх, ёс заншлыг хүндэтгэх; 


Агуулгын тогтолцооны бүрэлдэхүүн хэсэг

Хүлээгдэж буй үр дүн

Агуулга

Үнэлгээ

Мэдлэг

Чадвар

Хэрэглээ

Эрүүл амьдрах үндэс

Ш Багаасаа хувийн ариун цэврээ сахихад өөрөөсөө шалтгаалах зүйлийг хийдэг байх

Ш Амны хөндийн эрүүл мэндээ хамгаалах нь  шүдээ угааж хэвшихээс эхэлнэ гэдгийг ойлгох

·     Хувийн эрүүл ахуй, ариун цэвэр (гар, хөлөө  цэвэр байлгах,усанд орох, усыг буцалгах)

·     Амны хөндийн эрүүл мэнд (шүдээ угаах арга, шүд цоорох шалтгаан)

 

·     Хувийн ариун цэврийг сахихын ач холбогдлыг ярилцах

·     Гар угаах дарааллыг зөв гүйцэтгэх 

·     Бохир гарын хор холбогдол, гараа угаахын ач холбогдлыг ярилцах, гар бохирдох шалтгаануудыг өөрийн үгээр тайлбарлах

·     Усыг буцалгаж, шүүж хэрэглэхийн ач холбогдлыг тайлбарлах, ярилцах

·     Шүд цоорох шалтгааныг нэрлэх

·     Шүдээ угаах аргачлалыг зураг дээр тайлбарлах

·     Шүд угаах аргачлалыг биеэр гүйцэтгэх

·     Гараа тогтмол угааж хэвших (бохирдсон тохиолдол бүрт, хооллохын өмнө)

·     Нусны алчуур хэрэглэж хэвших

·     Түүхий ус уудаггүй байх

·     Усанд орж, эсвэл биеэ чийгтэй алчуураар арчиж, хөлөө угааж хэвших

·     Хумсаа авах, хиргүй байлгаж сурах

·     Оо, сойзоо зөв хадгалах

·     Шүдээ тогтмол угааж хэвших

·     Хийжүүлсэн ундаа аль болох хэрэглэлгүй, жимс ногооны цэвэр шүүс, сүү тараг, цагаан идээг илүү хэрэглэхийг хичээх

 

-Гараа угаах дарааллыг зураг дээр тайлбарлах, биеэр хийж чадах эсэх

-Өдөр бүр цэвэрхэн гар, хиргүй хумстай байх эсэх

-Шүд угаах дарааллыг зураг дээр  зөв тайлбарлаж чадах эсэх

 

 

Хүрээлэн буй байгаль

Ш Өөрийн амьдарч буй орон нутгийнхаа ургамал, амьтныг   ялган таних, нэрлэх, байгалийн үзэгдлийг ажиглах, өөрийн үгээр тайлбарлах

Ш Амьд биеийн талаар (ургамал, амьтан, хүн) ойлголт, төсөөлөлтэй болох

Ш Дөрвөн улирлын өөрчлөлтийг ялган таних

Ш Хүн, ургамал, амьтанд улирлын өөрчлөлт нөлөөлдгийг тайлбарлах

 

·    Эрүүл орчин (цэвэр агаар, ус, хоол хүнс)

·    Ургамал (цэцэг, мод, хүнсний ногоо, жимс г.м.)

·    Амьтан: гэрийн тэжээмэл амьтан (загас, нохой г.м.), таван хошуу мал, зэрлэг амьтан (чоно, үнэг, туулай, баавгай, шувуу г.м.)

·    Хүний биеийн зарим эрхтэн (нүд, чих, хамар, ам, шүд, үс, гар, хөл г.м.)

·    Дөрвөн улирал: өвөл, хавар, зун, намар

·    Цаг агаарын байдал: Хур тунадас (цас, бороо, мөндөр),  агаарын хэм  (халуун хүйтэн)

·    Цаг хугацааны энгийн ойлголт (өдөр, шөнө, өглөө, орой, өчигдөр, өнөөдөр, маргааш, нөгөөдөр)

 

·    Гэр орон, сургууль, анги, байгаль орчноо цэвэр байлгахад өөрийн гүйцэтгэх үүргийг нэрлэх (хогоо ил задгай хаяхгүй байх, цэцэг ногоог таслахгүй байх, голын усанд бохир оруулахгүй байх г.м.)

·    Орон нутгийнхаа зарим ургамал, хүнсний ногоо, жимс жимсгэнийг ялгаж нэрлэх,  ач холбогдлыг өөрийн үгээр тайлбарлах

·    Гэрийн тэжээмэл амьтад, таван хошуу малын үр төлийг нэрлэх, ашиг шим (сүү цагаан идээ, арьс шир, ноос ноолуур, мах)-ийг өөрийн үгээр тайлбарлах

·    Өөрийн орон нутгийн зарим зэрлэг амьтад, тэдгээрийн үр төл, хаана амьдардаг, юу иддэгийг нэрлэх

·    Өөрийн биеийн зарим эрхтний (нүдэнд ил харагдах) нэр, байрлал, үндсэн үүргийг нэрлэх

·    Цаг агаар хүний амьдрал, эрүүл мэндэд нөлөөлдгийг энгийн жишээн дээр тайлбарлах (өвөл гэрээ дулаацуулах, зун салхивчаа нээх, сэнс ажиллуулах г.м.)

·    Жилийн дөрвөн улирлын онцлогийг мэдэх, харьцуулах (халуун хүйтэн,  хур тунадас, ургамлын өнгө, усны шувууд нүүдэллэдэг, баавгай ичдэг г.м.)

·    Хүмүүсийн ажил хөдөлмөр, үйл ажиллагаанд улирал хэрхэн нөлөөлдгийг тайлбарлах (жимс ногоо тарьж ургуулах, замын цас цэвэрлэх, тариа ногоо хураах, хадлан тэжээл бэлтгэх, зун гол нуурын усанд сэлж биеэ наранд шардаг, өвөл цана чаргаар гулгадаг г.м)

·    Цаг хараад хэдэн цаг болж байгааг уншиж сурах

·    Гэрийн тэжээмэл амьтан, таван хошуу мал, тасалгааны цэцэг, ногоог арчлах ажилд оролцох, туслах (цэцэг услах, амьтанд хоол өгөх г.м.)

·    Аялал экскурсээр явж орчинтойгоо танилцах, өөрийн амьдарч буй орон нутгийнхаа байгалийн онцлог, юмс үзэгдлийг ажиглах, ялган таних, нэрлэх, зургаар илэрхийлэх, өөрийн үгээр тайлбарлах

·    Цаг агаарын байдлыг ажиглаж, өдөр бүр тэмдэглэл хөтлөх, (зурах, өнгийн цаасаар дүрс наах г.м.) түүнийгээ өөрийн үгээр тайлбарлах

·    Цаг агаарын өөрчлөлт, улирлын онцлог байдалд тохируулан хооллох, хувцаслах (зун нарны малгай өмсөх, өвөл дулаан хувцаслах г.м.) талаар өөрийн хийсэн сонголтын учрыг тайлбарлах

·    Цаг баримтлах (өглөө босох, орой унтах, сургуульдаа хоцролгүй явах г.м)

o  Амьдарч буй орчноо өөрийн үгээр танилцуулж, зургаар илэрхийлж буй эсэх

o  Орон нутгийнхаа томоохон уул, усыг зөв нэрлэж буй байдал

o  Хүнсний ногоо, жимс жимсгэнийг зөв таньж ялгадаг, зурж, дүрсэлж буддаг эсэх

o  Мал амьтан, тэдгээрийн үр төлийг зөв таньж ялгах, ашиг шим ач холбогдлыг өөрийн үгээр тайлбарлаж буй эсэх

o  Биеийн гадаад эрхтнээ зөв зааж, нэрлэж буй байдал

o  Жилийн дөрвөн улирлын ялгааг зургаар илэрхийлж буй байдал

 

Нийгэм,соёл

·    Сургууль, сургуулийн гаднах нийгэм, соёлын орчны   талаар төсөөлөлтэй болох    (өөрийн харилцдаг хүмүүсийн хүрээнд: гэр бүлийн гишүүд, ангийн найзууд, хөрш г.м)      

                                          

·    Гэр бүл, найз нөхөд, хөрш, саахалт айл, ахмад хүмүүстэй зөв- ёс зүйтэй харилцахад суралцаж эхлэх  (мэндлэх, зөвшөөрөл авах, уучлал хүсэх, талархал илэрхийлэх)      

·    Гэртээ, ангидаа, тоглохдоо баримталдаг дүрэм, журмыг нэрлэж,  учрыг тайлбарлаж сурсан байна.

·    Ахуйн хүрээн дэх  аюултай зүйлс, зүй бус харилцааг ялган таних, түүнээс сэргийлэх энгийн төсөөлөлтэй болсон байна. (залгуур, цахилгаан хэрэгсэлтэй харилцах, замын хөдөлгөөний дүрэмтэй танилцах, бүдүүлэг үг хэллэг хэрэглэхгүй байх, бусдыг хүндэтгэх)

·    Өдөр тутам харилцдаг хүмүүс, тэдний  харилцааны талаарх энгийн төсөөлөл

·    “Хамт олон-анги”, “харилцаа”, “дүрэм, журам”, “үүрэг”  зэрэг ойлголтын талаарх энгийн төсөөлөл

·    Ахуйн хүрээн дэх аюултай зүйлсийн талаарх ойлголт төсөөлөл

 

·    Өдөр тутам харилцдаг хүмүүс, байгууллагыг нэрлэж, яагаад, яаж зэрэг асуултад хариулах замаар харилцааны учрыг тайлбарлах (гэр бүлийн гишүүд, найз нөхөд, хөрш, багш нар, гэрийн тэжээвэр амьтан, тоглоомын талбай, орон нутгийн соёлын төв, үйлчилгээний зарим байгууллагууд г.м)

·    Хүмүүстэй харилцахдаа байнга хэрэглэдэг үг хэллэгийг хэлэх

·    Хүүхдүүдийн  өдөр тутмын харилцаандаа баримталдаг дүрэм, журмын талаарх мэдээллийг цуглуулах, боловсруулах ба дамжуулах зорилгоор төрөл бүрийн эх сурвалж болон хэрэгслийг ашиглах  (хэрхэн? Ÿагаад? зэрэг асуултыг ашиглан  мэдээлэл цуглуулах үндсэн эх сурвалж нь: ярилцлага, үзэж харж ажиглах, ангиараа аялал хийх, хоёрдагч эх сурвалж нь: газрын зураг, зураг үзүүлэн, хэвлэмэл материал, технологи г.м.)

·    Харилцаа, дүрэм, журам болон үүрэг хариуцлага яагаад, хэрхэн өөрчлөгдөж байдгийг хэлэх, тайлбарлах (гэртээ болон ангидаа баримталдаг дүрэм журмын ялгаа)

·    Гэр ахуйн цахилгаан хэрэгслийг нэрлэж, ямар үед аюултай байх, түүнийг хэрхэн аюулгүй ашиглах заварчилгаа болон ногоон гэрэл, цагаан шугамын ач холбогдлын талаар ярих

·    Хэн, юу, хэзээ, хаана зэрэг асуултад хариулах замаар гэр бүлийн гишүүд,  оршин сууж буй газрынхаа талаар танилцуулах

·    Сургууль, гэрийнхээ ойр орчмыг зургаар тоймлон дүрслэх, зурах, загвар хийх, түүнийгээ тайлбарлаж ярих

·    Хүмүүсийн эрхэлдэг ажилтай танилцах, аялал хийх, аяллын үр дүнгээ танилцуулах

·    Хүмүүстэй харилцахдаа байнга хэрэглэдэг үг хэллэгийг жагсаах, хэрэглэх (сайн байна уу, баяртай, баярлалаа, ... болох уу, уучлаарай г.м)

·    Ангийн сурагчид  болон гэр бүлийн гишүүдийн баримтлах дүрэм журмыг нэрлэх, тайлбарлах, өөрсдөө боловсруулах (ангидаа баримтлах шинэ дүрмийг хамтран зохиох г.м.)өөрсдийн боловсруулсан шинэ дүрэм,  журам, үүрэг хариуцлагын талаар тайлбарлах

·    Хүмүүсийн  бие биенийхээ өмнө хүлээж буй үүрэг, хариуцлагыг нэрлэх, тайлбарлах (өдрийн дэглэм, гэрийн даалгавар, завсарлага г.м)

·    Замын хөдөлгөөнд аюулгүй оролцох бэлтгэлийг хангахуйц тоглоом, дадлага ажилд оролцох

-Орчны нийгэм соёлын үйл явцыг ажиглах, сонирхох байдал

 

-Сурагчийн дүрмийг өдөр тутамдаа баримталж буй эсэх

 

-Бусдыг хүндэтгэн харилцаж буй байдал

 


 

Бичсэн: EDUCATION | цаг: 14:23 | Багшийн боловсролд
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих
Энэ блог 1739522 удаа нээгдэв.



:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax