2016-01-28
Хөөрөглөхучир
 Үүсэл

Хамрын тамхи нь америкийн уугуул индианчуудаас гаралтай бөгөөд 16-р зууны үед Португаль Испанийн далайчид, худалдаачдаар дамжин зүүн өмнөд Ази, Япон, Хятадад нэвтэрчээ. Хятадууд хамрын тамхиа хадгалах савыг төрөл бүрийн материал ашиглан янз бүрийн хэлбэр дүрстэйгээр хийж эхэлснээр яваандаа урлаг соёлын талаасаа хөгжиж урлагийн бүтээл шинжтэй болсон байна. 
17-р зууны үед Манжийн Чин улсын үед хамрын тамхи нь Mонголд нэвтэрчээ. Эртний хөөрөг нь нарийн хийцтэй, ханыг доторхи тамхи нь харагдахуйц болтол нимгэн ухсан байдаг.
Үнэт чулуу нь байгалын энергийг өөртөө шингээж хүнд дамжуулдаг гэдгий...

2016-01-20
Англиар чөлөөтэй ярьж сурахад туслах өгүүлбэрүүд

 1. I need…. “Надад …хэрэгтэй” гэж хэлэхдээ
I need a new car. Надад шинэ машин хэрэгтэй.
I need a vacation. Надад амралт хэрэгтэй.
I need some advice. Надад зөвлөгөө хэрэгтэй.
I need a haircut. Би үсээ засуулах хэрэгтэй.
2. I hope…. “Би .. бодож байна” гэж хэлэхдээ
I hope it snows. Одоо цас орох байхаа (Би цас ороосой гэж хүсэж байна.)
I hope it’s OK with you. Чамд таалагдах байхаа
I hope you can make it. Чамайг чадна гэж бодож байна.
I hope my plane leaves on time. Миний нисэх онгоц цагтаа явах байхаа.
3. Can I…? “…. “би … болох уу” “… туслах уу” гэж хэлэхдээ
Can I help you? Би таньд туслах у...

2015-11-03
ПОСЛЕДНИЙ РАЗ
 ПОСЛЕДНИЙ РАЗ /Алексей Воробьев и Виктория Дайнеко-lyrics/

 

Все напоминает о тебе, а ты нигде

Остался мир, который вместе видел нас

В последний раз

Комната с балконом и окном светла сейчас

Чиста как день, который вместе видел нас

В последний раз

Припев: Время пройдет и ты забудешь все, что было

С тобой у нас, с тобой у нас

Нет я не жду тебя, но знай, что я любила

В последний раз, последний раз

Дни пройдут не знаю сколько зим и сколько лет

Быть может я смогу быть счастлива с другим

А может нет

Что смешно не вечно под луной, но ни на час

Я не забуду дня когда ты б...

2015-10-21
Сонирхолтой баримтууд
 Онгоцонд нисэж байх үед бидний үс 2 дахин хурдан ургадаг.

Хүн найтаалгаж байхдаа заавал нүдээ аньдаг.

Зөгийнүүд 4 хүртэл тоолж чаддаг.
Аягатай ус руу 80 жилийн турш хашгарвал ус буцална.
Толгойгүй жоом 9 хоног амьдарч чаддаг ч толгойгүй учир өлсөж үхдэг байна.
WINDOWS үйлдлийн систем дээр “CON” нэртэй хавтас үүсгэх боломжгүй, учир нь Билл Гейтс багадаа “CON” гэж доромжлуулдаг байжээ.

Кока-кола будаггүй байсан бол ногоон өнгөтэй байх байсан.
“Титаник” киног “Титаник” хөлөг онгоцноос илүү өртгөөр бүтээжээ.
“Чупа-чупс”-ийн логог Сальвадор Дали зуржээ.

Лимонд гүзээлзгэнээс их чихэр агуулагддаг.
“Чаплинг хэ...

2015-09-06
Түүхэн сургамжуудаас – 1/Модун Шаньюгийн алдаа/


 Умард талын хүчирхэг Хүннү нар хятадын нутгийг тасралтгүй довтолж байсан тул МЭӨ 199 онд Хятадын Хан улсын хаан Гаоди сэтгэл түгшин хэрхэхийг шадар зөвлөхтэйгээ зөвлөн асуужээ. Энэ үед Модун хааны их цэрэг Хятадын нийслэлийг бүслэн хааж, хотын дөрвөн хаалган тушаа дан морины зүсээр ижилсүүлсэн цэргээ түм түмээр нь жагсааж байсан гэхээр ямаршуухан хүчирхэг морьт армитай байсан нь тодорхойШадар зөвлөх Лю Цзин хаандаа зөвлөсөн нь“Хаантан та авааль гэргийнхээ их охиныг Модун шаньюйд гэргий болгон өгч, мөн их бэлэг өгч чадна. Тэгэхэд Модун Хан улсын охинтой хамт эд баялаг ирнэ гэж ухааран, түүнд ш...
2015-08-13
Англи хэлээр захиа бичих талаар бяцхан зөвлөмж

Албан захидал бичих бол доорх загварыг ашиглаад үзээрэй. Англи хэлээр бичих бяцхан хичээл боловч энэ загвар нь захидал бичих олон улсын стандарт гэж хэлж болох байх.

Албан буюу бизнес захидал бичиж сурах нь тийм ч хэцүү биш.  Стандарт үг хэллэгүүдийг хэрэглэх болон агуулга бүтэц нь дутуу биш байх нь чухал байдаг.  Ихэнх захидалд байдаг үг хэллэгүүдээс ерөнхийлөн дараах байдлаар танилцуулья.  Эдгээр үг хэллэгүүд нь захидалын үндсэн бүтэц болж агуулгыг бүрэн дүүрэн гаргахад туслах болно.

Эхлэл хэсэг:

Dear Personnel Director, Хүндэт Боловсон хүчний дарга танаа,

Dear Sir or Madam: Хүндэт ноён ...

2015-06-16
2015 оны зун үйл ажиллагаа явуулах зуслангууд:

Зуслангийн нэрБайршил /км/Харилцах утас Цахим хаягХүүхдийн багтаамж
1НарлагУБ Налайх Тэрэлж -60 км99083378www.narlag _zuslan blogspot.com180-240
2НарсУБ СХД 18 км95727446 99096109180-240
3ЯнзагаУБ СБД Хандгайт 26 км99112632 99196665baramsaib @yahoo.com180-240
4УндрааУБ СБД хандгайт 27 км99044236 99112054 99072318180-240
5ЖавхлантУБ Налайх Тэрэлж мэлхий хад 67 км99096365Gana_96@ yahoo.com200-280
6ЦагааннугаТөваймаг Батсүмбэр Сөгнөгрийн ам108 км99163201 99030511 321066 91711221obayanzul@ yahoo.com P.Bayasgalan @yahoo.com180-220
7МөрөөдөлТөваймаг Батсүмбэ сум 110 км96656037 70130108 99805746www.dream c...
2015-06-02
"Л.И.БРЕЖНЕВЫН ЭМЧ БАЙСАН МОНГОЛ ХҮН"-ий тухай


Хүний хувь төөрөг гэж сонин юм шүү. Тэртээ 1960 аад онд аргагүйн эрхээр харийн нутаг зорьсон, ОХУ-н гавъяат эмч, Петровскийн нэрэмжит Бүх Холбоотын Мэс Заслын Төвийн профессор Гаваагийн Лувсантай уулзах их завшаан надад тохиож билээ. 1998 оны хавар Москвагаас баруун өмнө зүгт 20-иод км-ийн зайтай орших “Солнцев” гэх үзэсгэлэнтэй газарт аж төрөн суугаа Гаваагийн Лувсан гуайд анх очсон сон... Энд Оросын төр засгийн зүтгэлтнүүдээс авахуулаад, жирийн иргэд, тэрчлэн “шинэ Оросууд” гэгдэх орчин цагийн баячуул, зарим үед Өрнөдийн орноос ч Лувсан гуайг зорьж зочид байнга ирдэг юм билээ.

Харийн ну...

2015-05-25
ЦОЛОО ХАСУУЛАВЧ ХУРДАА СААРУУЛААГҮЙ МОНГОЛ МОРЬД МИНУ ЗЭ

“Малын заяа гомдчихно” гэж монгол ардын хориг үг байдаг. Одоо ч тэр үг бараг мартагдаад “Хүний заяа гомдоох” цөвийн цаг руу өнгийсөн бололтой. Юун малын заяа гомдоохгүй байх тухай бодох нь бүү хэл хүний заяаг юман чинээ бодохоо больсон “хүний хөг” олширсоор байна. “Заяа нь хаясан амьтан” гэж бараг л хараахаас наахнуур муу үг байдаг байлаа. Гэтэл одоо “заяа нь хаясан хүн” гэмээр этгээдүүд олширч захаас аван, замаас үргэлж болохдоо тулаад байна. Чухам үүнд гол буруутан нь мал дээр түүний эзэн, хүн дээр бол хувь заяандаа эзэн болж чадахгүйн хувьд хүн өөрөө л байж таарна. Хүн хүний хувь заяанаас у...

2015-05-25
ХАТИНГИШРАЛ

Хатингар хүн гэж ярьдаг.Хэтэрхий турсан бараг л яс арьс болчихсон эцэнхий морийг ч бас хатингар гэдэг. Өвчин эмгэгээс ч юмуу хоол хүнсний дутагдлаас шалтгаалан хатингар биетэй болох тохиолдол ч бий. Хатингар хүн, малын аль нь ч гэсэн эрүүл биетэйн шинж биш юм. Тэгвэл нэг хүн юмуу нэг адуу биш бүхэл бүтэн дэлхий маань хатингирч байна гэвэл үнэмшихүйеэ амаргүй санагдаж мэднэ. Гэвч бөмбөрцөг дэлхий маань хорьдугаар зуунд айхтар их хатингиршлын өвчтэй болчихоод байна.
Насны эрхээр хатингар болж мах булчин нь шуугдаж байгаа хүнийг бие махбодийн усгүйжих үйл явцад эргэлтгүй орсон хэмээн эмч нар оношл...

2015-05-06
ЦЭЦЭН ӨНЧИН ХҮҮ ТҮҮХЭН ХҮН БИШ БИЗ

XVIII зууны үед Өвөрмонголын Баарин хошууны түүхч Раашпунцагийн зохиосон Болор эрх гэдэг олон боть түүхэнд монголын есөн өрлөгтэй архины гэм хорын тухай цэд булаалдаж ялсан өнчин хүүгийн шастир гэдэг зохиолын тухай урьд өмнө мэдэгдээгүй шинэ сонин мэдээ байхыг 1956 онд миний бие ажиж мэдсэн боловч одоо болтол олны сонорт хүргэж чадаагүй билээ. Раашпунцаг, тэр өнчин хүүгийн шастирыг цагаагчин хонин (1211) жилийн зуны тэргүүн сард Хэрлэн мөрөнд зохиосон гэж шууд заажээ.

Бас өнчин хүүд "Монгол-бух” гэж нэр өгсөн хэмээн Раашпунцаг бичжээ. Үүнийг монголч эрдэмтэн Мостайр 1959 онд ажиж тэмдэглэсэн ...

2015-04-21
1. ШАЛГАЛТЫН СЭДЭВ БОЛОВСРУУЛАХ АРГА ЗҮЙ
  • 1. ШАЛГАЛТЫН СЭДЭВ БОЛОВСРУУЛАХ АРГА ЗҮЙ
  • 2. Үнэлгээний зорилго нь юу вэ? ЯагаадСурлагын амжилтыг баримт мэдээлэлашиглан тогтоохОдоогийн болон дараагийн сурагчдынсурлагын амжилт чанарыг сайжруулахадтэдгээр баримтыг ашиглахХолбогдох байгууллагуудад үнэлгээнийүр дүнг мэдээлэх. Жич: мэдээ баримт ньтоон буюу чанарын шинжтэй байна
  • 3. Сургалтын хөтөлбөрийг цогцоор нь буюу нарийвчилсан хэсгээр нь бодитойгоор үнэлэхийн тулд ойролцоог...
2015-02-17
Модон хонь жилийн зүг, мөр гаргах зурхай. 2015 он
 XVII жарны модон морь жилийн халааг модон хонь буухиалах шинийн нэгний ёслол эхлэхэд хэдхэн хоног үлджээ. Энэ өдөр нийт сүсэгтэн олон хэрхэн зүг мөрөө гаргах албан ёсны тайлбарыг Монголын бурхны шашинтны төв Гандантэгчинлэн хийдтэй хамтран “Өдрийн сонин" нийтэлж байна.

Энэ жилийн шороон үхрийн зурлага

Шинэ жаран тоологдохтой зэрэгцүүлэн зурчихсан он болгоны хуваарийн дагуу одоо ирж байгаа хөхөгчин хонь жил маань "Галзууруулагч" хэмээх модон хонь жил гэж түүхэнд тэмдэглэгдэх юм байна. Зурхайчид уламжлал ёсоор ирэх жилийн шороон үхрийн зурлагыг зурсан байна. Үүнийг Гандантэгчинлин хийд тайлснаар ...

2015-02-17
Цагаан сарын шинийн нэгний өглөө зүг мөр гаргах нь. 2015 оны хонь жил
 Монголчууд эрт дээр цагаас эхлэн цагаан сарын шинийн нэгний өглөө хот айлын ахлагч мөрөө гаргах зан үйлийг хийдэг нэгэн зан үйлийг гүйцэтгэсээр ирсэн. Өрхийн тэргүүлэгч нар мандахын өмнө бүрэн хувцас өмсөж, морио унан цог хийморийнхоо зүг рүү чиглэн гараад овоонд очиж, цагаан эсгий дэвсэн идээ будааны зүйлийг залж, нутаг орны газар, усны эзэд болон эзэн сүлдэнд дээжийг өргөөд, тэнгэр сүлдэнд мөргөж, буян хишгийн зүгээсээ гэр рүүгээ хандан ирнэ. Энэ бэлгэдэл нь тухайн шинэ жилд нүүдэл, суудал, арилжаа наймаа, ашиг хонжоо, ан гөрөө хийх зэрэг элдэв үйлд цог хийморьтой байж, их олз омогтой эргэн...
2015-02-11
ХҮН ЧАНАР

Хүн чанар маань үргэлж намайг шоглож явдаг юм. Сэтгэлийн минь дотор уйдаж гансарсан хүн чанар маань хийх юмаа олж ядаад л намайг тийнхүү гоочилдог байх. Тэр яг л сармагчины монш гэсэн үг. Юм л болбол дүрсгүйтэн тонгочиж хэл амны бай болно. Миний хүн чанар их хачин л даа. Ерөөсөө зүгээр байж чаддаггүй юм. Би ч гэж би. Түүнийг номхотгож чадахгүй дураар нь гаргаж орхиод бусдын ад болно. Өчигдөр гэхэд л тун дажгүй царайлаг бүсгүйд хүн чанараасаа болоод арай л алгадуулчихсангүй. Түүнтэй би зөөврийн тэрэгний буудал дээр тааралдсан юм л даа. Уул нь бүсгүй хэрэндээ л их гоёж гоодсон байсан. Харамсалта...
Энэ блог 1519256 удаа нээгдэв.
idiomatic-dormant
idiomatic-dormant