2011-12-08
Боловсрол судлалын Оны шилдэг илтгэл шалгаруулах 2011 оны эрдэм шинжилгээний хурал


2011.12.01

 ЕБС, цэцэрлэгийн багш нарын дунд жил бүр уламжлал болгон явуулдаг Оны шилдэг илтгэл шалгаруулах улсын уралдааныг СХУХ 1967 оноос “сурган хүмүүжүүлэх уншлага” нэрээр зохион байгуулж эхэлсэн ба 2009 оноос Боловсролын хүрээлэн “Оны боловсрол судлалын шилдэг илтгэл” шалгаруулах эрдэм шинжилгээний хурал хэлбэртэй болгож, агуулга, зохион байгуулалт, үнэлгээний хувьд өргөжүүлэн шинэ хэлбэрээр явуулж байна. Багш нар 2011 онд “ Багшийг ажлын байранд нь хөгжүүлэхэд хамтын үйл ажиллагааны үр нөлөө“ сэдвээр илтгэл бэлтгэж уралдлаа.

Оны шилдэг илтгэл шалгаруулах эрдэм шинжилгээний хурал, Оны багш нарын ур чадварын улсын уралдааныг 2011 онд БСШУЯ-ны Боловсролын хүрээлэн, МУБИС-ийн Багшийн сургууль, нийслэлийн 24-р дунд сургууль хамтран амжилттай зохион байгуулж явууллаа. 2011 оны шилдэг илтгэл шалгаруулах эрдэм шинжилгээний бага хуралд нийт 21 аймаг, 9 дүүргээс шалгарсан 30 илтгэл тавив.

Уралдааны дүнгээс үзвэл  багаар хамтран ажилласан багш нарын судалгааны ажил илүү чанартай, өргөн хүрээг хамарсан, үр дүнтэй болсон нь харагдаж байна. Оны шилдэг илтгэлээр дараах илтгэлүүд шалгарлаа.

 

Илтгэлийн нэр

Аймаг, сургуулийн нэр

Багийн гишүүд

Байр

Багш ажлын байранд багаар хамтран хөгжих бүтээлч хандлага, түүний үр нөлөө

Дархан уул аймгийн Од цогцолбор, Оюуны Ирээдүй цогцолбор, Монген, 9-р сургууль, 19-р сургууль

М.Дорж

Л.Нэргүй

Х.Цацрал

Т.Туруунаа

Т.Намшир

 

 

I

Хамтын хичээлээр  багш хөгжих нь

Дорнод  аймгийн Хэрлэн сумын 11-р сургууль

Ж.Жигжидмаа

Н.Алтантуяа

А.Энхтайван

 

 

II

Хамтын хичээл-багш хөгжих арга замын нэг

Багануур дүүргийн Боловсрол цогцолбор сургууль

Б.Цэцгээ

Б.Баярмаа

Багшийн ажлын байранд  хөгжихөд хамтын үйл  ажиллагааны нөлөө

Говь-Алтай аймгийн Тонхил сумын дунд сургууль

М.Хүүхнээ

Ч.Уртнасан

 

 

 

III

Хичээл хоорондын холбоонд суурилсан хөтөлбөр боловсруулах арга зүй

Орхон аймгийн Баян-Өндөр сум 2-р сургууль

Д.Саранчимэг

Г.Ганзориг

О.Амарбаясгалан

А.Долгорсүрэн

Л.Шүрэн-Эрдэнэ

Багш нар хамтын ажиллагаагаар  хөгжихөд харилцаа чухал болох нь

Баянзүрх дүүргийн Амгалан цогцолбор

Ч.Наранцэцэг

Багш хөгжихөд  багийн хамтын үйл ажиллагаа нөлөөлөх нь

Дорноговь  аймгийн  3-р сургууль

Б.Даваасамбуу

 

 

Шагналт байр

Хичээл хоорондын агуулгын залгамж холбоонд түшиглэн  багш нар хамтран  хөгжих  нэгэн боломж

Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн 1-р сургууль

Г.Энхболд

Я.Янжинсүрэн

Ё.Отгонжаргал

Багшийн хөгжилд ЗАН-ийн үүрэг

Увс аймгийн Бөхмөрөн сумын сургууль

Г.Энхбаяр

Багш нар хамтарч,  баг бүрдүүлж ажиллах нь багшийн хөгжилд эерэг нөлөөлдөг  болохыг харуулж байгаа нь энэ жилийн шилдэг илтгэл шалгаруулах уралдааны онцлог нь байв.
Энэхүү мэдээллийг ашиглах үедээ блог дурдахыг анхааруулж байна.

Бичсэн: EDUCATION | цаг: 17:16 | news
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих
Энэ блог 1735863 удаа нээгдэв.



:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax