2012-04-02
МАРГААШ РОМЫН ПАП МОНГОЛД АЙЛЧИЛНА...
Ө                        Н            
         Г                       Ө             Р           
      С                         Ө                     Н                 
                  4            
           С                           А                         
Р                        Ы                          Н                    
      Н            Э             
   Г                   Э                          Э       
         Н..........................

сэтгэгдэл үлдээхээ мартав аа хахахаха /инээж амьдарцгаая/

...
2012-04-02
'Чи юуг хайрладаг тэр зүйлээ л олох хэрэгтэй,' Стэв Жоб /Дэлхийн шилдэг 10 илтгэлээс/
АППЛЕ компанийг үндэслэгч СТИВ ЖОБС-ийн 2005 оны 6 дугаар сарын 12 нд буюу хавдар хэмээх аюулт өвчний онош тогтоосноос хойш яг жилийн дараа дэлхийн нэртэй их сургуулиудын нэг АНУ-ын Стэнфордын их сургуулийн төгсөгчдийн өмнө хэлсэн үгийн монгол англи хадмал орчуулгыг видео бичлэгийн хамт орууллаа. Манай залуучууд англи монголоор нь тулгаж уншаасай. Энэ илтгэл нэг талаасаа бодит хүний амьдралын жаргал зовлонг ухааруулсан, залуу хүнд ухаарал бодол авчирах үнэн үг төдийгүй хүн болж төрөхийн утга учир, ажилаж хөдөлмөрлөж хийж бүтээхийн утга учир, хайр сэтгэл үхэл хагацалын тухай үнэнийг өө...
2012-03-30
Орчуулгын утга зүй
Сургууль төгссөнөөсөө хойш үе үе сөхөж хардаг байсан Чулуундорж багшийнхаа лекцийг орчуулга хийж байгаа уншигч авгай нартаа хэрэг болох болов уу гэж бодон, өөрөө ч бас энд тэнд явж байхдаа хааяа нэг харж байхын үүднээс блогтоо цуврал болгон тавихаар шийдлээ. Зарим хүнд хэт онолдсон мэт санагдаж болох авч орчуулга хийж ядаад мунгинах үес багшийнхаа лекцийг дахин нэг уншаад үзэхэд нээрээ ингэж илэрхийлж болох юм байна шүү, ийм аргыг ашиглаад орчуулчихад болмоор юм байна, ингээд хэлчихвэл зүгээр юм байна, найруулгыг нь ийм маягаар янзалчихвал аятайхан юм байна гэх зэргээр олон санаа авч о...
2012-03-27
Зүрхний цохилтыг нууц үг болгоно

Компьютер зэрэг цахим  төхөөрөмжүүдэд нэвтрэх болон мэдээллийн аюулгүй байдлыг хамгаалахын тулд нууц үг, хурууны хээ зэргийг  ашигладаг шүү дээ. Цахим ертөнц, техник  технологи хөгжихийн хэрээр  үүнийг давах гэсэн сөрөг үр дагаварууд ч  гарсаар. Үүний нэг нь хакеруудын  довтолгоон. Тэдний хорлон сүйтгэх үйл ажиллагаанаас  банк, цэргийн болон бизнесийн байгууллагуудын цахим мэдээллийг  хамгаалахын тулд нууц үгийг байнга солих хэрэг гардаг. Тэгвэл Тайванийн  мэргэжилтнүүд нууц үгийн оронд тухайн хэрэглэгчийн зүрхний цохилтыг ашиглах хамгаалалтын систем бүтээжээ. Энэ нь  биохэмжилтийн нэ...

2012-03-27
Дөрвөлжин гариг нээжээ
Австралийн одон орончид дөрвөлжин гариг нээж “LEDA 074886” гэж нэрлэжээ. Дэлхийгээс 70 сая гэрлийн жилийн зайд орших “LEDA 074886” одой гаригийн ангилалд багтах бөгөөд нэг дагуултай аж. Эрдэмтдийн тайлбарлаж буйгаар гурван тэрбум жилийн тэртээд хоёр одой гариг мөргөлдсөний дүнд дөрвөлжин гариг үүссэн байх магадлалтай гэнэ.

Ш.МАНДАХ

...
2012-03-21
Физикийн хичээлд туршилтын аргыг ахуй амьдралтай холбон хэрэглэх
 

Түлхүүр үг

 

 

                 Конструктивизм, интрукэнивизм, когнетив, субектив үйл ажиллагаа, сурах үйл, сургах үйл, мэдлэг, танин мэдэх, туршилт, үзүүлэх туршилт, лабораторийн ажил

 Хураангуй

 
Конструктивизм, интруктивизм гэсэн хоёр эсрэг үзэл онол нь физикийн хичээлд туршилтын аргыг хэрэглэн сурагчдын танин мэдэх идэвхитэй үйл ажиллагааг өрнүүлж мэдлэгээ үнэлж дүгнэхэд тусгалаа олж сургалтын үйл ажиллагаанд хэрэглэгдэнэ.

Амьдрал ахуйтай холбогдсон хялбар туршилт танин мэдэх, мэдлэгээ цэгцлэх туршилт, үзүүлэх туршилт, лабораторийн ажил нь физикийн хичээлийг үр дүнтэй явуулах...

2012-03-12
Мэлхийний тухай сонирхолтой баримтууд

Байгаль дэлхийн тайлагдашгүй, үгээр зүйрлэж өгүүлээд дуусахын эцэс үгүй гайхалтай сор дээжис үргэлжилсээр...


Газар уснаа явагч хоёр нутагтан энэ өвөрмөц амьтдад хэрэвзээ бидэн шиг өндөр бие махбод заяасан бол хэдэн зуугаараа тоологдох метрийн өндөрт дүүлэн хөөрч “тэнгэрийн амьтан” гэгдэх байсан гэдэгтэй та санал нийлэх үү?


Амьтдын ертөнцийн анирт мэдээллээр энэ удаа мэлхийний тухай дараах 10 баримтыг хүргэж байна.



Дэлхий дээр 5000 гаруй төрөл зүйлийн ...

2012-03-09
Монголын уламжлалт сурган хүмүүжүүлэх ухаан


 

Н.Энхцогт. ЭША, судлаач

 

2.1. Монголчуудын уламжлалт сурган хүмүүжүүлэх сэтгэлгээ

 

Хэдийгээр монгол туургатан ард түмэн олон мянган жилийн турш нүүдлийн мал аж ахуй эрхлэн, өргөн уудам нутаг дэвсгэр дээрээ дураар нүүж, дөрвөн цагийн аясаар шилжин хөдөлж ирэхдээ суурин иргэд шиг хот байгуулж, сургууль соёлын төвлөрсөн газрууд, шинжлэн судлах байгууллага үүсгэн байгуулж байсангүй. Гэвч суурьшмал соёл иргэншилтэй улс үндэстнээс дутахгүйгээр өөрсдийн мэдлэг туршлагын оюуны асар их өвийг бүтээн бий болгож үеэс үед амаар болон хожим бичгээр уламжлуулан өдгөө хүрч иржээ.

Монголчуудын нүү...

2012-03-09
Дэлхийн боловсролын түүх-8 /төгсгөл хэсэг/

Найм. XX зууны дунд үе хүртэл боловсролын салбарт гарсан

шинэчлэлийн үр дүн

 

8.1. Боловсролын шинэчлэл ба үзэл баримтлал

            XX зууны эхний хагасын туршид боловсролын байгууллагууд юуны өмнө ерөнхий боловсролын сургуулиудад гүнзгий өөрчлөлтүүд гарчээ. Нэг дэхь ба хоёр дахь шатны сургуулиуд шинэчлэгдэж, сургалтын байгууллагуудын удирдлагын тогтолцоо, заавал суралцах хугацаа, нийгмийн бүтэц, суралцагчдын бүрэлдэхүүн ихээр өөрчлөгдөв. Ялангуяа дэлхий нийтийн сургууль боловсролд гарч буй өөрчлөлт тэргүүлэгч улсуудад тодорхой ажиглагдах болсон байна.

            Сургууль, боловсролын ...

2012-03-09
БАГА АНГИЙН ХҮҮХДЭД ӨГҮҮЛБЭРТЭЙ БОДЛОГО БОДУУЛЖ СУРГАХ АРГЫГ ЭЗЭМШҮҮЛЭХ НЬ

 

Хураангуй

Бодлого бол сурагчдын оюун ухааныг хөгжүүлэх, мэдлэгээ бататгах, хэрэглэх шинэ мэдлэг олж авах, асуудалд олон талаас нь нягт нямбай хандах боломж олгодог сургалтын чухал хэсэг юм. Бодлого нь математик сургалтыг амьдралтай холбох гүүр болж өгдөг. Сурагчид бодлого бодох явцдаа амьдралд хэрэгцээтэй практик чадвар дадал эзэмшинэ. Бодлогын агуулга нь тухайн үзэж буй сэдэвтэй уялдсан байхаас гадна танин мэдэхүйн агуулгатай бусад хичээлтэй нягт холбоотой байх шаардлагатай.

Түлхүүр үгс.

            Практик, анализ, менежмент, томъёолох, өгөгдөл, схемчлэх

           

УДИРТГАЛ

     ...

2012-03-05
ТOEFL-ын шалгалт өгөхөд юуг анхаарах вэ?
Toefl-ын өндөр оноо чамд юу юу авчирч чадах вэ? Гадаадын нэр хүндтэй сургуулиудын тэтгэлэгт хөтөлбөр, өндөр албан тушаал бүхий ажлын байр, одоогийнхоос илүү орлого. Тэгвэл одоо юу хүлээх вэ? Toefl-д бэлдэхэд болон, шалгалтаа өгөхийн тулд мэдвэл зохих зөвлөмжүүдийг хүргэж байна.

Ерөнхий зөвлөмж:

1. Амархан асуултанд нэг секунд, хэцүү асуултанд 30 секундээс дээш хугацааг зарцуулахгүй байхыг хичээ.

2. Тест бөглөхдөө бугуйн цагтай яваарай. Шалгалт өгөх газрын цаг ажиллахгүй ч байж мэднэ.

3. Компьютер суурьтай шалгалт өгч байхдаа товчлуураа дарахаасаа өмнө хариултаа хоёр дахин шалга. Нэг ч асу...

2012-03-05
Сургалтын Таамаглалын арга

Зорилго:
Унших явцдаа үйл явдлын харилцан хамаарал, хэлхээ холбоог урьдчилан хэлэх, таамаглал, дүгнэлт гаргах чадвар эзэмших

Үйл ажиллагаа:

Өгүүллэгийн эхний хэсгийг хүүхдүүдэд тарааж өгөх буюу уншиж өгч болно.Сурагчид өөрсдийн дэвшүүлсэн таамаглалын талаар хос хосоор, бүлгээр, анги нийтээр хамтран хэлэлцэнэ. Ингэж таамаглахын тулд сурагчид өөрсдийн суурь мэдлэгийг унших материалд өгөгдсөн шинэ мэдээлэлтэй хослуулан ашигладаг.

Хичээлийн явцад багш таамаглал дэвшүүлэх дараах түвшинг хэрэглэнэ. Энэхүү тэмдэглэлийг зогсолт бүрийн дараа хийж бүлэг бүрээр хамтран хэлэлцэж үргэлжлэлийг уншина.

1. ...

2012-02-26
Study plan буюу суралцах төлөвлөгөө
 Оюутан та солилцооны хөтөлбөрт хамрагдах гэж байгаа бол зайлшгүй суралцах төлөвлөгөө гэсэн эссэ бичих хэрэг гарна. Сургууль бүрийн шаардлага өөр байдаг тул зарим сургуулиас суралцах төлөвлөгөө гэсэн хүснэгт ирдэг байхад нөгөө хэсэг нь бүрдүүлэх материалын тоонд суралцах төлөвлөгөө оруулсан байдаг. Гэхдээ та хүснэгт бөгөлсөн ч бай өөрөө эхнээс нь бичсэн ч бай гол хэд хэдэн асуултанд хариулаад л биччихэд таны эссэ муугүй болно.

Асуулт
Нэг: Та ягаад заавал тухайн оронд суралцах сонирхойлтой байгаа вэ?

Хоёр: Таны ирээдүйн зорилго?

Гурав: Тухайн оронд очиод ямар ямар хичээл сонгож, ямар ямар ...
2012-02-20
Шинийн нэгний өглөө зүг мөрөө хэрхэн гаргах вэ?
1. Билгийн тооллоор /Хий нас/1, 9, 17, 25, 33, 41, 49, 57, 65, 73, 81, 89, 97, 105, 113 настай эрчүүд, 5, 13, 21, 29, 37, 45, 53, 61, 69, 77, 85, 93, 101, 109, 117 настай эмэгтэйчүүдийн цог хийморийн зүг рүү луу жилийн огторгуйн хар нохойн ам харж буй тул тэр зүг рүү гарахыг цээрлэж,  цагаан сарын шинийн нэгний өглөө хойш гарч, гал махбодын засал болгон, галаас гэмтэхгүй хэмээн сэтгэж, гал гаргаад (шүдэнз зурж хаях зэргээр) урдаас ирнэ.
    
2. Билгийн тооллоор /Хий нас/ 2, 10, 18, 26, 34, 42, 50, 58, 66, 74, 82, 90, 98, 106, 114 настай эрчүүд, 4, 12, 20, 28, 36, 44, 52, 60, 68, 76, 84...
2012-02-20
Монгол кирилл үсгийн латин хөрвүүлэг MNS 5217:2012 стандарт батлагдлаа.
Стандартчиллын Үндэсний Зөвлөлийн 2012 оны 2 сарын 16 өдрийн хурлаар Монгол кирилл үсгийн латин хөрвүүлэг MNS 5217:2012 стандарт хэлэлцэн батлагдлаа.
Энэ стандартын төслийг Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны саналыг үндэслэн Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны Шинжлэх ухаан, технологийн газрын дарга Ө.Сүхбаатар, Шинжлэх ухааны академийн Хэл зохиолын хүрээлэнгийн захирал академич, (Sc.Dr) Д.Төмөртогоо, Төрийн хэлний зөвлөлийн ажлын албаны дарга Б.Магсаржав, Монгол улсын боловсролын их сургуулийн Монгол судлалын сургуулийн захирал, профессор Ц.Өнөрбаян, Монгол улсын их сургуулийн Мо...
Энэ блог 1838798 удаа нээгдэв.