2013-04-11
ТУЛГЫН ЧУЛУУГ ХӨДӨЛГӨЖ БОЛОХГYЙ буюу ЭХ ХЭЛЭЭ ХАЙРЛАХУЙ
 Д.ПYРЭВДОРЖ (Ардын уран зохиолч)
Санхvv банкны сэсчээмтэй
Сантехникийн сэлээсэртэй
Барьцааны ломбаардтай
Баталгааны нотриадтай
Удирдагч нь куульттэй
Удирдаач нь пуульттэй
Хувийн коодтой
Хувцасны моодтой
Галын командтай
Газрын кадаастартай
Орцондоо ноймортой
Ордондоо каамэртай
Архины бокаалтай
Ажлын бахиалтай

Зайгуулын тараншээтэй
Зайлуулгын тараактартай
Клиникийн vзлэгтэй
Клирингийн тооцоотой
Хоол нь поорцтой
Холио нь пээрцтэй
Яам нь мээнэжэртэй
Ямаа нь кашмиртай
Өрөөлдөө портээзтэй
Өвөртөө пороомсогтой
Чихэндээ апараадтай
Чивэндээ гондоомтой
Эцэг нь таавчигтай
Эх нь лээвчигтэй
Хvvхэд нь паампэрстэй
Ууцандаа масаажтай
Утсандаа мэйсэжтэй
Унадаг бөх моосттой
Уулзвар бvхэн поосттой
Тээстээр шалгадаг
Тээндэрээр уралддаг

Шооконд ордог
Сейфэнд нуудаг
Пэлтаа наадаг
Пэлээтэг залгадаг
Рэзээвт бичдэг
Истоор нээдэг
Инчрээстэй тоглодог
Стрээс тайлдаг
Ханаа дараанкалдаг
Хадлангаа пэрээсэлдэг
Хийсэн бvтээл дисэртаац
Хичээлийн давтлага консолтаац
Өргvvр шат лийпт
Өндөг араа лvvпт
Цаасан хvvдий пакээт
Царсан шал паркээт
Томхон танхим заал
Тойрон бvжвэл баал
Хурлын дарга спикэр
Хувийн дугаар эргистэр
Аливааг чадвал маасчар
Адрын гэрэл лvvстэр
Тvvчээ тэрэг бvvпэр
Тvгжээт нууцлал шийпэр

Цусны чагт хэрээст
Усны цорго караант
Цайны идээ заваарк
Цаасны хэмжээ формат
Энгийн дэр падуушиг
Ээрvvлт хvрд кадуушаг
Яриан жvжиг дараам
Янзны хvрээ араам
Нэрийн чансаар эрээтэнг
Нэхэл өлгөц эрээплэг
Албан суудал мээст
Алдар хvнд чээст
Санаандгvй явдал сюрприз
Салбан өмд тарпээз
Нvхэн гарц тvнээл
Нvнжигтэй эд оргинаал
Ахалж яваа нь лийдэр
Ард vлдсэн нь лоодор
Мулгуу нь паакт
Муу нь аакт

Амьсгал хордвол угаар
Аюулд өртвөл аваар
Ханын шvvгээ шкаав
Хомон хадаас скоов
Тэвэг талх батоон
Тэцэн хувин битаан
Оноол ажил ноором
Онцлох хувцас фоором
Оготор банзал мийний
Ороолдсон хормой макси
Цэргийн дуулга каасаг
Цээрийн баг маасаг
Албаны өрөө оофис
Амрагийн хурьцал сээкс
Гэрийн тавилга мээбэл
Гэрлийн утас каабэл
Халуун уур паар
Хальсан бөмбөлөг шаар
Өвөөлжин шовоохой бvvтэг
Өвчvvн завь лоотог

Сахлын хутга бэрийтэг
Саравчтай малгай кээпэг
Ханцуйн товч заапанг
Хавчих хавтас паапаг
Эдийн солгой бараак
Эргvv толгой дураак
Данс баригч нарийдчаг
Даган баясагч балиалшэг
Хурууд эм таблээтаг
Хулгар сандал табурээтаг
Алаг хөзөр каарт
Агтан гуявч шоорт
Тааран шалбуур жийнс
Тарчиг тэтгэвэр пээнс
Хоригдлын хэвтээш наар
Хоногийн нэвчиш баар
Эрээвэр зууш салаат
Эмчийн нөмрөг халааат
Элдэв шvхэр зоонтиг
Эрвээхэй зангиа баантик
Өвсний хадуур касилк
Өвчтөний дамнуур носилк

Yнэ хямдрал сээл
Yнгэг шохой мээл
Хайнцал нь ничээ
Хийрхэл нь шизо
Yзэх зvс имийж
Yлэг жаал дэбийл
Чимэгт зар рэклаам
Чихэвч мөр рэглаан
Илvv зан хооби
Ихсийн булагнал лооби
Сайн дуу хийт
Сагсны бай шийт
Нvдний шил ооптиг
Нvvрний гоёл космээтэг

Тунгийн тариур шипрээц
Турсган цавуу скооч
Аюулын нөөц фоонд
Арилжааны өөш боонд
Ялтчгүй сайхан хийп хооп
Янагийн гоёл шууб наап
Yзэсгэлэнт бvсгvй оны мийс
Yдшийн мэдээ сийтий нvvс…
Бичсэн: EDUCATION | цаг: 15:22 | Чөлөөт цаг
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(3)
Сэтгэгдэл:


shalihgvi gariin ywtsgvi blog bna doo
Бичсэн: Зочин (зочин) цаг: 03:30, 2013-11-14 | Холбоос | |


buruu
Бичсэн: Зочин цаг: 13:26, 2013-10-18 | Холбоос | |


шалгалт хийж өгнө үү
ХУД 7-р сургуулийн 1-р ангийн багш нар хувцасны уутны 6000 төгрөг номны 7400 , принтщр авах 20000 төгрөг хурааж байгаа нь зөв үү
Бичсэн: Bolor цаг: 19:45, 2013-10-07 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих
Энэ блог 1774513 удаа нээгдэв.



:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax