Үнэлгээнд суурилсан хөтөлбөр боловсруулалт
/Блумын таксономын жишээн дээр/
Зөвлөх багш. Магистр. Сургагч багш Л.Оюунбат
Өмнөтгөл
Боловсролын үнэлгээг бодит, бодит бус хэмээн ангилдаг. Тэгвэл бодитой үнэлгээг хийхдээ:
• Юуны тулд үнэлэх вэ?
• Юуг үнэлэх вэ?
• Юугаар үнэлэх вэ?
Эдгээр үндсэн гурван асуулт тавигддаг. Өнөөдөр багш бид хүүхдийг оновчтой сургаж үнэлж, дүгнэх гэсээр их цаг хугацаа зарцуулсаар л байна. Энэ удаа дан ганцхан үнэлгээний тухай бус, түүнийг тойрсон асуудлууд, ялангуяа хичээлийн үнэлгээ, хүрэх үр дүнд тулгуурласан хөтөлбөр чухал болохыг өөрийн үйл ажиллагааны явцад олж мэдснээр бичлээ. Мөрөөдөлд хүрэх олон салаа замын нэгээр бүдчин яваа жирийн багш надад бодогдож санаанд буусан төдийгүй туршин үзсэн, байж болмоор, байх ёстой зүйлийн тухай өгүүлж, санал солилцохыг хүсэж байна.
1.Блумын таксономын онолын уг мөн чанар
Боловсролын зорилгын таксономи гэдэг нь боловсролын үр дүнг үнэлэхэд түүний зорилгын эрэмбэлэгдсэн ангилал зүйг агуулсан тогтолцоог хэлнэ.
Блумын таксономи нь боловсролын зорилгын анхны таксономи болно.1950-иад онд Чикагогийн их сургуулийн професор Б.Блумаар толгойлуулсан АНУ-ын хэсэг эрдэмтэд “Сургалтын зорилгод хэрэглэх нэгэн онол” боловсруулжээ. Улмаар 1956 онд “Сургалтын зорилгын таксономи” гэх ном хэвлэгдсэн байна. Блумын боловсруулсан таксономи нь дараах 6 түвшинтэй. Блумын таксономи:
1. Мэдлэг /knowledge/
Илрэх онцлог шинж | Ерөнхий хэв шинжийн жишээнүүд |
Судалж буй материалыг цээжлэх сэргээн санахыг тэмдэглэнэ. Агуулга янз бүр байж болно. | - Хэрэглэж буй нэр томъёог мэдэх - Тодорхой баримтууд - Арга ба журам - Үндсэн ухагдахуун - Дүрэм зарчим гэх мэт. |
2. Ойлголт / comprehension /
Илрэх онцлог шинж | онцлог | Ерөнхий хэв шинжийн жишээнүүд |
Судалж буй материалын ач холбогдлыг ойлгож чадаж байгаа үзүүлэлт | - Материалын нэг хэлбэрээс нөгөөд хөрвүүлэн хувиргах - Тайлбарлан ярих - Товч өгүүлэх - Үзэгдлийн цаашдын явцыг урьдчилан хэлэх | - Баримт дүрэм заавар ойлгох - Үгээр илэрхийлсэн материалыг тайлбарлах - Схем график - Диаграмыг тайлбарлах - Үгэн илэрхийллээс математик илэрхийлэлд шилжүүлэх - Байгаа өгөгдлөөс гарах, ирээдүйн үр дагаврыг урьдчилан тайлбарлах |
3. Хэрэглээ /application /
Илрэх онцлог шинж | онцлог | Ерөнхий хэв шинжийн жишээнүүд |
Шинэ нөхцөлд судалсан материалаа ашиглах чадварыг хэлнэ. Энэ нь онол, зарчим, хууль, дүрэм, арга барилыг хэрэглэх чадвар юм. | Энэ нь мэдлэгийг ойлгохоос илүү эзэмшсэн түвшинг шаардана. | - Шинэ нөхцөлд ухагдахуун, зарчмыг ашигладаг байх - Арга, дүрмийг зөв хэрэглэхийг үзүүлэх - Хууль, онолыг тодорхой практикт хэрэглэх |
4. Анализ /analysis/
Илрэх онцлог шинж | онцлог | Ерөнхий хэв шинжийн жишээнүүд |
Материалын бүтцийг тод гаргах маягаар задлан шинжлэх чадварыг тэмдэглэнэ. Үүнд бүхлийг хэсэгт хуваах, тэдгээрийн харилцан холбоог илрүүлэх, зохион байгуулалтын зарчмыг ухамсарлах гэх мэт | Энэ нь сургалтын материалын агуулгыг , мөн түүний дотоод бүтцийг ухамсарлахыг шаарддаг. | - Далд санааг гаргах - Логик эргэцүүллийн алдааг олох - Үр дүн ба баримт хоорондын ялгааг олж гаргах - Өгөгдлийн ач холбогдлыг үнэлэх |
5. Синтез /synthesis /
Илрэх онцлог шинж | онцлог | Ерөнхий хэв шинжийн жишээнүүд |
Шинэлэг талтай бүхлийг бий болгохын тулд элементүүдийн нийлэх чадавхыг илтгэнэ. | Сургалтын үр дүн нь шинэ схем ба бүтцийг бий болгоход чиглэсэн бүтээлч шинжтэй үйл ажиллагаа юм. | - Том биш бүтээлч зохион бичлэг хийх - Туршилт явуулах - Төлөвлөгөө санал гаргах - Ямар нэг асуудал шийдвэрлэх төлөвлөгөө хийхийн тулд янз бүрийн салбарын мэдлэг ашиглах |
6. Үнэлэмж /evaluation/
Илрэх онцлог шинж | Онцлог | Ерөнхий хэв шинжийн жишээнүүд |
Ямар нэг материалын /баталгаа, уран сайхны бүтээлүүд, судалгааны тоо баримт/ ач холбогдлыг үнэлэх чадварыг тэмдэглэнэ. Сурагчийн эргэцүүлэл нь тодорхой шалгуурт тулгуурласан байх шаардлагатай. | Шалгуур нь дотоод /бүтцийн логикийн/ гадаа тавьсан зорилгод нийцсэн байх/ гэж ангилж болно. Шалгуураа сурагч өөрөө тодорхойлох эсвэл багш хэлж өгч болно. | - Бичсэн материалын бүтцийг үнэлэх - Багаа өгөгдөл дүгнэлт хоорондоо тохирох байдлыг үнэлэх - Дотоод шалгуурыг үндэслэн үйл ажиллагааны үр дүнгийн ач холбогдлыг үнэлэх - Гадаад шалгуурыг үндэслэн үйл ажиллагааны үр дүн ач холбогдлыг үнэлэх |
Түвшин бүрийн хувьд дараах асуултуудыг өөртөө тавих хэрэгтэй.
• Мэдлэг. шалгуулагчдад ямар баримт, мэдээлэл, мэдлэг өгсөн бэ? Ямар зарчим онолуудыг би баримталсан бэ?
• Ойлголт .Чадварын ямар хэв шинжийг сурагчид гүйцэтгэх чадвартай болсон бэ? Томъёог үгээр илэрхийлэх дүрэм, зарчмыг тайлбарлах ямар чадвар эзэмшсэн бэ?
• Хэрэглээ. Сурагчид бодит нөхцөл байдалд мэдээллийг ашиглаж сурахын тулд юунд суралцсан бэ?
• Анализ. Ямар төрлийн элементүүдэд сурагчид анализ хийж сурсан билээ? Ямар холбоо хамаарал, ямар зохион байгуулалтын зарчмаар анализ хийж сурсан бэ?
• Синтез. Ямар төрлийн үйл явцаар, ямар төрийн хийсвэрлэлээр нэгтгэн дүгнэх чадварт сурсан билээ?
• Үнэлэмж. Тэд сурсан зүйлийн хувьд дотоод ба гадаад нотолгоог ашиглаж чадах уу?
Блумын таксономын эдгээр 6 түвшинг 2002 оноос түүний шавь Андерсон шинэчлэн боловсруулж: Сэргээн санах, Ойлгох , Хэрэглэх, Задлан шинжлэх, Бүтээх, Үнэлэх түвшин хэмээн үзснээр одоо дэлхий дахинд хэрэглэгдэж байна. Эдгээр танин мэдэхүйн түвшин бүр өөрийн онолын үндэстэй бөгөөд ерөнхийдөө дараах байдлаар томъёологдно.
2.Үнэлгээний явц дахь зарим тохиолдлуудыг авч үзвэл
Өнөөдөр бид хүрсэн үр дүнгээ тооцох үнэлгээний ямар аргазүйг хэрэглэж байна вэ? Хөтөлбөр боловсруулах явцад гүйцэтгэлийн үйлүүд /Андерсоны загварт буй /хичээлийн үе шат бүрт ялгавартайгаар хэрэглэгдэнэ. Өөрийн сургуулийн хичээлийн хуваарийн дагуух 11-р ангийн 7 цагийн хичээлийг дараах байдлаар энэхүү судалгааг янз бүрийн мэргэжлийн багшийн заасан хичээлээр сурагчдаас авсан болно. Хичээл заах явцад багш нараас голчлон хийж буй үйлдлүүд /2011.03.10-нд 11”В” бүлгийн сурагчдаас авсан судалгаа/
Блум таксономд суурилсан шалгах үйлүүдийн судалгаа /2010.12.14 11-р анги/
дд | Шалгах хэлбэрүүд | Голчлон шалгуулдаг хэлбэрүүд | Сонирхож буй шалгуулах хэлбэр |
1. | тест /нөхөх, сонгох, тохируулах/ | + |
|
2. | амаар хариулах |
|
|
3. | 3.бичгээр хариулах | + |
|
4. | реферат хийх | + |
|
5. | илтгэл тавих |
| + |
6. | эссэ бичих | + |
|
7. | тооцоолол хийх |
| + |
8. | харьцуулах | + |
|
9. | жишээ тайлбарлах | + |
|
10. | дүрслэн зурах |
|
|
11. | туршилт хийх |
| + |
12. | зохион бүтээх |
| + |
13. | төлөвлөгөө төсөл хийх |
| + |
14. | өгөгдлийг тайлбарлах, нотлох, няцаах | + |
|
15. | гүйцээх |
| + |
16. | зүй тогтлыг илрүүлэх | + |
|
17. | нээлт хийх |
| + |
18. | зохион байгуулах, тайлагнах | + |
|
Дээрх судалгааны дүнгээс харахад дараах зүйлсэд бид анхаармаар байна.
1. Тестийн шалгалтын хэлбэрүүд
2. Уламжлалт асуултад хариулах (ярих, бичих) хэлбэр
3. Илтгэл, реферат боловсруулах
4. Эссэ, эргэцүүлэл бичих
5. Музей, аялал, тэмдэглэл, тооцоолол гэх мэт хэлбэрүүд голчилж байна.
Судалгаанд үндэслэхэд эдгээр дүгнэлтүүд гарч байна.
1. Үнэлгээний дээрх олон төрлүүд нь голчлон сэргээн санах, мэдлэг төдийгөөр хязгаарлагдаж, хүүхэд зөвхөн цээжлэх, тогтоох, хуулах байдал давамгайлах
2. Агуулга хөөсөн сонирхолгүй мэдээллийг өгч, мэдээллийг дамжуулах төдий тухай хязгаарлагдмал байдалд хүүхдийг оруулж буй байдал, үнэлгээ ч мөн хязгаарлагдмал бүтээлч бус байгааг тэмдэглэх
3. Хүүхэд хичээлд сонирхолгүй болох, нэгэн хэвийн уншдаг хуулдаг, нэрлэсэн асуултаар хариулдаг байдал нь нийгмийн идэвхгүй иргэн болж төлөвших хандлагыг бүрдүүлж байна.
4. Эсээ бичүүлэх нь дадлага ажлуудын хувьд арай дэвшилттэй хэдий ч сурагчийн танин мэдэхүйн түвшин (байгалын заяагдмал танин мэдэх арга-)тай шинжлэх ухаанч сэтгэлгээгээр ажиллах явдалд асар дутагдалтай байна.
5. Бүтээлч даалгаврын гүйцэтгэлийн шалгуурт бид огт анхаарахгүй байна.(Музей үзэх, хэлэлцүүлэг хийх, мэтгэлцэх, нийгмийн үзэгдэлд ажиглалт хийлгэх, тооцоолол хийлгэх г.м)
Эдгээр дутагдлыг бид яаж засах вэ?
1. Хичээлийн хөтөлбөр боловсруулах явцад Блумын таксономын арга зүйг хэрэглэж, хүрсэн үр дүн
Блумын таксономын үндсэн үйлдлүүдийг багш үйл ажиллагааны мөрдлөг болгон хөтөлбөр боловсруулахдаа анхаарч ажилласан.
Агуулга, үнэлгээний шалгуур /Блумпринт/ /Блумтаксономи/
Ай | нэгж | Ээлжит хичээлийн сэдэв | мэдлэг | Сэргээн саналт | ойлгох | хэрэглэх | Задлан шинжлэх | үнэлэх |
Олон улсын хамтын нийгэмлэг | Олон улсын харилцаа түүний хэлбэр | 1.ОУ харилцааны үүсэл, хөгжил | - YIII зуун Бентам /ард түмэн , улс хоорондын/ -тусгаар тогтносон бүрэн эрхт улс | -1648 оны Вестфалийн гэрээ XYII зууны бие даасан улсууд
| Монрогийн номлол -олон туйлт систем
| Европын эриний төгсгөл, тайлбар өгөх | Монрогийн номлолын үр дагаврыг тодорхойлох | -бие даасан улс -хөрш улс -бүс нутгийн улс -дэлхий дахины шинжлэн үнэлэлт өгөх
|
2.ОУ харилцааны субъект | ОУ-н харилцааны субъект | Дэлхийн ОУ байгууллагууд НҮБ | -эрх зүйи ойлголт социологийн ойлголт -ОУХ-ны гол субъектүүд | ОУХ-ны субъект ба Монгол улс тайлбарлах | ОУХ-ны субъектын үйл ажиллагааны тайлбар | -ОУ-ын үйл ажиллагааны субъект байж, ОУХ-ны систем бүтцийг батлах | ||
3.ОУ харилцааны онолууд | ХХ зууны үеэс ОУ харилцааны онол урсгалууд бий болсон | -ОУХ-ны онол тусгай , ШУ урсгалууд | -Идеализм -Реализм -Плюрализм -Марксизм | ОУХ-ны үзэл онолыг нийгмийн амьдралын жишээгээр тайлбарлах | ОУХ-ны онол ерөнхий дүгнэлт хийх | Дэлхий дахины харилцан ойлголцолд үнэлгээ өгөх | ||
4.ОУ харилцааны хэлбэр систем | ОУ харилцааны хэлбэр -хамтын ажиллагаа -өрсөлдөөн -хараат байдал | ОУ-н харилцааны хэлбэр, түүний төрлүүдийг түүхэн үйл явцаар тайлбарлах | -ОУХ-ны хэлбэрүүд -1,2,3,4, олон туйлт | ОУХ-ны системийг дэлхийн өнөөгийн байдлаар батлах | ОУХ-ны хэлбэр ойлголтыг ашиглан, ОУХ-ны системд задлал хийх тайлбарлах | ОУХ-ны явцад ОУХ-ны янз бүрийн систем бий болно. Батлах, үнэлэлт өгөх |
Сэдэв: Олон улсын харилцааны хэлбэр систем
1. Ээлжит хичээлийн агуулга зүйн хуваарилалт
Мэдлэг | Чадвар | Хэрэглээ |
ОУХ-ны үндсэн хэлбэр: 1. Хамтын ажиллагаа 2.Өрсөлдөөн 3. Хараат байдал 4. Дайн | · ОУХ-ын бүтцийн хэлбэрүүдийг түүхэн болон өдгөөгийн амьдралаар тайлбарлаж нотлох, батлах · Дээрхээс үүдэн ОУХ-ны бүтцийг гаргаж ирэх, тайлбар дүгнэлт өгөх | ОУХ-ны бүтцийн хэлбэрүүдийг Монгол улсын жишээгээр гаргаж тайлбар өгөх, үнэлгээ өгөх |
2. Ээлжит хичээлийн арга зүйн төлөвлөлт
Суралцахуйн үйл ажиллагаа | |
Багш | Сурагч |
Алхам 1. Сурагчийн цуглуулсан мэдээллийн сангийн талаар асууна. Алхам 2. Дараах асуултаар ярилцаад хариулт өгөөрэй 1. Нефтийн үнэ өсөөд байгаагийн учир шалтгаан 2. Оюу-Толгойн үйл ажиллагаанд ОУХ-ны аль хэлбэр байгааг тодорхойлоорой. 3. Өмнөд ба Хойд Солонгосын байдлын талаар сэдэвтэй холбож тайлбарла Алхам 3. Тэгвэл одоо гэрээсээ бэлдэж ирсэн мэдээлэлдээ үндсэн жишээ гаргацгаая. Алхам 4. Самбарт ОУХ-ны системийн бүтцийг зураглалыг харуулж гаргасан жишээг энэ зураглалд оруулж тайлбар өгүүлэх Алхам 5. Гэрийн даалгаврын цуглуулсан мэдээллийн хөнгөлттэй эсэх байдлыг ажиглаж дахин багуудад жишээ зохиолгох Алхам 6. Зураглалд тохирсон тест зохиолгох Гэрийн даалгавар НҮБ-ын суурин төлөөлөгчийн газар очиж НҮБ-ын танилцуулагыг авч тэр байгууллагатай танилцаарай. | Алхам 1 Багууд бэлдсэн мэдээллийн сангаа багшид танилцуулна. Алхам 2 Эдгээр асуултад 6 баг хосоор өрсөлдөж хариулна. Шийдэл нь: 1. Нефть-хараат байдал ОХУ 2.Оюу-Толгой хамтын ажиллагаа 3. Солонгос-Өрсөлдөөн холбож тайлбар өгөх ба учир шалтгааныг сайн гаргаж дүгнэх Алхам 3 Сонин ТВ-мэдээнд тулгуурлан элдэв жишээнүүдийг багууд гаргаж ярилцана. Алхам 4 · Уламжлалт ноёлогч систем /1 туйлт/ · Дэлхийн нэгдмэл систем /1 туйлт / · Хоёр туйлт систем · Гурван туйлт систем · Олон туйлт систем Эдгээр системүүдийн шалгуурт өөрсдийн жишээг оруулж тайлбар хийнэ. Алхам 5. Зохиосон жишээн дээр ярилцах Алхам 6 · Тестээр бусад багтаар дамжин ажиллах · НҮБ-ын танилцуулга нь дараагийн хичээлийн бэлтгэл болох |
Хөтөлбөр боловсруулалт ба хэрэгжилтийн үеийн зайлшгүй үйлүүдийг багцлан авч үзээд дараах бүдүүвчээр илэрхийлвэл:
Гүйцэтгэлийн үйлүүд
Сэргээн санах, баримжаа төсөөлөл олгох | Шинэ мэдлэг эзэмших | Бататгал хэрэглээ |
-жагсаалт гаргах -дүрслэх -нэрлэх -тохируулах -тайлбарлах -зурах -схемчлэх -ялгах -бүлэглэх -багцлах -урьдчилан таамаглах -эрэмбэлэх -тооцоолох -хамаатуулах -харгалзуулах -гүйцээх | -тодорхойлох -эрж олох -жишээ гаргах -хамаатуулах -харгалзуулах -тохируулах -сонгох -ангилах -ялгах -тооцоолох -өөрчлөх -илэрхийлэх -зүй тогтлыг нээх -нэгтгэх -ялгааг олох -дүрслэн үзүүлэх -бүтцийг тогтоох -холбоог тодорхойлох | -дүгнэх -үнэлэлт өгөх -шүүх, штйдвэрлэх -түвшинг тогтоох -чанарыг үнэлэх -тооцож дүгнэх -томъёолох -бүтээх -хөгжүүлэх -ашиглах -хэрэглэх -зохиох -төлөвлөх -харьцуулах -зүй тогтлыг илрүүлэх -судлах -хөрвүүлэх -зохион байгуулах |
2.Хөтөлбөр боловсруулалт ба үнэлгээг авч үзвэл:
Нэгж сэдвийн шалгуурыг агуулын стандартын хүрээнд нарийвчлан тогтоох блумпринт маш нээлттэй байх, нээлттэй байдлын хүснэгт шалгуур үзүүлэлтүүдийг сурагчдад байнгын ил тодорхой байлгах нь тэдэнд хэрэгтэй болох нь харагдаж байна. Дээрх хөтөлбөр боловсруулалтын үйл ажиллагаанд дараах амжилтууд гарав.
1. Багш хичээлд бэлтгэхэд олон талын санаа, үзэл бодлууд бий болж байна.
2. Хичээлийн идэвхитэй, бүтээлч зүй тогтол бүхий арга хэлбэрүүд, түүнд байх үйлийн алхмуудыг олж харах, турших хэрэгжүүлэх байдал бий болно.
3. Хичээлд хэрэглэсэн үйлийн алхмуудад тохирсон шалгуурыг боловсруулж, үнэлэхэд багшийн болон сурагчийн хамтын бүтээл болох хичээл-илүү үр дүнтэй бодитой болов.
4. Блумын таксономын гүйцэтгэлийн үйлүүд нь угтаа танин мэдэхүйн, сурахуйн зүй тогтолт ажиллагаа тул хичээлд сонирхолтой, хүүхэд идэвхтэй, багш бүтээлч хандлагатай болох үндсэн нөхцөл бүрдэж байна.
5. Хичээлийн хөтөлбөрийн гүйцэтгэлийн үйлүүдийг блумын таксономд үндэслэн хэрэгжүүлснээр үнэлгээний стандарт зөв хэрэгжих боломж бүрдэж байна.
Дүгнэлт
Хүүхдэд хичээлийн агуулга арга зүйг маш хялбар ойлгуулах, чаддаг, хийдэг, хэрэглэдэг болгох прагматик зорилтыг өнөөдөр бид хэрэгжүүлэхээр шамдаж байна.Эдгээр үйл ажиллагаанд Блумын таксономын хүрэх үр дүнд суурилсан үйлийн гүйцэтгэлүүдийг бид хичээлийн бүхий л үйлдэлд ашиглаж, хэрэгжүүлж чадвал, хүүхдийн танин мэдэхүйн хэрэгцээ түүний зүй тогтлыг олж мэднэ.
Ер нь тэгээд дэлхийд танигдсан онолыг бид шинжлэх ухаанчаар гүйцэтгэх явдал чухал болоод байгааг, өдөр тутмын сургах үйлийн алхам бүр биднээс шаардаж байгааг мэдэрлээ. Энэ бүхнийг хийж гүйцэтгэх, турших, бүтээлчээр хэрэгжүүлэхийг нийгмийн боловсрол багш биднээс нэхэж байна.