2014-12-2
Хэл сурах НУУЦ

Хэл сурах НУУЦ 1: Нэг сэдвийг дагнан сонсох

 

"Нэг сэдвийг дагнан сонсох" гэдэг нь нэг сэдвийг олон талаас нь олон хувилбараар сонсохыг хэлдэг. Энэ нь олон сэдвийг төлөвлөгөөгүй сонсохоос хамаагүй хүчтэй арга юм. Олон сэдэв сонсож хичээллэдэг оюутнаас нэг сэдвийг олон талаас нь сонсож хичээллэдэг оюутан маш богино хугацаанд сайн ярьж сурдаг.

Нэг сэдвийг олон талаас нь илэрхийлэхийн тулд тодорхой хүрээний багц үгийн сан, хэллэгүүдийг ашигладаг. Өөрөөр хэлбэл түүнд ойролцоо болон ижил утгатай үг хэллэгийг түлхүү ашигладаг гэсэн үг. Тиймээс ойлгогдох нь илүү хялбар юм.

Эцэст нь та эдгээр ү...

2014-6-4
МАНЖИЙН ЭНХ-АМГАЛАН ХААН
Энх-Амгалан хаан Монгол хатнаас төрсөн анхны Манж хаан бол Энх-Амгалан байсан юм. Тэрээр 1662 онд 8 настайдаа хаан суужээ. Тэрээр 61 жил төр барьсан бөгөөд түүний үеийг Канси хааны үе хэмээнэ. Энх-Амгалан хааны үед Манж гүрэн хөгжлийнхөө оргилд хүрсэн гэдэг. Түүний эмэг эх нь Монголын Цахараас гаралтай хүн байсан бөгөөд Амарлингуй хэмээх нэрээрээ түүхэнд мөнхөрсөн хатан юм. Манжийн хаан болсоны дараа Энх-Амгалан хаан бүх амьдралаа Монголыг эзлэхэд зориулсан гэж хэлж болно. Тэрээр Мин улсын үлдэгдлийн бослогыг амжилттай дарж, 1683 онд Тайванийг эзэлсэнээр Хан үндэстэнг нэгтгэжээ. Хятадууд Эн...
2014-4-29
2014 ОНД СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГЫН БАГШИЙН МЭРГЭЖЛИЙН ЗЭРЭГ ОЛГОХ АЖЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛАХАД БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛУУД
Мэргэжлийн зэрэг олгох шалгуур үзүүлэлт:

3.1. Багш, ажилтанд мэргэжлийн зэрэг олгохдоо дараах нийтлэг шалгуур баримтална. Үүнд:

3.1.1. Багшлах эрхтэй байх-Багшлах эрхийн үнэмлэх,  мэргэжлийн зэргийн үнэмлэх хуулбар, эх хувийн хамт

3.1.2. Багшийн ёс зүйг чанд сахин, холбогдох хууль тогтоомжийг мөрдөн  ажилласан байх-Дүүргийн ёс зүйн хорооны тодорхойлолт

3.1.3. Суралцагч нэг бүрийн авьяасыг нээх, хөгжлийг дэмжих арга зүй, технологийг эзэмшсэн байх-Багш суралцагчийн онцгойлсон амжилтын батламжууд

3.1.4. Судалгаа хийх, гадаад хэл, мэдээлэл технологийн зохих түвшний мэдлэг, чадварта...

2014-4-29
Бага насны хүүхдийг хөгжүүлэх сургалтын орчны судалгаа
Магистрант Т.Сувдмаа

                                             Агуулга

Оршил                                                                                                                                                                                                                                                                            

Нэгдүгээр бүлэг. Хүүхдийн сургалтын орчны онол арга зүйн асуудал

1.1   БНХ-ийн сургалтын орчин                                                                                               

Хоёрдугаар бүлэг: БНХ-ийг хөгжүүлэх  сургалтын орчныг суд...

2014-4-7
Ж, Ч, Ш-ийн дараах эгшгийн тухай
Ж, ч, ш-ийн дараах эгшгийн тухай дүрмийг орууллаа.

1. Эр үгийн эхний ж, ч, ш гурвын дараа богино и эгшиг бичихгүй, а, о, у гурвын нэгийг бичнэ. Жишээлбэл: шар, чагтага, жаргалан, шороо, чоно, чухал, шугам гэх мэт.

2. Эм үгийн эхний ж, ч, ш-ийн дараа богино э эгшгийг бичихгүй, и, ө, ү гурвын нэгийг бичнэ. Жишээлбэл: жил, чимээ, ширээ, чөлөө, шөнө, жүжиг, шүдлэн гэх мэт.

3. Эр, эм ямар ч үгийн дунд орсон ж, ч, ш гурвын дараа балархай эгшиг бичих шаардлага гарвал дандаа и эгшиг бичнэ. Жишээлбэл: ажил, ашиг, ишиг, хөгжил, учир, дэвших гэх мэт.

4. Ж, ч, ш-ийн дараа ямар ч урт эгшгийг бичиж б...

2014-3-10
Хүүхэд нэг бүрийн хөгжлийг дэмждэг багшийн ажлыг үнэлж дүгнэх арга зүй, аргачлал
Хүүхэд нэг бүрийн хөгжлийг дэмждэг багшийн ажлыг үнэлж дүгнэх арга зүй, аргачлал

СӨБ-ын багш нарын ажлыг үнэлж дүгнэх аргачлалыг дэлгэрэнгүйгээр энд дарж уншина уу
2014-3-5
Хүүхдийн оюун ухааныг хөгжүүлэх 10 арга

Хүүхдийн оюун ухааныг хөгжүүлэх 10 арга
Илүү ихийг хүсвэл энд дарна уу




2014-2-25
Монгол хэлний зөв бичгийн дүрэм (бүрэн эхээр)


1983 онд зохиогдсон Ц.Дамдинсүрэн, Б.Осор нарын “Монгол үсгийн дүрмийн толь” номыг "Ангууч" програмын гарын авлага дотор оруулсныг бүрэн эхээр Windows-1251 тэмдэгтээс Unicode-руу Бадаа-гийн хөрвүүлэгчийг ашиглан хөрвүүлж, дор хүргэж байна.

Монгол үсгийн цагаан толгой - Дүрэм №1-2

Эгшиг үсгийн тухай - Дүрэм №3-7

Эгшиг зохицох ёс - Дүрэм №8-9

ы, ий хоёрыг ялгаж бичих дүрэм - Дүрэм №10

Я-гийн төрлийн үсгүүдийн тухай - Дүрэм №11-14

Балархай эгшиг үгийн эцэст орохдоо - Дүрэм №19

Ялгах эгшгийн тухай - Дүрэм №24

Гээг...

2014-2-20
БАЙГАЛИЙН УХААНЫ ХИЧЭЭЛҮҮДИЙН ИЖ БҮРЭН ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙГ ОРУУЛЖ БАЙНА

 

“ӨГӨӨМӨР МОН ТЕХ” ХХК БАЙГАЛИЙН УХААНЫ ХИЧЭЭЛҮҮДИЙН ИЖ БҮРЭН ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙГ ОРУУЛЖ БАЙНА

 

Монголын боловсролыг 2006-2015 онд хөгжүүлэх мастер төлөвлөгөө, Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 120 дугаар тогтоолоор батлагдсан “Үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх төлөвлөгөө”-ний 186.2, “Боловсрол шинжлэх ухааны яамны 2013-2016 оны төлөвлөгөө”-ний 2.9.31.2 дугаар заалтын зорилтуудыг хэрэгжүүлэх зорилгоор Ерөнхий боловсролын сургуулийн байгалийн ухааны сургалтын  сорилт, туршилтын хичээлүүдийн өнөөгийн байдлыг судалж,  стандартын хэрэгжилтийг хангахуйц  босго түвшний агуулгыг боловс...

2014-2-14
МАТЕМАТИКИЙН БАГШ: ГАЙХАМ УУ, АЙМШИГ УУ?
                                                                                                         Мэргэжил бүхэн сайхан. Тэдгээр дотроос багш бүр сайхан, математикийн багш гайхам сайхан. Угтаа ийм л гайхам сайхан  мэргэжлийг муутган муруйлгасаар  гамшиг, аймшиг болгох нь амьдралд ч, танхимд ч, ер нь энд, тэндгүй л түгээмэл байх.   Сэтгэл дутаж, зүтгэл дундран, хайр үгүйрч хар элбэгшихэд  сайхан ингэж амархаан муухай; гайхам тэгэж хялбархаан аймшиг болно.  Хүний доройтол гайхам мэргэжлийг аймшиг болгон ийнхүү хувиргана.  Доройтлын хувьсагчийн дорд утгыг хайрынхаар солиход муухай  сайх...
2013-12-20
ОЮУНЫ ЧАДАМЖАА ХӨГЖҮҮЛЭХ

1. Мэдээллийг хүлээж авах чадвар

Мэдээллийн хэмжээ өсөн нэмэгдэж байгаа өнөө үед түүнийг богино хугацаанд хурдан хүлээн авч ойлгодог байх нь чухал юм. Хэрвээ бид ийм чадваргүй бол ямар ч удаан хугацаанд хэчнээн мэрийгээд үр дүнгүй байх болно. Нэг номыг хоёр цаг уншаад агуулгыг нь бүрэн ойлгодог хүн тусгай сургалтаар уг номоо нэг цагийн дотор уншаад ойлгодог болчихвол түүний мэдээллийг хүлээн авч ойлгох чадвар нь 2 дахин нэмэгдэнэ гэсэн үг.

(а) Хурдан унших нь мэдээллийг богино хугацаанд хүлээн авах чадварыг өсгөдөг.

Хурдан унших дасгал хийснээр хүмүүсийн унших хурд ердийн уншилтаас 10, 20, ...

2013-9-23
Үнэлгээнд суурилсан сургалтын хөтөлбөр боловсруулах арга зүй

Үнэлгээнд суурилсан хөтөлбөр боловсруулалт

/Блумын таксономын жишээн дээр/

 

Зөвлөх багш. Магистр. Сургагч багш Л.Оюунбат

                                

Өмнөтгөл

Боловсролын үнэлгээг бодит, бодит бус хэмээн ангилдаг. Тэгвэл бодитой үнэлгээг хийхдээ:

       Юуны тулд үнэлэх вэ?

       Юуг үнэлэх вэ?

       Юугаар үнэлэх вэ?

Эдгээр үндсэн гурван асуулт тавигддаг. Өнөөдөр багш бид хүүхдийг оновчтой сургаж үнэлж, дүгнэх гэсээр их цаг хугацаа зарцуулсаар л байна. Энэ удаа дан ганцхан үнэлгээний тухай бус, түүнийг тойрсон асуудлууд, ялангуяа хичээлийн үнэлгээ, хүрэх үр дүнд тулгу...

2013-8-20
2013-2014 оны хичээлийн жилд ЕБС, цэцэрлэгийн сул ажлын байр

2013-2014 оны хичээлийн жилд ЕБС, цэцэрлэгийн сул ажлын байр

 

Нийслэлийн Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн хувьд багшлах боловсон хүчний нөөц, өрсөлдөөн дараалал ихтэй байдгаас үүдэн гарах сөрөг асуудлыг шийдвэрлэх, мэргэжлийн чадварлаг багш, ажилтнаар хангах зорилгоор 2013-2014 оны хичээлийн жилд сургалтын менежер, арга зүйч, нийгмийн ажилтан, багшийн ажлын байрыг нийтэд ил тод мэдээлж, сонгон шалгаруулалтаар сургалтын байгууллагыг чадварлаг боловсон хүчнээр ханган бэхжүүлэхээр ажиллаж байна.

...

ЕБС-иудад гарсан сул ажлын байрны захиалга

2013-4-12
Төрийн албан хаагчийн шалгалтыг хэрхэн амжилттай өгөх вэ? Өчүүхэн зөвлөмж
Төрийн албан хаагчийн шалгалтыг хэрхэн амжилттай өгөх вэ? Өчүүхэн зөвлөмж

               Саяхан төрийн албан хаагчийн шалгалт өгөх гээд энэ талаар Гүүглээс хайж үзэхэд “хэрхэн төрийн албаны шалгалтыг амжилттай өгсөн” тухай сайт, блогоос олигтой мэдээлэл бараг л олдоогүй юм. Тэгээд төрийн албаны шалгалт өгсөн ганц нэг найз нөхөд, ах нараасаа сураглахад “тестийн номоо л сайн ажил” гэсэн маш энгийн бөгөөд амархан зүйлийг хэлж билээ.

            Тэр нь үнэхээр санаанд бууж өгөхгүй байлаа. Яагаад санаанд бууж өгөхгүй байсан гэхээр хэдхээн тест ажлаад л ...

2013-4-11
Овог, ургийн бичгийн тухай
Цэлгэр хотын гудамжаар намс намс алхлах, дээлээ аятайхан хөөрөгдөж бүсэлсэн, нилээн хал үзэж хашир суусан гэмээр өвгөн надад нэг л дотно санагдаж өөрийн эрхгүй түүний зүг намайг хөтөллөө. Өвгөний мэнд усыг мэдэж танилцахад шинэ үеийн “зантай” хөгшчүүл лав биш гэдгийг би мэдэв…
Би ярианыхаа завсраар “Түүхээ мэдэхийн ач тусын тухай” асуувал өвгөний нүд сэргээд явчихлаа.
- Байлгүй яахав дээ хүүхээ гэж хэлээд нилээн тухалж суугаад яриагаа ийнхүү эхлэв
Эртхэндээ намайг бага байхад манай голд Цэрмаа гэж сайхан охинтой баян Доржийнх гэж айл урд голоос нүүж ирсэн юм. Би эгчгүй байсан болоод ч тэрүү...
Энэ блог 1509740 удаа нээгдэв.
idiomatic-dormant