2012-03-12
Мэлхийний тухай сонирхолтой баримтууд

Байгаль дэлхийн тайлагдашгүй, үгээр зүйрлэж өгүүлээд дуусахын эцэс үгүй гайхалтай сор дээжис үргэлжилсээр...


Газар уснаа явагч хоёр нутагтан энэ өвөрмөц амьтдад хэрэвзээ бидэн шиг өндөр бие махбод заяасан бол хэдэн зуугаараа тоологдох метрийн өндөрт дүүлэн хөөрч “тэнгэрийн амьтан” гэгдэх байсан гэдэгтэй та санал нийлэх үү?


Амьтдын ертөнцийн анирт мэдээллээр энэ удаа мэлхийний тухай дараах 10 баримтыг хүргэж байна.



Дэлхий дээр 5000 гаруй төрөл зүйлийн хоёр нутагтан амьтад бүртгэгдээд байгаагийн 88% нь мэлхий байдаг ажээ.


Мэлхийний биеийн гадаад бүтцийг авч үзвэл ихэвчлэн гурвалжиндуу хэлбэрийн толгойтой, богино биетэй, хойд хоёр хөл нь урт, сүүлгүй байдаг.

Мэлхий нь 10 мм - 300 мм хүртэл янз бүрийн хэмжээтэй.


Мэлхий нь сээр нуруутай амьтдаас хамгийн сайн “харайгчид” юм. Австралийн хурц хамарт мэлхийний төрөл л гэхэд биеийнхээ 5.5 см өндрөөс 50 дахин өндөрт буюу 2 гаруй метрт үсэрч чаддаг ажээ.


Тэд шүдгүй том амтай учраас барьсан идэш тэжээлээ бүхлээр нь залгина. Гэвч зарим нь дээд эрүүндээ шүдтэй байх агаад энэ нь тийм ч хурч биш. Залгихаасаа өмнө эдгээр шүдээрээ барьсан идшээ зөөлөлж жижиглэж бэлдэнэ. Ер нь бол мэлхийнүүдийн хоол боловсруулалт амнаасаа эхэлдэг гэж болно.


Зарим мэлхийний хашгирих чимээ 1.6 км холоос сонсогддог. Тэд залгиур хоолойгоороо дуу авиа гаргадаг.


Мэлхийний мэдрэлийн тогтолцоо маш бага хөгжсөн байх ба тархи, нугас, мэдрэлийн эсүүдээс бүрдэнэ. Тархи нь хүний тархитай олон талаараа ижил байдаг.


Хор агуулдаг мэлхийнүүдийн хувьд идсэн хоол хүнснээсээ болж хор гаргах тохиолдол байх ба биологичид тэдний цацруулдаг хорыг “байгалийн эмийн охь” хэмээн нэрийдэж судлах ажилд гүнзгий шимтдэг.


Мэлхийний махыг хүнсэнд хэрэглэдэг ч хөлийг нь Хятад, Франц, Индонез, Филиппин, Америкийн зарим муж, Грекийн хойд нутгуудаарх иргэд хамгийн амттай хүнсэнд тооцдог гэнэ.


Мэлхийтэй холбоотой цөөнгүй сүжиг байх ба эртний Перугийн иргэд мэлхийг урлагийн бүтээлд ихэвчлэн дүрсэлдэг байсан бол Панамын арлуудын иргэд алтлаг толботой мэлхий харвал аз дагуулдаг гэж үздэг байх жишээтэй.


Дэлхийн хамгийн эртний мэлхийг одоогоос 250 сая жилийн тэртээд Мадагаскарын арлуудаас олдсон гэж үздэг байна.

Тэд аарцаг орчмын салстаараа дамжуулж биедээ ус ба хүчил төрөгчийг шингээж байдаг.  playskull.mn

Бичсэн: EDUCATION | цаг: 12:51 | Багшийн боловсролд
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих
Энэ блог 1774687 удаа нээгдэв.



:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax