2012-08-29
ӨНӨ МӨНХӨД ДУУРСАГДАХ ӨГӨӨМӨР ГАВЬЯАТ ҮЙЛСТНҮҮД

                                     Лувсандоогийн  Чулуунбаатар

                                     Хүүцүүгийн         Чинтогтох

                                      Банзрагчийн        Сандаг

 

 

 

 

 

                         ӨНӨ  МӨНХӨД   ДУУРСАГДАХ

                         ӨГӨӨМӨР   ГАВЬЯАТ  ҮЙЛСТНҮҮД

                                                      I I

                                       (Алтан нутгийн алдартнууд  цувралын  үргэлжлэл)

 

 

                        Ариутган шүүсэн:  Түүхийн ухааны магистр Ч.Мягмардулам

 

 

 

 

 

                           

...
2012-08-27
ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛИЙН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ
МИНИЙ БЛОГТ ЗОЧИЛЖ БУЙ ТАНД 2012-2013 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛИЙН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ?
ШИНЭ ХИЧЭЭЛИЙН ЖИЛДЭЭ АМЖИЛТ БҮТЭЭЛЭЭР ДҮҮРЭН БАЙГААРАЙ...

2012-08-13
Сүнсийг цэнгүүлэхүй
Сүнс байдаг эсэх тухай тэр бүр бодоггүй. Тийм болохлоор түүнд сүзэглэх, сэжиглэх аль нэг сэтгэл тэгтлээ сүрхий үүсдэггүй. Харин энэ биед минь сүнс оршин буй гэдэгт итгэх бөгөөд хэрхэн түүнээ цэнгүүлэх, үгүй ядахдаа зовоож шаналгахгүй байх сан хэмээн бодолхийлдэг нь үнэн бүлгээ. Энэ бие болбоос гарт баригдан, нүдэнд харагдан буй бодот зүйл. Гэтэл түүний доторх сүнс нэгэнт уг чанарыг агуулаагүй тул лав хий хоосон  зүйл байж таарна. “Хий хоосон” гэх энэ үг  чухамдаа бас нэгэн зүйл оршин буйн шинж гэлтэй.  Өөрөөр хэлбэл, тэр нэг зүйл “хий хоосон” гэдэг төлөвт байна гэсэн үг мэт. Зүйрлэн хэ...
2012-08-02
Монголын аз ямар үнэтэй вэ?
-Монголын тухай The Christian Science Monitor-т ийнхүү бичжээ-

Хуучны, хөгжил муутай нийслэлтэй Монгол зэс, алт, газрын ховор элемент, нүүрснийхээ нөөцөөр дэлхийд тэргүүлэгч орон болоод байна. Энэхүү газар доорх баялгийнхаа ачаар нүүдэлчин Монголчууд бүгд саятан болохоор байгаа юм.
Тэд азтай байна уу? Магадгүй л юм. Гэвч тэдний мөнгө урт хугацаанд ашиглах сургууль, зам, эмнэлэг, салхин тээрэм зэрэг сэргээгдэх эрчим хүч ашигласан аж ахуй (ферм) барихад биш ач холбогдол багатай өргөн хэрэглээний бараанд зарцуулагдаж байгаа аж.
Уг нь энэ мэт гэнэт олдсон их мөнгө зөв зарцуулахгүй бол сайн з...

2012-05-29
Хүмүүсийн цусны бүлэгтэй холбоотой хооллолтын онцлог
Нэгдүгээр бүлгийн цустай хүмүүс:

Энэ бүлгийн цустай хүмүүсийн хориглох буюу татгалзах, хязгаартай хэрэглэх хүнс:

  • Гахайны давсалсан мах, галууны мах
  • Дарсан май загас, цулбуурт загас
  • Төмс, эрдэнэ шиш
  • Мандарин, амтат гуа
  • Улаан буудайн гурилан бүтээгдэхүүн, төрөл бүрийн гоймон, сүү, сүүн бүтээгдэхүүн
  • Улаан, цагаан дарс, ногоон цай, архи, хийжүүлсэн ундаа, коньяк, хар кофе, байхуу цай
  • Төрөл бүрийн кетчуп, ханхи (ванилин), задь, хар, цагаан повоор, цагаан  цуу (уксус)

Хоёрдугаар бүлгийн цустай хүмүүс:


Энэ бүлгийн цустай хүмүүсийн хориглох буюу татгалзах, хязгаартай хэрэглэх хүнс:

  • Хөөрүүлсэн сүү, зайрмаг, цөцг...
2012-05-27
Эссэ бичих агуу бөгөөд санаанд оромгүй 7 сануулга
1. Таны эссэг Олимпийн шүүгчид дүгнэхгүй. Эссэ бол гараагаа арван оноотой эхлээд, алдаа гаргах бүрт оноогоо хасуулдаг Олимпийн усан сэлэлт, эсвэл уран гимнастикийн үзүүлбэр биш. Эссэг гартаа улаан үзэг барьсан харгис шүүгч бус, сэтгэл догдлуулсан мэдээллийг хүлээж буй багш профессор уншина. Энэ хүн эссэний тань сэдэвт бус, харин таны тухай сэтгэгдэлээ тархиндаа бичиж, дүгнэлт хийх бөгөөд бүр ихдээ “энэ залуу надад үнэхээр таалагдаж байна” хэмээн уулга алдана.

2. Танд нэг гоц санаа байх ёстой. Энэ нь эхний зөвлөгөөнөөс урган гарна. Эссэг уншигч хүн асуултын дагуу гол санааг хэр гаргасан эсэхи...
2012-05-09
Видео кард худалдаж авахад гаргадаг 6 алдаа



Ойрын үед видео кард худалдаж авах гэж буй хүмүүст интернэтээс хэрэгцээтэй нэгэн нийтлэл олсноо орчуулан хүргэе.
Олон хүмүүсээс сайн видео карт авах гэж байгаад муу загвар сонгож орхисон түүхүүдийг компьютерийн донтны хувьд зөндөө сонсож байсан учир хүмүүсийн нийтлэг гаргадаг 6 алдааны талаар хэлж өгмөөр санагдлаа.

1. Зөвхөн санах ойн хэмжээнд тулгуурлан сонголт хийх

Их нь дээр биз дээ?

Ер нь тийм л дээ. Гэхдээ энэ нь зөвхөн түүнд суурилж дүгнэлт гарга гэсэн үг биш. Видео картын үзүүлэлт нь GPU чипийн загвар, GPU-ний хурд болон санах ойтой харьцах зурвасын өргөн гэх мэт маш олон зүйлэ...

2012-05-09
шалгалт өгөхдөө анхаарах зүйл

ШАЛГАЛТ ХҮРТЭЛ ХИЙХ ЗҮЙЛ

  • Шалгалтын өмнөх нэг сардаа хичээлээ давтахад гол анхаарлаа хандуулах хэрэгтэй. Огт ойлгоогүйгээ оролдсоноос дутуу ойлгосоноо гүйцэд мэдэх гэж оролд. Эхлээд нэг уншаад ойлгоогүй хэсгүүдээ анхаарапдаа авч жишээ болон тодорхойлолт зэрэг чухал хэсгүүдийг сайн анхаарч унших хэрэгтэй.
  • Унтахаасаа өмнө уншсанаа өглөө давтаж харвал ойлголт тань бэхжих ба ойнд тань тогтож сурах үйл явц идэвхтэй болно.
  • Ийнхүү дахин давтахдаа сайн мэддэг зүйл дээрээ эргэлдэж цагаа бүү бар. Эхнээс нь дуустал гүйлгэж ойлгоогүй хэсгүүддээ тэмдэг тавьж, тэднийгээ нэг нэгээр нь давт.
  • Шал...
2012-05-04
Монгол даалууны гуншин

ЁОЗ:

Ёгзолдоржийн хөдөөнөөс

Ёнзон хамбын гадаанаас

Цайны сүүний гуйлгачин

Цалам барьсан дээрэмчин

Хон хэрээний нүд

Хоёр нүдний дуран

Хойт хотын данжаад

БӨХӨӨН:

Өөхий бөөхий дөрөв

Өвчүү номин шаргал

Бөгжөө Сэнгийн хожуул

Бөхнөг түргэн гүйдэлтэй

дорниун хурдан шарга

Бөх нуман дөрөв

Бөөхий хотын данжаад

Бөх Лувсаншарав

ВАНД:

Вандан суудал

Зандан ширээ

Сайн хэлбэл сарий найм

Муу хэлбэл мурий найм

Дахиад хэлбэл далий найм

Давтаад хэлбэл тэмээ найм /муруй найм/

***

Наян жил насалсан

Намбигар улаан чавганцааааа /улаан найм/

***

Дэгээ есөнд дээлээ уруулж

Дэгжин хүүхэнд нүүрээ маажуул /тахир ес/

***

До...

2012-05-03
Гадаад хэлийг төгс сурахуйн нууц

Хоёр настай хvvхэдтэй харьцуулахад хорин настай залуугийн толгойд элдэв тvмэн бодол эргэлдэж байдаг учраас оюун ухаанаа төвлөрvvлж чаддаггvй. “Гэдэс өлсөж байх чинь, энэ хичээл хурдан дуусаасай, Монголд ч гадаад хэл сурахгvй юм шиг байнаа, болж л өгвөл нутагт нь оччихвол хурдан сурна байх даа..“ гэх мэтийн тvмэн бодлоосоо оюун ухаанаа чөлөөлж билэг оюунаа гадаад хэл сурахад төвлөрvvлж чадах хэрэгтэй. Та элдэв тvмэн бодлоо таягдан хаяж хамаг анхаарлаа гадаад хэл сурах vйлсдээ зориулж чадвал амжилт хажуу дэргэд чинь байж байдаг гэдгийг ямагт санаж явагтун. Тvмэн бодлоос салж ангижрахын ...

2012-05-03
Билл Гейтс: Сургуульд заахыг мартсан 11 зүйл

Чи балчирхан байгаа ч гэлээ цаг хугацаа чамайг хэзээ ч хүлээдэггүй юм шүү. Чамд сурч мэдэх зүйлс асар их бий. Алт шиг үнэтэй эцэг эхээ хайрлаж, сургуульд хий дэмий сэлгүүцэж наргихыг бус өөрийгөө хөгжүүлж, боловсрохыг эрхэм болгох хэрэгтэй. Хэрэв багш чинь ингэж чадахгүй бол тэднээс шаард. Магадгүй тэд чам шиг хүүхэдтэй олон учирч байгаагүй учраас 10, 20 жилийн өмнөх юмаа давтаж заасаар байгаад орчин үеийн хүүхэд залуусын шинэ сэтгэлгээ, шинэ хандлагыг мартаж дүүнг болсон байж болох юм. Үргэлж зурагт үзэж олон ангит савангийн дуурь үзсэнээр хүн хөгжинө гэвэл царцаа намжилын үлгэртэй адил б...

2012-05-03
Багш гэж хэн бэ?

Манай ард түмний өв уламжлалд эрдэм мэдлэгтэй хүнийг багш хэмээн нэрлэж ирсэн. Өнөө үед багш гэдэг бол өсвөр залуу үеийнхэнд амьдралд нь хэрэгтэй мэдлэг, чадвар олгох тэднийг бие хүн болгон хүмүүжүлэх арга ухаан олгох ажлыг шинжлэх ухааны үндэстэй хийх мэргэжлийн ур чадвартай хүн юм. “Хашийг эс засвал сав болохгүй  хүнийг эс засвал эрдэм сурахгүй“ гэдэг манай ардын мэргэн үг бий. Ийнхүү хүнийг залж, засах үүрэг багш хүнд ногдсон байдаг ажгуу.

Тэгвэл багшийн ёс зүй гэж чухам юу вэ? Эл асуудлыг ярихын өмнө ёс зүйн талаарх онолын ойлголтыг авч үзье. Ёс суртахуун, ёс зүй, зан суртахуун гэсэн...

2012-05-02
12 ордны баримтлах ёстой зарчим
Хонь: Амьдралд баримтлах ёстой зарчим нь:
- Би өөрөөсөөэхлээд ертөнцийг өөрчилж эхэлнэ.
- Би бол биеэ даасан, нэгэн цул, биеэ хянах чадвартай бодгаль
- Би илүүсайн болох гэсэн хүсэл зоригийг өөртөөхөгжүүлж буй
- Одоогийнхоос илүүсайн хүн болох боломж бололцоо надад бий
- Идэвхгүй, үлбэгэр байгаа хүмүүсийг ч би хойноосоо дагуулна
- Би дайчин болохоор биеэ хамгаалах чадвартай, ямар ч дайснаасаа илүүхүчтэй.
- Би зүрх сэтгэлийнхээ эхний дуудлагаар л ажиллаж эхэлнэ. Дараа нь хэмээн хойш тавихгүй.
Үхэр:  Хүний сэтгэл хөдлөл, мэдрэмж, хүч чадлын бэлэгдэл юм.
Амьдралд баримтлах ёстой...
2012-05-01
Ангийн менежментэд холбогдох хоёр санаа


Шинжлэх ухааны доктор, профессор Ч.Пүрэвдорж

 (МУБИС-ийн Боловсролын удирдахуйн ухааны тэнхим )

 

 

Менежмент гэдэг хэллэг манай өдөр тутмын амьдралд орж ирсээр удаагүй дөнгөж арваадхан жил өнгөрч байна. Социалист удирдлагын аргыг менежментийн аргад шилжүүлэх нь  манай улсын хувьд үг хэллэг солих төдий өнгөцхөн зүйл биш ажээ. Тийм учраас шинжлэх ухааны менежментийн мөн чанар түүний социалист удирдлагаас ялгаатай талыг сайтар ухан үзүүштэй санагдана. Энэ удаад ангийн менежмент гэсэн сэдэвтэй холбогдуулан менежмент гэдгийн дор эн түрүүнд юу ойлгууштай бэ гэсэн асуулт тавигдаж болох юм....

2012-05-01
Багшийн хөгжилд менежментийн үүднээс хандсан кейс судалгааны дүн
Шинжлэх ухааны доктор,профессор Ч.Пүрэвдорж
Боловсролын удирдлагын магистр Ж.Оюунцэцэг

 
Ардчилал зах зээлийн орчинд тавигдаж буй шинэ нийгмийн зорилтоос болж багшийн үүргийг өөрөөр үзэхэд хүргэж байна. Сургууль багшийн ажлын үр дүн зөвхөн мэдлэг бүтээлгэхэд бус улс орныхоо ирээдүйг тогтвортой хөгжилд хүргэхэд хамаардаг. Асуудал ийнхүү томсгосон хүрээгээр тавигдаж буй нөхцөлд багш нарын амьдралын дүр төрхийг бодлого боловсруулагч, шийдвэр гаргагч нар бодьтой төсөөлөх нь нэн чухал учраас эл асуудал хөндөгдөж байгаа болно. 

Багшийн хөгжлийн тухай үзэл баримтлал цөөнгүй. Хөгжилд ...

Энэ блог 1741728 удаа нээгдэв.