2012-02-20
Монгол кирилл үсгийн латин хөрвүүлэг MNS 5217:2012 стандарт батлагдлаа.
Стандартчиллын Үндэсний Зөвлөлийн 2012 оны 2 сарын 16 өдрийн хурлаар Монгол кирилл үсгийн латин хөрвүүлэг MNS 5217:2012 стандарт хэлэлцэн батлагдлаа.
Энэ стандартын төслийг Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны саналыг үндэслэн Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны Шинжлэх ухаан, технологийн газрын дарга Ө.Сүхбаатар, Шинжлэх ухааны академийн Хэл зохиолын хүрээлэнгийн захирал академич, (Sc.Dr) Д.Төмөртогоо, Төрийн хэлний зөвлөлийн ажлын албаны дарга Б.Магсаржав, Монгол улсын боловсролын их сургуулийн Монгол судлалын сургуулийн захирал, профессор Ц.Өнөрбаян, Монгол улсын их сургуулийн Монгол хэл, соёлын сургуулийн багш, профессор Ж.Бат-Ирээдүй, Стандартчилал хэмжил зүйн газрын Стандартчилал, техникийн зохицуулалтын хэлтсийн дарга Б.Гэрэл, Монгол улсын их сургуулийн Компьютер менежментийн сургуулийн багш Д.Бямбажав, Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Мэдээлэл, холбоо, технологийн сургуулийн багш, профессор Б.Сүхбаатар, Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны Ерөнхий боловсролын газрын мэргэжилтэн Т.Чимэдлхам, мөн яамны Шинжлэх ухаан, технологийн газрын ахлах мэргэжилтэн М.Дэлэгмаа, Боловсролын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Ш.Оюунцэцэг нарын бүрэлдхүүнтэй ажлын хэсгээс боловсруулсан.
Энэ стандарт нь өмнөх “Баримт бичиг – Монгол кирилл цагаан толгойн үсгүүдийг романчилах” MNS 5217:2003 стандартыг хүчингүй болгож орлоно. http://www.ictpa.gov.mn/uploads/files/standart5217_2012.pdf
Бичсэн: EDUCATION | цаг: 16:37 | news
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих
Энэ блог 1734727 удаа нээгдэв.



:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax