2011-12-08
МОНГОЛЫН БАГШ НАРЫН УР ЧАДВАРЫН УЛСЫН УРАЛДААН 2011



Ебс-ийн багш нарын заах арга зүй, тэргүүн туршлагыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор 1980-аад оны дунд үеэс “Нээлттэй хичээлийн өдөрлөг” нэртэй арга хэмжээг зохион байгуулж эхэлсэн байна. Энэ өдөрлөгт бага, дунд ангийн олон тэргүүний багш нар хичээл зааж, шинэлэг санаа, арга туршлага нь Монголын нийт багш нарын дунд түгэн дэлгэрч, сургалтын чанарын ахиулах нэгэн нөхцөл болж байсан байна. Увс аймгийн физикийн багш Д. Гомбожав, Дундговь аймгийн монгол хэлний багш Д. Төмөр, Төв аймгийн монгол хэлний багш Н. Баяртогтох, Булган аймгийн бага ангийн багш Ганчимэг гээд шинийг санаачлагч олон багш өөрийн гэсэн хаягтай арга зүй бүтээж, түүгээрээ алдаршиж байсан байна.

1990-ээд оны эхэн үеэс энэ өдөрлөг өргөжиж, “Багшийн ур чадвар” гэсэн нэрийн дор зохион байгуулагдах болж, ЕБС-ийн багш нараас гадна хүүхдийн цэцэрлэгийн багш нарыг хамруулах болсон бөгөөд 2005 оноос 2010 он хүртэл бага анги, дунд анги, цэцэрлэгийн багш нарын уралдааныг жил жил ээлжлэн зохион байгуулах болов.

Бага, дунд боловсролын тогтолцооны шинэчлэлийн энэ цаг үед, бүтээлч сэтгэлгээтэй, хариуцлагатай иргэн бэлтгэх их зорилгыг хэрэгжүүлэхэд бүх шатны сургуулийн багш нараас мөн л бүтээлч сэтгэлгээ, эрэл хайлт, шинэ санааг шаардах бөгөөд багшийн арга зүйг энэхүү зорилго, шаардлагад нийцүүлэн хөгжүүлэх хэрэгцээг хангахад багш нарын ур чадварын уралдаан үнэтэй хувь нэмэр оруулж байгаа юм.  2011 оны хувьд бага, дунд ангийн багш нарын уралдаан зэрэг болж байгаагаараа онцлог бөгөөд нийт 69 багш 21 аймаг, нийслэл хотыг төлөөлөн оролцсон бөгөөд 30 нь бага анги, 29 нь дунд, ахлах ангийн багш байв.

Багш нарын 2011 оны улсын уралдаанд байр эзэлсэн бага ангийн багш нар

 

Багш нарын нэрс

Аймаг, сум

нийт дүн

Хувь

Байр

1

Г. Энхцэцэг

Өмнөговь, Даланзадгад, 3-р сургууль

388

71.9

         I

2

С. Сувданчимэг

Хэнтий, Батноров сумын дунд сургууль

356

65.9

II

3

Э. Алтантуяа

Сэлэнгэ, Мандал сумын дунд сургууль

352

65.2

II

4

Ч. Эрдэнэцэцэг

Завхан, Улиастай, Чандань-Эрдэнэ цогцолбор

339

62.8

III

5

Б. Баярмаа

Ховд, Жаргалант, 1-р сургууль

308

57.0

III

6

Ц. Баярсайхан

Өвөрхангай, Хархорин сумын сургууль

300

55.6

III

7

Б. Оюунтунгалаг

УБ, СБД-ийн 58-р бага сургууль

295

54.6

Шагналт байр

8

Б. Уянга

УБ, СХД, Ирээдүй цогцолборын 2-р бага сургууль

280

51.9

9

Б.Дашдулам

Дорноговь, Сайншанд, 1-р сургууль

278

51.5


Багш нарын 2011 оны улсын уралдаанд байр эзэлсэн дунд ангийн багш нар

 

   

Багш нарын нэрс

Аймаг, сум

Мэргэжил

нийт дүн

Байр

1

О. Идэрсайхан

УБ, СБД, Шинэ үе сургууль

физик

457

I

2

Ж. Байгалмаа

Орхон, Баян”ӨНдөр сум, 7-р дунд сургууль

Монгол хэл

434.9

II

3

Ч. Батчимэг

Дархан-Уул, Од цогцолбор

хөгжим

423

II

4

Л. Уранцэцэг

Өмнөговь, Эрдмийн гэгээсур цогцолбор

мат

414

III

5

Н. Хүрэлбаатар

Сүхбаатар, 1-р сургууль

Англи хэл

416

III

6

П. Батчимэг

Сэлэнгэ, Баруун хараа,

биологи

414

III

7

М. Эрдэнэ-Очир

УБ, ХУД, Ирээдүй цогцолбор

хөгжим

386

Шагналт байр

8

П. Ганзориг

Төв, Баянчандмань

Газарзүй

378

9

Б. Буянцэцэг

Дорнод, Шинэ хөгжил цогцолбор

биологи

331

 Боловсролын хүрээлэн

мэдээллийг ашиглах, хуулахдаа блог дурдахыг анхаарна уу
Бичсэн: EDUCATION | цаг: 17:21 | news
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих
Энэ блог 1736554 удаа нээгдэв.



:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax