Та мөнгөтэй болмоор байна уу?
Мөнгө таны харилцаанд маш мэдрэмтгий байдаг. Энэ ертөнцөд бүх юм уяалдаа холбоотой гэдэг нь мэдээжийн хэрэг, таны харилцаа л маш тодорхой хариу үйлдлийг төрүүлдэг. Жишээ нь, аравтын дэвсгэр дээр чухам юу дүрслэгдсэн байдаг вэ? Хэрвээ хариулахдаа түгдэрч байвал та мөнгөний тухай муу мэддэг юм байна. Иймд мөнгө ч таны харьцааг мэдэрдэг юм.
- Мөнгөн дэвсгэрт таныг би мэднээ. Бүх мөнгөн дэвсгэртүүдтэй анхааралтай танилцацгаая. Нухацтай хар, үнэрлэ, зарим хүмүүс мөнгийг үнэргүй гэж ярьдаг нь буруу юм, тэд чинь өөрийн гэсэн үнэртэй. Түүгээр ч барахгүй доллар нэг янзын үнэртэй. Төгрөг ч бас өөрийн гэсэн нэг үнэртэй. Өөрийнх нь эзэн өөрт нь анхаарал халамж тавихад мөнгө дуртай бөгөөд эзэн рүүгээ дуртайяа хүрч очдог.
- Түрийвч мөнгөний гэр орон. Бүх юм нь байр байрандаа, өөрөөр хэлбэл гоё гэр оронд өөрийн тавиур дээр байх нь аливаа юманд таалагддаг байна. Мөнгийг болхи саванд хадгалах нь тохиромжгүй аж. Бас хэтэрхий чамин эдлэлийг мөнгөний сав болгох нь тохиромжтой хувилбар биш юм. Мөнгөнийхөө савны гадаад үзэмжинд нь анхаараад доторх нөхцөлийг нь битгий мартчихаж байгаарай. Тохиромжтойг нь сонгоход фэнг шүй танд тусална.
- Түрүүвчний доторхыг журамлаж байх нь зүйтэй. Түрүүвчин дотор хэрэггүй, илүү зүйл байх ёсгүй. Тухайлбал, фото зураг мөнгөтэй хамт байж болохгүй. Мөнгө мөнгөтэйгөө байж түүнийг урин дуудах ёстой. Ийм ч учраас таны түрийвчинд доллар байвал сайн. Түүнийг харах тоолондоо та тэр гоё дэвсгэртэд өөрийнхөө анхаарал, сэтгэл санааг төвлөрүүлэх болно.
- Мөнгө өөрийгөө тоолуулах дуртай байдаг. Түрийвчиндээ хэдэн төгрөг байгааг та байнга мэдэж байх хэрэгтэй. Мөнгийг үе үе тооцоолж байхад мөнгө дуртай аж.
- Өөртөө их мөнгө авч явж бай. Хэрвээ та өөрөө ядуухан сэтгэхүйтэй байвал их мөнгийг яаж татахсан билээ. Хэрвээ та боломжийн мөнгө авч явж байвал таны сэтгэл санаа ч мөнгөтэй яваа гэсэн бодолтой байх болно. Тэгээд мөнгө ч үнэхээр таны түрийвчинд байж л байх болно. Маш их мөнгө гэдэг нь хүмүүсийн хувьд харьцангуй ойлголт юм. Хүн харайж гарахаасаа айдаг тийм нэг босго байдаг. Өөрөөр хэлбэл, хүн болгон өдөр бүр сарын цалингийнхаа хэмжээний мөнгийг авч яваад байж чадахгүй шүү дээ. 100, 200 мянган төгрөгтэй байна гэдэг бол тэр өдрийнхөө хүрээнд санхүүгийн зарим нэгэн хамгаалалттай байгаагаа мэдрэх боломж болно. Хэрвээ та дээрэмдүүлэхээсээ айгаад байвал яаж баян болох сон билээ. Баячууд сүрдмээр их мөнгөтэй явдаг ч гэсэн муу юм тохиолддоггүй шүү дээ. Муу юмны тухай бүү бод, сайн юм дэргэд чинь байнга л байж байдаг юм.
- Мөнгөтэй тоглож бай. Мөнгө тоглоомонд их дуртай. Жишээ нь, мөнгө ихтэй явж байхдаа шинэ даашинз, гутал, амттай юм эсвэл өөр аятайхан зүйлд үрмээр байдаг. Тэгвэл хэрэггүй юманд мөнгө үрэхээсээ татгалзаж бай. Танд түүнээр зугаацах дур хүсэл болоод ухамсар сэтгэлгээний чинь хооронд тэмцэл өрнөж эцэст нь ухамсар ялж байвал сайн. Эсвэл өөр нэг жишээ нь бүх мөнгөн дэвсгэртүүд дээр серийн дугаар байдаг. Түүний урд талд нь хоёр үсэг байдаг шүү дээ. Тэгээд та алт гэсэн үгийн үсгүүдийг цуглуулаарай. Тэгвэл та дандаа л “алт”-тай байх болно шүү.
- Мөнгөө зөв хуваарилж бай. Цалингаа авсан өдрөө тооцоогоо хийх гэж бүү яар. Эхлээд өөрийнхөө дуртай юмыг ав. Үүний тулд мөнгөнийхөө 10 хүртэлх хувийг хойш нь хийх нь зүйтэй. Мөнгөний чинь зарим хэсэг нь банкинд ч юмуу хаа нэгтээ хадгалагдаж байвал наад зах нь л гэхэд та өөртөө итгэлтэй байх болно шүү дээ.
- Хэмжээ нь тийм их биш ч байг хамаагүй, ямар нэгэн шагнал урамшуулал авсан л бол бурханд (дээд тэнгэрт) залбирч бай. Баярласан талархсан бүхэн сайнаар биелэгдэх болно.
- Төлөв төвшин бай. Мөнгийг учир замбараагүй үрж болохгүй. Цалингаа авч амжаагүй байхад л хаашаа ч юм алга болчихлоо гэдгийг зарим хүнээс сонсож л байсан. Хэрвээ зарлага бүхнээ төлөвлөхгүй л бол ямар ч мөнгө хаашаа ч юм алга болоод л өгнө.
- Эерэг бодол санаатай бай. Мөрөөдлийн тухай зохиолд бичсэнчлэн сэтгэл санаа бол материаллаг эд юм. Ийм учраас таньд хэдий чинээ мөнгө хэрэгтэй байгааг нарийн мэдэж байх хэрэгтэй. Тэгээд тэр мөнгөө авчихлаа, бүр гартаа барьж байна гэж бодоод сэтгэл санаагаа хэрхэн догдолж байгааг жинхэнээр нь төсөөлөөд үзээрэй. Тэгэхэд үр дүнд нь мөнгийг удаан хүлээх шаардлагагүй юм байна гэдгийг та үзэх болно.
- Бусдад бүү атаархаж бай. Атаархал, тэр дотроо мөнгөний атаархал гэдэг тийм ч сайхан зүйл биш юм. Та хэдий чинээ хүнд атаархана, төдий чинээ мөнгө таниас зугтах болно. Баялаг нь очсон бүх хүнд баярлаж байвал тэр баялаг нь тань руу ч бас яарах болно.
- Мөнгө байхгүй гэж хэзээ ч битгий ярьж бай. Юу бодож сэтгэнэ түүнийгээ бодит амьдралаас авдаг юм. Одоохон мөнгөтэй болно, мөнгө одоохон хаалга тогших нь ээ гэж хэлж байх нь илүү сайн.
- Сэтгэл санааны хувьд мөнгөтэй амархан салах ёс хийж, мөнгө ямар амархан үрэгддэг юм бэ гэж бодож байвал тэр мөнгө чинь тань руу хурдан эргэж ирэх болно.
- Бүх юм хангалттай бөгөөд баян байгаагаар өөрийгөө төсөөлж бай, та хичнээн бодитойгоор төсөөлж чадна төдий чинээ биелэх магадлал нь өндөр байх болно. Дээр нь өөдрөг сэтгэл хөдлөл нэмж өгөх хэрэгтэй. Ийм коктэйль нь баялаг амьдралын амт шимийг нь танд мэдрүүлнэ.
- Хэрвээ таньд сүүлийн 500 төгрөг үлдээд өөр мөнгө мөд орж ирэх төлөвгүй, амьдрал хүндэрч сэтгэл санаа 0-ийг зааж байсан ч энэ мөнгөөрөө үнэтэй кафе орж, кофе захиалаад хангалуун сайхан амьдралийн амт шимийг бүх бие сэтгэлээрээ төсөөлөн мэдрээрэй. Бурхан таныг мартаагүй харин та л өөрөө өөр зүг рүү явчихсан байна. Эргэж ирэх чинь хэзээ ч оройтоогүй шүү . http://bolod.mn