Сүүлийн үед USB flash дискээр вирус дамжих нь их болсон. Үүнд Windows үйлдлийн системийн Автоматаар нээх (Autorun) үйлдэл нь вирус дамжих нэгэн гүүр болдог юм. Вирус нь дискний автоматаар ажиллах файлд өөрийн халдварласан файлыг оруулж өгснөөр дараагийн компьютерт дискийг залгангуут автоматаар вирус хуулагддаг байна.
Харин үүнээс хамгаалах арга бол автоматаар ажиллах үйлдлийг хаах арга юм. Хэрхэн хаах вэ.Та Windows TweakUI гэсэн программтай бол түүнийгээ ашиглан хэрхэн хялбархан хааж болох талаар танилцуулъя. Windows TweakUI багаж нь Microsoft company-н PowerToys for Windows багажийн нэг юм.
Зураг дээр харагдаж байгаа шиг My Computer ->Autoplay->Drives руу орж бүх дискнүүдийн урд чагтыг болиулаад Apply товч дараарай.
Эх сурвалж: Дот.мн