2012-04-30
Хачирхалтай ажил, мэргэжил
• Япончууд “Аялал жуулчлалын элчин сайд” гэсэн албан тушаалыг бий болгосон бөгөөд тэд аль болох олон жуулчин татахын тулд өөрийн улс орноо сурталчлах үүрэгтэй ажээ.


• Венецид “Сэтгэл зүйн цагдаа” нар гэж байдаг. Тэд жуулчдад эргээд төрхөндөө ороход нь тусалдаг байна.


• Калифорнийн Санта-Барбара дахь “Biltmore Four Seasons” зочид буудалд зочдод зориулж “Шоу үзүүлбэр үзүүлэгч” байдаг ажээ.

 


• Парист “Хоолойны системийн мэргэжилтэн” байдаг байна. Түүний юу хийдэг нь тухайн ажлын нэрнээс харагдаж байгаа байх.
• “LEGOLAND” компанид (Калифорни) “Мэргэжлийн LEGO цуглуулагч” гэсэн албан тушаал ...

2012-04-30
Гадаад хэлний хичээлийн нэгж хичээлийн сэдвүүд

Time planning for the 4th grade(English 0)

Content area

Unit

1

 

Everyday life

1.      Introduction

2.      Family

3.      School

2

The environment

4.      Nature

3

 

Everyday life

5.      Colors and clothes

6.      Parts of the body

7.      Food

8.      My week

4

The environment

9.      Animals

5

 

Everyday life

10.  Shapes

 

11.  My home

 

12.  Free time

 

Total

68 hours

34 weeks


Time planning for the5th grade (English 1)

Content area

Unit





1


 

 

 



Everyday life

 

 

1. Review

2.      Introduction

3.      My school

4.      Families

5.    ...

2012-04-22
Дипломын ажил бичих зааварчилгаа
Дипломын ажил нь тус сургуулийн сургалтын төлөвлөгөөний бүрэлдэхүүн хэсэг бөгөөд оюутнуудад танхимд олж авсан онолын мэдлэг, чадвараа бататган өөрийн эзэмшсэн мэргэжлийн дагуу тодорхой сэдэв, асуудлаар судалгаа хийж, санал дүгнэлт гаргах, төсөл, шийдвэр боловсруулах ур чадвар, арга барил эзэмшүүлэхэд чиглэгдэнэ. Дипломын ажлын сэдвийг мэргэжлийн сургалтын төлөвлөгөөнд тусгасан хичээлүүдийн агуулгын хүрээнд холбогдох багш нартай зөвшилцөн сонгон авч бичнэ. Сэдвийг оюутан нь өөрийн ажилладаг /ажиллах/ төрийн болон төрийн бус, өмчийн бүх хэлбэрийн аж ахуйн байгууллагын захиалгаар, эсвэл сонирхсон...
2012-04-22
ТНУ-ын хичээлээр төсөлт хичээлийг зохион байгуулах нь

Экземпляр лекц. Сэдэв: ТНУ-ын хичээлээр төсөлт хичээлийг зохион байгуулах нь

Я.Шийлэгмаа /Ph.D/

Хэлэлцэх асуудлууд:

Оршил

1. Төсөлт хичээл хичээлийн хөтөлбөрт тусгагдсан байдал.

2. Суурь боловсролын түвшинд төсөлт ажил зохион байгуулах зорилго, онцлог

3. Суурь боловсролын түвшинд төсөлт ажлыг зохион байгуулах арга, хэлбэр

4. Төсөлт ажлын бүтэц

5. Төсөл ажлын тайлан

6. Дүгнэлт

Түлхүүр үгс, ойлголтууд: суралцагчийн хөгжлийн үнэлгээ-learner development evaluation, арга зүй-methodology, аргаethods, боловсролын стандарт-education standards, хичээлийн...

2012-04-22
Багшийн хөтөлдөг бичиг баримтуудад анализ хийх арга техник

Багш хөтөлдөг баримт бичгүүдэд дараах зүйлсийг оруулж болно. Үүнд:

1. Багшийн журнал

2. Анги удирдсан багшийн дэвтэр

3. Хичээлийн конспект

4. Өдрийн тэмдэглэл

5. Дүнгийн хавтгай зэргийг оруулж болно. Эдгээр бичиг баримтууддаа дүн шинжилгээ хийснээр багш хүн өөрийн үйл ажиллагааны явц үр дүнгийн талаар тодорхой хэмжээний мэдээллийг олж авах боломжтой.

Хэдийгээр, багш нар эдгээр бичиг баримттай өдөр бүр шахам харьцаж ажиллаж байдаг ч эдгээртээ тодорхой чиг зорилготой дүн шинжилгээ хийдэггүйн улмаас ихэвчлэн мэдээ өгөх төдийхнөөр ажлаа хязгаараладаг.

Багшийн журналд дүн шинж...

2012-04-22
Амжилттай суралцахуй

Амжилттай, онц сурч байгаа оюутан, сурагчид гоц гойд болсондоо тийм биш байдаг юм. Харин суралцах арга барилыг олоод авсан учраас төвөгшөөлгүй онц сурдаг. Тэгэхээр хүн бүрт хүсвэл, хичээвэл, тэгээд сурах арга барилаа олчихвол бүх зүйлийн утга учир олддог жамтай.

Харин энд танд Сурах арга барилаа олоход чинь туслая. Харин хүсэл эрмэлзэл, хичээл зүтгэл нь оюутан танаас шалтгаалах болно.

1. Өөрийнхөө хүчинд итгэлтэй бай.
Суралцах халуун хүсэл эрмэлзэлтэй байж, мэдлэг эзэмших хурц сонирхлоо хөгжүүлж ажилла. Өөрийнхөө хүчинд итгэхгүй байх шиг тийм гутамшиг х...
2012-04-22
Дэвид Калхоун: "Өөрийгөө мэд, зорилготой, өөртөө үнэнч бай" /Дэлхийн шилдэг 10 илтгэлээс/
Дэвид Калхоун
Бизнесмен, Женерал Элэктрик болон Ниелсэнд удирдах албан тушаал эрхлэгч
Виржиниагийн Технологийн Их Сургуулийн Төгсөлтийн баярт хэлсэн үг, 2005


Ерөнхийлөгч Стегерт Танаа их баярлалаа.
Виржиниа Тект сургуульд суралцах нь манай гэр бүлийнхний хувьд уламжлал юм.... 95 жилийн өмнө манай өвөг авга ах Виллиам Слейтер Коуарт энэхүү сургуулийг төгсч байжээ.
Би энэ стадионд төгсөх гээд сууж байснаас хойш 26 жил өнгөрчээ. Тухайн үед энэ цэнгэлдэх одоо байгаагаас хоёр дахин жижигхэн байсан, бас хөл бөмбөгийн баг нь ч одоогийхоос хоёр дахин муу тоглодог байсан. Миний авсан зэрэг ч маг...
2012-04-22
Монгол хэлний хараал зүхэл үгийн сан

Аа муу хар сөлөр:

Аа муу хар сөлөр, хар үүрээр гуаглаад юу болов. Галзуу солио чинь хөдлөө юу. Өрвийж цайсан муу өгөр… гэж зэргэлдээх тагтнаас даахирсан саарал толгой цухуйж хараал тавьсаар хөрш Маахаа самган харайн гарч иржээ.”Г.Бадамсамбуу, “Яриг бүрээ”

 

Адгийн шаар:

“Шоронд орсон адгийн шаар би чоно болоогүй байхад шороон дор орсон хөөрхий чи минь яахаараа чоно болчихдог билээ гэж нэгэнтээ халаглан хашгираад толгойгоо тэврэн сөхрөн уналаа.” Б.Догмид, “Хүний хань”

 

Адсага:

“Муу гуйланчин минь ганц адсага авчих буян байна. Амандаа орсон үнээ хэл л дээ гээд Бадарч цээжээ ханхалзуул...

2012-04-11
МОНГОЛ ТАВИЛАН ХАРИЙН НУТАГТ ТӨӨРДӨГГҮЙ (Шүүмж)

МОНГОЛ ТАВИЛАН ХАРИЙН НУТАГТ ТӨӨРДӨГГҮЙ

(Шүүмж)

Урлаг, уран зохиолын “хатуу босго” нэг талаараа аль ч мэргэжил, салбарынханд нээлттэй байдаг нь гагцхүү далдын билэг авьяасын илрэл, тэсрэлттэй нь холбоотойгоор тайлбарлагдана. Монголын уран зохиолыг нэгэн том далай гэж үзвэл ийм чадвартнуудын болор дуслууд шигтгээ нэмж, бүтээл туурвилууд нь уран сайхны сэтгэлгээг нэгэн гишгүүрээр шат ахиулан ирснийг үгүйсгэхийн аргагүй юм. Залуу зохиолч Ё.Гантулгын саяхан хэвлэгдсэн “Монгол зураг” (2011) зохиолыг уншиж суухад анхны сэтгэгдлээр гадаадад очсон ч улс үндэстэн бүр байгаль орчин, газар зүйн нөлөө...

2012-04-10
Шүүмжлэл бол доромжлол биш хэмээх “Шинэ сэрэхүй”-гээс төрсөн шүүмжит бодол

Д.Цэвээндорж МУИС, Улаанбаатар сургууль. Доктор (Ph.D)


Нэг.Дургүйг нь хүргэсэн докторууд буюу “дүгнэлт”-ийн оронд ? тавих нь 

Залуу зохиолч, судлаачдад ахмад багш нар нь тээг тушаа болж байна гэж залуу зохиолч П.Батхуяг маань олонтаа цухалджээ. Тухайлбал “Үнэндээ хөгшин нь залуугаа магтаж, залуу нь хөгшиндөө мөргөж багш шавь гэсэн бамбалзуур намагт шигдсэн “уран зохиолчид” (49-р тал) гэх мэтээр хэн нэгний багш шавийн холбоонд жөтөөрхөн хорсдогоо хэдэнтээ илэрхийлж, үүнийгээ шал өөр утгатай Ж.Баяржаргалын шүлгээр дайруулахыг зорин “уран зохиолын ертөнцөд оршихын тулд бусдын хүчинд, ...

2012-04-09
Хориг шүүмжийг зориг гарган үзэхэд (Номын өмнөх хөтөчийн үг)


Уран зохиолын яруу утгыг тайлагч буюу доктор, утга зохиолын шинжээч судлаач Дэмбэрэлсүрэнгийн Цэвээндорж “Хориг шүүмжийн бичиг” нэртэй нэн сонирхолтой судалгааны шинэ номынхоо эх бичлэгийг гар дээр авчирч тавилаа. Үүний өмнө “Монгол намтар зохиол, зохиолчийн намтар судлал” гэсэн бараг намтар судалгааны анхных гэмээр ном, мөн “Тодорхой утгын зул” гэдэг судлал шинжлэлийн дотоод чанарт нэвтэрсэн туурвилыг зохиосон залуу эрдэмтэн маань энэ удаагийн энэ эмхтгэлдээ судлал шүүмж, орчуулгаа оруулжээ. Япон ном шиг энэ номын хамгийн төгсгөлд орсон орчуулгын шүлгүүдээс нь санаснаа эхэлж хэлье! гэж бодл...

2012-04-05
Мөнгийг хайрлавал тэр ч таныг хайрлах болно

Та мөнгөтэй болмоор байна уу?

Мөнгө таны харилцаанд маш мэдрэмтгий байдаг. Энэ ертөнцөд бүх юм уяалдаа холбоотой гэдэг нь мэдээжийн хэрэг, таны харилцаа л маш тодорхой хариу үйлдлийг төрүүлдэг. Жишээ нь, аравтын дэвсгэр дээр чухам юу дүрслэгдсэн байдаг вэ? Хэрвээ хариулахдаа түгдэрч байвал та мөнгөний тухай муу мэддэг юм байна. Иймд мөнгө ч таны харьцааг мэдэрдэг юм.

 

  1. Мөнгөн дэвсгэрт таныг би мэднээ. Бүх мөнгөн дэвсгэртүүдтэй анхааралтай танилцацгаая. Нухацтай хар, үнэрлэ, зарим хүмүүс мөнгийг үнэргүй гэж ярьдаг нь буруу юм, тэд чинь өөрийн гэсэн үнэртэй. Түүгээр ч барахгүй дол...
2012-04-03
АНГЛИ-МОНГОЛ ЗҮЙР СЭЦЭН ҮГИЙН САН

Better an apple given than even

Авч сурахаар өгч сур.

A change is as good as a rest.
Ажлаа солих нь амралт болно.

Fortune knocks once at least at every man’s gate.
Аз айл бүхний хаалгыг нэг л тогшдог, авбал аз нь тэр, алдвал эз нь тэр.

Failure teaches success.
Алдаа амжилтын багш.

Honours change manners.
Алдар нэр ааш эвдэнэ, авгай хүүхэн амьдрал эвдэнэ, архи дарс амь эвдэнэ.

No great gain without some small loss.
Алдахгүйгээр аварга болохгүй.

The apple never falls far from the tree.
Эх нь хээр алаг бол унага нь шийр алаг.
орч.Алим унаад холдохгүй, айл хэсээд амьдрахгүй.

Nightinga...
2012-04-03
ом маа ни бад мэ хум-ын учир

Эх болсон зургаан зүйл хамаг амьтны оройн дээд нь тэнгэр нар бөгөөд түүнийг ом гэж томьёолно. Түүний дараах нь асар нар бөгөөд ма гэж тодорхойлно. Гурав дахь нь ни буюу хүн. Дөрөв дэх нь бад буюу адгуус, тав дах нь мэ буюу бирд, зургаа дах нь хум буюу там юм. Бүгдээрээ нийлээд ом маа ни бад мэ хум гэсэн маанийн зургаан үсэг болно." Л.Түдэв, "Оройгүй сүм"

...
2012-04-02
ИХ БРИТАНИЙ АЛДАРТ ДУУЧИН АДЕЛЬ МОНГОЛД ИРЭХ ГЭЖ БАЙНА
За Их британий алдарт дуучин Адель Монголд ирэх сарын дундуур ирэх гэж байгаа гэнэ.

Энэ талаар саяхан түүний фен клуб болон Facebook хуудсан дээр мэдээлсэн байна.


Иймээс Монголчууд бид алдарт дуучныг тоглолтыг ирэх сарын дундуур амьдаар нь үзэж нэгэн үдшийг сайхан өнгөрүүлэх боломжтой болж байгаа юм байна.







Энэхүү боломжийг олгож байгаа www.edu.blogmn.net -ийн хамт олон баярлалаа.






Өнгөрсөн 4 сарын 1 гэж.
Comment үлдээхээ мартав аа

...
Энэ блог 1838788 удаа нээгдэв.