2015-02-17
Модон хонь жилийн зүг, мөр гаргах зурхай. 2015 он
 XVII жарны модон морь жилийн халааг модон хонь буухиалах шинийн нэгний ёслол эхлэхэд хэдхэн хоног үлджээ. Энэ өдөр нийт сүсэгтэн олон хэрхэн зүг мөрөө гаргах албан ёсны тайлбарыг Монголын бурхны шашинтны төв Гандантэгчинлэн хийдтэй хамтран “Өдрийн сонин" нийтэлж байна.

Энэ жилийн шороон үхрийн зурлага

Шинэ жаран тоологдохтой зэрэгцүүлэн зурчихсан он болгоны хуваарийн дагуу одоо ирж байгаа хөхөгчин хонь жил маань "Галзууруулагч" хэмээх модон хонь жил гэж түүхэнд тэмдэглэгдэх юм байна. Зурхайчид уламжлал ёсоор ирэх жилийн шороон үхрийн зурлагыг зурсан байна. Үүнийг Гандантэгчинлин хийд тайлснаар ...

2015-02-17
Цагаан сарын шинийн нэгний өглөө зүг мөр гаргах нь. 2015 оны хонь жил
 Монголчууд эрт дээр цагаас эхлэн цагаан сарын шинийн нэгний өглөө хот айлын ахлагч мөрөө гаргах зан үйлийг хийдэг нэгэн зан үйлийг гүйцэтгэсээр ирсэн. Өрхийн тэргүүлэгч нар мандахын өмнө бүрэн хувцас өмсөж, морио унан цог хийморийнхоо зүг рүү чиглэн гараад овоонд очиж, цагаан эсгий дэвсэн идээ будааны зүйлийг залж, нутаг орны газар, усны эзэд болон эзэн сүлдэнд дээжийг өргөөд, тэнгэр сүлдэнд мөргөж, буян хишгийн зүгээсээ гэр рүүгээ хандан ирнэ. Энэ бэлгэдэл нь тухайн шинэ жилд нүүдэл, суудал, арилжаа наймаа, ашиг хонжоо, ан гөрөө хийх зэрэг элдэв үйлд цог хийморьтой байж, их олз омогтой эргэн...
2015-02-11
ХҮН ЧАНАР

Хүн чанар маань үргэлж намайг шоглож явдаг юм. Сэтгэлийн минь дотор уйдаж гансарсан хүн чанар маань хийх юмаа олж ядаад л намайг тийнхүү гоочилдог байх. Тэр яг л сармагчины монш гэсэн үг. Юм л болбол дүрсгүйтэн тонгочиж хэл амны бай болно. Миний хүн чанар их хачин л даа. Ерөөсөө зүгээр байж чаддаггүй юм. Би ч гэж би. Түүнийг номхотгож чадахгүй дураар нь гаргаж орхиод бусдын ад болно. Өчигдөр гэхэд л тун дажгүй царайлаг бүсгүйд хүн чанараасаа болоод арай л алгадуулчихсангүй. Түүнтэй би зөөврийн тэрэгний буудал дээр тааралдсан юм л даа. Уул нь бүсгүй хэрэндээ л их гоёж гоодсон байсан. Харамсалта...
2015-02-09
Компьютерийн вирус
Компьютерт зөвшөөрөлгүйгээр нэвтрэх чадвартай, тодорхой үүрэг, зорилготой программыг вирус гэж олйгож болно. Өөрөөр хэлбэл вирус нь хэрэглэгчдэд мэдэгдэлгүйгээр, түүний зөвшөөрөлгүй компьютерт нэвтэрч чаддаг, мөн тодорхой үүргийг биелүүлэх чадвартай байна. Жишээлбэл: зарим вирус ехе файлуудыг гэмтээдэг бол, зарим нь компьютерийн санах ойд байрлан файлыг өөрчлөх зорилгоор үүсэж байсан бол одоо компьютерийн технологи, компьютерийн сүлжээ өргөжин тэлэхийн хэрээр вирусын зорилго нь ч улам бүр өргөн хүрээг хамрах боллоо. Үргэлжлэлийг эндээс татна уу.
...
2015-02-09
Багшаар ажиллах эрх олгох шалгалтын бүртгэл эхэллээ
Сургуулийн өмнөх болон бага, дунд боловсролын байгууллагад багшаар ажиллах эрх олгох шалгалтын бүртгэл 2015 оны 02 дугаар сарын 04 -ний өдрөөс 2015 оны 02 дугаар сарын 28 -ний өдрийг дуустал бүртгэж эхэллээ. Тус шалгалтад бүртгүүлэгч нь багшийн мэргэжлээр (багш бакалавр) их, дээд сургууль төгссөн байх ёстойг анхаарна уу!!! Бүртгэлд хамрагдах бол  БМДИ-тйн http://shalgalt.itpd.mn/  орж бүртгүүлнэ үү 
...
2015-01-23
Хүн үхсэний дараах 49 хоногт яадаг вэ?
энэ удаа үхлийн дараах 49 хоногийн тайлалыг өгүүлсэн “Бардо Тойдол” хэмээх ховор нандин судрыг та бүхэнд толилуулж байна. Энэ судар нь хүний оршихуйн нууцад хүрэх түлхүүр юм.

“Бардор Тойдол” -ийг үгчлэн орчуулбал “Сонссоны хүчээр чөлөөлөгдөх” гэсэн утгатай бөгөөд энэхүү судар нь Түвдийн эрдэмтэн мэргэдийн олон зуун жилийн турш үе дамжин цуглуулсан баримтуудаас бүрддэг юм.

Энэ судрыг нас нөгчиж буй хүнд буюу нэгэнт өнгөрсөн хүнд уншиж өгдөг байсан ч зөвхөн дээгүүр зиндааны лам нар л унших эрхтэй нууц судар байсныг дурдах нь зүйтэй болов уу. Энэ сударт тэмдэглэснээр Бардын зургаан шат ...

2015-01-08
Түүх биднээс холдох тусам..!

Р.Энхтамирын “Түүх биднээс холдох тусам байгалийн үзэгдэл болох нь улам тодорно” номын хэсгээс толилуулж байна.

Өмнөтгөл
Энгэр газрын цас хайлж халтар тармаг болж, хотын гудам бүхэлдээ шавар шавхайнд дарагдан өнгө зүсээ алджээ. Зай завсаргүй урсан өнгөрөх авто машины хөлийн тоос,  дуу чимээ нь хотыг тэр чигт нь ядраан сульдааж буй мэт санагдах ба  хахир хүйтэн өвөл хэдий нь ард хоцорсон ч хүмүүс утаа  шингэсэн өвлийн зузаан хувцаснаасаа хараахан салж амжаагүй түүртэн явах нь тэднийг их л бухимдуу явнуудаа гэж бодогдохоор харагдана.   

Хааяа...
2014-12-31
Шинэ жилийн мэндчилгээний үг

Угтах оноо бүтээлээр дүүрэн
Урам тэтгэсэн амжилтаар баян
Зорьсон зүйлс тань өөдрөг байж
Зоосны бурхан таныг ивээж
Гэгээн гэрлээр гэр чинь гийж
Гэрэлт оюунаар ухаан чинь тэлж

Ариун хүсэл тань амьдрал болж
Аз жаргалаар дүүрэн явахыг хүсэн ерөөе!

———————————————————————————–

Ширхэглэн будрах цагаан цастай
Чимэглэн гоёсон ногоон гацууртай Ширээ тойрсон хайртай хүмүүстэйгээ
Шинэ оноо сайхан угтаарай!

———————————————————————————–

Улиран одож буй хуучин он танд
Ухаарал баяслыг хайрлаж
Угтан авч буй шинэ он танд
Урам зориг, амжилт бүтээл, аз жаргалын дээдийг бэлэглэг.
Шинэ ...

2014-12-02
Хэл сурах НУУЦ

Хэл сурах НУУЦ 1: Нэг сэдвийг дагнан сонсох

 

"Нэг сэдвийг дагнан сонсох" гэдэг нь нэг сэдвийг олон талаас нь олон хувилбараар сонсохыг хэлдэг. Энэ нь олон сэдвийг төлөвлөгөөгүй сонсохоос хамаагүй хүчтэй арга юм. Олон сэдэв сонсож хичээллэдэг оюутнаас нэг сэдвийг олон талаас нь сонсож хичээллэдэг оюутан маш богино хугацаанд сайн ярьж сурдаг.

Нэг сэдвийг олон талаас нь илэрхийлэхийн тулд тодорхой хүрээний багц үгийн сан, хэллэгүүдийг ашигладаг. Өөрөөр хэлбэл түүнд ойролцоо болон ижил утгатай үг хэллэгийг түлхүү ашигладаг гэсэн үг. Тиймээс ойлгогдох нь илүү хялбар юм.

Эцэст нь та эдгээр ү...

2014-06-04
МАНЖИЙН ЭНХ-АМГАЛАН ХААН
Энх-Амгалан хаан Монгол хатнаас төрсөн анхны Манж хаан бол Энх-Амгалан байсан юм. Тэрээр 1662 онд 8 настайдаа хаан суужээ. Тэрээр 61 жил төр барьсан бөгөөд түүний үеийг Канси хааны үе хэмээнэ. Энх-Амгалан хааны үед Манж гүрэн хөгжлийнхөө оргилд хүрсэн гэдэг. Түүний эмэг эх нь Монголын Цахараас гаралтай хүн байсан бөгөөд Амарлингуй хэмээх нэрээрээ түүхэнд мөнхөрсөн хатан юм. Манжийн хаан болсоны дараа Энх-Амгалан хаан бүх амьдралаа Монголыг эзлэхэд зориулсан гэж хэлж болно. Тэрээр Мин улсын үлдэгдлийн бослогыг амжилттай дарж, 1683 онд Тайванийг эзэлсэнээр Хан үндэстэнг нэгтгэжээ. Хятадууд Эн...
2014-04-29
2014 ОНД СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГЫН БАГШИЙН МЭРГЭЖЛИЙН ЗЭРЭГ ОЛГОХ АЖЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛАХАД БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛУУД
Мэргэжлийн зэрэг олгох шалгуур үзүүлэлт:

3.1. Багш, ажилтанд мэргэжлийн зэрэг олгохдоо дараах нийтлэг шалгуур баримтална. Үүнд:

3.1.1. Багшлах эрхтэй байх-Багшлах эрхийн үнэмлэх,  мэргэжлийн зэргийн үнэмлэх хуулбар, эх хувийн хамт

3.1.2. Багшийн ёс зүйг чанд сахин, холбогдох хууль тогтоомжийг мөрдөн  ажилласан байх-Дүүргийн ёс зүйн хорооны тодорхойлолт

3.1.3. Суралцагч нэг бүрийн авьяасыг нээх, хөгжлийг дэмжих арга зүй, технологийг эзэмшсэн байх-Багш суралцагчийн онцгойлсон амжилтын батламжууд

3.1.4. Судалгаа хийх, гадаад хэл, мэдээлэл технологийн зохих түвшний мэдлэг, чадварта...

2014-04-29
Бага насны хүүхдийг хөгжүүлэх сургалтын орчны судалгаа
Магистрант Т.Сувдмаа

                                             Агуулга

Оршил                                                                                                                                                                                                                                                                            

Нэгдүгээр бүлэг. Хүүхдийн сургалтын орчны онол арга зүйн асуудал

1.1   БНХ-ийн сургалтын орчин                                                                                               

Хоёрдугаар бүлэг: БНХ-ийг хөгжүүлэх  сургалтын орчныг суд...

2014-04-07
Ж, Ч, Ш-ийн дараах эгшгийн тухай
Ж, ч, ш-ийн дараах эгшгийн тухай дүрмийг орууллаа.

1. Эр үгийн эхний ж, ч, ш гурвын дараа богино и эгшиг бичихгүй, а, о, у гурвын нэгийг бичнэ. Жишээлбэл: шар, чагтага, жаргалан, шороо, чоно, чухал, шугам гэх мэт.

2. Эм үгийн эхний ж, ч, ш-ийн дараа богино э эгшгийг бичихгүй, и, ө, ү гурвын нэгийг бичнэ. Жишээлбэл: жил, чимээ, ширээ, чөлөө, шөнө, жүжиг, шүдлэн гэх мэт.

3. Эр, эм ямар ч үгийн дунд орсон ж, ч, ш гурвын дараа балархай эгшиг бичих шаардлага гарвал дандаа и эгшиг бичнэ. Жишээлбэл: ажил, ашиг, ишиг, хөгжил, учир, дэвших гэх мэт.

4. Ж, ч, ш-ийн дараа ямар ч урт эгшгийг бичиж б...

2014-03-10
Хүүхэд нэг бүрийн хөгжлийг дэмждэг багшийн ажлыг үнэлж дүгнэх арга зүй, аргачлал
Хүүхэд нэг бүрийн хөгжлийг дэмждэг багшийн ажлыг үнэлж дүгнэх арга зүй, аргачлал

СӨБ-ын багш нарын ажлыг үнэлж дүгнэх аргачлалыг дэлгэрэнгүйгээр энд дарж уншина уу
2014-03-05
Хүүхдийн оюун ухааныг хөгжүүлэх 10 арга

Хүүхдийн оюун ухааныг хөгжүүлэх 10 арга
Илүү ихийг хүсвэл энд дарна уу




Энэ блог 1764866 удаа нээгдэв.