2012-02-06
Сэдэв: “Хэцүү” хүүхэдтэй ажилласан нь

 
Хураангуй

           Хэцүү хүүхэд “ гэж нэршсэн нэр томъёоны хувьд гэвэл А.С.Макаренко хэлэхдээ: Хэцүү хүүхэд гэдэг олноос онцгой тусдаа заяасан тийм муу хүүхэд гэж байхгүй, байж ч болохгүй. Чухамдаа эрүүл биш зан араншингийн шалтгаан бол эцсийн эцэст бидний хүмүүжүүлэх ажил үйлсийн маань бүтэлгүй, хангалтгүйд л оршиж байгааг зөвшөөрөн хүлээх ёстой. Багш эцэг эх нараас гаргасан алдаа завхрал үүрэг хариуцлага,сонор сэрэмжгүй байдлаас болж хүүхдүүд маань хүмүүжлийн “ тахир дутуу өвчин “ гэж нэрлэгддэг доголдолд орж эргээд биднийг зовлонд учруулдаг биш үү “ гэсэн байна.Хэцүү хүүхэд гэдэг маань ...

2012-01-20
“Суралцагчийн сурах арга барил, хөгжилд эцэг эхчүүдийн оролцох оролцоо”

1. Хураангуй

 Боловсрол нь нийгмийн харилцааны хамгийн түгээмэл хэсэг бөгөөд боловсролын харилцаанд оролцохгүй нэг ч иргэн, хувь хүн гэж үгүй. Боловсролын харилцааны гол цөм болох сургууль нь үйлчилгээний байгууллага гэдгээ хэзээ ямагт санаж үйлчлүүлэгчид болох суралцагч, тэдний эцэг эхчүүдийн сэтгэл ханамж, эрэлт хэрэгцээнд нийцсэн үйл ажиллагаа явуулахыг эрхэмлэдэг.

Энэ эрхэм зорилгод хүрэхийн тулд багш суралцагч эцэг эхийн хамтын ажиллагаа, харилцан үйлчлэл нэн чухал. Өөрөөр хэлбэл эцэг эхчүүдийг гэсэн боловсрол сургалтын нэгэн хэсэг болохыг ойлгуулах хүн бол багш  юм гэсэн санааг эн...

2012-01-20
Дэлхийн боловсролын түүх-8

Зургаа. XIX зууны үеийн сурган хүмүүжүүлэх

ухааны сонгодог төлөөлөгчид

 

            XIX зуун гэхэд шинэ үеийн сонгодог сурган хүмүүжүүлэх зүй бүрэлдэн тогтжээ. Энэ үед сургалт, хүмүүжлийн зорилго, агуулга, арга, сурган хүмүүжүүлэх ухааны арга зүйн асуудал өргөнөөр судлагдсан байна. Нийгмийн сурган хүмүүжүүлэх зүйн шинэ онол бий болов. Сургуулиуд эдийн засгийн дэвших хөдөлгөөн, аж үйлдвэрийн хөгжилт, хотуудын өсөлттэй нэгэн зэрэг хөгжиж, үүнтэй холбоотойгоор боловсролын шинэ тогтолцоо ч шаардагдах болж, боловсролын тогтолцооны хөгжлийн хэмжээ тухайн улс бүрийн онцлогоор тодорхойлогдож ба...

2012-01-02
Олон хувилбар бичлэгтэй монгол үгсийг журамласан жагсаалт
2011 оны аравдугаар сарын 5-ны өдөр БСШУ-ны сайд Ё.Отгонбаярын Төрийн хэлний зөвлөлийн 01 тоот тогтоол гарч кирилл бичгийн бичлэгийн стандартыг тогтоосон. Зөв бичгийн дүрмийн ташаа ойлголтоос үүдэн өөр өөрсдийн дураар бичих, түүнчлэн янз бүрийн хувилбар гаргаж бичих явдал сүүлийн үед хавтгайрсан. Энэ байдлыг цэгцлэхээр БСШУЯ, төрийн хэлний зөвлөл, МУИС-ийн Монгол хэл соёлын сургууль, МУБИС-ийн Монгол судлалын сургууль, ШУА-ын хэл зохиолын хүрээлэнгийн хэлний чиглэл хариуцсан эрдэмтэд өнгөрсөн зургадугаар сард нэгдсэн хуралдааныг хийж, олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдээр буруу,...
2012-01-02
Толгойгоо сэгсрээд сайн хараарай юу байна?
Толгойгоо сэгсрээд сайн хараарай юу байна? тэгээд comment үлдээхээ мартав аа...



2011-12-27
Нэгж хичээл – багшийн харилцаа мэдрэмж
2011-12-05
Learning Techniques

One of the things that we expect you to pick up by osmosis, but almost never mention explicitly, is techniques for learning itself. After you leave university, you will be expected to be able to learn by yourself for the rest of your life. And an hour spent addressing the meta-issue of learning skills pays off in reduced time to actually learn.

A lot of work has been done over the past few decades about how people learn. This document suggests a wide range of techniques that may make your learning more effective. You may want to experiment with some of them to see if they work for you.

I rec...

2011-12-05
Сурагчдын эх хэлний хичээлд хандах хандлагыг судлах нь

Хэнтий аймаг. “Хан Хэнтий” цогцолбор сургууль

Монгол хэл уран зохиолын багш, магистр В. Ариунцэцэг

 

Сурагчдын эх хэлний хичээлд хандах хандлагыг судлах нь

 

Түлхүүр үг: Сурагчдын эх хэлний талаарх эерэг ба сөрөг хандлага, монгол хэлний яруу тансаг байдал болон өнөөгийн хүмүүсийн хандлагын тухай,  монгол хэлний сургалт судалгааны тухай, монгол хэлний хичээлийн үнэ цэнэ,

Сэдэв сонгосон учир:Миний бие өмнөх судалгааны ажлаа “Багш сурагч нэг бүрийн харилцаа, хандлагад нөлөөлөх нь ” сэдвээр бичиж байсан бол энэ удаагийн сэдвээ өөрийн мэргэжлийн дагуу өнөөгийн сурагчдын эх хэл болон монгол ...

2011-11-18
Докторантын судалгааны ажлын төлөвлөгөө
2011-11-11
Америкийг хэн нээсэн бэ?
Колумбын аялал

Генуя хотоос гаралтай Христофор Колумбын толгойлсон, Испанийн эзэн хааны ивээлийг хүртсэн, “Санта-Мария”, “Пинта”, “Нинья” хэмээх 3 хөлөг онгоц бүхий далайн экспедиц 1492 оны 8 сарын 3-нд өмнөд Испанийн Палос боомтоос Атлантын далай руу аялалд гарав. Энэ экспедиц нь европчуудын хувьд ид шид, үлгэр домгийн орон байсан Энэтхэг хүрэх баруун чигийн дөт замыг тодорхойлох зорилготой байжээ. Аяллын маршрутыг зур.1-т үзүүлэв. Зургаас харахад Колумб эхлээд баруун өмнө зүгийг чиглэн хөвж Канарын арлууд, тэндээс баруун зүг аялан мөн оны 10 сард Багамын арлууд хүрсэн байна. Эндээсэ...
2011-11-07
Шинжлэх ухааны судалгааны арга, арга зүйн тухай ойлголт
Энэ блог 1739971 удаа нээгдэв.