2012-11-22
Нарны гүүрийн талаарх энгийн мэдээлэл
Нарны гүүрийн тухай бага сага гадарлах хүний нэг учраас хэд хэдэн зүйлийг тодруулбал зүгээр санагдаж байна. Ялангуа хүүхэд залуучуудад.

1. Гүүрийн үнэ өртөг.
Үргэлжилсэн I хэлбэрийн металл дам нуруут гүүр бүхий 1621 м гүүрийн дөхөх, зангилаа зам, гэрэлтүүлэг, 2 уулзварын гэрэл дохио, 2259 м борооны ус зайлуулах шугамын хамт хийх гүйцэтгэлийн өртөг 3042,000,000 япон иен болж байгаа. Зарим мэдээллийн хэрэгслээр 3,7 тэр бум иен гэж мэдээллэх юм. Яг гүйцэтгэлийн үнэ бол 3 тэр бум 42 сая япон иен. Гүүрийн хувьд чанартай ч өндөр үнэтэй боссон.
2. Гэхдээ гүүрийн өртгөөс илүү сонирхол татах зүйл ...

2012-11-18
БНСУ-д ажиллаж буй иргэдэд хүргэх мэдээлэл

Монголын цөөнгүй иргэн Өмнөд Солонгост ажиллаж амьдарч буй. Мөн өмнө тус улсад ажиллаж, амьдарч байгаад нутагтаа ирээд буй чамгүй олон хүн байдаг. Иймд бид тэдэнд зориулсан мэдээллээр цувралаар хүргэж байна.

Монгол Улсын иргэн БНСУ-аас гарах тухайгаа хаана хэрхэн мэдэгдэх тухай

Мэдэгдэх байгууллага

БНСУ-ын Хөдөлмөрийнтөв (утас : 1350)

БНСУ-ын Хилийн шалган нэвтрүүлэх алба (Утас : 1345)

Мэдэгдэх хугацаа

Хугацаа дуусахаас 15 хоногийн дотор

Хугацаа дуусахаас 15 хоногийн дотор

Мэдэгдэх агуулга

Гадаадын ажилчдын хөдөлмөр эрхлэлти...

2012-10-28
ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН БАГШ НАРЫН ДУНД ЗОХИОГДОХ “НЭГЖ ХИЧЭЭЛИЙН САЙН ХӨТӨЛБӨР” ШАЛГАРУУЛАХ УРАЛДААНЫ БОЛЗОЛ

 

                                                                    БАТЛАВ

 НИЙСЛЭЛИЙН БОЛОВСРОЛЫН ГАЗРЫН

 ДАРГА ............................Ц.ОТГОНБАГАНА

 

 

 

ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН БАГШ НАРЫН ДУНД

ЗОХИОГДОХ “НЭГЖ ХИЧЭЭЛИЙН САЙН  ХӨТӨЛБӨР”

ШАЛГАРУУЛАХ УРАЛДААНЫ БОЛЗОЛ

 

Ерөнхий зүйл

 

Суралцахуйн  бодит үр дүнг сайжруулах, багшийн ур чадварыг хөгжүүлэх, багшлахуйн арга туршлагыг нээлттэй солилцох нөхцөл бүрдүүлэн “САЙН ХӨТӨЛБӨРИЙН САН” бүрдүүлэхэд уралдааны зорилго чиглэж байна.

 

Энэхүү зорилгод хүрэх олон арга зам байхаас энэ удаад “сайн хөтөлбөр” шалгаруулах ура...

2012-8-27
ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛИЙН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ
МИНИЙ БЛОГТ ЗОЧИЛЖ БУЙ ТАНД 2012-2013 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛИЙН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ?
ШИНЭ ХИЧЭЭЛИЙН ЖИЛДЭЭ АМЖИЛТ БҮТЭЭЛЭЭР ДҮҮРЭН БАЙГААРАЙ...

2012-8-13
Сүнсийг цэнгүүлэхүй
Сүнс байдаг эсэх тухай тэр бүр бодоггүй. Тийм болохлоор түүнд сүзэглэх, сэжиглэх аль нэг сэтгэл тэгтлээ сүрхий үүсдэггүй. Харин энэ биед минь сүнс оршин буй гэдэгт итгэх бөгөөд хэрхэн түүнээ цэнгүүлэх, үгүй ядахдаа зовоож шаналгахгүй байх сан хэмээн бодолхийлдэг нь үнэн бүлгээ. Энэ бие болбоос гарт баригдан, нүдэнд харагдан буй бодот зүйл. Гэтэл түүний доторх сүнс нэгэнт уг чанарыг агуулаагүй тул лав хий хоосон  зүйл байж таарна. “Хий хоосон” гэх энэ үг  чухамдаа бас нэгэн зүйл оршин буйн шинж гэлтэй.  Өөрөөр хэлбэл, тэр нэг зүйл “хий хоосон” гэдэг төлөвт байна гэсэн үг мэт. Зүйрлэн хэ...
2012-8-2
Монголын аз ямар үнэтэй вэ?
-Монголын тухай The Christian Science Monitor-т ийнхүү бичжээ-

Хуучны, хөгжил муутай нийслэлтэй Монгол зэс, алт, газрын ховор элемент, нүүрснийхээ нөөцөөр дэлхийд тэргүүлэгч орон болоод байна. Энэхүү газар доорх баялгийнхаа ачаар нүүдэлчин Монголчууд бүгд саятан болохоор байгаа юм.
Тэд азтай байна уу? Магадгүй л юм. Гэвч тэдний мөнгө урт хугацаанд ашиглах сургууль, зам, эмнэлэг, салхин тээрэм зэрэг сэргээгдэх эрчим хүч ашигласан аж ахуй (ферм) барихад биш ач холбогдол багатай өргөн хэрэглээний бараанд зарцуулагдаж байгаа аж.
Уг нь энэ мэт гэнэт олдсон их мөнгө зөв зарцуулахгүй бол сайн з...

2012-5-9
шалгалт өгөхдөө анхаарах зүйл

ШАЛГАЛТ ХҮРТЭЛ ХИЙХ ЗҮЙЛ

  • Шалгалтын өмнөх нэг сардаа хичээлээ давтахад гол анхаарлаа хандуулах хэрэгтэй. Огт ойлгоогүйгээ оролдсоноос дутуу ойлгосоноо гүйцэд мэдэх гэж оролд. Эхлээд нэг уншаад ойлгоогүй хэсгүүдээ анхаарапдаа авч жишээ болон тодорхойлолт зэрэг чухал хэсгүүдийг сайн анхаарч унших хэрэгтэй.
  • Унтахаасаа өмнө уншсанаа өглөө давтаж харвал ойлголт тань бэхжих ба ойнд тань тогтож сурах үйл явц идэвхтэй болно.
  • Ийнхүү дахин давтахдаа сайн мэддэг зүйл дээрээ эргэлдэж цагаа бүү бар. Эхнээс нь дуустал гүйлгэж ойлгоогүй хэсгүүддээ тэмдэг тавьж, тэднийгээ нэг нэгээр нь давт.
  • Шал...
2012-4-30
Хачирхалтай ажил, мэргэжил
• Япончууд “Аялал жуулчлалын элчин сайд” гэсэн албан тушаалыг бий болгосон бөгөөд тэд аль болох олон жуулчин татахын тулд өөрийн улс орноо сурталчлах үүрэгтэй ажээ.


• Венецид “Сэтгэл зүйн цагдаа” нар гэж байдаг. Тэд жуулчдад эргээд төрхөндөө ороход нь тусалдаг байна.


• Калифорнийн Санта-Барбара дахь “Biltmore Four Seasons” зочид буудалд зочдод зориулж “Шоу үзүүлбэр үзүүлэгч” байдаг ажээ.

 


• Парист “Хоолойны системийн мэргэжилтэн” байдаг байна. Түүний юу хийдэг нь тухайн ажлын нэрнээс харагдаж байгаа байх.
• “LEGOLAND” компанид (Калифорни) “Мэргэжлийн LEGO цуглуулагч” гэсэн албан тушаал ...

2012-4-3
ом маа ни бад мэ хум-ын учир

Эх болсон зургаан зүйл хамаг амьтны оройн дээд нь тэнгэр нар бөгөөд түүнийг ом гэж томьёолно. Түүний дараах нь асар нар бөгөөд ма гэж тодорхойлно. Гурав дахь нь ни буюу хүн. Дөрөв дэх нь бад буюу адгуус, тав дах нь мэ буюу бирд, зургаа дах нь хум буюу там юм. Бүгдээрээ нийлээд ом маа ни бад мэ хум гэсэн маанийн зургаан үсэг болно." Л.Түдэв, "Оройгүй сүм"

...
2012-4-2
ИХ БРИТАНИЙ АЛДАРТ ДУУЧИН АДЕЛЬ МОНГОЛД ИРЭХ ГЭЖ БАЙНА
За Их британий алдарт дуучин Адель Монголд ирэх сарын дундуур ирэх гэж байгаа гэнэ.

Энэ талаар саяхан түүний фен клуб болон Facebook хуудсан дээр мэдээлсэн байна.


Иймээс Монголчууд бид алдарт дуучныг тоглолтыг ирэх сарын дундуур амьдаар нь үзэж нэгэн үдшийг сайхан өнгөрүүлэх боломжтой болж байгаа юм байна.







Энэхүү боломжийг олгож байгаа www.edu.blogmn.net -ийн хамт олон баярлалаа.






Өнгөрсөн 4 сарын 1 гэж.
Comment үлдээхээ мартав аа

...
2012-4-2
МАРГААШ РОМЫН ПАП МОНГОЛД АЙЛЧИЛНА...
Ө                        Н            
         Г                       Ө             Р           
      С                         Ө                     Н                 
                  4            
           С                           А                         
Р                        Ы                          Н                    
      Н            Э             
   Г                   Э                          Э       
         Н..........................

сэтгэгдэл үлдээхээ мартав аа хахахаха /инээж амьдарцгаая/

...
2012-3-27
Зүрхний цохилтыг нууц үг болгоно

Компьютер зэрэг цахим  төхөөрөмжүүдэд нэвтрэх болон мэдээллийн аюулгүй байдлыг хамгаалахын тулд нууц үг, хурууны хээ зэргийг  ашигладаг шүү дээ. Цахим ертөнц, техник  технологи хөгжихийн хэрээр  үүнийг давах гэсэн сөрөг үр дагаварууд ч  гарсаар. Үүний нэг нь хакеруудын  довтолгоон. Тэдний хорлон сүйтгэх үйл ажиллагаанаас  банк, цэргийн болон бизнесийн байгууллагуудын цахим мэдээллийг  хамгаалахын тулд нууц үгийг байнга солих хэрэг гардаг. Тэгвэл Тайванийн  мэргэжилтнүүд нууц үгийн оронд тухайн хэрэглэгчийн зүрхний цохилтыг ашиглах хамгаалалтын систем бүтээжээ. Энэ нь  биохэмжилтийн нэ...

2012-3-27
Дөрвөлжин гариг нээжээ
Австралийн одон орончид дөрвөлжин гариг нээж “LEDA 074886” гэж нэрлэжээ. Дэлхийгээс 70 сая гэрлийн жилийн зайд орших “LEDA 074886” одой гаригийн ангилалд багтах бөгөөд нэг дагуултай аж. Эрдэмтдийн тайлбарлаж буйгаар гурван тэрбум жилийн тэртээд хоёр одой гариг мөргөлдсөний дүнд дөрвөлжин гариг үүссэн байх магадлалтай гэнэ.

Ш.МАНДАХ

...
2012-2-26
Study plan буюу суралцах төлөвлөгөө
 Оюутан та солилцооны хөтөлбөрт хамрагдах гэж байгаа бол зайлшгүй суралцах төлөвлөгөө гэсэн эссэ бичих хэрэг гарна. Сургууль бүрийн шаардлага өөр байдаг тул зарим сургуулиас суралцах төлөвлөгөө гэсэн хүснэгт ирдэг байхад нөгөө хэсэг нь бүрдүүлэх материалын тоонд суралцах төлөвлөгөө оруулсан байдаг. Гэхдээ та хүснэгт бөгөлсөн ч бай өөрөө эхнээс нь бичсэн ч бай гол хэд хэдэн асуултанд хариулаад л биччихэд таны эссэ муугүй болно.

Асуулт
Нэг: Та ягаад заавал тухайн оронд суралцах сонирхойлтой байгаа вэ?

Хоёр: Таны ирээдүйн зорилго?

Гурав: Тухайн оронд очиод ямар ямар хичээл сонгож, ямар ямар ...
2012-2-20
Шинийн нэгний өглөө зүг мөрөө хэрхэн гаргах вэ?
1. Билгийн тооллоор /Хий нас/1, 9, 17, 25, 33, 41, 49, 57, 65, 73, 81, 89, 97, 105, 113 настай эрчүүд, 5, 13, 21, 29, 37, 45, 53, 61, 69, 77, 85, 93, 101, 109, 117 настай эмэгтэйчүүдийн цог хийморийн зүг рүү луу жилийн огторгуйн хар нохойн ам харж буй тул тэр зүг рүү гарахыг цээрлэж,  цагаан сарын шинийн нэгний өглөө хойш гарч, гал махбодын засал болгон, галаас гэмтэхгүй хэмээн сэтгэж, гал гаргаад (шүдэнз зурж хаях зэргээр) урдаас ирнэ.
    
2. Билгийн тооллоор /Хий нас/ 2, 10, 18, 26, 34, 42, 50, 58, 66, 74, 82, 90, 98, 106, 114 настай эрчүүд, 4, 12, 20, 28, 36, 44, 52, 60, 68, 76, 84...
Энэ блог 1503891 удаа нээгдэв.
idiomatic-dormant