2012-10-28
ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН БАГШ НАРЫН ДУНД ЗОХИОГДОХ “НЭГЖ ХИЧЭЭЛИЙН САЙН ХӨТӨЛБӨР” ШАЛГАРУУЛАХ УРАЛДААНЫ БОЛЗОЛ

 

                                                                    БАТЛАВ

 НИЙСЛЭЛИЙН БОЛОВСРОЛЫН ГАЗРЫН

 ДАРГА ............................Ц.ОТГОНБАГАНА

 

 

 

ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН БАГШ НАРЫН ДУНД

ЗОХИОГДОХ “НЭГЖ ХИЧЭЭЛИЙН САЙН  ХӨТӨЛБӨР”

ШАЛГАРУУЛАХ УРАЛДААНЫ БОЛЗОЛ

 

Ерөнхий зүйл

 

Суралцахуйн  бодит үр дүнг сайжруулах, багшийн ур чадварыг хөгжүүлэх, багшлахуйн арга туршлагыг нээлттэй солилцох нөхцөл бүрдүүлэн “САЙН ХӨТӨЛБӨРИЙН САН” бүрдүүлэхэд уралдааны зорилго чиглэж байна.

 

Энэхүү зорилгод хүрэх олон арга зам байхаас энэ удаад “сайн хөтөлбөр” шалгаруулах уралдааныг  нийслэлийн бүх багшийг оролцох цаг хугацааны болон  бусад олон боломжтойгоор нээлттэй зарлаж байна.

 

Ингэснээр иж бүрэн сургалтын хөтөлбөрийн сан бүрдэж багш нар хичээлд бэлдэх, харилцан туршлага судлах, ойлголт мэдлэгээ хөгжүүлэх, асуудлыг олон өнцгөөс харах боломжтой болох юм.

 

Энэхүү уралдааныг хичээлийн жилд 2-3 удаа бүх хичээлийг хамран уламжлал болгон зохион байгуулж, 12 жилийн сургалтын хөтөлбөрийн санг бүрдүүлж цаашид баяжуулах, сайжруулах ажлыг тогтмолжуулна.

 

Нэг. Хамрах хүрээ

 

1.    Нэг сургуулийн багш нар, өөр өөр сургуулийн ижил мэргэжлийн багш нар, ЗАН, секц, багш удирдах ажилтан   гэх зэргээр баг болж хамтран оролцоно.Нэг багт 3-аас илүүгүй хүн байна.

2.    ЕБС-ийн  бүх багш оролцох нь нээлттэй

 

Хоёр. Хугацаа. 

           

        Уралдаан зарлах - 2012 оны  10 дугаар сарын 02

        Материал хүлээн авах - 2012 оны 11 дугаар сарын 19-20

        Шалгаруулалт хийх- 2012 оны 12 дугаар сарын 15-ны дотор

 

Гурав. Зохион байгуулалт

 

8-10-р ангийн монгол хэл

8-9-р  ангийн математик

8-10-р ангийн англи хэлний хичээлүүдээр хичээлийн жилийн  хугацааны бүх нэгжийг хамруулан иж бүрэн хөтөлбөр боловсруулна. / Нэгж хичээлийн тоог www.eeoc.mn вэбсайтад тавигдсан “Нийслэлийн ЕБС-ийн боловсролын стандарт, үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийн байдал” танилцуулгаас үзнэ үү/

 

·         Багш нар  нэг ангийн нэг хичээлийг сонгон авч хичээлийн жилд төлөвлөсөн /БСШУ-ны сайдын 361-р тушаалын дагуу НБГ-аас гаргасан/ нэгж хичээлүүдийн хөтөлбөрийг хөтөлбөрийн бүрэлдэхүүн хэсгээр иж бүрэн боловсруулна.

·         Боловсруулсан хөтөлбөрөө цаасаар ирүүлнэ.

·         Боловсруулсан хөтөлбөрийг 11 сарын 19-20-ны өдрүүдэд НБГ-ын тухайн боловсрол хариуцсан мэргэжилтэнд  ирүүлнэ.

·         Уралдаанд ирүүлсэн хөтөлбөрийг мэргэжил бүрээр комисс гарч шалгаруулах бөгөөд шалгаруулалтын дүнг 12 дугаар сард багтааж  мэдээлнэ

·         Шалгарсан хөтөлбөрийг файлаар авч НБГ-ын вэб сайтын “Нэгж хичээлийн хөтөлбөрийн сан” буланд байрлуулан  багш нарын хүртээл болгоно.

·         Вэбсайтад байрлуулсан хөтөлбөрүүдийг бусад багш нар хэрэглэх нь нээлттэй бөгөөд зохиогчийн эрх нь НБГ-т  хадгалагдана.

 

Дөрөв. Нэгж хичээлийн хөтөлбөрт тавигдах шаардлага

 

 

 

 

Багш нэгж хичээлийн хөтөлбөрөө дараах үзүүлэлтийг чанартай сайн хангасан байхаар боловсруулсан байдал

·         Тухайн ангийн суралцагчдын бие бялдар, оюун ухаан, сэтгэл

       нийгэмшихүйн хөгжлийн онцлог,  тэдний хэрэгцээ сонирхол, мэдлэгийн      

       өмнөх төсөөллийн оношилгоонд суурилан, стандартад тодорхойлогдсон

       цогц чадамжийг сургалтын зорилт болгон нарийвчилсан байдал

 

·         Боловсролын тухайн түвшний стандартад тодорхойлсон цогц чадамжууд,

      суралцагчдынхаа оношилгоонд нийцүүлэн сургалтын хөтөлбөрийнхөө

      зорилго, зорилтыг бодитой, хэрэгжихүйц, хэмжигдэхүйцээр тодорхойлсон    

      байх

·         Тухайн чиглэлийн боловсролын агуулгын стандартын шаардлага, анги

       хоорондын агуулгын залгамж холбоог бүрэн хангасан байхаар агуулгаа

       оновчтой сонгосон байх

 

·         Сургалтын хөтөлбөрөө хэрэгжүүлэх арга зүйдээ суралцагчдын шинэ

      мэдлэг бүтээх, ур чадвар эзэмших, нийгэмшин хүмүүжих зүй тогтолд нийцсэн    

      дидактик шийдэл хийж, түүнийгээ хэрэгжүүлэх бүтээлч аргуудыг үр өгөөжтэй

      байхаар оновчтой сонгосон байх

 

·         Сургалтын хэрэглэгдэхүүн нь хөтөлбөрийн агуулга, арга зүй, үнэлгээг хэрэгжүүлэхэд тохирсон байх

·         Хэрэглэгдэхүүн нь хүртээмжтэй, суралцагчдад эдийн засгийн дарамтгүй, хэрэглэхэд ойлгомжтой, тодорхой байх

·         Сэтгэл зүй, эрүүл ахуй, аюулгүй байдлын шаардлагыг хангасан байх

 

·         Сургалтын хөтөлбөрийн хэрэгжилтийн үр дүнд суралцагчдад суралцахуйд

       гарсан өөрчлөлтийг оношлох үндсэн дээр хөтөлбөрийнхөө зорилтыг

       бодитоор үнэлж чадахаар үнэлгээний даалгавар боловсруулж түүний

       гүйцэтгэлийг үнэлэх арга хэлбэрийг оновчтой төлөвлөсөн байх

 

 

 

                                        Тав. Шагнал

 

Комисс уралдааныг дүгнэж дараах байр эзлүүлэн шагнана.

 

I байр -3                      баг  тус бүрд өргөмжлөл  500000 төгрөг

II байр – 3                   баг тус бүрд өргөмжлөл   300000  төгрөг

III байр – 3                  баг тус бүрд өргөмжлөл   200000  төгрөг

Тусгай байр -3           баг тус бүрд өргөмжлөл  100000 төгрөг

 

 

 

НИЙСЛЭЛИЙН БОЛОВСРОЛЫН ГАЗАР

 

 

 

 

 

 

 

Бичсэн: EDUCATION | цаг: 17:00 | news
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих
Энэ блог 1781148 удаа нээгдэв.



:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax