2011-04-13
Жимсний хальсаар машин хуяглана
Хан боргоцой, гадил жимсний хальс ширхэглэг эдээс бүтсэн тул тун бөх бат чанартай аж. Бразилийн эрдэмтэд үүнийг нь ашиглан автомашиныг сумнаас хамгаалах материал гарган авчээ. Өмнө нь химийн бодисоос гаргасан материалаар машины хуяг хийдэг байсан бол шинэ материал байгальд хоргүй, жин нь хөнгөн гэх мэт давуу талтай.





“Машин хуягладаг байсан материалаас 30 хувиар хөнгөн хэрнээ дөрөв дахин бөх бат. Үүнийг дагаад машины ерөнхий жин нь ч багасаж түлш хэмнэнэ” хэмээн судалгааны багийн ахлагч Алкидас Лео ярьжээ.

source: mongolnews.mn Б.ЭГШИГ

Бичсэн: EDUCATION | цаг: 13:48 | news
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих
Энэ блог 1782381 удаа нээгдэв.



:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax