2012-02-18
БҮГД НАЙРАМДАХ ХЯТАД АРД УЛСЫН ИХ, ДЭЭД СУРГУУЛЬД ЗАСГИЙН ГАЗРЫН ТЭТГЭЛГЭЭР СУРАЛЦУУЛНА
БҮГД НАЙРАМДАХ ХЯТАД АРД УЛСЫН ИХ, ДЭЭД СУРГУУЛЬД 
ЗАСГИЙН ГАЗРЫН ТЭТГЭЛГЭЭР СУРАЛЦУУЛНА

Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын Боловсролын солилцоо, хамтын ажиллагааны төлөвлөгөөний дагуу БНХАУ нь жил бүр тус улсын их, дээд сургуульд сурч буй Монгол Улсын 220 иргэнд БНХАУ-ын Засгийн газрын тэтгэлэг олгодог. Энэ дагуу БНХАУ-ын Засгийн газрын тэтгэлгээр 2012-2013 оны хичээлийн жилд 161 оюутан үргэлжлүүлэн суралцах тул шинээр 59 (5 бакалавр, 54 мэргэжил дээшлүүлэгч) тэтгэлэг олгоно. Мөн энэ хичээлийн жилд БНХАУ-ын Засгийн газраас 50 бакалавр оюутанд тэтгэлэг...
2012-02-18
Оросууд бид Монголчуудаас хоцрогдсон байна
Монголчууд урьдын адил орос хэлэнд дуртай хэвээр байна гэж эхэлсэн энэхүү нийтлэлийг ОХУ-ын иргэн Оксана Тюменцева The Epoch Times-д хэвлүүлжээ. Тэрбээр Монголд аль нэг албан байгууллага, тэр ч байтугай дэлгүүрт орж ирсэн орос хүн өөрийгөө гадаадын иргэн гэж боддоггүй. Монголчууд бүгдээрээ Пушкиний эх хэл болох оросоор чөлөөтэй ярьцгаадаг.

Бүх дунд сургуулийн хичээлийн програмд орос хэл, оросын уран зохиолыг заавал судлахаар заадаг. Хүүхдийн цэцэрлэгт хүртэл орос хэл судалдаг юм хэмээн өмнөтгөлдөө тодотгосон энэ нийтлэлийг товчлон хүргэе.

Монголын Боловсролын яамны судалгаагаар улсын 4...
2012-02-16
Нэрээ Монгол бичгээр бичих программ
Та бүхэн нэрээ Монгол бичгээр бичие гэвэл энд дараарай
2012-02-14
Утасгүй интернетэд холбогдох заавар:


1. Start - "Control Panel" хэсэгт орно.

2.Control Panel-аас Network Connections сонголтыг сонгоно.

3. Network Connections хэсгийн баруун талд wireless network connection харагдах бөгөөд хулганы баруун товч дарж View Available Wireless Networks сонголтыг сонгоно.

4. Wireless Network Connection цонхонд холбогдох боломжтой утасгүй интернет харагдах болно. Сонголтоо хийгээд Connect дарна.

2012-02-09
Физикийн хичээлд туршилтын аргыг ахуй амьдралтай холбон хэрэглэх

Түлхүүр үг

Конструктивизм, интрукэнивизм, когнетив, субектив үйл ажиллагаа, сурах үйл, сургах үйл, мэдлэг, танин мэдэх, туршилт, үзүүлэх туршилт, лабораторийн ажил

 Хураангуй

Конструктивизм, интруктивизм гэсэн хоёр эсрэг үзэл онол нь физикийн хичээлд туршилтын аргыг хэрэглэн сурагчдын танин мэдэх идэвхитэй үйл ажиллагааг өрнүүлж мэдлэгээ үнэлж дүгнэхэд тусгалаа олж сургалтын үйл ажиллагаанд хэрэглэгдэнэ.

Амьдрал ахуйтай холбогдсон хялбар туршилт танин мэдэх, мэдлэгээ цэгцлэх туршилт, үзүүлэх туршилт, лабораторийн ажил нь физикийн хичээлийг үр дүнтэй явуулахад зайлшгүй шаардлагатай болох нь 3 ш...

2012-02-09
Дэлхийн боловсролын түүх-7

Долоо. ХХ зууны эхний хагасын сурган хүмүүжүүлэх сэтгэлгээ ба боловсролд гарсан шинэчлэлүүд

 

            XX зууны эхний хагаст дэлхий нийтийн сургууль, сурган хүмүүжүүлэх зүйд мэдлэгийн цар хүрээнд тавигдах шаардлагын өсөлт, чадвар, дадал, хүүхдийн төрөлх шинжийн тухай шинэ судалгаа, сургалтын байгууллагуудын практик туршлага зэрэг гүнзгий өөрчлөлтүүд гарав. Шинэ хүмүүжлийн холбоо, Гэгээрлийн олон улсын товчоо зэрэг сурган хүмүүжүүлэх ухааны төвүүдийн тоо ч нэмэгдэв. Зарим нэг оронд тухайлбал АНУ-д гэхэд л ардын боловсролын дэвшилтэт ассоциац гэх мэт үндэстний шинжтэй сурган хүмүүжүүлэх м...

2012-02-06
Сэдэв: “Хэцүү” хүүхэдтэй ажилласан нь

 
Хураангуй

           Хэцүү хүүхэд “ гэж нэршсэн нэр томъёоны хувьд гэвэл А.С.Макаренко хэлэхдээ: Хэцүү хүүхэд гэдэг олноос онцгой тусдаа заяасан тийм муу хүүхэд гэж байхгүй, байж ч болохгүй. Чухамдаа эрүүл биш зан араншингийн шалтгаан бол эцсийн эцэст бидний хүмүүжүүлэх ажил үйлсийн маань бүтэлгүй, хангалтгүйд л оршиж байгааг зөвшөөрөн хүлээх ёстой. Багш эцэг эх нараас гаргасан алдаа завхрал үүрэг хариуцлага,сонор сэрэмжгүй байдлаас болж хүүхдүүд маань хүмүүжлийн “ тахир дутуу өвчин “ гэж нэрлэгддэг доголдолд орж эргээд биднийг зовлонд учруулдаг биш үү “ гэсэн байна.Хэцүү хүүхэд гэдэг маань ...

2012-01-23
Аав аа нар ямар өнгөтэй юм бэ? Нар уу, нар алтан шаргал өнгөтэй, дулаан илч гэрэлтэй байдаг юм
2012-01-20
“Суралцагчийн сурах арга барил, хөгжилд эцэг эхчүүдийн оролцох оролцоо”

1. Хураангуй

 Боловсрол нь нийгмийн харилцааны хамгийн түгээмэл хэсэг бөгөөд боловсролын харилцаанд оролцохгүй нэг ч иргэн, хувь хүн гэж үгүй. Боловсролын харилцааны гол цөм болох сургууль нь үйлчилгээний байгууллага гэдгээ хэзээ ямагт санаж үйлчлүүлэгчид болох суралцагч, тэдний эцэг эхчүүдийн сэтгэл ханамж, эрэлт хэрэгцээнд нийцсэн үйл ажиллагаа явуулахыг эрхэмлэдэг.

Энэ эрхэм зорилгод хүрэхийн тулд багш суралцагч эцэг эхийн хамтын ажиллагаа, харилцан үйлчлэл нэн чухал. Өөрөөр хэлбэл эцэг эхчүүдийг гэсэн боловсрол сургалтын нэгэн хэсэг болохыг ойлгуулах хүн бол багш  юм гэсэн санааг эн...

2012-01-20
Дэлхийн боловсролын түүх-8

Зургаа. XIX зууны үеийн сурган хүмүүжүүлэх

ухааны сонгодог төлөөлөгчид

 

            XIX зуун гэхэд шинэ үеийн сонгодог сурган хүмүүжүүлэх зүй бүрэлдэн тогтжээ. Энэ үед сургалт, хүмүүжлийн зорилго, агуулга, арга, сурган хүмүүжүүлэх ухааны арга зүйн асуудал өргөнөөр судлагдсан байна. Нийгмийн сурган хүмүүжүүлэх зүйн шинэ онол бий болов. Сургуулиуд эдийн засгийн дэвших хөдөлгөөн, аж үйлдвэрийн хөгжилт, хотуудын өсөлттэй нэгэн зэрэг хөгжиж, үүнтэй холбоотойгоор боловсролын шинэ тогтолцоо ч шаардагдах болж, боловсролын тогтолцооны хөгжлийн хэмжээ тухайн улс бүрийн онцлогоор тодорхойлогдож ба...

2012-01-10
Утааны эрч ингэж чангарна гэнэ. хэхэхэ
Нэг 9-д яах вэ Нил утаа болно
Хоёр 9-д яах вэ ... Хор нь улам ихдэнэ
Гурван 9-д яах вэ
Гамшгийн хэмжээнд хүрнэ
Дөрвөн 9-д яах вэ Дөрвөн зүг харагдахаа болино
Таван 9-д яах вэ
Тархсан утаа татарна
Зургаан 9-д яах вэ Зам бүртийж харагдана
Долоон 9-д яах вэ Хотын өнгө харласан байна
Найман 9-д яах вэ Нарны туяа тодорч харагдана
Есөн 9-д яах вэ Ерийн утаатай болно гэжээ
...
2012-01-09
Царай муут


Сүүлийн үед Оросын блогчдын дунд нэгэн сэтгэл дэнсэлгэсэн өгүүлэл тэнүүчлэх болов. Бичсэн эзэн нь тодорхойгүй учир ийм явдал болсон эсэхийг хэн ч баталж чадахгүй. Гэхдээ өнөөгийн хүмүүсийн зан авир, бодит амьдрал, чухал асуудлуудыг хөндсөнөөрөө энэ бэсрэг өгүүлэл үнэхээр үнэ цэнэтэйд тооцогдох болов уу. Эмэгтэй хүн бичсэн гэх энэхүү өгүүллийг хэрэв та орос хэлээр нь хэдийнэ уншсан бол дахиад нэг уншаад үзээрэй. Ердөө хэдхэн хормыг энэ нийтлэлийг уншихад зориулсандаа та лав харамсахгүй байх аа…


Дэлхий ертөнцийг гоо сайхан тэр бүр авардаггүй ажээ. Ертөнцийг зөв хайрлаж чадсан тохиолдолд ...

2012-01-06
Энэ ёстой сонин юм байна.
Энэ ёстой сонин юм байна. Та нар өөрсдөө туршаад үзээрэй. АНУ-гийн ихэр 2 цамхагийн эхний цамхагийг мөргөсөн онгоцны дугаар нь Q33 NY юм байна. Энэ онгоцны дугаарыг copy доод word дээр paste хийгээд үсгийн хэмжээгээ 48 болго. Одоо Фонтыг нь WINGDINGS-т хувиргаад хар даа
2012-01-03
"Монгол зураг" хамтарч ажиллана


"Монгол зураг" тууж номын их дэлгүүрүүдээр зарагдаад удаагүй байна. Харин "Монгол зураг" хэмээх энэхүү сонирхолтой адал явдалт танин мэдэхүйн номны орлогыг буяны байгууллагад 100 хувь хандивлах шийдвэрийг зохиогчийн зүгээс гаргалаа.
Юуны өмнө энэхүү номоор ямар ч ашиг харалгүй, буяны байгууллагад хандивлахаар шийдсэн номын зохиогч Гантулга ахдаа баярласнаа илэрхийлье. Одоо Гантулга ах маань Австрали улсад ажиллаж амьдарч байгаа бөгөөд миний бие энэхүү төслийг хэрэгжүүлэх юм.
Иймээс энэхүү мэдээг уншсан хэн бүхэн надтай холбогдож болно. Миний э-мэйл хаяг энэхүү блогийн дээд хэсэгт байгаа. Би ям...
2012-01-02
Олон хувилбар бичлэгтэй монгол үгсийг журамласан жагсаалт
2011 оны аравдугаар сарын 5-ны өдөр БСШУ-ны сайд Ё.Отгонбаярын Төрийн хэлний зөвлөлийн 01 тоот тогтоол гарч кирилл бичгийн бичлэгийн стандартыг тогтоосон. Зөв бичгийн дүрмийн ташаа ойлголтоос үүдэн өөр өөрсдийн дураар бичих, түүнчлэн янз бүрийн хувилбар гаргаж бичих явдал сүүлийн үед хавтгайрсан. Энэ байдлыг цэгцлэхээр БСШУЯ, төрийн хэлний зөвлөл, МУИС-ийн Монгол хэл соёлын сургууль, МУБИС-ийн Монгол судлалын сургууль, ШУА-ын хэл зохиолын хүрээлэнгийн хэлний чиглэл хариуцсан эрдэмтэд өнгөрсөн зургадугаар сард нэгдсэн хуралдааныг хийж, олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдээр буруу,...
Энэ блог 1838843 удаа нээгдэв.