2010-12-24
HAPPY NEW YEAR
2010-12-24
Монголын багш нарын 2010 оны ур чадварын улсын уралдааны дүн

Монголын багш нарын 2010 оны ур чадварын улсын уралдааны дүн

Энэ хичээлийн жилд ур чадварын улсын уралдаанд аймаг, нийслэлээс нийт 28 багш оролцов. Энэ жилийн ур чадварын уралдаанд оролцсон багш нарын 40% нь 1-10 жил, 23% нь 10-20 жил, 37% нь 20-оос дээш жил тус тус ажилласан бөгөөд нийт багш нарын 85 хувь нь мэргэжлийн зэрэгтэй байгаа нь залуу багш нар мэргэжил, ур чадвар өсөж байна гэж үзэж болохоор байна.

Уралдаанд сүүлийн шатанд үлдсэн 9 багшийн оноо байрыг танилцуулья.

Багшийн нэр

Сургууль

Мэргэжил, заасан сэдэв

Авсан оноо

Эзэлсэн байр

1

О.Идэрсайхан

УБ,...

2010-12-23
Вэб хөгжүүлэлт, вэб хийх хоёрыг ялгах цаг болжээ

Вэб хөгжүүлэлт, вэб хийх хоёрыг ялгах цаг болжээ

Технологийн хурдацтай хөгжил бизнест илүү шинэ боломжуудыг нээсээр байна.
Үүний нэг жишээ бол вэб юм. 90 ээд оны сүүл 2000 оны эхээр интернэттэй
дөнгөж танилцаж эхэлж байсан манайхан вэб л гэвэл их л өнгөлөг, ганган,
дэгжин байлгахыг хүсдэг байсан.
Тэр үедээ ч вэбсайттай аж ахуйн нэгжүүд цөөхөн байж. Хамтлаг дуучид нь
өөрсдийгөө танилцуулах нэрийн хуудас гэдгийг гадарлаж байсан хэдий ч
бүрэн ойлгоогүйн улмаас тэгэсхийгээд гял цал болсон вэбсайтууд нь
хаагддаг “уламжлал” тогтоод байсан.
Тэр үедодоогийнх шиг content management syst...

2010-12-17
Монголд Англи хэлний албан ёсны шалгалт авдаг төвүүд
АНУ, Канад, Австрали, Шинэ Зеланд болон Их Британи гэх мэт улсад коллеж, их дээд сургуульд элсэн сурахыг хүсвэл түвшин тогтоох шалгалт өгч, тухайн сургууль, хөтөлбөрийн шаардлагыг хангах чадвартай болохоо батлах хэрэгтэй болдог.
Монголд iBT TOEFL, SAT, GRE, IELTS, GMAT, TOEIC шалгалтыг ту тус авч байна. Түвшин тогтоох эдгээр шалгалтуудын талаар тодорхой мэдээлэл, тэдгээрт бэлдэх сурах бичиг, материалууд БЗМТ-н номын санд байдаг.
Шалгалтад хэрхэн бүртгүүлэх, бэлдэх тухай
Доорхи шалгалтуудад оролцохын тулд урьдчилан бүртгүүлэх шаардлагатай. Шалгалтуудыг хаана хаана, хэзээ өгч болох тухай ...
2010-12-17
2012.12.21-нд ямар нэг зүйл болно гэдгийг шинжлэх ухаан хүртэл баталсан


apocalypse

2012 онд юу болох гээд дэлхий даяараа шуугиад байна аа ! Бидэнд сануулж байсан шүү дээ гээд эрдэмтэн мэргэд толгойгоо гашилган дэлхий даяараа хэлэлцэж сууна. Үнэхээр галав юүлж хүн төрөлхтөн устах гээд байгаа юм болов уу ?

Дэлхий ертөнц шуугиж байна. 2012 онд ертөнц мөхнө мөхөхгүй, үлдэнэ үлдэхгүй хэмээн шуугьж байна. Инээдтэй мунхгаас сүрдмээр үнэмшилтэй хүртэлх хоёр хязгаарын дунд мянга мянган таамаг таавар дунд хүн төрөлхтний толгой эргэж гүйцээд байна. Галав юүлэх үү, гараг мөхөх үү, соёл иргэншил устах уу, дэлхий дээр амьд хүн үлдэх үү гэхчлэн мянга мянган асуулт хөвөрнө. Үүнд нь ...

2010-11-05
ТОП-20 сургуулийн уралдааны журам

2010 оны “Шилдэг менежменттэй ЕБС”  ТОП – 20 сургууль шалгаруулалт явагдаж байна

 Зорилго:

   Тэргүүний сургууль, захирлуудыг дэмжих замаар сургуулийн удирдлагын хүний нөөцийн чадавхийг бэхжүүлж, сургалтын шинэ тогтолцоон дахь сургуулийн менежментийг дээшлүүлснээр  боловсролын  үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулахад оршино.

Зохион байгуулах үйл ажиллагаа:

1. ЕБС–ийн шилдэг менежменттэй сургуулийг шалгаруулахад Бага, дунд боловсролын холбогдох хууль, тогтоомж болон энэхүү журмыг мөрдлөг болгоно.

2. “ Шилдэг менежменттэй ЕБС “ ТОП – 20 сургуулийг удирдлага зохион байгуулалтын т...

2010-11-05
2011 оны БНСУ-ын Засгийн газрын тэтгэлгээр суралцах гадаадын оюутан сонгон шалгаруулах журам
1. Суралцах хугацаа: Хэлний бэлтгэл 1жил, бакалаврын сургалт 4 жил
※ Шилжин суралцах боломжгүй
2. Сонгон шалгаруулах салбар:
※ Олон улсын боловсролыг дэмжих үндэсний хүрээлэнгээс сонгогдсон сургуульд солонгос хэлний бэлтгэл болон бакалаврын сургалтанд 4 жил суралцана. (Дэлгэрэнгүй мэдээллийг Олон улсын боловсролыг дэмжих үндэсний хүрээлэнгийн www.niied.go.kr вэб хуудаснаас авна уу. )
※ Анагаах ухаан, шүд эрүү нүүр, барилгын салбар зэрэг 4-өөс дээш жил суралцдаг салбарт элсүүлэх боломжгүй.
3. Сонгон шалгаруулах хүний тоо: 2 хүн
4. Тавигдах шаардлага:
①     Өөрөө болон эцэг эх нь Монгол у...
2010-10-28
Сурагчдын нэгдүгээр улирлын амралтын хугацааны тухай
МОНГОЛ УЛСЫН
БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ
САЙДЫН ТУШААЛ


2010 оны 10 сарын 05 өдөр                            Дугаар 438                                        Улаанбаатар хот
 
Сурагчдын нэгдүгээр улирлын
амралтын хугацааны тухай

    Бага, дунд боловсролын тухай хуулийн 15.3 дахь заалт, Хүн ам, орон сууцны 2010 оны ээлжит тооллогыг улсын хэмжээнд 2010 оны 11 дүгээр сарын 11-17-ны өдрүүдэд зохион байгуулахтай холбогдуулан Хүн ам, орон сууцны тооллогын улсын комиссоос 2010 оны 09 дүгээр сарын 15-ний өдөр ирүүлсэн 02/35 тоот хүсэлтийг тус тус үндэслэн ТУШААХ нь:


1.“Ерөнхий боловсро...
2010-10-05
СУДАЛГААНЫ ТӨСӨЛ СОНГОН ШАЛГАРУУЛЖ ТЭТГЭЛЭГ ОЛГОНО

Ерөнхий зүйл:
Монголын Mянганы сорилтын сангийн (MMCC) Эрүүл мэндийн төсөл (ЭМТ) – Халдварт бус өвчин, осол гэмтлийн (ХБӨОГ) төсөл нь халдварт бус өвчин, зам тээврийн осол гэмтлээс шалтгаалсан өвчлөл, хөдөлмөрийн чадвар алдалт, нас баралтыг бууруулах замаар хүн амын дундаж наслалтыг уртасгах зорилготой билээ.

Хүн амын өвчлөл, нас баралтын тэргүүлэх шалтгаан болж буй цусны даралт ихсэх, зүрхний шигдээс, тархины цус харвалт, чихрийн шижин, умайн хүзүүний болон хөхний өмөн өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх, эмчилгээ үйлчилгээний олон улсын шилдэг арга туршлагыг нэвтрүүлж, эмнэлгийн туслам...

2010-09-27
Хүний нөөцийг хөгжүүлэх тэтгэлэгт хөтөлбөр Japanese Grant Aid for Human Resource Development Scholarship Program 2011-2012
jica.jpg
 

Монгол улсын засгийн газар нь Япон улсын засгийн газрын тусламжаар “Хүний нөөцийг хөгжүүлэх тэтгэлэгт хөтөлбөр(JDS)” ийг 2001 оноос хэрэгжүүлж байна.

Уг хөтөлбөрийн зорилго нь Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжлийн зорилтуудыг шийдвэрлэхэд төлөвлөгөөний боловсруулалт, хэргэжилтэнд улс орноо 21-р зуунд удирдан жолоодож чадахуйц итгэл найдвартай, шилдэг, залуу төрийн албан хаагчийг бэлтгэхэд оршино. Мөн түүнчлэн гадаад оюутнууд Япон орныг сайтар ойлгож, хоёр орны найрамдалт харилцааны үндсийг хөгжүүлж, бэхжүүлнэ гэдэгт итгэл найдвар тавьж байна. Уг хөтөлбөрөөр Япон улсын магис...
2010-09-27
2010 ОНЫ ШИЛДЭГ ИЛТГЭЛ ШАЛГАРУУЛАХ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛДААНЫГ ЗОХИОН БАЙГУУЛАХ ЖУРАМ
 

Нэг. Нийтлэг зүйл

1.1. Оны шилдэг илтгэл шалгаруулах эрдэм шинжилгээний хурлын зорилго нь сургууль, цэцэрлэгийн хүүхдийг хөгжүүлэх, төлөвшүүлэхэд багш, боловсролын байгууллагын өмнө тулгарч буй асуудлыг шийдвэрлэх ололттой арга замыг эрэлхийлэн, тэргүүн туршлагыг түгээх, судлах нэгэн боломжийг бий болгох, багшийн судалгаа шинжилгээний ажил хийх ур чадварыг дэмжихэд оршино.

1.2. Энэхүү журмын дагуу 2010 оны шилдэг илтгэл шалгаруулах “Хүүхдийн хөгжил, төлөвшилд багш, сургалтын байгууллагын үүргийг дээшлүүлэх арга зам” сэдэвт хурлыг сургууль, орон нутаг, ү...

2010-08-26
Биологийн цагийг тааруулна

Биологийн цагийг тааруулна


Хүний биологийн цаг өглөө сэрэхээс үдэш унтах хүртэл биеийн бүхий л үйл ажиллагааны давтамжийг зохицуулдаг билээ. Тэгвэл өнөө үед оюуны ачаалалтай ажил, нийгмийн сөрөг нөлөө, цагийн зөрүү, сэтгэл гутрал, таргалалт зэргээс болж биологийн цагийн хуваарь алдагдан, элдэв өвчин эмгэг үүсэх шалтгаан болсон.

Их Британийн Манчестрийн их сургуулийн эрдэмтэд хүний биологийн хуваарийг өөрчлөн, дахин тааруулж болох нэгэн эм бүтээжээ. Тэд бэлдмэлээ биологийн цагийн хуваарь нь алдагдсан хулганад туршсан байна. СК-1 хэмээх...

2010-08-23
Сарны хэмжээ жижгэрч байна

Сарны хэмжээ жижгэрч байна


Олон жилийн судалгаа, ажиглалтын дүнд тулгуурлан Америкийн эрдэмтэд дэлхийн дагуул сар хэмжээнээсээ жижгэрч, “агшиж” байна хэмээн мэдээлжээ. Сарны гадаргуу дээр уг үзэгдэл нэлээд хэдэн жилийн өмнөөс ажиглагдсан юм байна.

Тус эрхсийн экваторын бүс хэмээгддэг хэсэг газарт оршдог 10 орчим метр өндөртэй хадархаг уулууд өргөөшөө сунаж, намхан болж байгааг эрдэмтэд тогтоожээ. Сарны гадаргын өөр хэсэгт ийм үзэгдэл болж байгаа эсэхийг үргэлжлүүлэн судалж, дуранд буусан зургуудад харьцуулалт хийж байгаа гэнэ.

Тэдний...

2010-06-02
Хятад улс саналаа татаж авчээ, монголчууддаа баяр хүргэе
Хөөмийг өөрийн үндэсний биет бус соёлын өв мөн хэмээн бүртгүүлэхээр ЮНЕСКО-д саналаа өгөөд байсан Хятад улс энэхүү саналаа саяхан татаж авсан тухай мэдээг дөнгөж UBC телевизээр үзлээ. ЮНЕСКО-гийн соёлын өвийн экспертүүд удахгүй Монголд дахин ирж энэхүү хөөмий хэмээх урлаг нь Монголын үндэсний өв соёлын зүйл мөн эсэхийг тандах бололтой.

Харин энэхүү асуудалд монгол хүн бүр, залуус та бид бүгдээрээ оролцох учиртай. Блогчид, цахим залуус бидний анхлан гаргасан саналыг олон нийтээрээ түрэн авч, олон улсыг хамарсан үйл ажиллагаа болгож чадсан нийт ...

2010-06-02
''Apple'' ''Microsoft''-ыг ардаа орхижээ
"Apple" компани техник, технологийн vйлдвэрлэлээрээ өөрийн гол өрсөлдөгч болох "Microsoft''-ыг ардаа орхиж байна.





Уржигдар "Аррlе"-ын хувьцааны ханш өсч, нийт өртөг нь 222 тэрбум ам.доллар болжээ. Харин "Microsoft''-ын нийт хувьцааг хөрөнгө оруулагчид 219 тэрбум ам.доллараар vнэлжээ.

Гэхдээ тус компанийн ашиг 14.6 тэрбум ам.доллар бол "Аррlе"-ынх 5.7 тэрбум ам.доллар юм.

Тvvнчлэн улсад тушаасан татварын хэмжээ нь Билл Гейтсийн гигант компанийн хувьд 58.4 тэрбум ам.доллар бол "Аррlе"-ынх 36.5 тэрбум ам.доллар аж.

"Apple" компани 1990-ээд оноос хойш "iPod", "iPhone", "iPad"-ын ...
Энэ блог 1826089 удаа нээгдэв.