2010-08-23
Дэлхийн боловсролын түүх

"Дэлхийн боловсрол" номын үргэлжлэл...


1.2. Спартын хүмүүжил

            Спартын хүмүүжлийн үндсэн зорилго нь тэвчээртэй, зоригтой, дайснаа үл өрөвдөгч дайчин эрийг хүмүүжүүлэхэд оршино. Энэ нь тэдний хүмүүжил, сургалтын тогтолцооны зорилтыг тодорхойлдог байна. Хүмүүжлийн хатуу чанд тогтолцоо нь хөвгүүд хүчтэй, дуулгавартай, аймшиггүй болон төлөвшихөд чиглэгдэнэ.  


                                                                                   Платон (МЭӨ 427-347 он)

Сократын шавь болох Платон нь бүх бодитой зүйлсийн үндэс болох мөнхийн санааны тухай сургаалыг боловсруулсан юм. Тэрээр...

2010-06-17
ДЭЛХИЙН БОЛОВСРОЛЫН ТҮҮХ
Блогт минь байнга зочилж байдаг та бүхэндээ "Дэлхийн боловсролын түүх"-ийг цувралаар хүргэж байна. Энэхүү номыг түгээхэд гүн туслалцаа үзүүлсэн Боловсролын хүрээлэнгийн ЭША Н.Энхцогт ахдаа болон номын зохиогч Ц.Нина нарт талархсанаа илэрхийлье.
Хэрэв уншигч та эл номыг хэвлэмэл байдлаар худалдан авахыг хүсвэл миний мейл хаяг руу хандана уу.


Нэг. Эртний үе

1.Эртний Грек

1.1. Афины хүмүүжил

Эртний Грект бүр анхнаасаа хүүхдийн хүмүүжилд ихээхэн анхаарал тавьж байв. Афин дахь хүмүүжлийн гол зорилго оюун ухаан, гоо зүй, бие бялдрын хөгжилтэй, биеийн гоо сайхныг ёс суртахууны сайн үйлтэй хосл...

2010-06-02
Монголчуудын боловсролын түүхэн дэх бичиг үсэг

Н.Энхцогт

 

Аливаа улс орон, үндэстэн ястны соёлын хөгжлийн нүүр царай, түвшинг ард түмнийх нь боловсролын хэмжээ харуулах ба боловсрол нь мэдлэг, чадвар, дадал эзэмшсэний үр дүн бөгөөд эрдэм ном, бүтээл туурвил, аливаа ажил үйлсэд мэргэжин дадсан байдал юм. “Боловсрол гэдэг нь соёлт хүний эзэмшвэл зохих эрдэм мэдлэг, арга барил, чадвар, дадлын тогтолцоо” хэмээн Монголын нэвтэрхий тольд дурдсан байна. Нийгэм хувь хүнээс юу шаардаж байгааг ханган биелүүлж байгаа нь тухайн улсын боловсролын тогтолцоо өөрийн нийгмийн үүргээ гүйцэтгэж буй хэрэг бөгөөд энэ нь нэг талаараа боловсролын хэрэгл...

2010-06-02
Монголын уламжлалт сурган хүмүүжүүлэх ухаан

Н.Энхцогт

 
2.1. Монголчуудын уламжлалт сурган хүмүүжүүлэх сэтгэлгээ

 Хэдийгээр монгол туургатан ард түмэн олон мянган жилийн турш нүүдлийн мал аж ахуй эрхлэн, өргөн уудам нутаг дэвсгэр дээрээ дураар нүүж, дөрвөн цагийн аясаар шилжин хөдөлж ирэхдээ суурин иргэд шиг хот байгуулж, сургууль соёлын төвлөрсөн газрууд, шинжлэн судлах байгууллага үүсгэн байгуулж байсангүй. Гэвч суурьшмал соёл иргэншилтэй улс үндэстнээс дутахгүйгээр өөрсдийн мэдлэг туршлагын оюуны асар их өвийг бүтээн бий болгож үеэс үед амаар болон хожим бичгээр уламжлуулан өдгөө хүрч иржээ.

Монголчуудын нүүдлийн иргэн...

2010-06-02
Богд Хаант Монгол улсын сургууль боловсрол
Н.Энхцогт 

 

Манжийн эзлэн түрэмгийллийн үед гадаад соёлт ертөнцөөс тусгаарлагдмал байсан монгол орон юуны урьд Орос улстай өргөн харилцаа холбоотой болж Европ иргэншлийн дэвшилтэт өв уламжлалтай танилцахын хамтад монголчуудын оюун санааны амьдралд шинэ шинэ зүйл нэвтэрч, Монголд ХХ зууны уур амьсгал орж, шинэтгэл сэргэлт үзэгдэх болов. Үүний нэг тод томруун жишээ нь тухайн үеийн нийгмийн тэргүүний оюунлаг хэсгийнхэн ард түмнийг сурган хүмүүжүүлэх, иргэний боловсролыг төрийн бодлого болгох, хүүхэд, залуучуудад шинжлэх ухааны мэдлэгийг системтэйгээр эзэмшүүлэх тухай олон талыг хамарсан са...

2010-05-27
БНСУ-ын хөрөнгө оруулалтын бодлого

БНСУ-ын эдийн засгийн хөгжлийн явцад Солонгосын Гадаадын хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих бодлого тухайн хөгжлийн зорилттой уялдаатайгаар өөрчлөгдөн хөгжиж ирсэн байна. Гадаадын хөрөнгө оруулалт, гадаадын хөрөнгийн тухай хуулийг анхлан 1962 онд баталж БНСУ худалдаа, хөрөнгө оруулалтыг дэмжих агентлаг (KOTRA) – ийг байгуулсан.

1998 онд Гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих хуулийг шинэчлэн шинэ хуулиар хөрөнгө оруулалтыг бэлэн мөнгө, үндсэн хөрөнгө, үйлдвэр, оюуны өмч, хувьцаа, үл хөдлөх хөрөнгө зэрэг хэлбэрээр оруулах боломжтой болгосон.

Ерөнхийлөгч Ким Дэ Жуний үед Гадаадын хөрөнгө ор...

2010-05-27
Эдийн засгийн хямрал – Протекционизм – Улс төрийн хямрал
Дэлхийн тэргүүлэх эдийн засгуудын 2008 оны макро эдийн засгийн үзүүлэлтүүдийн дүр зураг юм гэнээ. Монголын уул уурхайн үндэсний ассоциацийн бодлогын шинжээч хүний судалгаа юм байна. Мэргэжлийн үг хэллэг жаахан ихтэй л харагдаж байна. Ойлгож уншиж чадсан хэд нь сэтгэгдэлээ хуваалцана уу. Би л болсон хойно байгаа газрынхаа Монголыг сонирхогч томоохон компаниудын талаар болж л өгвөл нүдээ бүлтийлгэж, чихээ сортойлгоод л сууж байна. Энжой:

…Дэлхийн уул уурхайн номер нэг компани Австралийн BHP Billiton ч мөн санхүүгийн хувьд хүндрэлтэй байгаа газруудаасаа 6000 орчим ажлын бай...
2010-05-05
ҮЙЛИЙН СУДАЛГААНЫ АРГА ЗҮЙ

ҮЙЛИЙН СУДАЛГААНЫ АРГА ЗҮЙ

Эмхтгэсэн:          Мэргэжилтэн М.Оюун-Эрдэнэ
                                                                                  Мэргэжилтэн Х.Чинтогтох


ОРШИЛ

Багш нарын мэргэжил боловсролыг ажлын байранд нь дээшлүүлэх зорилготойгоор МУБИС, Английн Эксэтэрийн ИС, Данийн ОУБХТ-ийн хамтарсан “Outreach”,  Монголын бага дунд боловсролын хөгжлийг дэмжих нийгэмлэгээс Данидагийн дэмжлэгтэйгээр “Хөдөөгийн сургуулийн хөгжил” төслүүд сүүлийн жилүүдэд Хэнтий аймагт хэрэгжиж эхэлснээр үйлийн судалгааны арга зүй тодорхой хүрээнд нэвтэрч эхэлсэн. Тухайлбал “Outreach” төсөлд хамрагдсан ...
2010-03-10
ХАДНЫ МАНГАА

Намайг бага байхад эмээ ээж маань сахилгагүйтээд байвал хадны мангаа чамайг ирээд аваад явчихна шүү гэж айлгадагсан. Балчир үедээ итгээд “Нэг тийм айхавтар амьтан байдаг юм байна. Томоотой байн, үгэнд орохгүй бол намайг аваад явчихдаг юм байна” гэж боддог байлаа. Сүүлд том болсон хойно эмээгээ тэгж хэлэхээр тохуу хийгээд, дүү нарыг минь тэгж айлгахын сонсохоор инээд хүрдэг байж билээ. 

Хожим Монголын түүхийг уншиж байхад бас нэлээн хадны мангаанууд манай түүхэнд хэрэглэгдэж байжээ.

XYII–р зууны үед Монгол орон ханлигууд, аймгуудын хэмжээнд бутарч сарнихад Монгол орныг хүч тү...

2010-02-09
Цагаан сарын цадиг буюу Мичид одны бодрол
Монгол Улс 1206 онд байгуулагдсан тэр үеэс Чингисийн тоолол буюу жарны тоолол үүссэн гэдгийг гадаадын олон Монголч эрдэмтэн батлан, ном бүтээлээ туурвиж, эрдмийн цол зэргээ хамгаалж байхад харин бид өөрсдөө энэ тооллыг эргүүлж аль нэг улсад өгөх гээд л, инээдтэй ч юм даа.

Цаг хугацаа өнгөрч 1368 онд Тогоонтөмөр хаан улсын хамаг архиваа орхин Хятадаас шахагдан гарсан үеээс бидний Монголчууд түүхийн чухал эх сурвалжуудаа гээж, гаднын Монголч эрдэмтдийн нүдээр л харан, эх түүхээ эргээж олж чадахгүй яваа ховорхон орны нэг болжээ.

Урьдын түүхээ хадгалж үлдээгүй ийм орон бол эгээтэй хоёр далайн хоор...
2010-02-08
Critical Thinking. Dr. Phil Bayliss
2010-02-05
An introduction to Case Study Research
2009-12-25
"Монголын Нууц Товчоо" бол хятад түшмэдэд зориулсан сурах бичиг


Чи 13-р зуун, Чингис хаан, Их Монгол улсын тухай унших бүрд “Монголын нууц товчоо” гэдэг номын нэр байнга тааралдана. Энэ ном манай түүхийн гол сурвалж бичиг юм. “Сурвалж бичиг” гэж, тэр үеийн явдлыг бичиж үлдээсэн номыг хэлж байна.

Тухайн үед болсон явдлыг бичиж үлдээсэн ном дараа дараагийн үе үеийн эрдэмтдийн судалгааны материал болдог юм. Энэ “Нууц товчоо” гэдэг ном 1240 онд зохиогдсон байх гэж олон эрдэмтэн үздэг. Хэн гэдэг хүн бичсэний нь ч одоо мэдэхгүй. Эрдэмтэд янз янзаар л таамагладаг. Бүгд худлаа. Ийм “худлаа” таамаг дэвшүүлэхийн тулд шинжлэх ухаан байгаа юм чинь, судлаачид ...

2009-12-17
Хакер гэж хэн бэ?
Өнөөдөр компьютер бидний олонхийнх нь амьдралд чухал байр суурь эзлэх болжээ. Тэгвэл компьютерийг дагаад түүнтэй холбоотой элдэв асуудал урган гарах нь ойлгомжтой. Наад зах нь программуудтай хэрхэн ажиллахаас эхлээд вирус, сүлжээний гацаа, интернэт холболт, хакерын дайралт зэрэг хүндрэл, түвэгтэй асуудал олон. Бид энэ удаа уншигчдадаа “хакер” гэж хэн бэ, ямар ажиллагаа явуулдаг тухай багахан ойлголт өгөхийг зорилоо.
Компьютер гэгч зүйл дөнгөж гарч ирж байх үед “хакер” гэх нэр хүндтэй сонсогддог, ойлгогддог байлаа. Энэхүү нэрээр үйлдлийн системийн цөм, бүтцийг сайн мэддэг, түүний үй...
2009-12-15
Эссе гэж юу вэ?


Эссэ гэж юу вэ? Эссэ бол эх зохиох , найруулан бичихийн дээд эрэмбийн эрдэм бөгөөд том санааг товч бичихийн сургууль болно. Эх бүхэн эссэ болохгүй. Харин эссэ бол эхийн онцгой төрөл мөн. Эсээг "би" төвт биеэс санаа бодлоо дурсан санах , эргэцүүлэн тунгаах , шүүн дүгнэх, магадлан батлах арга хэлбэрээр биядэг, гүехэн биш гүнзгий санааг олон биш цөөн үгээр оноч цэцтэй үг , өгүүлбэрээр илэрхийлдэг задгай зохиомжтой , чөлөөт бичлэгтэй бичиг зохиолын онцгой нэгэн төрөл мөн. Франц хэлнээс гаралтай "essee" гэх үг нь"хэлний туршлага, оролдлого, найруулал , тойм, таталбар" гэх мэт олон утгатай ү...

Энэ блог 1882257 удаа нээгдэв.