2010-12-24
Оюуны бэрхшээлтэй хүүхдийн сурах тусгай хэрэгцээг илрүүлж хөгжүүлэх нь

         Оюуны бэрхшээлтэй хүүхдийн сурах тусгай хэрэгцээг илрүүлж  хөгжүүлэх нь

Хураангуй:

Улс орны хөгжил дэвшлийн үндэс нь бүтээх хүч, оюун ухаан, сэтгэх чадвар, арвин боломж бүхий хүн хэмээн үзэж, хүний хөгжлийг эн түрүүнд тавих болсон өнөө үед хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг нийгэм, хамт олноос тусгаарлахгүй, бүх хүүхэд тэгш эрхтэй байх, зарчмыг баримтлан хөгжүүлэх арга зам дэлхий нийтийн чиг хандлага болоод байгаа билээ.Гагцхүү тэдний нэмэлт хэрэгцээг харгалзан нийгмийн амьдралд бүрэн дүүрэн оролцох, хөгжих боломжтойгоор тогтолцоог бүрдүүлэхийн төлөө бид ажиллах шаардлага тавигдаж бай...

2010-12-16
Гоц авьяастан болох уу?

Гоц авьяастан болох уу?

Хүн бүрт онцгой чадварууд заяагдсан байдаг. Харин энэ сод авьяасаа илрүүлэх нь л чухал. Хүүхдийнхээ авьяас чадварыг хөгжүүлэхийнтулд яах ёстой вэ гэж үү?
Хамгийн түрүүнд хүүхдээ номтой нөхөрлүүлэх нь зүй, мэдээж энэ нь оюун ухааныг нь задалж өгнө. Санаа оноогоо цэгцтэй болгож цаасанд буулгахын тулд өнгө ашиглан ажилладаг болгох хэрэгтэй. Спорт сэтгэн бодох чадварыг дээшлүүлдэг тул биеийн тамирт анхаарах ёстой. Тамирчид гагц биеийн хар хүчээр бус ухаанаараа ялалт байгуулдаг. Эрүүл хоололтонд анхаарах учир нь „муу хоол“ нь „муу тархийг“ л т...

2010-12-16
ХҮҮХДИЙГ СУРГУУЛЬД БЭЛТГЭХЭД БАГШИЙН ҮҮРГИЙГ ДЭЭШЛҮҮЛЭХ АРГА ЗАМ (Цэцэрлэгт хамрагдсан 5 настай хүүхдийн жишээн дээр)
Монголын багш нарын “Оны шилдэг илтгэл шалгаруулах” - 2010  уралдаанд илтгэлийн СӨБ-ын багш нарын төрөлд тэргүүн байр эзэлсэн илтгэл

     Хашбат овогтой Нарантуяа нь      1984 онд Улаанбаатар хот дахь      Цэцэрлэгийн багшийн сургууль      төгсөж, хүмүүжүүлэгч багш      мэргэжил, 1997 онд УБ хотын      Сурган хүмүүжүүлэх ухааны      коллежийг цэцэрлэгийн      багш-арга зүйч мэргэжлээр,      2002 онд УБ хот Удирдлагын      академийг боловсролын      удирдлагын арга зүйч, зохион      байгуулагч мэргэшил, менежер      цолтой төгссөн. Боловсрол      судлалын магистр, Монгол      Улсын “Зөвлөх ...
2010-11-22
Дэлхийн боловсролын түүх - 4

2.5. Римийн сургуулиуд дахь багш, сурагчийн харилцаа

 

Римийн сургуулиудад багш сурагчийн харилцаа ямар байсан тухай баримтыг нэрт түүхч-сурган хүмүүжүүлэгч Квинтилиан “Илтгэгчийн хүмүүжлийн тухай”  номондоо тодорхой бичиж үлдээсэн байна.

 

                                                               Марк Фабий Квинтилиан (42 г. - ок. 118 г. )

“Илтгэгчийн хүмүүжлийн тухай” хэмээх 12 боть номондоо тухайн үеийн грек-римийн гүн ухаан, сурган хүмүүжүүлэх ном бүтээлийг нэгтгэн дүгнэж, мөн илтгэх урлагийн сургуулийн багш болох өөрийн туршлагаа ч оруулжээ. Энэхүү ажил сур...

2010-11-11
Харааны төөрөгдөл - 4
























































Өмнөхөөс арай өөр зурагнууд шүү. Сэтгэгдэл үлдээхээ мартав аа...

2010-10-28
Дэлхийн боловсролын түүх - 3
Дэлхийн боловсролын түүх - цувралаас
Луций Анией Сенека (МЭӨ 4 –МЭ 65 он. )

Философч, илтгэгч. Түүнийхээр хүмүүжлийн гол зорилго нь ёс суртахууны төгөлдөржилт ажээ. Байгаль болон өөрийгөө эзэмшинэ гэдэг нь хүний ёс суртахууны төгөлдөржилтийн үндсэн хэрэгсэл болох гүн ухааныг судлах явдал юм. Өөрийн ном бүтээлдээ хүний ёс суртахууны төгөлдөржилтийн хөтөлбөрийг боловсруулсан байна. Үүнийг хэрэгжүүлэх үндсэн арга нь хүнийг өөрийгөө хөдөлгөх болон бурханлаг чин хүсэлд хөтлөх явдал юм. Харин үндсэн хэрэгсэл нь наминчилсан, сурталчилсан харилцан яриа ажээ. Хүмүүжлийн үйл явцыг тодорхойлогч үндсэн ...

2010-10-26
Харааны төөрөгдөл - 3
үргэлжлэл -3



















































сэтгэгдлээ үлдээхээ мартав аа

2010-10-11
Харааны төөрөгдөл
"Харааны төөрөгдөл"  цувралаас....







































Манайхан сэтгэгдэл үлдээхээ мартав аа.

Үргэлжлэл бий...
2010-10-05
Дэлхийн боловсролын түүх
"Дэлхийн боловсрол" номын үргэлжлэл
1.3. Эллинизмийн үе (МЭӨ 3-1 он)

Македоны Александр нас барсан үеэс (МЭӨ 323 он) эхлэн эртний Грек Римийн эзэнт улсын мэдэлд орох хүртэлх үеийг эллинизмийн үе хэмээн нэрлэдэг. Энэ үеийн хүмүүжлийн үндсэн үзэл баримтлал бие даасан, хэнээс ч үл хамаарах, хүчтэй цэцэн мэргэн бие хүнийг төлөвшүүлэх явдал байв. Энэ үед сургалтын төрийн байгууллагууд Грект олноор байгуулагдах болжээ. Чөлөөт иргэдэд зориулагдсан энгийн боловсролыг 7-12 насны хүүхдүүд эзэмшинэ. Илүү гүнзгий сургалтыг утга зохиол, яруу найргын урлаг судлах хэлний сургуулиудад олдог байв. Гимнасид х...

2010-10-05
Багш ээлжит хичээлд бэлтгэх
Хичээл нь сурган хүмүүжүүлэх зорилтыг хэрэгжүүлэх зориулалттай тогтоосон цаг хугацаанд тогтсон бүрэлдэхүүнтэй явагддаг, багш сурагчдын  хамтын үйл ажиллагаа билээ. Иймээс багш хичээлд сайн бэлтгэж чадвал хичээл сонирхолтой, үр дүн сайтай, сурагчдыг идэвхтэй оролцуулах нөхцөл бүрдэнэ.  Багшаас ээлжийн хичээлд бэлтгэх ажлыг  3 үе шаттай гүйцэтгэнэ.
А  Бэлтгэл ажил
Б. Урьдчилан төлөвлөх
В. Киррикюлим болон нэгж хичээлийн хөтөлбөр   боловсруулах
А.Бэлтгэл ажил.  Хичээлийг явуулах  нөхцөл байдлыг тодруулна. Үүнд : ямар сургуулийн ямар ангид заах , тэр ангийн ...
2010-10-01
Харааны төөрөгдөл
За нэг ийм зураг олж тавьлаа. Харааны төөрөгдөл гэхийм үү сэтгэлгээний төөрөгдөл гэхийм үү? эсвэл юу гэж нэрлэх юм бүү мэд.









































































Үргэлжлэл бий....

2010-09-29
Тухайн боловсролын үндэсний сургалтын хөтөлбөрийн бүтэц

Тухайн боловсролын үндэсний сургалтын хөтөлбөр нь:

1.    Удиртгал

2.    Үзэл баримтлал

3.    Хүлээгдэж буй ерөнхий үр дүн /Боловсролын стандарт дахь цогц чадамжид баримжаалан/

4.    Тухайн ангийн сургалтын хөтөлбөр гэсэн бүтэцтэй байна.

Сургалтын хөтөлбөрийн бүрэлдэхүүн тус бүрийн агуулгыг тодорхойлоход дараах баримт бичигт тулгуурлана. Үүнд:

-“Бага, дунд боловсролын киррикюлим болон стандартыг шинэчлэн хөгжүүлэх үзэл баримтлал” /БСШУ-ны сайдын 2002 оны 202 дугаар тушаалын хавсралт/

-Сургуулийн өмнөх ба бага, суурь, бүрэн дунд боловсролын стандартууд, УБ. 2004

-“Гүйцэтгэгч ба захи...

2010-09-16
Альберт Эйнштейн "Шинжлэх ухааны түгээмэл хэл"

            Хэмжээний хувьд маш бага боловч 1942 онд алдарт физикч Альберт Эйнштейний бичсэн энэхүү өгүүллийг түүхэнд “Эйнштейний сэрэмжлүүлэг” хэмээн үздэг. Дэлхийн II дайн ид дүрэлзэж байх үед фашист Германд цөмийн зэвсгийн асуудалд хурцаар анхаарч энэ талын ажлын суурь тавигдаад байсан нь А.Эйнштейний санааг ихэд зовоож байжээ. Шинжлэх ухааны нээлтүүдийн оргил болсон цөмийн удирдлагат урвал фашистуудын гарт орсон цагт хүн төрөлхтөнд ямар аюул занал учрахыг Эйнштейн сайн ойлгож байсан юм. Тиймээс ч энэ аюул заналыг сайтар мэдэж байсан хүний хувьд А.Эйнштейн нь энэхүү гүн ухааны утга агуулг...

2010-09-02
"Дэлхийн боловсрол"

"Дэлхийн боловсрол" номын үргэлжлэл...
Аристотель (МЭӨ 384/3-322/1 он)

Платоны шавь, Македоны Александрийн хүмүүжүүлэгч, нэрт философч. Аристотелийн бүтээлүүд тэр үеийн мэдлэгийн бүхий л салбарыг хамарч байв. Төрийн боловсролын бодлогыг дэмжиж байсан боловч, гэр бүл дэхь хүмүүжлийг үгүйсгээгүй. Гэр бүлийн ба нийгмийн боловсрол нь ерөнхий ба нэгжийн харилцан хамаарлаар зохицуулагдана. Түүнийхээр хүн бол нийгмийн ба улс төрийн амьтан юм. Тэрээр мөнхийн санааны тухай Платоны үзлийг шүүмжилж, хүүхдийн оюун ухаан төрөх үедээ “цэвэр самбар” мэт байдаг хэмээн үзсэн байна. Хүмүүжлийн гол зорилт ...

Энэ блог 1882242 удаа нээгдэв.