2011-09-16
Монгол бүсгүй 3D зураг урлажээ

soronz.net-Б.Ундрам “Atlantis City”-г 3D зургаар “гоёжээ”

Туркийн Анкара хотноо өнгөрөгч наймдугаар сарын 19-нд нэгэн том цогцолбор үүдээ нээжээ. “Atlantis City” нэртэй орон сууц, оффисийн зориулалттай барилга, худалдааны төв гээд иж бүрэн цогцолборыг сүндэрлүүлж, зөвхөн тус цогцолборт зориулж Анкара хотын метроны сүлжээг хүртэл уртасгасан байна. “Atlantis City” цогцолборын худалдааны төв нь Анкара хотын хэмжээнд хамгийн томд тооцогдох бөгөөд тус төвийн үүдний танхимыг Туркт суралцаж буй залуу зураач Б.Ундрам “гоёжээ”.

Туркийн Анкара хотын Hacettepe их сургуулийн Урлагийн факультетийн уран зургийн ангийг дүүргэсэн тэрбээр өдгөө интерьер буюу дотоод засал чимэглэлийн чиглэлээр Анкарад үргэлжлүүлэн суралцаж байгаа аж. Оюутан ахуйдаа Туркт бие даасан үзэсгэлэнгээ гаргаад амжсан залуу уран бүтээлч сүүлийн үед эрчимтэй хөгжиж буй 3D уран зургаар “Atlantis City” цогцолборын худалдааны төвийн үүдний хэсгийг чимэглэсэн байна. Төвийн гол гурван хаалганы дотор талд 22, 46, 28 кв.метр бүхий талбайд гурван өөр 3D зургийг ганцаараа зурсан нь үнэхээр гайхалтай болжээ.

 



































source: zaluu.com
Бичсэн: EDUCATION | цаг: 11:08 | news
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(4)
Сэтгэгдэл:


танд амжилт хүсье
тормолзох тэврэлт
Бичсэн: Зочин цаг: 19:41, 2012-10-29 | Холбоос | |


алга ташилт
Бичсэн: Зочин цаг: 15:16, 2011-11-16 | Холбоос | |


harin tiim mundag bgaa biz
Бичсэн: chinee (зочин) цаг: 15:12, 2011-10-05 | Холбоос | |


гайхалтай
Мундаг юмааа
маш сайхан болж гоё шүү
Бичсэн: оогий (зочин) цаг: 10:43, 2011-10-05 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих
Энэ блог 1737468 удаа нээгдэв.



:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax