2012-03-21
Физикийн хичээлд туршилтын аргыг ахуй амьдралтай холбон хэрэглэх
 

Түлхүүр үг

 

 

                 Конструктивизм, интрукэнивизм, когнетив, субектив үйл ажиллагаа, сурах үйл, сургах үйл, мэдлэг, танин мэдэх, туршилт, үзүүлэх туршилт, лабораторийн ажил

 Хураангуй

 
Конструктивизм, интруктивизм гэсэн хоёр эсрэг үзэл онол нь физикийн хичээлд туршилтын аргыг хэрэглэн сурагчдын танин мэдэх идэвхитэй үйл ажиллагааг өрнүүлж мэдлэгээ үнэлж дүгнэхэд тусгалаа олж сургалтын үйл ажиллагаанд хэрэглэгдэнэ.

Амьдрал ахуйтай холбогдсон хялбар туршилт танин мэдэх, мэдлэгээ цэгцлэх туршилт, үзүүлэх туршилт, лабораторийн ажил нь физикийн хичээлийг үр дүнтэй явуулахад зайлшгүй шаардлагатай болох нь 3 шат бүхий туршилтын аргыг хэрэглэсэн судлагаанаас тодорхой болно.

Оршил

 

 

Дидактикийн үндсэн үзэл баримтлалын хувьд конструктивизм ба инструктивизм нь парадоксын зарчмын дагуу харилцан эсрэг шинжтэй байдаг.

Конструктивизм нь субектив мэдлэгээ өөрөө бүтээхэд илүү ач холбогдол өгдөг бол инстуктивизмд мэдлэгийг давтан цээжлүүлж шалгарад илүү анхаардаг гэж үздэг. Орчин үеийн нийгмийн шаардлагын дагуу сургалтыг конструктивизмын үзэл баримтлалын хүрээнд авч үзэх нь давамгайлж байгаа боловч сургалтанд контруктивизм ба интруктивизмын давуу талуудыг сургалтанд авч хэрэглэх нь зүйтэй юм. Хэт туйлшрах шаардлагагүй юм.

 

Когнетив сэтгэл судлалын онолд мэдлэгийг яаж эзэмших вэ ?

Мэдлэг яаж тавигддаг вэ ?

Мэдлэг яаж тавигддаг вэ ?

Мэдлэг яаж сэргээн үйлдвэрлэгддэг вэ?  Гэсэн асуудлыг судалдаг.

Хүн бүр тодорхой хэмжээний мэдлэгтэй байдаг. Хүүхдийг орчин болон амьдралаасаа өөртөө бүтээсэн салангид мэдлэгийг сургалтын явцад эмх цэгтэй мэдлэг болгон бүтээхэд багш туслалтаа үзүүлдэг юм.

“Сурах үйл нь зорилготой байх ёстой, сурч буй болон сургаж буй хүн нь сургаж үйл ажиллагааг ухамсартайгаар зохион байгуулах ёстой”   Аебили Пиани (Физикийн хичээлийн технологийн шинэчлэл)

Физикийн хичээлийг үйл ажиллагаан дээр тулгуурлан явуулахад ээлжит хичээлд туршилт явуулах мэдлэгийг танин мэдэх, өөрт бүтээх, эзэмших, бүтээлчээр хэрэглэхэд ач холбогдол өгдөг.

Туршилт нь мэдлэгийг дотоод ертөнцдөө бодитойгоор бүтээх үйл ажиллагаа юм. “Үйл ажиллагаа хийж байгаа хүн гэж нэг зорилгод хүрэхийн төлөө чармайлсан өөртөө нэг санаа агуулсан хүнийг хэлнэ. Энэ хүн нь хүрэх гээд байгаа зорилго нь биелэгдээгүй байгаа ийм нөхцөлд байдаг.” Аебили (Физикифн хичээлийн технологийн шинэчлэл)

 

Сурагчид нь танин мэдэх өөрсдийн ажиглаж бүтээсэн мэдлэгийнхээ учир шалтгааныг мэдэх, хүсэл, зорилготой тэр зорилго нь биелэгдээгүй байдаг. Тэр зорилгод хүрэх үйл ажиллагаа нь туршилт бүхий үйлийн гадаад материаллаг хэлбэр сэтгэхүйн дотоод оюуны хэлбэрт шилжин хувирах зохион байгуулалттай сургах сурахуйн үйл ажиллагаа юм.

 

Туршилтын ажлыг А.И.Бугаев дараах байдлаар ангилжээ.

            а. Үзэгдлийг ажиглах ба судлах

            б. Физик багажтай танилцах ба хэмжигдэхүүнийг хэмжих.

            в. Физик багаж төхөөрөмжийн бүтэц ажиллах зарчимтай танилцах.

            г. Тоон зүй тогтлыг илрүүлэх, шалгах

           д. Физик тогтмол, бодис ба үзэгдлийн физик шинж чанарыг

               илэрхийлэх хэмжигдэхүүнийг тодорхойлох.

А.П.Речин, Д.П.Ерыгин, З.И.Пилипеко нарын ангилснаар туршилтыг

 

Шинэ мэдлэг олгох, мэдлэгийг бататгах, мэдлэгийг нэгтгэн дүгнэх ба системжүүлэх дидактик зорилготой. Сурагчийн танин мэдэр идэвхийг өрнүүлэх үйл ажиллагаа бүхий үзүүлэх туршилт, лабораторийн ажлыг зохион байгуулах хэлбэрээр ангид, хичээлээс гадуур гэрт туршилтыг үйлдэх газар биечлэн үйлдэх байдлаар явуулав. Туршилтыг 8-р ангийн 180-аад сурагчдад дараах

1.      Гэрт болон хичээлээс гадуурхи, өрнүүлэх шинэ мэдлэг олгох.

2.      Үзүүлэх туршилт, шинэ мэдлэг олгох. Мэдлэгийг бататгах.

3.      Лабораторийн ажил, мэдлэгийг нэгтгэн дүгнэх ба системжүүлэх танин мэдэх идэвхийг өрнүүлэх 3 үе шаттайгаар явуулав.

 

1.            Шат Физик нь сурагчдад хамгийн ойр гэр, ахуй амьдрал, хүрээлэн буй орчинд өдөр тутам хэрэглэгдэж байдгийг танин мэдэх. Хялбар туршилт гэртээ болон хичээлээс гадуур хийж хичээлийн цаг дээр түүнээсээ хэмжилт хийсэн хэмжигдэхүүнийг хэрэглэн шинэ мэдлэг хууль томьёог танин мэдэх, тооцоолох. Багш үнэлж дүгнэж урамшуулах.

 

2.           Шат Сурагчдыг бие даан лабораторийн ажлыг гүйцэтгэхэд бэлтгэн үзүүлэх туршилтыг зарим сурагчидтай хамтран гүйцэтгэж хэмжилтийг сурагчдаар гүйцэтгүүлэн хэмжигдэхүүнийг тооцоолох, үзүүлэх туршилтын явц үйл ажиллагааг бичгээр илэрхийлүүлэх.

 

3.          Шат Сурагчдад лабораторийн ажлын зааврыг бэлтгэн сурагчдад лаборатор хийх багаж хэрэгсэл материалын ажлыг сурагчид заавар хэрэглэн гүйцэтгэсний дараа хуулийг шалгах буюу хэмжигдэхүүнийг тооцоолж өөрийгөө үнэлэх буюу дүгнэлт хийнэ. Баг хийсэн лабораторийн ажлаа хамгаалахдаа шинжлэх ухааны хэллэгийг хэрэглэхийг шаардана.

 

        Багш чадваруудыг тоочсон шалгуур бэлтгэж түүний дагуу лабораторийн ажлыг хамгаалуулж үнэлжээ.

        Шат бүрийн үйл ажиллагааг 8 удаа 3 сар явуулж туршилт судалгаанд хичээллэж туршилтын аргыг хэрэглэснээр сурагчид хэрхэн өөрчлөгдөж байгааг ажиглан дүгнэхэд :

 

 I шатанд сурагчид хичээлийн зохион байгуулалтад аажим дасан зохицож гэртээ болон хичээлээс гадуур туршилт хийж танин мэдсэн хэмжилтээ ангид танилцуулах сурагчдын тоо нэмэгдсэн анх үүнийг хүснэгтээр үзүүлбэл ани бүрд     3 – 5 сурагч үйл ажиллагааг гүйцэтгэж ирсэн бол 2 – 7 сурагч үйл ажиллагааг гүйцэтгэлгүй ирдэг болсон. Үүнтэй уялдан хичээл таалдаг сурагчийн тоо цөөрч анх  5 сурагч хичээл тасалдаг байснаас 2 сурагч хичээл тасалдаг болсон.Энэ шатны шалгуур нь сурагчдын хичээлийн үйл ажиллагааны гүйцэтгэл хэмжилтийн тооцоо үр дүн байлаа.

 

II шатанд үзүүлэх туршилтыг багтай хамтран хийх хэмжилтийг 1 сурагчдыг багаас ээлжээр сонгон хэмжилтийн тооцоог багаараа гүйцэтгэнэ.

Хэмжилтийн тооцоог гүйцэтгэх нь энэ шатанд бүх сурагчдын хувьд адабтаци болсон байна. Энэ шатны шалгуур нь үзүүлэх туршилт өөрийн хэмжилтийн тооцоонд тулгуурлан сурах бичиг хэрэглэн лабораторийн ажлын заавар бичих.

 

III шатанд өмнөх шатанд лабораторийн ажлын заавар бичсэн сурагчид багшийн бичсэн зааврыг бэрхшээл багатай ойлгож лабораторийн ажлаа гүйцэтгэн үр дүнгээ тооцож, өөрийн үнэлгээ дүгнэлтийг хийсэн. Харин II шатны шалгуурыг гүйцэтгээгүй сурагчдад багшийн зүгээс зөвлөгөө туслалцаа шаардагдсан бэрхшээл тулгарсан.

 

Тасалсан сурагчийн тоо байхгүй болж 1 сурагч бусад сурагчдаа гүйцэж ижил түвшинд хүрэхээр идэвхитэй хичээллэж эхэлсэн. Энэ шатны шалгуур нь :

 

      Туршилтын үр дүн, өөрийн үнэлгээ лабораторийн ажлын дүгнэлт, туршилт, үзэгдлийн физикийн шинжлэх ухааны хэллэг нэр томъёо хуулиар тайлбарлана.    

      Бүх шатанд хичээлүүд нь констуктивизмын онолоор явагдаж харин физикийн шинжлэх ухааны хэллэгт сургах асуудал зайлшгүй инстуктивизмын онолоор явагдсан болно.

 

 

 

 

 

 

Дүгнэлт

 

 

 

    Аливаа хичээл сургалтанд сурах сургах үйл ажиллагааны үйлдлүүд нь сургалтын онолын конструктивизм ба интструктивизмын загваруудын давуу талуудыг авч хэрэглэх нь зайлшгүй юм.

   Туршилтын арга нь сурагчдын идэвхитэй үйл ажиллагааг дэмжиж танин мэдэх хүсэл эрмэлзлэл бүхий зорилготой үйлдэлд хөтлөх оруулдаг.

   Гадаад үйл хөдлөлөөд дотоод мэдлэгийг бүтээж түүнийг нь гадаад ухамсарт үйл ажиллагаагаар илрүүлдэг байна.

   Физикийн хичээлд туршилтын аргыг хэрэглэснээр амьдрал ахуйд ойртуулан, сурагчид энгийнээр хүлээн авч судлах амьдрал ахуйтай холбох хандлагыг төрүүлж физик сонирхогчдын тоог эрс нэмэгдүүлж байгаа нь судалгааны явцыг харуулсан хүснэгтээр тодорхой харагдана.

 

 

I

II

III

Гэрийн даалгаврын гүйцэтгэл

5 – 7

147

160

Хичээл тасалсан сурагчийн тоо

5 – 2

1

0

Сурлагын амжилт чанар

 

81.0%

31.0%

90.0%

42.0%

 

            Сурагчдын танин мэдэх салангид мэдлэгээ системчлэж эмх цэгцтэй болгоход туршилтын арга нь чухал ач холбогдолтой тул физикийн хичээлд амьдрал ахуйтай холбосон хялбар туршилтыг тогтмол хэрэглэж байх шаардлагатай.

 

Ном зүй

 

 1.      Физикийн хичээлийн технологийн шинэчлэл – 2000 он
2.      Эрдэм шинжилгээний илтгэл бичих шилдэг аргууд Д.Аюурбунь

Хэнтий аймаг. Хэрлэн-4 сургууль. БСудлалын доктор /Ph.D/ Нямаа овогтой Хэрлэн
Заах аргач физикийн багш


Бичсэн: EDUCATION | цаг: 19:30 | Багшийн боловсролд
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих
Энэ блог 1781186 удаа нээгдэв.



:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax