МОНГОЛ УЛСЫН
БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ
САЙДЫН ТУШААЛ
2003 оны10 дугаар сарын 01-ны өдөр Дугаар 321 Улаанбаатар хот
Шалгуур үзүүлэлт батлах тухай
БСШУ-ны сайдын зөвлөлийн 2003 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн хуралдааны шийдвэрийг үндэслэн ТУШААХ НЬ:
1. Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ хийж, үнэлгээ өгөх тоон болон чанарын шалгуур үзүүлэлтүүдийг хавсралтын ёсоор баталсугай.
2. Энэхүү шалгуур үзүүлэлтийн дагуу өөрийн байгууллагын үйл ажиллагаанд үнэлгээ өгч ажиллахыг өмчийн бүх хэлбэрийн ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч нарт даалгасугай.
3. Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ хийж, үнэлгээ өгөх шалгуур үзүүлэлтийг ашиглан хөндлөнгийн үнэлгээ өгч, дүнг жил бүрийн 1 дүгээр сард багтаан БСШУЯ-нд ирүүлж байхыг аймаг нийслэлийн Боловсрол, соёлын газрын дарга нарт үүрэг болгосугай.
4. Энэ тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Бага, дунд боловсролын бодлого, зохицуулалтын газар (Г.Батболд) -т даалгасугай.
5. Энэ тушаал гарсантай холбогдуулан "Сургуулийн ажлыг үнэлэх журам, заавар батлах тухай" Шинжлэх ухаан, боловсролын сайдын 1994 оны 187, "Шалгуур үзүүлэлт батлах тухай" Гэгээрлийн сайдын 1999 оны 34 дүгээр тушаалыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
САЙД А.ЦАНЖИД
БСШУ-ны сайдын 2003 оны 10 сарын
1-ний 321 дүгээр тушаалын хавсралт
Ерөнхий боловсролын сургуулийн үйл ажиллагаанд
хяналт-шинжилгээ хийж, үнэлгээ өгөх тоон үзүүлэлтүүд
Шалгуур үзүүлэлтүүд Тооцох аргачлал
I. ХАМРАН СУРГАЛТ
1 Хамран сургалтын цэвэр жин
А1 - ЕБС-д сурч буй 8-15 насны суралцагчдын тоо
А2 - Хамран сургах тойргийн 8-15 насны нийт хүүхдийн тоо
2 Сургууль завсардалтын индекс
В = 1-
B1 - Тухайн хичээлийн жилд сургууль завсардсан нийт суралцагчийн тоо
B2- Хичээлийн жилийн эхэнд байсан нийт суралцагчийн тоо
3 Дунд, ахлах ангийн эрэгтэй ба эмэгтэй суралцагчдын тооны харьцааны индекс
C =
C - 5-10 дугаар ангийн эрэгтэй суралцагчдын тоо
C - 5-10 дугаар ангийн эмэгтэй суралцагчдын тоо
4 Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сургуульд хамрагдалтын индекс
D =
D - Сургуульд сурч буй хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн тоо
D - Хамран сургах тойргийн хөгжлийн бэрхшээлтэй нийт хүүхдийн тоо
II. СУРГАЛТЫН ЧАНАР, ҮР ДҮН
1 Улсын шалгалтын амжилтын индекс
E =
E - IY, YIII, X ангийн улсын шалгалтад орсон суралцагчдын авсан нийт оноо
E - Авбал зохих нийт оноо
2 Сургалтын чанарын индекс
F =
F - тухайн хичээлийн жилд сургууль өөрөө буюу дээд шатны байгууллагаас хийсэн шалгалтад орсон суралцагчдын авсан нийт оноо
F - Авбал зохих нийт оноо
3 VIII анги төгстлөө суралцсан суралцагчдын тооны индекс
G =
G - 8 жилийн өмнө 1 дүгээр ангид элсэгчдээс тухайн жилд 8 дугаар анги төгсөгчдийн тоо
G - 8 жилийн өмнө I ангид элсэгчдийн тоо
4 Ирцийн индекс
H=
H1 - Сонгон авсан өдрүүдэд хичээлд ирсэн суралцагчдын тооны дундаж
H2 - Ирвэл зохих суралцагчдын тоо
III. БАГШЛАХ БОЛОВСОН ХҮЧИН
1 Мэргэжилтэй багшийн тооны индекс
I=
I - Сурган хүмүүжүүлэх тусгай дунд, дипломын дээд, бакалавр (магистр)-ын боловсролтой багшийн тоо
I2 - Нийт үндсэн багшийн тоо
2 Мэргэжлийн зэрэгтэй багшийн тооны индекс
J=
J1 - Мэргэжлийн зэрэгтэй үндсэн багшийн тоо
3 Үндсэн багш ба нийт ажиллагчдын тооны харьцааны индекс
K=
K - Нийт ажиллагчдын тоо
IV. САНХҮҮ, МАТЕРИАЛЛАГ НӨӨЦ
1 Бүлэг дүүргэлтийн индекс
L = 1 -
үүнд: W =
W - Нийт бүлгийн тоо
2 Сургуулийн төсөвт зардалд ном хэвлэл худалдан авах болон хичээл практикийн зардлын эзлэх индекс
M=
M1 - Ном хэвлэл худалдан авах, хичээл, практикийн төсөвт зардлын гүйцэтгэл
M2 - Нийт төсөвт зардлын гүйцэтгэл
3 Хичээлийн байрны хүчин чадлын ашиглалтын индекс
N = 1 -
үүнд: Z=
Z1 - Хичээлийн барилгын хүчин чадал
Цэцэрлэгийн үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ хийж,
үнэлгээ өгөх тоон үзүүлэлтүүд
Шалгуур үзүүлэлтүүд Тооцох аргачлал
I. ХАМРАН СУРГАЛТ
1 Хамран сургалтын цэвэр жин
А1 - Цэцэрлэгт хамрагдаж буй 2-7 насны хүүхдийн тоо
А2 - Хамран сургах тойргийн 2-7 насны нийт хүүхдийн тоо
2 Сургуулийн өмнөх боловсрол эзэмшүүлэх сургалтын бусад хэлбэрүүдэд хамрагдалтын индекс
B1 - Сургуулийн өмнөх боловсрол эзэмшүүлэх үндсэн сургалтаас бусад хэлбэрт хамрагдсан 2-7 насны хүүхдийн тоо
3. Цэцэрлэгээс 1 дүгээр ангид элсэгчдийн индекс
C =
C1 - Цэцэрлэгийн үндсэн болон бусад сургалтын хэлбэрээс I ангид элссэн хүүхдийн тоо
C - Хамран сургах тойргийн сургуульд элсэх насны нийт хүүхдийн тоо
4 Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн цэцэрлэгт хамрагдалтын индекс
D =
D - Цэцэрлэгт хүмүүжиж буй хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн тоо
D - Тухайн тойрог дахь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн тоо
II. СУРГАЛТЫН ЧАНАР, ҮР ДҮН
1 Сургалтын чанарын индекс
E =
E - Хөгжлийн түвшин нь ахисан хүүхдийн тоо
E - Шалгагдсан нийт хүүхдийн тоо
2 Ирцийн индекс
F =
F - Тухайн өдөр цэцэрлэгт ирсэн хүүхдийн тооны дундаж
III. БАГШЛАХ БОЛОВСОН ХҮЧИН
1 Мэргэжилтэй багшийн тооны индекс
G =
G - Сурган хүмүүжүүлэх тусгай дунд, дипломын дээд, бакалавр (магистр)-ын боловсролтой багшийн тоо
G2 - Үндсэн багшийн тоо
2 Үндсэн багш ба нийт ажиллагчдын тооны харьцааны индекс
H =
H - Нийт ажиллагчдын тоо
IV. САНХҮҮ, МАТЕРИАЛЛАГ НӨӨЦ
1 Хүүхэд, багшийн тооны харьцааны индекс
I = 1 -
үүнд: W =
W - нэг багшид ногдох хүүхдийн тоо
2 Цэцэрлэгийн төсөвт зардалд ном хэвлэл худалдан авах болон хичээл практикийн зардлын индекс
J=
J - Ном хэвлэл худалдан авах, хичээл, практикийн төсөвт зардлын гүйцэтгэл
J - Жилийн нийт төсөвт зардлын гүйцэтгэл
3 Барилгын хүчин чадлын ашиглалтын индекс
K=1-
Z- Цэцэрлэгийн барилгын хүчин чадал
4 Тоглоом наадгай, сургалтын хэрэглэгдэхүүний хангамжийн индекс
L=
L - Тоглоом наадгай, сургалтын хэрэглэгдэхүүнээр бүрэн хангагдсан бүлгийн тоо
L - Нийт бүлгийн тоо
5 Осол аюулгүй болон эрүүл ахуй, ариун цэврийн шаардлага хангасан байдлын индекс
M=
M - Осол аюулгүй болон эрүүл ахуй, ариун цэврийн шаардлага хангасан бүлгийн тоо
6 Нэг хүүхдэд ногдох зардлын индекс
N=1-
үүнд: Y=
X -Нэг хүүхдэд ногдох нормативт зардал.
Y - Нэг хүүхдэд ногдсон зардал.
Y - Жилийн нийт төсвийн гүйцэтгэл
Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг үнэлэх
чанарын үзүүлэлтүүд, тэдгээрийг тооцох аргачлал
Чанарын үзүүлэлтүүд Тооцох аргачлал
1 Байгууллагын менежмент
• Сургууль, цэцэрлэгийн хөгжлийн хөтөлбөр
2 Сургалтын хөтөлбөр, арга зүй
• Сургалтын үйл ажиллагааны төлөвлөлт
• Сургалтын үйл ажиллагааны зорилго, зорилт нь боловсролын стандарт, сургалтын хөтөлбөр болон суралцагчдын хэрэгцээ, сонирхолд нийцэж, тэдэнд цогц чадамж төлөвшүүлэхэд чиглэсэн байдал
3 Багшийн хөгжил, үнэлгээ
Багш нарын мэргэжлийг дээшлүүлэх Багш нарын хамтын ажиллагаа Багшийн нийгмийн асуудал Багшийн үйл ажиллагааг үнэлэх, багшийн өөрийн үнэлгээ• Багш нарын бүтээлч үйл ажиллагаа
Багш нарын хэрэгцээ сонирхолд тулгуурлан сургууль, цэцэрлэг дээр тэдний мэргэжлийг дээшлүүлэх нөхцөл боломжийг бүрдүүлсэн байдал, тэр нь багшийн заах аргын ур чадвар, хүүхдийг хөгжүүлэхэд хэрхэн нөлөөлж байгаа Багш нэг бүрийн үйл ажиллагаа нь сургууль, цэцэрлэгийн нийгмийн өмнө хүлээсэн үүргийг биелүүлэхэд чиглэгдэж, заах аргын нэгдэл, секцээрээ сургалт, хүмүүжлийн нэгдмэл зорилтыг хэрэгжүүлэгч хамт олон болж чадсан байдал Багш нарын ажиллах нөхцөл, ахуй амьдралыг дээшлүүлэх, орлого, цалин хөлсийг нэмэгдүүлэх талаар зохион байгуулж байгаа арга хэмжээ, түүний үр дүн Багшийн үйл ажиллагааг үнэн зөв, бодитой үнэлэхэд үнэлгээний олон хэлбэрийг ашигласан, тэдгээр нь багшийн үйл ажиллагаанд нөлөөлж буй байдал, үр дүн Багш нар нь ном, сурах бичиг бичиж, боловсролын стандартын шаардлагад нийцсэн кабинет, лаборатор, булан, талбай байгуулж, сургалтын шинэ арга технологи нэвтрүүлж буй байдал, түүний үр дүн
4 Боловсролын үйлчилгээний хүртээмж
5 Хүүхдийн эрх, оролцоо
• Сурагчдын авъяас чадварыг хөгжүүлэх
Сургууль завсардсан, цэцэрлэгт хамрагдаагүй болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд боловсрол нөхөн олгох сургалтын чанар, үр дүн, сургууль, цэцэрлэгт элссэн болон хасагдсан шалтгаан, нөхцөлд хийсэн анализ, хүүхдийн эрх, үүргийг байгууллагын дүрэм, дотоод журамд тусгасан байдал, түүний хэрэгжилт Хүүхдийн эрүүл мэнд болон дотуур байранд суугчид, цэцэрлэгийн хүүхдийн хоол хүнсний эрүүл ахуй, илчлэгийн байдалд хийсэн үзлэг, судалгаа, ариун цэвэр, эрүүл ахуйн дэглэм, түүнийг сайжруулах талаар авч буй арга хэмжээ, үр дүн Боловсролын үйлчилгээнд оролцогчид (багш, эцэг эх, суралцагчид, ажилчид)-ын харилцааны төлөвшилтийн байдал Мэргэжлийн болон гүнзгийрүүлсэн сургалт, олимпиад, уралдаан, тэмцээнд сурагчдыг хамруулсан, бага насны хүүхдийг хөгжүүлсэн байдал, чанар, үр дүн
6 Сургууль, цэцэрлэгийн санхүү, нөөцийн удирдлага
7 Сургууль, цэцэрлэг эцэг эх, олон нийт, үйлдвэр, аж ахуйн газруудын хамтын ажиллагаа
1. Сургууль, цэцэрлэг өөрийн үйл ажиллагаандаа чанарын үзүүлэлтүүдээр хяналт-шинжилгээ хийж, үнэлгээ өгөх зорилгоор үнэлгээний хэсгийг сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчийн тушаалаар томилж ажиллуулна.
2. Үнэлгээний хэсгийн гишүүн бүр чанарын үзүүлэлтүүдийг тооцох аргачлалын дагуу үзүүлэлт тус бүрийг үнэлнэ. Гүйцэтгэлийн чанарыг харгалзан үзүүлэлт тус бүрт оноо /2-өндөр, 1- дундаж, 0-доод/ өгнө.
3. Үнэлгээний хэсгийн гишүүдийн өгсөн онооны арифметик дундаж нь тухайн үзүүлэлтийн эцсийн үнэлгээ болно.
4. Үнэлгээний хэсэг сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаанд өгсөн үнэлгээг хамт олон, эцэг эхэд тайлагнаж, сум, дүүргийн Засаг даргын тамгын газар, аймаг, нийслэлийн Боловсрол, соёлын газарт хүргүүлнэ.
5. Үнэлгээний тайланд тусгагдсан санал, дүгнэлтийг сургууль, цэцэрлэгийн дараа жилийн үйл ажиллагааны хөтөлбөр, төлөвлөгөөнд тусган хэрэгжүүлнэ.
Сургуулийн үйл ажиллагаанд хөндлөнгийн үнэлгээ
хийхэд баримтлах шалгуур:
1. Аймаг, нийслэлийн Боловсрол, соёлын газраас ерөнхий боловсролын сургуулийн үйл ажиллагааг = томъёогоор үнэлнэ. Үүнд: нь 1, 2, 3, 4, 5 утгуудын аль нэгийг авна. 5 - маш сайн, 4 - сайн, 3 - дунд, 2 - дундаас доогуур, 1 - хангалтгүй
2. Тоон үзүүлэлтүүдийн нийлбэрийг гаргахдаа дараах томьёог ашиглана:
S = 8 * V + 5 * (A + E) + 4 * (B + F + G) + 3 * (C + H+ I + L) + 2 * (D + J+ N) + K + M
Тоон үзүүлэлтүүдийн нийлбэр оноо хамгийн ихдээ 50 байна.
3. Чанарын үзүүлэлтүүдийн нийлбэр оноо хамгийн ихдээ 50 болно. Тоон ба чанарын үзүүлэлтүүдийн онооны нийлбэр 100-тай тэнцүү байна.
4. 0-59.9 оноо авсан бол "Хангалтгүй"
60.0-69.9 оноо авсан бол "Дундаж түвшин"
70.0-79.9 оноо авсан бол "Дунджаас дээгүүр түвшин"
80.0-89.9 оноо авсан бол "Сайн түвшин"
90.0-100.0 оноо авсан бол "Улсын тэргүүний сургууль" гэж тус тус үнэлнэ.
Цэцэрлэгийн үйл ажиллагаанд хөндлөнгийн үнэлгээ
хийхэд баримтлах шалгуур:
1. Аймаг, нийслэлийн Боловсрол, соёлын газраас цэцэрлэгүүдийн үйл ажиллгааг = томъёогоор үнэлнэ. Үүнд: нь 1, 2, 3, 4, 5 утгуудын аль нэгийг авна. 5 - маш сайн, 4 - сайн, 3 - дунд, 2 - дундаас доогуур, 1 - хангалтгүй
2. Тоон үзүүлэлтүүдийн нийлбэрийг гаргахдаа дараах томьёог ашиглана:
S = 7* V + 5 * (A + E + I) + 4 * (B + L + M) + 3 * ( D +G + H) +2 * (C +F) +J + K +N
Тоон үзүүлэлтүүдийн нийлбэр хамгийн ихдээ 50 байна.
3. Чанарын үзүүлэлт тус бүрт 0, 1, 2 онооны аль нэгийг тавих тул чанарын үзүүлэлтүүдийн нийлбэр оноо хамгийн ихдээ 50 болно.
4. Тоон ба чанарын үзүүлэлтүүдийн онооны нийлбэр 100-тай тэнцүү.
5. 0 -59.9 оноо авсан бол "Хангалтгүй"
60.0-69.9 оноо авсан бол "Дундаж түвшин"
70.0-79.9 оноо авсан бол "Дунджаас дээгүүр түвшин"
80.0-89.9 оноо авсан бол "Сайн түвшин"
90.0-100.0 оноо авсан бол "Улсын тэргүүний цэцэрлэг" гэж тус тус үнэлнэ.