2013-03-04
27 сургууль, 64 цэцэрлэгийн удирдлагыг сонгоно


Нийслэлийн удирд­лагын зөвлөлийн өнгөр­сөн долоо хоногийн хур­лаар сургууль, цэ­­цэр­лэгийн удирд­лагуудын сонгон шал­гаруулалтын жур­мыг шинэчлэн баталсан билээ. Боловсролын тухай хуулийн энэ талаархи заалт өмнө мөрдөгдөж байсан ч сургууль, цэцэрлэгүүд Нийслэлийн боловсролын газарт захирлын үүрэг гүйцэтгэгч захиалдаггүйгээс болж, танил тал, арын хаалгаар энэ суудалд залрах хүмүүс олшроод байсан. Эдгээр хууль зөрчиж томил­огдсон болон шинээр ашиглалтад орж  байгаа сургууль, цэцэрлэгийн удирдлагуудыг шинэчилсэн журмын дагуу сонгох ажил удахг...
2013-02-28
НИЙСЛЭЛИЙН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН СУРАГЧДЫН ДҮРЭМТ ХУВЦАСНЫ ЭХ ЗАГВАР ШАЛГАРУУЛАХ УРАЛДААН ЗАРЛАЖ БАЙНА
НИЙСЛЭЛИЙН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН СУРАГЧДЫН ДҮРЭМТ ХУВЦАСНЫ ЭХ ЗАГВАР ШАЛГАРУУЛАХ УРАЛДААН ЗАРЛАЖ БАЙНА
ДЭЛГЭРЭНГҮЙГ http://eeoc.mn/index.php?site=416&mpage=10&do=detail&id=1556 ХАРНА УУ

2013-02-14
Валентинийн баярын үүсэл
Гэгээн Валентиний өдрийг 16 гаруй зууны тэртээгээс тэмдэглэн ирсэн түүхтэй аж. Тодруулбал, 269 онд Ромын эзэн хаан II Клавдий дайчдаа эхнэр авахыг нь хориглосон тушаал буулгажээ. Тэрээр уг тушаалын үр дүнд дайчдын эр зориг хатуужиж гэр бүлээ гэхээс илүү эзэн хаант улсаа гэх сэтгэлтэй болно гэж найджээ. Гэвч хайр сэтгэлийн хүч мөнхөд оршдгийн жишгээр сэтгэлтэй хосуудыг энэ тушаал зогсоож чадаагүй аж. Тэр бүү хэл, Ромын Терни хотод хосуудыг нууцаар гэрлүүлдэг Валентин гэх нэгэн гэлэнгийн алдар нэр цуурайтаж эхлэв.


Валентин нь эх дэлхийгээ хайрладаг их романтик нэгэн байсан гэх. Тэрээр х...

2013-02-01
ТЭНГЭР ШИГ БАЙ О.ДАШБАЛБАР
ТЭНГЭР ШИГ БАЙ    О.ДАШБАЛБАР

Хамаг бүгдээр чамайг
Харааж нулимж байвч, тэнгэр шиг бай!
Хамгийн сайн хүмүүс гэж
Хашгирч ерөөж байвч, тэнгэр шиг бай!

Тэвчээр барагдаж, нөхөд чинь орхивч
Тэнгэр шиг бай, мөнхөд амгалан...
Тэргэнд суулгаж, алтан титэм өмсгөвч
Тэнгэр шиг бай, юу ч болоогүй юм шиг...

Хамгийн хайртай хүн чинь хаяж одсон ч
Хан тэнгэр нурчхаагүй цагт, бүү зов!
Гүтгэж, доромжилж бахаа ганц хангавч
Гүн тэнгэр хэмхрээгүй цагт, бүү ай!

Өвчин зовлонд нэрвэгдэж, тартагтаа тулавч
Өнө мөнхийн тэнгэр шиг бай, чи ялна
Өрөөл бусдад тоогдох...
2013-02-01
2013 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ЕРӨНХИЙ ШАЛГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАХ ЖУРАМ

ЭЛСЭЛТИЙН ЕРӨНХИЙ ШАЛГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАХ ЖУРАМ

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1.  Энэхүү журмаар Монгол улсын хэмжээнд их, дээд сургууль, коллежид элсэгчдийн сурах ерөнхий чадвар, мэдлэгийн түвшинг тогтоох зорилго бүхий Элсэлтийн ерөнхий шалгалт /цаашид ЭЕШ гэх/-ыг зохион байгуулж явуулахтай холбогдсон харилцааг зохицуулна.

1.2.  Их, дээд сургууль, коллежид элсэгчдээс авах ЭЕШ-ыг зохион байгуулахад БСШУ-ны сайдын 2005 оны 422 дугаар тушаалаар батлагдсан “Оюутан элсүүлэх үлгэрчилсэн журам” болон холбогдох бусад эрх зүйн актыг дагаж мөрдөнө.

1.3.  ЭЕШ-ыг 2013 онд бүрэн дунд боло...

2013-01-24
Багш танд МОНГОЛЫН БАГШ НАРЫН 47 дахь өдрийн баярын халуун мэндийг хүргэе!

Өөрөөрөө биш шавиараа бахархаж зовлонгоо мартдаг


Өргөн түмний үрсийг гэсээр жаргалаа мартдаг


Саруул танхимд шавь нартайгаа шуугихдаа амьдралаа мартдаг


Самбар шохой ном, дэвтэр дунд ар гэрээ мартдаг


Нарт хорвоод байхгүй нандин сайхан албыг эзэмшсэн


Багш танд МОНГОЛЫН БАГШ НАРЫН 47 дахь өдрийн баярын халуун мэндийг хүргэе!

 

 

...
2013-01-21
“ Шилдэг менежменттэй ЕБС “ ТОП – 20 сургуулиудыг шалгарууллаа.

“ Шилдэг менежменттэй ЕБС “ ТОП – 20

Сургуулийн шалгаруулалт 2012 он

 

 

2012 оны ТОП- 20 сургууль

Аймаг, дүүрэг

Сургуулийн нэр

Захирал овог нэр

1

Архангай

 

Өндөр-улаан ЕБС сургууль

Сосорбарам Нармандах

 

2

Баянхонгор

Эрдэм ахлах сургууль

Цэнд. Загдсүм  .

 

3

Булган

 

Бугат сумын Амарын нэрэмжит ЕБС

Чимэдлхам Алтанцацаралт

 

4

Говьалтай

 

Шарга сумын Монгол улсын баатар М. Жанчивийн нэрэмжит ЕБС

Өрөг.Гансүх

 

 

5

Дархан-уул

 

Математик, байгалийн шинжлэлийн г...

2012-12-20
Бар ээж буюу барын бамбар бэлтгэх хятад эхчүүдийн арга
Одоогоос хоёр жилийн өмнө барууны ертөнцөд нэгэн ном шуугиан дэгдээж, араасаа бөөн маргаан мэтгэлцээн, хэлэлцүүлэг бүр шинжлэх ухааны үндэслэлтэй судалгаа шинжилгээ хүртэл дагуулсан юм. Энэ бол уншигч хүүхдүүдийн хүсэн хүлээдэг “Харри Поттер” мэтийн уран зохиол юм уу хэн нэг алдартай улстөрчийн дурсамж ном байсангүй. Харин ердөө л хятад эхчүүд хэрхэн үр хүүхдээ өсгөж хүмүүжүүлдэг талаар өөрийн туршлагаас хуваалцсан нэг эмэгтэйн дурсамж төдий бяцхан ном байв. 10 жилийн өмнө бол хэн ч тоож уншихааргүй ийм сэдвээр бичсэн атлаа яаж олон нийтийн анхаарлыг тэгтэл татаж, бүр нийгэм даяар томо...
2012-11-22
Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Төрийн ордон

Бүгд Найрамдах Монгол Ард Улсын
Төрийн ордон


Нэг. Эхэн Үе

1921-1924 онд ардын төрөөс хэрэгжүүлсэн улс төр, нийгэм, эдийн засгийн гол арга хэмжээ бол 1921 оны үндэсний ардчилсан хувьсгалын эхний ололтыг бэхжүүлж, Богд хаант төрийн хууль тогтоомж хэв хэмжээг бүрмөсөн халж Монголд үндсэн хуульт Бүгд Найрамдах байгуулал тогтоох явдал байжээ.
1924 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Улсын анхдугаар Их Хурал Нийслэл Хүрээнээ нээгджээ. Их Хуралд олон аймаг, хошуу, шавийг төлөөлсөн 77 төлөөлөгч оролцжээ. Их хурал ардын Засгийн газрын тайлан, яамд болон аймаг, шавь тусгай хошуудын илтгэлийг сонсож Ард...

2012-11-22
Нарны гүүрийн талаарх энгийн мэдээлэл
Нарны гүүрийн тухай бага сага гадарлах хүний нэг учраас хэд хэдэн зүйлийг тодруулбал зүгээр санагдаж байна. Ялангуа хүүхэд залуучуудад.

1. Гүүрийн үнэ өртөг.
Үргэлжилсэн I хэлбэрийн металл дам нуруут гүүр бүхий 1621 м гүүрийн дөхөх, зангилаа зам, гэрэлтүүлэг, 2 уулзварын гэрэл дохио, 2259 м борооны ус зайлуулах шугамын хамт хийх гүйцэтгэлийн өртөг 3042,000,000 япон иен болж байгаа. Зарим мэдээллийн хэрэгслээр 3,7 тэр бум иен гэж мэдээллэх юм. Яг гүйцэтгэлийн үнэ бол 3 тэр бум 42 сая япон иен. Гүүрийн хувьд чанартай ч өндөр үнэтэй боссон.
2. Гэхдээ гүүрийн өртгөөс илүү сонирхол татах зүйл ...

2012-11-18
БНСУ-д ажиллаж буй иргэдэд хүргэх мэдээлэл

Монголын цөөнгүй иргэн Өмнөд Солонгост ажиллаж амьдарч буй. Мөн өмнө тус улсад ажиллаж, амьдарч байгаад нутагтаа ирээд буй чамгүй олон хүн байдаг. Иймд бид тэдэнд зориулсан мэдээллээр цувралаар хүргэж байна.

Монгол Улсын иргэн БНСУ-аас гарах тухайгаа хаана хэрхэн мэдэгдэх тухай

Мэдэгдэх байгууллага

БНСУ-ын Хөдөлмөрийнтөв (утас : 1350)

БНСУ-ын Хилийн шалган нэвтрүүлэх алба (Утас : 1345)

Мэдэгдэх хугацаа

Хугацаа дуусахаас 15 хоногийн дотор

Хугацаа дуусахаас 15 хоногийн дотор

Мэдэгдэх агуулга

Гадаадын ажилчдын хөдөлмөр эрхлэлти...

2012-11-18
Гадаад хэл дээр эссэ хэрхэн бичих вэ?
Энэ удаа би залуучууддаа болон гадаадад гарах сонирхолтой шалгалт өгч байгаа бүх хүмүүст мэдэхээсээ хуваалцахыг хүссэн юм.

1. Ямар шалгалт вэ гэдгээ тогтоо. Аль улсын шалгалт өгөх гэж байна аа гэдгээ хар. Америк уу, Англи уу гэх мэт. Тэрнээсээ хамаараад хэллэг, үсэглэл бас өөр байх тохиолдлууд бий.

2. Эссэй бичих заавраа сайн унш. Хэдэн зүйлийн тухай бич гэсэн байна? Нэг том сэдэв үү? Хэд хэдэн жижигхэн зүйлсийг хамруулж бичихээр байна уу?

3. Бичихдээ аль болохоор бодит жишээн дээр өөрийн тавьж буй санал болон маргаанаа батлах зорилгоор бичих хэрэгтэй. Их олон хүн би ингэж боддог гээд л ха...
2012-10-28
ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН БАГШ НАРЫН ДУНД ЗОХИОГДОХ “НЭГЖ ХИЧЭЭЛИЙН САЙН ХӨТӨЛБӨР” ШАЛГАРУУЛАХ УРАЛДААНЫ БОЛЗОЛ

 

                                                                    БАТЛАВ

 НИЙСЛЭЛИЙН БОЛОВСРОЛЫН ГАЗРЫН

 ДАРГА ............................Ц.ОТГОНБАГАНА

 

 

 

ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН БАГШ НАРЫН ДУНД

ЗОХИОГДОХ “НЭГЖ ХИЧЭЭЛИЙН САЙН  ХӨТӨЛБӨР”

ШАЛГАРУУЛАХ УРАЛДААНЫ БОЛЗОЛ

 

Ерөнхий зүйл

 

Суралцахуйн  бодит үр дүнг сайжруулах, багшийн ур чадварыг хөгжүүлэх, багшлахуйн арга туршлагыг нээлттэй солилцох нөхцөл бүрдүүлэн “САЙН ХӨТӨЛБӨРИЙН САН” бүрдүүлэхэд уралдааны зорилго чиглэж байна.

 

Энэхүү зорилгод хүрэх олон арга зам байхаас энэ удаад “сайн хөтөлбөр” шалгаруулах ура...

2012-10-22
Амьтны ферм номын тухай
Андтайгаа Амьтны Ферм номын тухай ярилцахад, соц нийгмийг ёстой сайхан шүүмжлэн харуулсан зохиол гэж байх юм. Гайхаад, хаанаас тэр шүүмжлэлийг олоод харчихсан юм бол гэж бодон, дахиж нэг уншихаар шийдэв. Бас явж явж соц нийгмийн тухай шүү... Нухацтай, сэдэвтэйгээ ойр дотно танилцаж байж л бодлоо бичье гэв. Хоёр өөр номын тухай яриад ч байх шиг санагдаад л тэр.
Аль дээр уншиж байсан болохоор, хэдэн юм мартчихсан юм байхдаа гэж өөрийн эрхгүй бодогдов. Уул нь зөнөж өтлөх нь болоогүй л юмсан...

Уншваа. 10-аад жилийн өмнө уншиж байсан нөгөөх л зохиол байна. Хөөрхөн, бас марзан, хэрэгтэй ёгт...
2012-09-27
БСШУ-ны сайдын 2003 оны 10 сарын 1-ний 321 дүгээр тушаал

МОНГОЛ УЛСЫН

БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ
САЙДЫН ТУШААЛ

 

2003 оны10 дугаар сарын 01-ны өдөр                                                                       Дугаар 321                                        Улаанбаатар хот


Шалгуур үзүүлэлт батлах тухай

 БСШУ-ны сайдын зөвлөлийн 2003 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн хуралдааны шийдвэрийг үндэслэн ТУШААХ НЬ:
1. Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ хийж, үнэлгээ өгөх тоон болон чанарын шалгуур үзүүлэлтүүдийг хавсралтын ёсоор баталсугай.
2. Энэхүү шалгуур үзүүлэлтийн дагуу өөрийн байгууллаг...

бичсэн: EDUCATION | цаг: 08:48 | төрөл:
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (0) | Сэтгэгдэл бичих
Энэ блог 1738017 удаа нээгдэв.